Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/00285

 

 

 

 

 

 

 

 

2023 01 10 101/ШШ2023/00285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  тоот хаягт байрлах,РД:, И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух, РД: , Шарнууд овогт Т-ийн Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11,900,598 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө ,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц нь тус компаниас 2020-07-21-ний өдөр pээлийн гэрээ болон фидуцын гэрээгээр 5,000,000 төгрөгийг 3,9 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлдэгч нь зээл авсанаас хойш нийт үндсэн зээлэнд 185,650 төгрөг, зээлийн хүүнд 244,050 төгрөг алданги 1,000,000 төгрөг, нийт 1,429,700 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш буюу 2022-03-29-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор буюу хуваарийн дагуу төлж барагдуулаагүй өдийг хүрсэн. Зээлдэгчийн барьцаанд тавьсан авто машин нь хаана яваа нь мэдэгдэхгүй байх тул гэрээний дагуу төлбөрөө мөнгөн дүнгээр авах сонирхолтой байна. 2022-09-23-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4,814,350 төгрөг, зээлийн хүү 4,679,073 төгрөг алданги 2,407,175 төгрөг нийт 11,900,598 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч Т.Ц болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө-ээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие найз охины аав А, ээж О.М нар бид нарын нэр дээр зээл гарах боломжгүй, чи нийгмийн даатгалын шимтгэл төлдөг учир зээл авах бүрэн боломжтой чиний нэр дээрээ зээл аваад бид хоёр төлнө гэсэн гуйсан тул 2020-07-21-ний өдөр өөрийн нэр дээрх УАВ улсын дугаартай 2014 онд үйлдвэрлэгдсэн 2020-01-02-ны өдөр Монголд орж ирсэн мөнгөлөг өнгийн TOYOTA AQUA маркын автомашиныг И ХХК барьцаалан зээлдүүлэх газарт 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай сарын 3,9 хувийн хүүтэй зээл авч мөнгийг А, М нарт өгсөн. Тухайн үед үерхэж байсан найз охин А.Оаас салахад А, М нар   УAB улсын дугаартай авто машиныг авч үлдсэн авто машиныг одоо болтол эзэмшиж, ашиглаж байгаа. Тэд нарыг миний нэр дээр авсан зээлээ төлж байгаа гэж бодсон, гэтэл шүүхээс нэхэмжлэл төлөхгүй байгааг мэдлээ. Зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг би хийж байгаагүй учир нь А, М нарыг 1,429,700 төгрөгийг төлсөн юм байна. Үлдэгдэл үндсэн зээл 5.000.000 төгрөг үндсэн зээл авсан 2020 оны 04-р сарын 29 өдөр батлагдсан Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр заалтын 14.1 дэх барьцаалан зээлдүүлэх газар зээлдүүлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувь гэж заасан тул 5.000.000 төгрөгийн зээлийн 12 сарын 3 хувь нийт 1,800,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 4.814.350 төгрөг, зээзлийн хүүний зөрүү 370,300 төгрөг, алданги 2,407,175 төгрөг, нийт 7.591.825 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс 2020-07-21-ний өдрийн Зээлийн гэрээ /хх-ийн 5-7 тал/, мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 8 тал/,  УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 9 тал/, зээлдэгчийн анкет /хх-ийн 10 тал/, зээл хүүгийн тооцоолол /хх-ийн 54 тал/, хариуцагчаас 50 тоот дансны хуулга /хх-ийн 41-43 тал/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч Т.Ц-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4.814.350 төгрөг, зээлийн хүү 4.679.073 төгрөг, алданги 2.407.175 төгрөг, нийт 11.900.350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлээс 7,591,825 төгрөгийг хангаж, 4,308,773 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулан зээлийг авчг үерхэж байсан найз охин А.Оын эцэг А, М нарт авч өгсөн гэх үйл баримт дээр маргаагүй. Зээлийг төлж байгаагүй хэдий ч үндсэн зээлд 4,814,350 төгрөг, алданги 2,407,175 төгрөг, зээлийн хүүг Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр заалтын 14.1 дэх барьцаалан зээлдүүлэх газар зээлдүүлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиар тооцож нийт 1,800,000 төгрөгөөр тооцож, үлдэх 370,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Энэ хугацаанд намайг зээл төлөх талаар нэхэмжлэгч талаас шаардаж байгаагүй учир үлдэх 4,308,773 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Зохигчийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр З-05- дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу И ХХК нь зээлдэгч Т.Ц-д 5,000,000 төгрөгийг, хувийн хэрэгцээнд тавилга авах зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5-6 тал/

4. Нэхэмжлэгчийн Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн 00  дугаар гэрчилгээнээс үзэхэд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх эрхтэй байна. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-д зааснаар зээлийн хүүг талууд сарын 3.9 хувь гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт зааснаар барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна.

Зохигч 2020-07-21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 5,000,000 төгрөгний зээл авч, зээлийн хүүнд 1,429,700 төгрөг, үндсэн зээлд 185.650 төгрөг төлсөн дээр маргаагүй.

Зохигч зээлийн гэрээний 2.1.6 дах хэсэгт алданги төлөхөөр тохиролцжээ. Нэхэмжлэгч тал Иргэний хууль болон зээлийн гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй байна.

 

Иймд дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Т.Ц-аас үндсэн зээлд 4.814.350 төгрөг, зээлийн хүүнд 370.300 төгрөг, алданги 2.407.175 төгрөг, нийт 7.591.825 төгрөгийг гаргуулж И ХХК-д олгож, нэхэмжлэгч нь 11.900.598 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг хэрхэн тооцож гаргасан байдлаа нотлож чадаагүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4.308.773 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч хариуцагчийн зээлийн хүүг Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр заалтын 14.1 дэх барьцаалан зээлдүүлэх газар зээлдүүлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиар тооцно гэсэн үндэслэлийг няцаагаагүй.

7. Нэхэмжлэгчээс 11.900.598 төгрөг гаргуулах нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 205.359 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Ц-аас 7.591.825 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 136.419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Ц-аас 7,591,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,308,773 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,359 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Ц-аас 136,419 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА