Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 151/ШШ2023/00150

 

 

 

 

 

 2023      02        03                                            151/ШШ2023/00150                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...А.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан 2021 оны 10 сарын 25-ны өдрийн Б/263 тушаал хүчингүй болгуулах,

Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн Удирдлага мэдээллийн хангамжийн тасгийн санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж,

Албаны компьютерээс хувийн мэдээлэл гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,(ҮД-1621)

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Чимэддулам,(ҮД-2715)

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга: Г.Бадам

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Б нь Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвд холбогдуулан Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан 2021 оны 10 сарын 25-ны өдрийн Б/263 тушаал хүчингүй болгуулах, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн Удирдлага мэдээллийн хангамжийн тасгийн санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, албаны компьютерээс хувийн мэдээлэл гаргуулах тухай тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. “Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн захирлын А.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

А.Б миний бие Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвд Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг байх үеэс тасралтгүй 21 жил ажиллаж байна. Намайг 2008 онд ерөнхий нягтлан бодогч байхад Д.Т дарга ажлаас халж, ажлаас халсан нь үндэслэлгүй байсан тул би шүүхийн шийдвэрээр буцаж ажилдаа орсон ба 2018 онд АТГазар, ҮАГазар болон санхүүгийн хяналтаар удаа дараалан шалгуулсан боловч санхүүгийн ямар нэгэн зөрчил нотлогдоогүй. Мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны удирдлагын багийн хурал дээр миний бие жолооч нарын машины сэлбэгийн захиалгыг Д.Т даргад танилцуулан худалдан авах зөвшөөрөл авахад эндээс контейнер дугуй авахгүй шүү, хотоос заавал шинэ дугуй авах үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу аж ахуйн няравт хэлсэн. Өөрөө бусад үед шаардлагатай юмаа би 1 дүгээр гарын үсэг зурдаг хүн Болдмаа мэдэх ёсгүй гэж ер тавин авдаг бөгөөд шатахуун болон бараа материалын шаардах хуудсыг ганцхан өөрийн цохолтоор олгодог. Бодвол энэ асуудлаар арга хэмжээ авч байгаа юм болов уу гэсэн таамаглал л байна. Бусдаар албан ёсоор арга хэмжээ авах тухай мэдэгдээгүй ба ажил саатуулсан, эрх мэдлээ давуулан ашиглаж, хохирол учруулсан зүйл байхгүй. Ерөнхий нягтлан бодогч нягтлан бодох бүртгэлийн хуулиар шууд худалдан авалт хийх ёсгүй ба заавал нярваар дамжуулах бөгөөд бүрдэл болсон санхүүгийн анхан шатны баримтын дагуу төсөв, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл байгаа тохиолдолд гүйлгээ хийнэ. Гэтэл анхан шатны баримт байхгүй, хаанаас авах нь тодорхойгүй асуудлаар сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг удирдлагын багаар хэлэлцэхгүй, ганцаар шийдвэр гарган үүрэг даалгавар биелүүлээгүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие авч чадахгүй өгөхгүй гэсэн ямар ч асуудал байдаггүй. Байгууллагын даргын сэтгэлээр биш хувийн өс хонзонгийн сэдлээр, хоноцын сэтгэлээр ажиллаж байгаа учраас байгууллагын өр өнөөдрийн байдлаар 2243,9 сая төгрөг хүрсэн нь санхүүгийн сахилга батгүй, зөв менежментгүй ажиллаж байгаагийн тод илрэл гэж бодож байна. Төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 дугаар тушаалаар Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7.10.3-д "Ажилтан өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, байгууллагын үйл ажиллагаанд саад болсон хохирол учруулсан", 7.10.11-д "Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг 2 буюу түүнээс дээш удаа хугацаанд нь биелүүлээгүй", Хөдөлмөрийн гэрээний 6.2.1-д "Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа шалтгаангүйгээр цаг хугацаанд нь эсвэл зохих хугацаанд нь гүйцэтгээгүй, гүйцэтгэхээс татгалзсан зөрчил гаргасан гэж үзэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглаж байгууллагын үйл ажиллагаанд саад болж үйлдэл хийж Байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүй, мөн байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан тохиолдол байхгүй билээ. Яг ямар зөрчил гаргаж энэхүү сахилгын шийтгэлийг хүлээснээ би ойлгохгүй байна. Миний дээрх зөрчил гаргасан гэх үйлдлүүдийн улмаас корона вируст халдвар /ковид-19/-ын үеийн бэлэн байдал хэрхэн хангахгүй алдагдсан нь тодорхойгүй бөгөөд төвийн захирлын албан тушаалыг түр хавсран гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Т нь энэ талаар тодорхой тайлбар надад хэлээгүй болно. Иймд түүний үндэслэлгүй гаргасан дээрх тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

2. Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д. Түвшинзул нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 6/287 дугаар тушаал гаргаж миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн тухайд

Д.Т нь Төсвийн тухай хууль зөрчиж санаатай өр авлага үүсгэх, цалингийн төсөв хүрэлцэхгүй байхад санхүүгээсээ асууж зөвшилцөхгүй зориуд ажилчдыг санхүүгийн эсрэг байгууллагын дотоод сүлжээгээр турхиран хооронд нь хагалан бутаргах үйлдлийг удаа дараа үүсгэж байна. Санхүүжилт дутуу, тос байхгүй байхад олны дунд санаатайгаар гутаан доромжилж, гүтгэх асуудал энгийн үзэгдэл болсон ба дарамтлуулсан ажилчид айгаад юу ч хэлж чадахгүй байдалд хүрсэн. Ажилчид ялангуяа сувилагч, тусгай мэргэжилтэн, үйлчилгээний ажилчдыг удаа дараа, өдөр бүр хална, чадахгүй бол өргөдлөө өг, ковид туссан ажилчнаа чи гаднаас халдвар авсан гэх мэт байнгын ажлын байрны дарамт, стресст эмнэлгийн ажилчид тэр чигээрээ өртөж, ажил хийх сонирхолгүй маш олон хүн цалингийн зээлээндээ уягдаж өдөр хоногийг өнгөрөөж байна. Орлогч нь захирлын ажлыг хавсран гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш сувилагч, ажилчид нийт 16 хүн /багцаа тоо/ халагдсан буюу өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Түүний энэ дарамтаас болоод манай санхүүгийн албаны 1 нягтлан бодогч 1 эдийн засагч ажлаас гарах өргөдлөө өгсөн.

Миний бие Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/153 дугаар тушаалын ээлжийн амралтаа эдэлж байсан бөгөөд ээлжийн амралтаа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс авсан. Нийт 28 хоног амардаг. Би ээлжийн амралттай байх хугацаандаа 8 хоног өвчтэй байсан бөгөөд өвчтэй байсан хугацааныхаа амралтыг би нөхөн эдлэх эрхтэй. Гэтэл ээлжийн амралтаа эдэлж дуусахаас өмнө намайг ажлаас халсанд гомдолтой байна. Намайг ажлаас халах тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 7.10, хөдөлмөрийн гэрээний 6.1 дэх заалт зэргийг тус тус үндэслэжээ. Тушаалыг ажлаас халах гол үндэслэл болсон байгууллагын дотоод журмын 7.3.4-д "хамт ажиллаж буй ажилтанг хэл амаар доромжилсон", 7.3.6-д "удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлсэн". 7.10.9-д "сахилгын зөрчил давтан гаргасан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан", 7.10.14-д "байгууллагын нягтлан бодогч захирлын тушаал биелүүлээгүй, шууд удирдлага дор ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүйн улмаас ковид-19 цар тахлын үед ажиллаж байгаа эмч мэргэжилтний цалинг дур мэдэн буруу олгосон", хөдөлмөрийн гэрээний 6.2.9-д "сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан", 6.2.15-д "хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан" гэжээ. Миний бие энэхүү тушаалд дурдсан зөрчлийг гаргаж байгаагүй бөгөөд миний гаргасан ямар зөрчилд ажлаас халах шийтгэл оногдуулсан тодорхойгүй байдаг. Иймд Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б/287 дугаар тушаал гаргаж миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн удирдлага мэдээллийн хангамжийн тасгийн санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

1.2. Нэхэмжлэгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Өмнөговь аймгийн Б Оны төвд санхүүгийн албаны даргаар ажилладаг байсан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, 2 дугаарт Өмнөговь аймгийн Б Оны төвийн захирлын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Д/287 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, өмнө ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх, мөн ажиллаж байсан хугацааны компьютер дээрх хувийн мэдээллээ гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Ажил хүлээлцэхэд дараагийн хүн ажлаа аваагүй байсан учраас мэргэжлийн бус комисст ажлаа хүлээлгээд өгчих юм бол дараагаар нь намайг яавал яана шүү дээ. Яагаад гэвэл ажил хүлээлцэх комиссын гишүүд нь даргын өөрийнх нь гар хөл болдог хүмүүс байсан. Тийм учраас ажил хүлээлцэх комисст ажлаа хүлээлгэн өгөөгүй. Дараагийн хүнээ олчих, тэгвэл ажлаа хүлээлгэн өгнө гэж хэлсэн. Ингээд 2 өдрийн дараа нягтлан авсан гэж дуулсан, би ажлаа хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө тухайн нягтланд бүх эд хөрөнгөө хүлээлгэн өгсөн. Гол нь ажил тарж байсан тул миний бие маргааш нь ирээд хувийн мэдээллүүдээ авъя гэж хэлээд тооцооны нягтлангуудын өрөөнд компьютероо үлдээгээд явсан. Гэтэл маргааш нь ирээд хувийн мэдээллүүдээ авах гэтэл өмнөх шөнө нь 00:00 цагт миний компьютерыг хурааж авсан. Ингээд өөрөөс нь асуухаар чиний мэдээллүүдийг цагдаад өгсөн, цагдаагаас очиж ав гэж хэлсэн. Тэр дор нь цагдаагаас асуухаар тийм зүйл ирээгүй, бид прокурорын зөвшөөрлөөр ажилладаг, бид дур мэдэн хүний компьютерыг хурааж авах үндэслэлгүй гэж хэлсэн. Үнээс хойш захирлын хуулийн зөвлөх н.Баярмаа гэж хүнтэй холбогдсон. Захирал өөрөө утсаа авдаггүй байсан. Ийм байдлаар намайг хэцүү байдалд оруулж, ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би мэргэжлийн нягтлан бодогчийн тангараг өргөсөн хүн, өөрийн ажиллах хугацаанд ямар нэгэн ял шийтгэл оногдож, алдаа гаргаж байсан удаа байхгүй” гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“А.Б нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 4 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Эхнийх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, энүүгээр ногдуулсан сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан баримт болон, шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагаанд хэлэлцэгдсэн тодруулан асуусан зүйлүүдээр дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Тодруулбал А.Б нь яг ямар зөрчил гаргасан, ямар үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, мөн ажлаас халах үндэслэлийг удирдлага болгон А.Бд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болох нь тодорхой болж байна. Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс хэд хэдэн зөрчил гаргасан гэж тайлбарлаж байх боловч тэдгээр зөрчлөөс яг аль нь энэ тушаалтай хамааралтай гэдэг нь тодорхойгүй. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар зөвлөмж, түүний 15.4-т ... ажилтныг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж байгаа бол үйлдэл бүрийг нотлох баримтаар тогтоож, үйлдэл бүр дээр нь сахилгын арга хэмжээ авсан байх... гэсэн байдаг. Гэтэл дээрх тушаалд ямар ч ийм зүйл байхгүй байна. Өөрөөр хэлбэл зөрчлийг дор дор нь олж тогтоосон зүйл алга байна. 2-рт нь ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн томилуулах нэхэмжлэл гаргасан байгаа. А.Б нь Өмнөговь аймгийн Б Оны төвийн Санхүү эдийн засгийн албаны даргаар ажиллаж байгаа тус төвийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь тогтоогддог юм. А.Бг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн бэ? гэхээр байгууллагын дотоод журмын 7.3.4, 7.3.6, 7.10.2 зэргийг үндэслэсэн байдаг. Яг ямар зөрчил давтан гаргасан, ямар үүрэг даалгаврыг үл биелүүлсэн зэрэг нь тодорхой бус энэ талаар тогтоосон баримт хэрэгт өгөөгүй. Гэхдээ гаргасан гээд байгаа зөрчлийг юугаар нотолдог юм бэ? гэхээр удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг нэрлэдэг. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Гэтэл дээрх хурлаар А.Б нь надад гүйлгээ хийх анхан шатны баримт ирүүлээгүй тул, би гүйлгээ хийгээгүй, нөгөө талаас А.Бг ...яагаад гүйлгээ хийгээгүй юм бэ?... гэх зэрэг харилцан яриа байдаг болохоос энэхүү асуудлыг ялган шийдвэрлэсэн зүйл байдаггүй, хурлын тэмдэглэлд авагдаагүй. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр А.Б нь түргэний машины бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээгээгүй, түүний ажил үүргийн хуваарьт ийм үүрэг ногдоогүй, харин машин алсын дуудлагад гарах, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх, машины аюулгүй байдлын ажиллагааг аж ахуйн хэлтсийн даргах хариуцна гэсэн байгаа. Цалин буруу бодсон гэх зөрчлийн тухайд өмнө нотлох баримт судлахдаа тайлбарласан байгаа. Байгууллагын захирал төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд гарын үсэг зурж баталгаажуулдаг. А.Бгийн тухай гэвэл санхүүгийн анхан шатны баримт бичгээ бүрдүүлдэг. Мөн цалин буруу олгосон талаар байгууллагын дотоод хяналт тайлангаар тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа, энэ талаар баримт хэрэгт авагдсан гэж ярьж байгаа боловч, тухайн баримт байгууллагын албан ёсны баримт бичиг гэж үнэлэхээргүй тэмдэглэл байгаа. Тухайн баримт нь ямар ч гарын үсэг, тамга тэмдэггүй юм байна лээ. ... 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн болон 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалуудыг үзээд байхаар нэг зөрчилд хэд хэдэн арга хэмжээ авч, сануулаад байгаа мэт харагдаж байна. Ямар ч ялгаа зааг байхгүй. 3 дугаарт А.Б нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасан өрөөр хэлбэл 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаа буюу шүүх хуралдаан болох хүртэл хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан. Ажилгүй байсан хугацааны цалин нийт 28,006,883 төгрөг болж байгаа. Мөн А.Бгийн ажил албан үүрэгтэй нь холбоотой санхүүгийн тайлан тооцоо хийж байсан баримтууд буюу өөрийн авч чадахгүй байгаа А.Бтай холбоотой мэдээллүүдийг байгууллагаас гаргуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

3. Хариуцагчийн төлөөлөгч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Адьяа овогтой Болдмаагийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад доорх хариу тайлбарыг гарган хүргүүлж байна. 1. Нэмэгдүүлсэн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин 8352128 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай байх ба хариуцагч байгууллагын зүгээс тус нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч байгууллага нь А.Бгийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба ажлаас халсан тушаалаа хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж үзэж байгаа учир мөн адил ажилгүй байсан хугацааны цалинг өгөх үндэслэлгүй юм. Нөгөөтээгүүр үндсэн цалин дээр нэлээдгүй хэдэн төрлийн нэмэгдэл хөлсийг гаргуулахаар дурдсан байна. Зэргийн нэмэгдэл хөлс цалингийн 15 хувь, хоол унааны зардал өдрийн 3000 төгрөгөөр тооцож 63000 төгрөг, төрийн албанд ажилласан жилийн нэмэгдэл цалингийн 20 хувийг тус тус нэхэмжлэгч авч байсан болно. Харин бусад ур чадвар, үр дүнгийн урамшуулалт нэмэгдэл хөлсийг Б О эмчилгээний төвийн удирдлагын багийн хурлаар ажилласан байдлын үр дүнгээр нь тооцож цалин дээр нэмж олгох, олгохгүй эсэхийг шийдвэрлэдэг. Мөн жилийн эцэст бүх ажилчдад цалингийн 50 хувийг олгодог байсан гэжээ. Энэ нь өмнөх онуудад нийт ажилчдад огт олгогдож байгаагүй мөнгийг нэхэмжилсэн байна. Зарим нэмэгдлүүдийн талаар өөрийнх нь гаргасан тооцоотой танилцсаны дараа нэмэлт тайлбар гаргана. Одоо тус тооцоотой нь танилцаагүй байна. 2. Мөн дараагийн нэмэгдүүлсэн шаардлага нь албаны компьютер дээрээс Яахоо мейл хаяг, фейс бүүк хаяг бүгд хадгалагдаж байгаа бөгөөд бүх баримтууд нээлттэй байгаа болно. Хувийн баримт мэдээллүүдийг гаргуулж өгнө үү гэх агуулга бүхий нэхэмжлэл байна. Энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл цахим орчинд хэрэглэж буй хаягууд нь өөрөө өөр компьютер дээрээсээ ороод ашиглаад байх боломжтой зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчийн бараа материалууд гэх зүйлийг бичсэн байна. Тухайн компьютер нь албаны хэрэгцээнд зориулагдсан, албаны санхүүгийн программ суулгасан байгаа ба ажил хүлээлцэх үед нэхэмжлэгч А.Б нь уг албаны компьютерыг хүлээлгэн өгөхгүй авч зугтаах, мөн компьютерыг нээх кодоо хэлэхгүй, дараагийн нягтлан бодогчид компьютерыг хүлээлгэн өгөхгүй санхүүгийн шинэ программ суулгасан, хуучин ашиглаж байсан санхүүгийн программаа нэвтрэх кодыг хүлээлгэж өгөөгүй, мөнгөн хөрөнгөнөөс бусад тооцоо бүртгэл шивэгдээгүй программыг өгсөн байдаг. ... А.Бгийн санхүүгийн тайлантай холбогдуулан цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гарган өгч байгаа ба байгууллагын зүгээс санхүүгийн баримттай холбоотой мэдээ тайлан зэргийг эрх бүхий албан тушаалтнаар шалгуулах, компьютерт үзлэг хийлгэх зэрэг ажиллагааг явуулах тул нэхэмжлэгчид компьютероос нягтлан бодогчийн бараа материалтай холбоотой материалыг гарган өгөх боломжгүй. Мэргэжлийн бус комисст ажлаа хүлээлгэж өгөхгүй гэсэн зүйл байх ёсгүй төрийн алба гэдэг бол тасралтгүй үргэлжлэх ёстой. Мөн худалдах, худалдан авах ажиллагаа нь бол байгууллагын журмын дагуу явагддаг тул би өөрийн дур сонирхлоор дур мэдэн асуудлыг шийдвэрлэж байсан удаагүй. Багийн хурлаар эм, тарианы асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл Санхүүгийн албаны дарга нь мөнгө, санхүүгээр боочихдог, ажил хэвийн явуулдаггүй нөхцөл байдал үүсгэдэг байсан ба удирдлагын багийн хурлын тэмдэглэл дээр тусгагдсан байгаа тул олон зүйл ярих шаардлагагүй гэж бодож байна” гэжээ.

3.1. Хариуцагчийн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, захиралтайгаа байнга сөргөцөлддөг. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын гол үндэслэл нь машины бэлэн байдлыг хангаагүй. Корона вирусийн үед манай аймагт нийт 350 өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан ба эдгээр хүмүүсийг нааш, цаашаа зөөх, тээвэрлэх ажилд машин унаа хүрэлцээгүй, байгууллагын машин хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй тул түүнд холбогдох тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ талаар гэрч нар ч мэдүүлдэг. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр алсын дуудлагад явсан эмч, жолооч нар орой 23.00 цагт гараад, өглөө 05.00 цаг болох гэж байхад сүлжээ барьдаг уулан дээрээс над руу холбогдож 4-5 цаг алхаж байна, осгож үхэх шахлаа, дуудлагад очиж чадсангүй гэж байсан. Энэтэй холбоотой гэрчүүдийн мэдүүлэг бий. Эмч, жолооч нар осгож үхэх шахсан ба дуудлага өгсөн өвчтөн дээрээ ч очиж чадсангүй. Хүний амь настай холбоотой асуудалд буруутай гэж үзсэн тул санхүүгийн албаны дарга А.Бд сануулах шийтгэл ногдуулсан. Дараа нь ковидийн үед ажилласан эмч, ажилчдын цалин хөлсийг дур мэдэн буруу олгосон гэх үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б/287 тоот тушаалаар ажлаас халах тушаал гаргасан. Манай байгууллага тухайн үед хүн хүчний асуудал тааруу, эмч, ажилчид маань илүү цагаар ажиллаж байсан. Гэтэл А.Б нь тэдгээр ажилчдын илүү цагаар ажилласан мөнгийг дутуу олгодог байсан. Энэ талаар эмч, ажилчдаас дахин улаан бүс рүү орж ажиллахгүй гэх албан шаардлагууд ирж байсан тул дээрх арга хэмжээг авсан. Өмнө сануулах шийтгэл ногдуулчхаад байхад дахин алдаа зөрчил гаргаж удирдлагын багийн хурлаар асуудлыг шийдвэрлэх гэхээр ажил хэрэгч бус ханддаг, хамтран ажиллахад бэрхшээлтэй байсан. Ерөнхийдөө сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан. Сахилгын шийтгэл ногдуулсан болон А.Бг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас хариуцагчид хариуцуулан нийт 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Миний үйлчлүүлэгчийн гаргасан буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай тушаалыг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 131 дүгээр зүйлийн 131.1.1-т зааснаар сануулах арга хэмжээг авсан. Сая шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад байгууллагын дотоод журмын бариад заавал байгууллагын удирдлагын багийн хурлаар хэлэлцэн арга хэмжээ авах ёстой гэж хөдөлмөрийн дотоод журмын 7.4-г ярьж байх шиг байна. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулахдаа 131 дүгээр зүйлд удирдлагын багийн хурлаар хэлэлцэж байж сануулах шийтгэл ногдуулах талаар тусгайлан хуульчлаагүй тул энэ тушаал хуульд нийцэж байгаа. Тушаалын үндэслэлийн хувьд удирдлагаас өгсөн үүрэг удаа дараа биелүүлээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүй, гүйцэтгэхээс зайлсхийсэн гэх үндэслэлээр сануулах арга хэмжээ авагдсан. Энэ үндэслэлийнхээ талаар сая хариуцагчийн төлөөлөгч маш тодорхой ярьж байна. Машин техникийн бэлэн байдал бол эмнэлгийн байгууллагын нэн тэргүүд яригдах асуудал. Энийг байгууллагын аж ахуйн алба, санхүүгийн алба хангаж ажиллах ёстой. Ерөнхий захирлын шууд удирдлага дор ажиллах хүмүүс нь Санхүүгийн албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч зэрэг хамаарч байгаа. Тийм учраас хэлтсийн даргад тодорхой үүрэг өгч ажилладаг нь удирдлагын багийн хурлын хэлэлцүүлгийн явцаас тодорхой харагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Үүнтэй холбоотой буюу бэлэн байдал хангагдаагүйг талаар гэрчүүд ч гэсэн мэдүүлдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар эрх зөрчигдсөн этгээд эрхээ зөрчигдсөнөө мэдсэнээс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст хандана гэж заасан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тушаалтай холбогдуулан А.Б хөдөлмөрийн маргаан шийдүүлэх комисст хандаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсан. Тийм учраас энэ маргааныг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж харж байна. Дараагийн асуудал нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан тухай тушаал байгаа. Энэхүү тушаалын үндэслэл нь ковидийн үед ажиллаж байсан эмч, ажилчдын цалин хөлсийг дур мэдэн буруу олгосон гэх асуудал нь гол ажлаас халсан үндэслэл болдог. Энэ тухай нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн байгаа. ... Иймд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тушаал үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд л яваад байдаг. Өнөөдөр гэхэд л шүүх хуралдаан болох хүртэл буюу ажилгүй байсан хугацааны цалингаа 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилж байгаа юм байна. Хэрэв ийм шаардлага гаргаж байгаа юм бол хариуцагч тал шүүх хуралдааныг хойшлуулах, энэ талаар хүсэлт, тайлбар гаргах байсан. 2-3 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд гардуулах ажиллагаа хийгдсэн. Гэтэл өнөөдөр дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргаж байна. Энэхүү шаардлага нь тодорхойгүй өөрөөр хэлбэл цалин юм уу? ур чадварын нэмэгдэл юм уу? цалин хөлстэй холбоотой өөр нэмэгдэл нэхээд байгаа юм уу? зэрэг нь тодорхойгүй байлаа. Тэгэхээр шүүх энэ шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Хамгийн мүүлийн шаардлага буюу албаны компьютерт байгаа хувийн мэдээллээ гаргуулна гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ер нь шаардах эрх гэдэг бол өөрт байхгүй өрөөлд байгаа зүйлийг шаардана гэж бодож байна. Тэгэхээр өөрт байгаа мэдээллийг өрөөлөөс нэхээд байгаа нь боломжгүй. Ж-мэйл хаяг зэрэг нь өөрөө хувийн кодоор ороод л болчих асуудал шүүдээ. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа хувийн мэдээллүүд нь яг тэр компьютерт байгаа юм уу? үгүй юу? гэдэг нь тодорхойгүй. Үнэхээр энэ шаардлагаа нотлох гэж байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийлгэх хүсэлт гаргах, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ажиллагааг хийлгэх байсан. Хэрэв шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх юм бол шүүхийн шийдвэр биелэгдэх эсэх нь эргэлзээтэй. Үнэхээр тэр мэдээллүүд нь байгаа эсэхийг бид мэдэхгүй. Нэг талаараа өөртөө байгаа зүйлийг нэхээд байгаагаас өөрцгүй зүйл болж байна. Сонсолд сууж байхад ер нь бол албаны компьютерт хувийн ажлаа хийгээд байдаг юм болов уу? гэдэг бодол төрж байна. Ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлээ гаргаж ирж чадсангүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №Б/287 дугаар А.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаалын хуулбар (1хх-5), 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №Б/153 дугаар 07, 08 дугаар сарын ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, хавсралт (1хх-6-7), БОЭТөвд ажиллаж буй даатгуулагчдад 2021 оны 09 дүгээр сард хөдөлмөрийн чадвар түр алдсын тэтгэмж олгосон жагсаалтын хуулбар (1хх-8), Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар (1хх-9-10), Х.Шаравын нэрэмжит аймгийн Б О, эмчилгээний төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/263 дугаар А.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын хуулбар (1хх-11), цагийн бүртгэл (1хх-12) Б О эмчилгээний төвийн Санхүү эдийн засгийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1хх-13-15), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/263 дугаар А.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай захирлын тушаалын хуулбар (1хх-86), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021  оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №Б/287 дугаар захирлын А.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаалын хуулбар (1хх-87), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №2021/182 дугаар гэрээ (1хх-90-91), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн Санхүүгийн албаны дарга А.Б 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл цалингийн нэхэмжлэл (1хх-92), Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ (1хх-135), Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх өглөгийн мэдээ (1хх-136), Тооцооны үлдэгдлийн баталгаа, хавсралт (1хх-137), төлбөрийн баримт (1хх-145-150), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн Санхүүгийн дарга А.Б 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх цалингийн нэхэмжлэл (1хх-165), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн Санхүүгийн дарга А.Б 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэлх цалингийн нэхэмжлэл (1хх-197), А.Бгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2хх-46)  зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6. Хариуцагчаас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №Б/34 дугаартай албан тушаал хавсран гүйцэтгэх тухай Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаалын хуулбар (1хх-32), Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №Б/11 дугаар ажилд томилох тухай тушаалын хуулбар (1хх-33), А.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийн хуулбар, хавсралт (1хх-34-35), Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн№2021/182 дугаар гэрээний хуулбар (1хх-36-37), Санхүү эдийн засгийн албаны дарга албан тушаалын тодорхойлолт (1хх-38-40), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №А/08 дугаар дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар (1хх-41), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн дотоод журам (1хх-42-48), 100110020002 дугаар дансны хуулга (1хх-48-56), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №28 дугаар тэмдэглэл (1хх-57-62), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн Удирдлагын зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №30 дугаар тэмдэглэл (1хх-63-66), Түргэн тусламжийн жолооч П.Мөнхбаяр, аж ахуйн нярав Д.Мөнхгэрэл нартай уулзсан хурлын тэмдэглэлийн хуулбар (1хх-67-70), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №28 дугаар хурлын тэмдэглэлийн хуулбар (1хх-223-228), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №30 дугаар тэмдэглэлийн хуулбар (1хх-229-233), Түргэн тусламжийн жолооч П.Мөнхбаяр, аж ахуйн нярав Д.Мөнхгэрэл нартай уулзсан хурлын тэмдэглэлийн хуулбар (1хх-234-236), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №А/107 дугаар Ц.Хандцоод ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай захирлын тушаалын хуулбар (2хх-9), Ц.Хандцоод ажилд хүлээлцсэн протоколын хуулбар (2хх-10), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №27 дугаар удирдлагын зөвлөлийн хурлыг тэмдэглэлийн хуулбар (2хх-11-18), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №Б/171 дүгээр үйлдвэрийн ослын хохирлыг нөхөн төлөх тухай тушаалын хуулбар (2хх-19), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №Б/281 дүгээр үйлдвэрийн ослын хохирлыг нөхөн төлөх тухай тушаалын хуулбар (2хх-20), №00001396 дугаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн хуулбар (2хх-22), Агвааны Баярмөнхийн 5599011413 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (2хх-23), хяналт хийсэн тухай тэмдэглэл (2хх-24-26), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 07 дугаар сард дотор, мэдрэл, сэтгэцийн хүлээн авах дээр жижүүр хийсэн эмч нарын бүртгэл (2хх-27-28), илүү цагийг бүртгэх хуудасны хуулбар (2хх-29), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн ажиллагсдын ажлын бус цагаар дуудагдсан болон жижүүрт гарсан илүү цагийн тооцооны хуулбар (2хх-30-40), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 10 дугаар сард мэс засал, гэмтэл, хүлээн авах тасаг дээр жижүүр хийсэн эмч нарын бүртгэлийн хуулбар (2хх-41-45), Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №236 дугаар сөрөг дүгнэлтийн хуулбар, хавсралт (2хх-48-51), 100110020402 дугаар дансны хуулганы хавсралт (2хх-52-78) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

7. Шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Д.Батцэцэгийг асуусан тэмдэглэл (1хх-210-213), 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Х.Анужин, Ц.Хандцоо нарыг асуусан гэрчийн мэдүүлэг (1хх-214-221), 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Балжмааг асуусан тэмдэглэл (1хх-241-244) зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх А.Бгийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвд холбогдох иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2..Нэхэмжлэгч А.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн захирлын А.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаар:

А.Б миний бие Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвд Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг байх үеэс тасралтгүй 21 жил ажиллаж байна. “...Мөн 2021 оны 10 дугаар сарын 15-ны удирдлагын багийн хурал дээр миний бие жолооч нарын машины сэлбэгийн захиалгыг Д.Т даргад танилцуулан худалдан авах зөвшөөрөл авахад эндээс контейнер дугуй авахгүй шүү, хотоос заавал шинэ дугуй авах үүрэг өгсөн. Өгсөн үүргийн дагуу аж ахуйн няравт хэлсэн...”  “...Өөрөө бусад үед шаардлагатай юмаа би 1 дүгээр гарын үсэг зурдаг хүн Болдмаа мэдэх ёсгүй гэж өр тавин авдаг бөгөөд шатахуун болон бараа материалын шаардах хуудсыг ганцхан өөрийн цохолтоор олгодог...” “...Бусдаар албан ёсоор арга хэмжээ авах тухай мэдэгдээгүй ба ажил саатуулсан, эрх мэдлээ давуулан ашиглаж, хохирол учруулсан зүйл байхгүй...” “...анхан шатны баримт байхгүй, хаанаас авах нь тодорхойгүй асуудлаар сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг удирдлагын багаар хэлэлцэхгүй, ганцаар шийдвэр гарган үүрэг даалгавар биелүүлээгүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” Учир нь өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглаж байгууллагын үйл ажиллагаанд саад болж үйлдэл хийж байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүй, мөн байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан тохиолдол байхгүй билээ. Яг ямар зөрчил гаргаж энэхүү сахилгын шийтгэлийг хүлээснээ би ойлгохгүй байна. Миний дээрх зөрчил гаргасан гэх үйлдлүүдийн улмаас корона вируст халдвар /ковид-19/-ын үеийн бэлэн байдал хэрхэн хангахгүй алдагдсан нь тодорхойгүй бөгөөд төвийн захирлын албан тушаалыг түр хавсран гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Т нь энэ талаар тодорхой тайлбар надад хэлээгүй болно. Иймд түүний үндэслэлгүй гаргасан дээрх тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б/287 дугаар тушаал гаргаж миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаар:

3.1. “...Орлогч нь захирлын ажлыг хавсран гүйцэтгэж эхэлсэн өдрөөс хойш сувилагч, ажилчид нийт 16 хүн /багцаа тоо/ халагдсан буюу өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Түүний энэ дарамтаас болоод манай санхүүгийн албаны 1 нягтлан бодогч 1 эдийн засагч ажлаас гарах өргөдлөө өгсөн...”

3.2. “...Миний бие Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/153 дугаар тушаалын ээлжийн амралтаа эдэлж байсан бөгөөд ээлжийн амралтаа 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс авсан. Нийт 28 хоног амардаг. Би ээлжийн амралттай байх хугацаандаа 8 хоног өвчтэй байсан бөгөөд өвчтэй байсан хугацааныхаа амралтыг би нөхөн эдлэх эрхтэй. Гэтэл ээлжийн амралтаа эдэлж дуусахаас өмнө намайг ажлаас халсанд гомдолтой байна...” “...Миний бие энэхүү тушаалд дурдсан зөрчлийг гаргаж байгаагүй бөгөөд миний гаргасан ямар зөрчилд ажлаас халах шийтгэл оногдуулсан тодорхойгүй байна...” “...Иймд захиралын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б/287 дугаар тушаал гаргаж миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн удирдлага мэдээллийн хангамжийн тасгийн санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт нийт 28,006,883 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн датгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

4..А.Бгийн ажиллаж байх хугацаанд эзэмшиж байсан албаны компьютерээс хувийн мэдээлэл гаргуулах тухай шаардлагаар:

5. ...Миний бие ажиллаж байх хугацаандаа 2-695 кодтой Dell optiplex-30-20 маркийн компьютерыг ашиглаж албан үүргээ гүйцэтгэж байсан ажлын тайлан, судалгаа, илтгэл, эзэмшсэн мэргэжилтэй холбоотой мэргэшсэн нягтлан бодогчийн баримт материалууд, ажлын шугамаар харилцдаг байсан “yahoo mail” хаяг миний банкны хувийн мэдээллүүд, миний өөрийн фейсбүүк хаяг бүгд хадгалагдаж байсан тул дээрх мэдээллүүдийг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

6..Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд:

“А.Б 21 жил Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд ажилласан нь үнэн. А.Б нь байгууллагын удирдлаган дор удирдуулан ажилладаггүй, өгсөн үүрэг даалгаварыг ямар нэгэн байдлаар гүйцэтгэдэггүйгээс болж манай ажил цалгардах, энэ хүний буруутай үйл ажиллагаанаас болж эмч, болон жолооч нар хөлдөж үхэх дөхсөн зэрэг буруутай зүйлүүд их бий. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын гол үндэслэл нь машины бэлэн байдлыг хангаагүй явдал байдаг. Ковид-19 вирусийн үед манай аймагт нийт 350 өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан ба эдгээр хүмүүсийг нааш, цаашаа зөөх, тээвэрлэх ажилд машин унаа хүрэлцээгүй, байгууллагын машин хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллаагүй тул түүнд холбогдох тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр алсын дуудлагад явсан эмч, жолооч нар орой 23.00 цагт гараад, өглөө 05.00 цаг болох гэж байхад сүлжээ барьдаг уулан дээрээс над руу холбогдож 4-5 цаг алхаж байна, осгож үхэх шахлаа, дуудлагад очиж чадсангүй гэж байсан. Хүний амь настай холбоотой асуудалд буруутай гэж үзсэн тул санхүүгийн албаны дарга А.Бд сануулах шийтгэл ногдуулсан. Дараа нь Ковид-19 үед ажилласан эмч, ажилчдын цалин хөлсийг дур мэдэн буруу олгосон гэх үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б/287 тоот тушаалаар ажлаас халах тушаал гаргасан. Манай байгууллага тухайн үед хүн хүчний асуудал тааруу, эмч, ажилчид маань илүү цагаар ажиллаж байсан. Гэтэл А.Б нь тэдгээр ажилчдын илүү цагаар ажилласан мөнгийг дутуу олгодог байсан. Энэ талаар эмч, ажилчдаас дахин улаан бүс рүү орж ажиллахгүй гэх албан шаардлагууд ирж байсан тул дээрх арга хэмжээг авсан. Өмнө сануулах шийтгэл ногдуулчхаад байхад дахин алдаа зөрчил гаргаж удирдлагын багийн хурлаар асуудлыг шийдвэрлэх гэхээр ажил хэрэгч бус ханддаг, хамтран ажиллахад бэрхшээлтэй байсан. Ерөнхийдөө сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан. Сахилгын шийтгэл ногдуулсан болон А.Бг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

   2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №Б/287 дугаар А.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаалын хуулбар (1хх-5), 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №Б/153 дугаар 07, 08 дугаар сарын ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар, хавсралт (1хх-6-7), БОЭТөвд ажиллаж буй даатгуулагчдад 2021 оны 09 дүгээр сард хөдөлмөрийн чадвар түр алдсын тэтгэмж олгосон жагсаалтын хуулбар (1хх-8), Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар (1хх-9-10), Х.Шаравын нэрэмжит аймгийн Б О, эмчилгээний төвийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/263 дугаар А.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын хуулбар (1хх-11), цагийн бүртгэл (1хх-12) Б О эмчилгээний төвийн Санхүү эдийн засгийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1хх-13-15), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №Б/263 дугаар А.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай захирлын тушаалын хуулбар (1хх-86), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021  оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №Б/287 дугаар захирлын А.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаалын хуулбар (1хх-87), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №2021/182 дугаар гэрээ (1хх-90-91), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн Санхүүгийн албаны дарга А.Б 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл цалингийн нэхэмжлэл (1хх-92), Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ (1хх-135), Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаарх өглөгийн мэдээ (1хх-136), Тооцооны үлдэгдлийн баталгаа, хавсралт (1хх-137), төлбөрийн баримт (1хх-145-150), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн Санхүүгийн дарга А.Б 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх цалингийн нэхэмжлэл (1хх-165), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн Санхүүгийн дарга А.Б 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэлх цалингийн нэхэмжлэл (1хх-197), А.Бгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2хх-46), 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №Б/34 дугаартай албан тушаал хавсран гүйцэтгэх тухай Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаалын хуулбар (1хх-32), Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №Б/11 дугаар ажилд томилох тухай тушаалын хуулбар (1хх-33), А.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаалыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийн хуулбар, хавсралт (1хх-34-35), Өмнөговь аймгийн Б О эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн№2021/182 дугаар гэрээний хуулбар (1хх-36-37), Санхүү эдийн засгийн албаны дарга албан тушаалын тодорхойлолт (1хх-38-40), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №А/08 дугаар дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаалын хуулбар (1хх-41), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн дотоод журам (1хх-42-48), 100110020002 дугаар дансны хуулга (1хх-48-56), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №28 дугаар тэмдэглэл (1хх-57-62), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн Удирдлагын зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №30 дугаар тэмдэглэл (1хх-63-66), Түргэн тусламжийн жолооч П.Мөнхбаяр, аж ахуйн нярав Д.Мөнхгэрэл нартай уулзсан хурлын тэмдэглэлийн хуулбар (1хх-67-70), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №28 дугаар хурлын тэмдэглэлийн хуулбар (1хх-223-228), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №30 дугаар тэмдэглэлийн хуулбар (1хх-229-233), Түргэн тусламжийн жолооч П.Мөнхбаяр, аж ахуйн нярав Д.Мөнхгэрэл нартай уулзсан хурлын тэмдэглэлийн хуулбар (1хх-234-236), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №А/107 дугаар Ц.Хандцоод ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай захирлын тушаалын хуулбар (2хх-9), Ц.Хандцоод ажилд хүлээлцсэн протоколын хуулбар (2хх-10), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №27 дугаар удирдлагын зөвлөлийн хурлыг тэмдэглэлийн хуулбар (2хх-11-18), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №Б/171 дүгээр үйлдвэрийн ослын хохирлыг нөхөн төлөх тухай тушаалын хуулбар (2хх-19), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №Б/281 дүгээр үйлдвэрийн ослын хохирлыг нөхөн төлөх тухай тушаалын хуулбар (2хх-20), №00001396 дугаар 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн хуулбар (2хх-22), Агвааны Баярмөнхийн 5599011413 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулбар (2хх-23), хяналт хийсэн тухай тэмдэглэл (2хх-24-26), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 07 дугаар сард дотор, мэдрэл, сэтгэцийн хүлээн авах дээр жижүүр хийсэн эмч нарын бүртгэл (2хх-27-28), илүү цагийг бүртгэх хуудасны хуулбар (2хх-29), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн ажиллагсдын ажлын бус цагаар дуудагдсан болон жижүүрт гарсан илүү цагийн тооцооны хуулбар (2хх-30-40), Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн 2021 оны 10 дугаар сард мэс засал, гэмтэл, хүлээн авах тасаг дээр жижүүр хийсэн эмч нарын бүртгэлийн хуулбар (2хх-41-45), Өмнөговь аймаг дахь Төрийн Аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №236 дугаар сөрөг дүгнэлтийн хуулбар, хавсралт (2хх-48-51), 100110020402 дугаар дансны хуулганы хавсралт (2хх-52-78), 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Д.Батцэцэгийг асуусан тэмдэглэл (1хх-210-213), 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Х.Анужин, Ц.Хандцоо нарыг асуусан гэрчийн мэдүүлэг (1хх-214-221), 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ц.Балжмааг асуусан тэмдэглэл (1хх-241-244) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

8. Тухайн хэргийн гол үндэслэл болсон 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай, мөн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халах тухай тушаалууд нь 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байх үед гарсан тушаалууд байна.

9. Иймд шүүхээс тухайн үед дагаж мөрдөж байсан 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар тухайн хэргийг зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

10. Учир нь 2021 оны 07 дугаар сарын 02-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “ Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчлэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийг дордуулахгүй байна” гэж зааснаар ажилтаны эрх зүйн байдлыг тал бүрээс нь тодорхойлж сануулах сахилгын шийтгэл болон ажлаас халах тухай тушаалын үндэслэлүүд нь 1999 оны 05 дугаар сарын 14-ний батлагдсан Хөдөлмөрийн хуулийг баримталж гаргасан байх тул тухайн хуулиар шийдвэрлэх нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн болно. Түүнчлэн 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчлэн найруулсан/ 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт энэ хуулийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэхээр хуульчлагдсан байна.    

11. А.Б нь Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт Санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаал эрхлэн ажиллаж байсан болох нь:

12. А.Б, Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн захирал Я.Болдбаатар нарын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №2021/182 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар. Энэхүү гэрээний 2.2-т Ажил албан тушаалын нэр: Санхүү эдийн засгийн албаны дарга ажилтай мөн гэрээний 3.4-т талууд гэрээг хугацаагүй байгуулахаар харилцан тохиролцсон байна. (1-р хх-н 90-91 хуудас)

13. 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/153 дугаартай 07, 08 дугаар сарын ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар (1-р хх-н 115-116 хуудас)

14. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/49 дүгээр тушаалын нэг дүгээр хавсралтаар баталсан Санхүү эдийн засгийн албаны дарга албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1-р хх-н 38-39 хуудас) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар А.Б нь Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт Санхүү эдийн засгийн албаны даргаар ажиллаж байсан үйл явдал тогтоогдож байна.

15. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч А.Б нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаанд талууд маргаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт нийцсэн байна.

16. Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалыг түр хавсран гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 тоот тушаалаар А.Бг байгууллагын дотоод журмын 7.10.3, 7.10.11, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/182 дугаартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж коронавируст халдвар /Ковид-19/-ийн үеийн бэлэн байдлыг удаа дараа хангаж ажиллаагүй тул сануулах арга хэмжээ, мөн тухайн тушаалыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 тоот тушаалаар А.Бг байгууллагын дотоод журмын 7.3.4-т “хамт ажиллаж буй ажилтанг хэл амаар доромжилсон” мөн журмын 7.3.6-д “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлсэн, мөн журмын 7.10.9-д “сахилгын зөрчил давтан гаргасан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан, мөн журмын 7.10.14-т “байгууллагын нягтлан бодогч захиралын тушаал биелүүлээгүй, шууд удирдлаган дор ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүйн улмаас Ковид-19 цар тахлын үед ажиллаж байгаа эмч мэргэжилтэний цалинг дур мэдэн буруу олгосон, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/182 дугаартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээний 6.2.9 дэх заалтын “сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан” мөн гэрээний 6.2.15 дахь заалтын хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн А.Бгийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт Санхүү эдийн засгийн санхүүгийн албаны даргын үүрэгт ажлаас халжээ. (1-р хх-н 117-118 хуудас)

17. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

18. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 тоот дугаартай А.Бд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэлүүдийг авч үзвэл.

19. Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн дотоод журмын 7.10.3, 7.10.11, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/182 дугаартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээний 6.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж коронавируст халдвар /Ковид-19/-ийн үеийн бэлэн байдлыг удаа дараа хангаж ажиллаагүй гэх үйл баримтын тухайд:

20. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 тоот дугаартай А.Бд “сануулах” сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг мөн өдөр мэдэгдэж түүнд гардуулан өгсөн болох нь тушаал өгсөн бүртгэлийн 71 дугаарт байгаа хүснэгтээр А.Бгийн гарын үсэг зурсан байдлаар нотлогдон тогтоогдож байна. (1-р хх-н 35 хуудас)

21. Тухайн тушаалыг ажил олгогч гаргахдаа 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай А/08 тоот тушаалын хавсралтаар баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дотоод журмын холбогдох зүйл, заалтыг зөрчиж гаргажээ.

22. Тухайлбал энэхүү дотоод журмын 7.10-т заасныг зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заажээ.

23. Байгууллагын дотоод журмын 7.10.3-т ажилтан өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байгууллагын үйл ажиллагаанд саад болсон, хохирол учруулсан үйлдэл байхыг шаарджээ. Гэвч тухайн заалтаар А.Бгийн ямар буруутай үйлдлээр байгууллагын үйл ажиллагаа саатсан болох мөн өөрт олгогдсон эрх мэдлээ ямар байдлаар хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

24. Мөн А.Бгийн үйлдлийн улмаас ямар хэмжээний хохирол байгууллагад учирсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

25. Байгууллагын дотоод журмын 7.10.11-т “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг 2 буюу түүнээс дээш удаа хугацаанд нь биелүүлээгүй, чанаргүй биелүүлсэнээс ажил цалгардуулсан гэсэн үндэслэлийг заасан бөгөөд Өмнөговь аймгийн Бүсийн оншилгооны төвийн захиралыг түр орлон гүйцэтгэгч Д.Тын тайлбарлаж байгаагаар дуудлаганд явах авто машины бүрэн бүтэн байдлыг хангаагүй алсын дуудлаганд явсан авто машины дугуй хагарсанаас болж эмч болон жолооч хөлдөж үхэх аюул тулгарсан түүнээс болж дугуй авах үүргийг өгсөн тэгтэл дугуй аваагүй гэх тайлбарыг гаргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн дугуйтай холбоотойгоор үүрэг даалгавар өгч байсан гэх шийдвэр байхгүй байна. 

26. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар гэдэгт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №28 дугаартай Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримтаар өгсөн тухайн хурлаар хэлэлцэх нийт 7 төрлийн асуудал байсан бөгөөд үүнд санхүүгийн албаны дарга А.Бтай холбоотойгоор үүрэг даалгавар болон шийдвэрлэсэн зүйл байхгүй байна. (1-р хх-н 57-62 хуудас)

27. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №30 дугаартай Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр хэлэлцэхээр оруулсан жагсаалтад Санхүүгийн албаны дарга А.Бд холбогдох асуудал байхгүй бөгөөд тухайн хурлын тэмдэглэлийн ШИЙДВЭРЛСЭН нь 4: Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, автомашинуудад дах дэгтий бэлдэх үүргийг Санхүү эдийн засгийн албаны дарга А.Бд өгсөн байна. Үүнээс үзвэл авто машинуудын дах дэгтийг бэлдэх үүрэг, мөн өвөлжилтийн бэлтгэлийг хангах гэдэгт автомашины дугуй орж байгаа эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна. Энэхүү үүрэг даалгавар нь процедурын хувьд дан ганц А.Бд биш тухайн байгууллагын жолооч нар нь авто машинд авах эд ангиа жолооч нарыг ахалдаг агергаторчинд хэлж тухайн хүн няравт танилцуулан байгуулагын даргаар цохолт хийлгэж тухайн дутуу авах ёстой эд ангиудыг авдаг талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Гэвч энэхүү процедурын дагуу ямар ажиллагаа хийгдсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.

28. Дээрх хөдөлмөрийн дотоод журмын 7.10.3, 7.10.11 дэх заалтууд нь ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтанд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас шууд чөлөөлөх заалтыг үндэслэн “сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

29. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 7.4-т зааснаар “7.3-ийг зөрчсөн тохиолдолд нотлох баримтыг үндэслэн удирдлагын багийн шийдвэрээр хариуцлага ногдуулна” гэж заасан бөгөөд энэхүү заалтаас үзвэл хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын арга хэмжээг авахдаа гагцхүү удирдлагын багийн шийдвэрээр хариуцлага ногдуулахаар зохицуулсан хэм хэмжээг зөрчиж 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 дугаартай тушаалыг гаргасан байна.

30. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвийн удирдлагын багт эрх бүхий ямар албан тушаалтанууд томилогдож ажилладаг эсэх, энэхүү удирдлагын багаас хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Санхүү эдийн засгийн албаны дарга А.Бтай холбоотой сахилгын арга хэмжээний талаар хэлэлцсэн эсэх талаар нотлох баримт байхгүй тул тус сануулах арга хэмжээ авсан тушаал нь хүчин төгөлдөр бус байна. 

31. Хөдөлмөрийн дотоод журмын 7.5-д “Ажилтан хөдөлмөрийн сахилга зөрчсөн тухай бүрт өөрөөр нь тайлбар бичүүлэн, холбогдох баримтыг шалган эрх бүхий албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан арга хэмжээг авна” гэсэн заалтыг зөрчиж тушаал гаргасан болох нь тогтоогдож байна. Учир нь тухайн ажилтанг ямар хөдөлмөрийн сахилга зөрчсөн талаар урьдчилан өөрт нь сануулж тайлбар бичүүлэн нотлох баримт бүрдүүлээгүй шууд тушаал гарган сануулах арга хэмжээ авч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах зэрэг хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.  

32.   Мөн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд ажилтан А.Б нь 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “ Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн тушаалыг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил олгогчоос ажилтанд мэдэгдсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй байна. Үүнээс үзвэл А.Б нь 10 дугаар сарын 25-ны өдрөөс гурван сарын дотор тухайн сахилгын шийтгэлтэй холбоотой гомдлоо холбогдох эрх бүхий байгууллагад гаргах эрхийг хязгаарлаж, улмаар хүчин төгөлдөр болоогүй тушаалыг үндэслэж ажлаас халах тухай тушаалыг гаргаж байгаа нь хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтаны эрхийг зөрчсөн гэж дүгнэхээр байна. 

33. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д “Дараах маргааныг шүүх шийдвэрлэнэ” мөн зүйлийн 128.1.7-д “сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол” гэж зааснаар А.Б нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 тоот тушаалтай холбоотойгоор шүүхэд гомдол гаргах эрхтэй байна.

34. Иймд Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн захирлын албан тушаалыг түр хавсран гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 тоот дугаартай Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт Санхүү эдийн засгийн албаны дарга А.Бд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

35. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 тоот тушаалаар А.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалт, Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн дотоод журмын 7.3.4-т “хамт ажиллаж буй ажилтанг хэл амаар доромжилсон” мөн журмын 7.3.6-д “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлсэн, мөн журмын 7.10.9-д “сахилгын зөрчил давтан гаргасан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан, мөн журмын 7.10.14-т “байгууллагын нягтлан бодогч захиралын тушаал биелүүлээгүй, шууд удирдлаган дор ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүйн улмаас “Ковид-19” цар тахлын үед ажиллаж байгаа эмч мэргэжилтэний цалинг дур мэдэн буруу олгосон, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/182 дугаартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээний 6.2.9 дэх заалтын “сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан” мөн гэрээний 6.2.15 дахь заалтын хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн А.Бгийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт Санхүү эдийн засгийн санхүүгийн албаны даргын үүрэгт ажлаас халжээ.

36. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 тоот дугаартай А.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалын үндэслэлүүдийг авч үзвэл.

37. Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн дотоод журмын 7.3.4-т “хамт ажиллаж буй ажилтанг хэл амаар доромжилсон” мөн журмын 7.3.6-д “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлсэн гэх үйл баримтын тухайд:

38. Тухайн тушаалыг ажил олгогч гаргахдаа 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай А/08 тоот тушаалын хавсралтаар баталсан Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвийн дотоод журмын холбогдох зүйл, заалтыг зөрчиж гаргажээ.

39. Тухайн дотоод журмын 7.3-т заасан заалт нь Ажилтанд дараах үйлдэл хийхийг хохирглосон заалт байна. Мөн журмын 7.3.4-т зааснаар “Ажлын байранд бусадтай хэрүүл маргаан хийх хамт ажиллаж буй ажилтан болон үйлчлүүлэгч, өвчтөнийг дарамтлах, хэл амаар доромжлох, бие, эрх чөлөөнд нь халдах эмчилгээ үйлчилгээний дараалал алдагдуулах” гэж заснаар тушаалын үндэслэлдээ дурьдсан бөгөөд эдгээр нөхцөлийг нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэг ч удаа дурьдаагүй бөгөөд энэхүү заалттай холбоотойгоор үйлчлүүлэгчтэй А.Б нь хэрүүл маргаан хийсэн, ажилтан болон үйлчлүүлэгч нарыг дарамталсан зэрэг үйл явдалууд нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

40. Өөрөөр хэлбэл дээрх зохицуулсан хөдөлмөрийн дотоод журмын 7.3.4 дэх заалт нь эмч, асрагч, сувилагч зэрэг өвчтөнд үйлчилгээ үзүүлэх эрх бүхий албан хаагчдад илүү чиглэсэн зохицуулалт байх бөгөөд тушаалд энэхүү заалтыг барьсан нь ойлгомжгүй байна. 

41. Байгууллагын дотоод журмын 7.3.6-д зааснаар “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг үл биелүүлэх, гүйцэтгэхээс татгалзах, хурал цуглаан, нийтийг хамарсан үйл ажиллагааг таслах, ээлжийг дур мэдэн өөрчлөх” гэж заасныг тушаалд үндэслэл болгожээ.

42. Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар гэдэгт 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №28 дугаартай Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №30 дугаартай хурлын тэмдэглэлээр өгсөн үүрэг даагварыг ойлгож байгаа бөгөөд эдгээр үндэслэлүүд нь өмнө гарсан 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэл нэг учир дахин тайлбарлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

43. Дээрх заалтуудыг үндэслэж тушаал гаргасан бол тухайн хөдөлмөрийн дотоод журмын 7.4, 7.5-д заасан хэм хэмжээгээр урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ авч сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлаар удирдлагын багийн шийдвэр гарсан тохиолдолд сахилгын арга хэмжээ авахаар зохицуулсан хэм хэмжээг зөрчиж тушаал гаргасан нь үндэслэлгүй байна.

44. Мөн дээрх заалтууд нь ажилтны шууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах зохицуулалт биш харин тухайн ажилтанд тодорхой үйлдэл хийхийг хориглосон заалт болохыг дурьдах нь зүйтэй байна.   

45. Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн дотоод журмын 7.10.9-т “сахилгын зөрчил давтан гаргасан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан” 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/182 дугаартай төвийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээний 6.2.9-т “сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан” гэх үйл баримтын тухайд:

46. Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн дотоод журмын 7.10-т заасан тохиолдолуудыг ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар зохицуулжээ.

47. Мөн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/182 дугаартай төвийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээний 6.2-т зааснаар ажилтаны гаргасан 17 заалтыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах “ноцтой зөрчил” гэж үзэхээр зохицуулсан байна.

48. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн тушаалд “хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” мөн “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдлыг хамт заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх шууд үндэслэл биш юм.

49. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 тоот дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа өнгөрөөгүй ажилтан тухайн тушаалд гомдол гаргах эрхтэй байхад тухайн тушаалыг үндэслэж ажлаас халах тушаал гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагыг хангаж байж тухайн сахилгын арга хэмжээ авсан тушаалыг хуулийн хүчин төгөлдөр гэж үзнэ.

50. Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр болоогүй гомдлын шаардлага гаргах эрхтэй тушаалыг үндэслэн ажлаас халах тушаал гаргаж байгаа нь үндэслэлгүй тул Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн дотоод журмын 7.10.9-т “сахилгын зөрчил давтан гаргасан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан” 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/182 дугаартай төвийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээний 6.2.9-т “сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан” гэх үндэслэлүүд няцаагдаж байна.  

51. Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн дотоод журмын 7.10.14-т “байгууллагын нягтлан бодогч захиралын тушаал биелүүлээгүй, шууд удирдлаган дор ажиллаж байгаа нягтлан бодогчийн ажлын гүйцэтгэлд хяналт тавиагүйн улмаас “Ковид-19” цар тахалын үед ажиллаж байгаа эмч мэргэжилтний цалинг дур мэдэн буруу олгосон” 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2021/182 дугаартай төвийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээний 6.2.15-д “хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үйл баримтын тухайд:

52. Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн дотоод журмын 7.10.14-т “Байгууллагын нягтлан бодогч, нярав захиралын тушаал биелүүлээгүй, суутгал дутуу суутгасан, огт суутгаагүй, цалин хөлс буруу бодсон санхүүгийн баримт үрэгдүүлсэн, устгасан, өр авлага ихээр гаргасан тохиолдолд ажил олгочийн санаачилгаар шууд хөдөлмөрийн гэрээг цуцалж, хажлаас халахаар байгууллагын дотоод журамд заажээ.

53. Гэвч тухайн заалтаас үзвэл сахилгын арга хэмжээ авагдах субьектүүдийг тодорхойлон нэрлэн заасан байна. Өөрөөр хэлбэл тус заалтыг байгууллагын няглан бодогч, нярав нар зөрчсөн үйлдэл гаргавал авах ёстой арга хэмжээ гэж ойлгохоор байна.

54. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар А.Б нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №2021/182 тоот Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээний 2.2-т Ажил албан тушаалын нэр: Санхүү эдийн засгийн албаны дарга ажилтай мөн гэрээний 3.4-т талууд гэрээг хугацаагүй байгуулахаар харилцан тохиролцсон байна. (1-р хх-н 90-91 хуудас) 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/153 дугаартай 07, 08 дугаар сарын ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын хуулбар (1-р хх-н 115-116 хуудас) мөн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/49 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Санхүү эдийн засгийн албаны дарга албан тушаалын тодорхойлолтын хуулбар (1-р хх-н 38-39 хуудас) болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар А.Б нь Өмнөговь аймгийн Б О, эмчилгээний төвийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт Санхүү эдийн засгийн албаны даргын албан тушаалыг эрхэлдэг болох нь нотлогдон тогтоогдож байна. Иймд А.Бд харъяалагдан ажиллах нягтлан бодогч болон няравт авах ёстой арга хэмжээний заалтыг үндэслэж санхүү эдийн засгийн албаны даргын ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

55. Мөн тушаалд “Ковид-19” цар тахалын үед ажиллаж байгаа эмч мэргэжилтний цалинг дур мэдэн буруу олгосон гэж тайлбарлан нотлох баримтаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хяналт хийсэн тухай байгууллагын дотоод хяналт шинжилгээ үнэлгээний нэгжийн дарга Х.Сүнжидмаагийн актыг гарган өгсөн байна. (2-р хх-н 24-26-р хуудас)

56. Тухайн актыг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан бол байгууллагын ажилчдын цалинг дур мэдэн буруу олгосон гэх А.Бд тухайн актыг танилцуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

57. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тухайн актыг А.Бд танилцуулаагүй гэх тайлбар болон нэхэмжлэгч А.Б нь энэхүү акт тухайн үедээ гарсан бол надад танилцуулагдах байсан миний бие 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл үүрэгт ажлаа хэвийн хийж байсан гэх тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тухайн актыг танилцуулаагүй болох нь тогтоогдож байна. Мөн байгууллагын дотоод журмын 7.4-т зааснаар “7.3-ийг зөрчсөн тохиолдолд нотлох баримтыг үндэслэн удирдлагын багийн шийдвэрээр хариуцлага ногдуулна” мөн журмын 7.5-д “Ажилтан хөдөлмөрийн сахилга зөрчсөн тухай бүрт өөрөөр нь тайлбар бичүүлэн, холбогдох баримтыг шалган эрх бүхий албан тушаалтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан арга хэмжээг авна” гэсэн заалтыг зөрчиж тушаал гаргасан болох нь тогтоогдож байна. Учир нь тухайн ажилтанг ямар хөдөлмөрийн сахилга зөрчсөн талаар урьдчилан өөрт нь сануулж тайлбар бичүүлэн авах дараалалаар явагдах байсан боловч шууд тушаал гарган ажлаас халах арга хэмжээ авч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах зэрэг хууль болон хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.  

58. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/287 тоот дугаартай Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн захиралын тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй тул нэхэмжлэгч А.Бг Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

59. Ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах шаардлагын тухайд:

59.1. Нэхэмжлэгч А.Б нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шүүхийн зүгээс тодруулахад 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалинг нэхэмжилсэн гэж тодруулсан бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтыг (2-р хх-н 46-р хуудас) үндэслэн Хөдөлмөрийн тухй хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

60. Ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо: Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу тодорхойлж ажилгүй байсан хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх /ажлын 307 өдрөөр/ тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтыг Төрийн мэдээлэлийн сангаас гарах лавлагаанд бичигдснээр тооцож 2021 оны 09, 10, 11 саруудын 482,950.41+2,633,972.25+396,634.10=3,513,556.76 : 3 сар = 1,171,185.5 : 21.5 = 54,473.7 төгрөг буюу нэг өдрийн цалин/ 54473.7 х 307 = 16,723,425.9 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

60.1. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт нийт 28,006,883 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар бодоход олговорт 16,723,425.9 төгрөг болж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаас 11,283,457.1 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

61. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

61.1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч А.Бгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн санхүүд даалгах нь зүйтэй байна.

61.2. Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн санхүүд даалгаж шийдвэрлэлээ.

61.3. А.Бгийн ажиллаж байх хугацаанд эзэмшиж байсан албаны компьютерээс хувийн мэдээлэлээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

61.3.1. Нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “...Миний бие ажиллаж байх хугацаандаа 2-695 кодтой Dell optiplex-30-20 маркийн компьютерыг ашиглаж албан үүргээ гүйцэтгэж байсан ажлын тайлан, судалгаа, илтгэл, эзэмшсэн мэргэжилтэй холбоотой мэргэшсэн нягтлан бодогчийн баримт материалууд, ажлын шугамаар харилцдаг байсан “yahoo mail” хаяг миний банкны хувийн мэдээллүүд, миний өөрийн “Фейс бүүк” хаяг бүгд хадгалагдаж байсан тул дээрх мэдээллүүдийг гаргуулах” гэж тодорхойлсон бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажлаас халагдах тушаалаа авсны дараа ажлаа бүрэн хүлээлгэн өгөх үүрэг нь А.Бд байх бөгөөд албаны 2-695 кодтой Dell optiplex-30-20 маркийн компьютерыг ашиглаж албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа тухайн ажлын шугамаар харилцдаг байсан “yahoo mail” хаяг, банкны хувийн мэдээллүүд, миний өөрийн “Фейс бүүк” хаяг зэрэг хувийн мэдээллүүдийг тухайн компьютероос бус харин аль ч утас, компьютер зэргээс өөрийн нэвтрэх нууц үгээрээ дамжуулан орж өөрийн мэдээллүүдээ авах бүрэн боломжтой байтал заавал тухайн компьютерт нэвтрэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

61.3.2. Мөн нэхэмжлэгч А.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй нотлож чадаагүй гэж үзэж байна. 

61.3.3. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвөөс хувийн мэдээлэлээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

62. Нэхэмжлэгч А.Б нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг анх 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШЗ2021/01501 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн удиртгал хэсэгт Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан 2021.10.25-ны өдрийн Б/263 тушаал хүчингүй болгуулах, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай 2021.11.09-ний өдрийн Б/287 тушаал хүчингүй болгуулж урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гэж бичсэн бөгөөд харин захирамжлах хэсэгт 2021.11.09-ний өдрийн Б/287 тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын нэгийг хаяж бичсэн байна.

63.1. Гэвч Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хянан шийдвэрлэсэн болно.

63.2. Мөн дээрхи Өмнөговь аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШЗ2021/01501 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар тухайн захирамжийг гаргасан шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох эсхүл өөрчлөх эрх нь тухайн захирамжийг гаргасан шүүгчид өөрт эрх нь байх тул тус захирамжийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс өөрчлөх эсхүл хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

64. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Б  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвөөс ажилгүй байсан хугацаааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 16,723,425.9 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 241,567.9 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1..Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн захиралын албан тушаалыг түр хавсран гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/263 дугаартай Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт санхүү эдийн засгийн албаны дарга А.Бд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2..Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Адъяагийн Болдмааг Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасагт санхүү эдийн засгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай. 

3..Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,723,425.9 төгрөгийг хариуцагч Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн санхүүгээс гаргуулан А.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,283,457.1 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4..Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч А.Бгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаад төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн санхүүгээр бүрэн төлүүлж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Өмнөговь аймгийн бүсийн оншилгоо, эмчилгээний төвийн санхүүд даалгасугай.

5..Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар нэхэмжлэгч А.Бгийн ажиллаж байх хугацаанд эзэмшиж байсан албаны компьютерээс хувийн мэдээлэлээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

6..Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Б  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо, эмчилгээний төвөөс ажилгүй байсан хугацаааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 16,723,425.9 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 241,567.9 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

7..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

8..Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ТҮВШИНЖАРГАЛ