| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0250/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/263 |
| Огноо | 2025-09-12 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо
Улсын яллагч М.Мэндбаяр /томилолтоор/
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521001620274 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэг тус тус зааснаар 50,000 төгрөгийн торгох ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Баялаг ундраа хүнсний дэлгүүрийн баруун урд талын замд 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Тоёота приус-40 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ МУ-ын ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино, 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-д Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч дайрч амь насыг нь хохироосон үйлдэл нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би оршуулгын зардалд 10,514,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 15,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Баялаг ундраа хүнсний дэлгүүрийн баруун урд талын замд Тоёота приус-40 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ МУ-ын ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино, 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-д Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр цагаан сарын баяраар буюу шинийн 01-ний өдөр 23 цагийн орчимд ******* сумын 7 дугаар баг 112 дугаар байранд айлд шинэлчхээд гэр рүүгээ буцсан. Буцахдаа өөрийн эзэмшлийн улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ...******* сумын 3 дугаар баг ******* ******* тоот гэр рүүгээ ертөнцийн зүгээр баруун зүгт гэр рүүгээ хойд төв замаар явж байсан. Тэгээд ******* сумын 2 дугаар баг Мянган жаргалан өрхийн эмнэлэг өнгөрөөд явж байхад өөдөөс гэрэл гялбаад гэрлээ шилжүүлээгүй машин өнгөрсөн. Тухайн үед өөрөө холын гэрлээ шилжүүлнэ дээ гээд бодоод явж байхад яаж ийхийн зуургүй зам дээр хүн гарч ирээд тухайн ...хүнийг мөргөөд тоормозоо огцом гишгээд зогссон. Машинаа зогсоогоод буугаад харахад нэлээн зайтай зам дээр хүн байсан. Тэгээд шууд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Би талийгаач төрсөн эгч нь байгаа юм. нь эхээс долуулаа, дээрээ хоёр эгч, 4 ахтай, айлын бага хүүхэд байсан. Тэрээр эхнэр, хүүхэд байхгүй, эцэг, эх маань нас барсан учир ах дүү нараараа ярилцаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр миний бие оролцож байна. 2025 оны 03 дугаар сарын 01-ний орой 19 цагийн орчимд нь манайхаар ороод гарсан. Тэрээр согтуу явж байсан бөгөөд би түүнийг манайд унтчихаад яв гэхэд одоо нэг айлаар орно гээд 20 цагийн орчимд гараад явсан. Тэрнээс хойш хаана очсон талаар мэдэхгүй, сураг нь гарахгүй байсаар цагдаагаас нас барсан талаар мэдсэн. Миний баримтаар гаргаж өгсөн 9,333,234 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг,
гэрч “...эмнэлэг өнгөрөөд явж байхад бидний урд талд явж байсан хар өнгийн приус-41 маркийн автомашин огцом тоормослоход цагаан манан шиг зүйл татаад мөн хөвөн шиг зүйл хийсээд ороод ирсэн. Мөн хүний куртик хийсэж дэврээд байсан. Энэ үед би эсрэг урсгал руу жолоогоо дарах гэтэл эсрэг урсгалаас машин ирж байхаар нь дарж чадаагүй. ...машинаа эсрэг урсгал руу дарж оруулах гэтэл хар өнгийн приус-41 маркийн автомашины зүүн хойд талыг мөргөөд зогссон. Намайг машинаасаа буутал хар өнгийн приус-41 маркийн автомашины урд талд зам дээр хүн дайруулсан байдалтай хэвтэж байсан. ...би машин руу очиход жолоочийн ухаан балартсан байдалтай байхаар нь сэрээгээд жолоочийн хажуу талд сууж байсан эмэгтэйг мөн сэрээж хоёуланг нь машинаас буулгаж машиныг нь унтраасан...” гэх мэдүүлэг,
гэрч “...манай нөхөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод би жолоочийн хажуу талд суугаад ******* сумын 7-р баг 122-р байрнаас хөдлөөд ******* сум 3-р баг ******* ******* тоотод байх гэр рүүгээ харихаар явсан юм. Тухайн өдөр орой болсон байсан учраас ядраад нойр хүрээд гэр рүүгээ харих замдаа би зүүрмэглээд унтах маягтай явж байсан. Гэтэл гэнэт л түс тас гээд ...хүчтэй чимээ гарсан ба цочоод сэрэхэд машины дэр гарчихсан, нөхөр рүүгээ харсан чинь мөн дэр гарчихсан, цонх нь хагарсан, би хүн дайрчихлаа, би хүн дайрчихлаа гээд бахираад байсан. Тухайн үед бид хоёр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан юм. Хүн дайрчихлаа гээд машинаасаа буугаад харсан чинь хүн харагдахгүй байсан. ...манай машинаас 3-4 метр орчим зайтай замын нэгдүгээр эгнээнд газарт хэвтэж байсан. Тэгээд хоёулаа машинаасаа буугаад дөнгөж удаагүй байхад манай машины араас цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зүүнээс баруун чиглэлтэй явж байсан ба зогсоод гайгүй юу яасан бэ гээд асуугаад байсан...” гэх мэдүүлэг,
гэрч “...Би 2025 оны 03 дугаар сарын 01-ний орой 23 цаг өнгөрч байхад ******* сумын 9 дүгээр баг 2 дугаар байранд байх хүргэн гараад ******* сумын 3 дугаар баг Дэнжийн хороололд байх найзындаа очихоор явсан. Ингэж явахдаа улсын дугаартай приус-20 маркийн автомашинтай явсан бөгөөд Мянган жаргалан эмнэлгийн урд талын авто замаар баруун тийш явж байтал "Баялаг ундраа" дэлгүүрийн баруун талд 2 автомашин ар араасаа мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Хүмүүс нь машиныхаа урд талд зогсож байсан. Би хажуугаар нь гарахдаа хальт зогсоод зүгээр үү гэж асуухад нэг хүн хамар дээгүүр шидэгдээд унасан байна, бараг үхсэн байх гэж надаас арай ахмад настай эрэгтэй хүн хэлсэн. Тэр хүн нэг машиных нь жолооч бололтой байсан. Тэгэхээр нь би эмнэлэг дуудсан юм уу гэж асуучихаад хөдлөөд явахад араас хөөе чи хүн дээгүүр гараад явчихлаа шүү дээ гэсэн. Миний хувьд бол урд хүн байгааг анзаарч хараагүй. Гэвч би дээгүүр нь бол гараагүй, дээгүүр нь гарсан бол донслоод мэдэгдэнэ, зүгээр дугуйгаараа шүргээд гарсан байх. Тэгээд л би тэр дороо зогсоод буугаад хартал машины ард зам дээр хүн дайрагдсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч “...гэрээс гараад ******* сумын 2 дугаар багийн голоор замаар зүүнээс баруун чиглэлтэй замын хөдөлгөөд оролцоод явж байтал урд маань явж байсан хар бараан өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгслийн араас тоос шиг цагаан юм манараад ирэхээр нь би гайхаад согтуу байгаа юм биш үү гээд байж байтал тухайн машин тоормос гишгээд тухайн хар өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд талыг мөргөж машинаа зогсоогоод буусан. Бид нар машинаас буутал манай урд талын машин хүн мөргөчихлөө гэхээр нь би утсаа аваад цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,
гэрч “...урд явсан приус-41 маркийн автомашин ямар нэгэн зүйл мөргөж, шороо тоос манаруулаад урд талд үзэгдэх орчин хязгаарлагдсан. Ингээд машинаа зогсоох гэсэн боловч урд байсан хар өнгийн приус-41 маркийн автомашины зүүн талаар дарах гэж байгаад мөргөж зогссон. Тэгээд машинаас буухад урд явсан приус-41 маркийн машины жолооч нь гарч ирэхгүй байхаар нь машин дээр нь очтол урд талын салхины шил нь хагарч, гупер, карллон нь цөмөрч, хүн мөргөсөн байдалтай зогсож байсан. Мөн тухайн машины урд буюу ертөнцийн зүгээр баруун талд нь хүн мөргүүлж унасан байдалтай газарт хэвтэж байсан. Тэгэхээр нь бид жолоочийг машинаас буулгаж түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг
гэрч “...урд явсан приус-41 маркийн автомашин ямар нэгэн зүйл мөргөж, шороо тоос манаруулаад урд талд үзэгдэх орчин хязгаарлагдсан. Шороо тоос дундаас тухайн хар машины гуперны хэлтэрхий шидэгдэж, мөн тухайн машины жолооч талд бор шаргал өнгийн куртик хийсэж харагдсан. Ингээд нь машинаа зогсоох гэсэн боловч урд байсан хар өнгийн приус-41 маркийн автомашины зүүн талаар дарах гэж байгаад мөргөж зогссон. Тэгээд машинаас буухад урд явсан приус-41 маркийн машины жолооч нь гарч ирэхгүй байхаар нь машин дээр нь очтол урд талын салхины шил нь хагарч, гупер, карллон нь цөмөрч, хүн мөргөсөн байдалтай зогсож байсан. ...приус-41 маркийн хар өнгийн машинтай зэрэгцээд явж байхад 100 гаран км цагийн хурдтай явсан. Хурдаа хасаад ард талд нь ороод явахад 80 гаран км цагийн хурдтай явсан гэхээр тухайн машин нь биднээс хурдтай л явж байсан гэсэн үг. ...мөргүүлсэн хүн ямар ч хөдөлгөөнгүй, нас барсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг
шинжээч “…Миний бие амь хохирогч ийн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийж 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ДОР0625/058 тоот дүгнэлт гаргасан. Талийгаачийн нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Амь хохирогч ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь ясны цагариг хэлбэрийн хугарал, гавлын орой ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины тархмал няцрал, гол судас болон цагаан мөгөөрсөн хоолойн бүрэн тасралт, өрцний урагдалт, элэгний язрал, няцрал болон урагдалт, нойр булчирхайн хальсны цус хуралт, өвчүү ясны хугарал, 2 талын 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, сээрний 5-р нугалмын их бие хэсгийн шахагдсан хугарал, 2 талын дунд чөмөгт ясны доод 1/3 хэсгийн хугарал, баруун шилбэний 2 ясны доод 1/3 хэсгийн зөрөөтэй хугарал, хуйхны дотор гадаргын баруун зулайн цус хуралт, хуйханд духны ар хэсгийн зүсэгдсэн 2 ширхэг шарх, зүүн зулайн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, эрүү, зүүн бугалга, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, баруун гарын 1-5-р хуруу, зүүн шуу, зүүн тохой, зүүн сарвууны зулгаралт, хэвлийн баруун доод хэсэг, баруун ташаа, баруун цавь, баруун гуя, цээжний ар зүүн доод хэсэг, ахар сүүл орчим, зүүн өгзөг, зүүн гуя, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. Амь хохирогч ийн цогцост тогтоогдсон гэмтлүүдээс хэвлийн баруун доод хэсэг, баруун ташаа, баруун цавь, 2 талын гуя, зүүн өвдөгний зулгаралт нь нас барсны дараа үүсэх боломжтой, бусад нь нас барахын өмнө үүсэх боломжтой шинэ гэмтэл. Нас барсны дараа үүссэн хэвлийн баруун доод хэсэг, баруун ташаа, баруун цавь, 2 талын гуя, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд нь хүрэн шаргал өнгөтэй тавтай байсан бөгөөд энэ нь нас барсны дараа цусны эргэлт зогссонтой холбоотой. Нас барахын өмнө буюу амьд ахуйд үүссэн зулгаралт нь цус шүүрч улаан ягаан болон улаан хүрэн өнгийн тавтай байдаг...” гэх мэдүүлэг,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ДОР0625/058 тоот “...Талийгаач ийн цогцост гавлын суурь ясны цагираг хэлбэрийн хугарал, гавлын орой ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорхи цус харвалт, бага тархины тархмал няцрал, гол судас болон цагаан мөгөөрсөн хоолойн бүрэн тасралт, өрцний урагдалт, элэгний язрал, няцрал болон урагдалт, өвчүү ясны хугарал, 2 талын 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, сээрний 5-р нугалмын их бие хэсгийн шахагдсан хугарал, 2 талын дунд чөмөгт ясны доод 1/3 хэсгийн хугарал, баруун шилбэний 2 ясны доод 1/3 хэсгийн зөрөөтэй хугарал, хуйхны дотор гадаргын баруун зулайн цус хуралт, хуйханд духны ар хэсгийн зүсэгдсэн 2 ширхэг шарх, зүүн зулайн зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацар, эрүү, зүүн бугалга, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, баруун гарын 1-5-р хуруу, зүүн шуу, зүүн тохой, зүүн сарвууны зулгаралт, хэвлийн баруун доод хэсэг, баруун ташаа, баруун цавь, баруун гуя, цээжний ар зүүн доод хэсэг, ахар сүүл орчим, зүүн өгзөг, зүүн гуя, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэвлийн баруун доод хэсэг, баруун ташаа, баруун цавь, 2 талын гуя, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд нь нас барсны дараа үүсэх боломжтой, бусад гэмтлүүд нь нас барахын өмнө үүсэх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гавлын суурь ясны цагираг хэлбэрийн хугарал, бага тархины няцрал, гавлын орой ясны шугаман хугарал, гол судас болон цагаан мөгөөрсөн хоолойн бүрэн тасралт гэмтлүүд нь үхэлд хүргэсэн тул хохирлын зэрэг тогтоохгүй, өвчүү, хавирга, нугалам, мөчдийн ясны хугарал, өрцний урагдалт, элэгний язрал, няцрал болон урагдалт гэмтлүүд нь хохирлын хүндэвтэр зэрэгт, бусад нас барахын өмнө үүссэн гэмтлүүд нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид задлан шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Д. нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач ийн цусанд 0.6 промилли цусанд спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ДОР0325/024 тоот “******* 2025.03.02 04:07” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 956 тоот “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /РД: /-ийн сэтгэцэд 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт,
Хөдөлгөөний соёл ТББ-ийн Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 19 тоот дүгнэлтэд: “...Приус 40” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь МУ-ын ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино, 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаapaac хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-д Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг-аас хэтрүүлэхийг хориглоно /Зөрчин 82 км/цаг-ийн хурдтай явсан гэсэн мэдүүлэг/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. "Приус 41" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан М. нь МУ-ын ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино, 11.14-д Жолооч нь урд яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна. 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.4-д Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг-аас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн байна. 12.6д-д Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд л огцом тормозлохыг зөвшөөрдөг. Урд яваа тээврийн хэрэгсэл ослоос урьдчилан сэргийлэхийн тулд огцом тормозлосон байна. Иймд араас нь мөргөсөн гэх осолд "Приус 41" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан хурд хэтрүүлсэн /хурд тохируулаагүй/, хоорондын зайг бариагүйгээс тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүй мөргөсөн байна./ Жолооч нар 80 км/цаг-ийн хурдтай явж буй тээврийн хэрэгсэл 1 сек-нд 22 м зам туулдаг гэдгийг үргэлж санаж анхаарал болгоомжтой хурдыг тохируулж явах шаардлагатай байна.
3. "Приус 20" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан нь ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт зөрчсөн боловч осолд өртсөн жолоочид явж буй чиглэл үл харгалзан тусламж үзүүлэх жолоочийн үүргээ биелүүлэн осолд өртсөн жолоочид тусламж үзүүлэхээр зогсоод хөдлөхдөө анхаарал, болгоомжгүй, санамсаргүй байдлаас цогцсыг мөргөн шүргэн гарсан байх магадлалтай.
4. Явган зорчигч Д. нь МУ-ын ЗХД-ийн 5.6-д Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хэсгээр ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, 5.12д-д Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн байна.
5. Явган зорчигч Д. нь МУ-ын ЗХД-ийн 5.6-д Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хэсгээр ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. 5.12-д Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглоно гэсэн заалт зөрчсөн боловч "Приус 40 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь МУ-ын ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино, 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-д Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг-аас хэтрүүлэхийг хориглоно /Зөрчин 82 км/цаг-ийн хурдтай явсан гэсэн мэдүүлэг/ гэсэн заалтуудыг зөрчсөнөөс хурд хэтрүүлэн тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадалгүй явган зорчигчийг мөргөж осол болсон гэх А цэгээс 77,45м зайд шидэгдсэн нь хурдтай явсныг нотолж энэ осол гарах үндсэн шалтгаан болжээ.
6. "Приус 40" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь МУ-ын ЗХД-ийн 12.1-д Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд заасан хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2-д Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 12.4-д Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/цаг-аас хэтрүүлэхийг хориглоно /82 км/цаг-ийн хурдтай явсан гэсэн мэдүүлэг/ гэсэн заалтуудыг зөрчсөнөөс хурд хэтрүүлэн тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадалгүй явган зорчигчийг мөргөж осол болсон гэх А цэгээс 77,45м зайд шидэгдсэн нь хурдтай явсныг нотолж энэ нь осол гарч хүний амь эрсдэх үндсэн шалтгаан болжээ...” гэх дүгнэлт,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол хэргийн схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Toyota prius-40 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Toyota prius-41 маркийн , Toyota prius-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд, *******ын хохирол төлбөр төлсөн баримтууд, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.т шүүх хурлын тов мэдэгдэхэд “хохирол төлбөр, сэтгэл санааны хохирол төлөгдсөн тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******од тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******од мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэсэн үеэс тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА