| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/05881/И |
| Дугаар | 101/ШШ2023/00391 |
| Огноо | 2023-01-13 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2023/00391
2023 01 13 101/ШШ2023/00391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, РД:, М овогтой У,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, РД: , Гын М,
Нэхэмжлэгч: РД: , Гын С,
Нэхэмжлэгч: РД: , Гын Б,
Нэхэмжлэгч: РД: , Гын Ү нарын хууль ёсны төлөөлөгч М-ын У нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2022 оны 09-р сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , Д.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021-10-01-ний өдрийн 2021 тоот шийтгэх тогтоолоор төлбөр төлөгч Д.Г, Д.О , Д.Б нараас 7,265,839,273.00 төгрөг гаргуулж 389 иргэнд олгох, шийтгэх тогтоолын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн өмч, хөрөнгөөс шүүгдэгч нарт ноогдох хэсгээр нь өр, төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл
1. Улсын бүртгэлийн Г-22 дугаартай, Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах 514 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 7*20 м хэмжээтэй сендвичин дээвэртэй гараж, түүний дагалдах хэсэг;
2. Улсын бүртгэлийн Г-22 дугаартай, БЗД-ийн 1 тоот хаягт байрлах 623 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дагалдах хэсэг;
3. Улсын бүртгэлийн Г-2 дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 478 м.кв талбай бүхий газар;
4. Улсын бүртгэлийн Г-22 дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 463,46 м.кв талбай бүхий газар;
5. Улсын бүртгэлийн Г-2 дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газар;
6. Улсын бүртгэлийн Ү-2206056294 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/, Дүнжингарав гудамж, 208/2-р байрны 31 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
7. Япон Улсад 2017 онд үйлдвэрлэсэн, арлын дугаартай, улсын дугаартай, Тoyota Land cruiser-200 маркийн авто машин зэрэг хөрөнгүүд нь нэхэмжлэгч М.У, Г.М, Г.С, Г.Б, Г.Ү нарын гэр бүлийн дундын өмч хөрөнгө бөгөөд Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч нарыг өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зөвхөн Г.Год ногдох хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулалгүй, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийг зөрчиж, дээрх хөрөнгүүдийг бүхэлд нь хураан авч, битүүмжилж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна.
Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5-р зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 8-р зүйлийн 8.1.4, 19-р зүйлийн 19.3-д зааснныг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан гэж үзэж байна.
Дээрх хуулийн зүйл заалтаас харахад нэхэмжлэгч нараас өр, төлбөр гаргуулахаар шийдвэр тогтоол гарсан тохиолдолд тэдгээрийн өмч хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж болохоор зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нарын хувьд хэн нэгэн этгээдэд шүүхийн шийдвэрээр төлөх өр, төлбөр байхгүй, өөрсдийнх нь дээрх өмч хөрөнгөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хуулийн үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгч нарын өмч хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар бусдын өр, төлбөрийг төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус байна.
Нэхэмжлэгч нарын хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй хууль бус үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоох, шаардах эрхтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1, 122 дугаар зүйлийн 122.5, 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.2-д зааснаар өөрсдийн өмчийг хууль бусаар хураан авч, битүүмжилсэн тогтоол шийдвэрийг хүчингүй болгуулж, битүүмжилсэн эд хөрөнгөөс хасуулж, чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байна. Үүнд:
1. Улсын бүртгэлийн Г-22 дугаартай, Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах 514 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 7*20 м хэмжээтэй сендвичин дээвэртэй гараж, түүний дагалдах хэсэг;
2. Улсын бүртгэлийн Г-22 дугаартай, БЗД-ийн 1 тоот хаягт байрлах 623 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дагалдах хэсэг;
3. Улсын бүртгэлийн Г-2 дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 478 м.кв талбай бүхий газар;
4. Улсын бүртгэлийн Г-22 дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 463,46 м.кв талбай бүхий газар;
5. Улсын бүртгэлийн Г-2 дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газар;
6. Улсын бүртгэлийн Ү-2206056294 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/, Дүнжингарав гудамж, 208/2-р байрны 31 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
7. Япон Улсад 2017 онд үйлдвэрлэсэн, арлын дугаартай, улсын дугаартай, Тoyota Land cruiser-200 маркийн авто машин .
Зарим эд хөрөнгүүд дээр битүүмжлэл хийгдээгүй байгаа хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй тоот шийтгэх тогтоол нь өдөр манай байгууллагад ирсэн. Үүний дагуу манайх шүүхийн шийтгэх тогтоолд нэрлэн заагдсан хөрөнгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Нэрлэн заагдсан хөрөнгүүд нь өдөр гарсан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг барьж ирсэн. Үүнд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан ба энэхүү хөрөнгүүдээс нэгт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны эд хөрөнгө нь гэхэд өөр шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явагдаж байгаа.
Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр нь их үндэслэл муутай, хамтран өмчлөлөөр тогтоосон хөрөнгийг нь эрхийн доголдолтой байсныг шүүх тогтоогоогүй. М.У, Г гэх хүмүүс нь гэр бүлийн хүмүүс, энэхүү төлбөр мөнгөний асуудлаас болж шүүхэд очингуутаа хоорондоо ярьж тохирч дундын эд хөрөнгөөр тогтоолгосон, энэ нь дарааллын хувьд Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр нь 08 сард он, цагийн дарааллын хувьд сүүлд гарсан. Энэхүү асуудлыг М.У нь хамтран өмчлөгч тогтоосон эд хөрөнгийг Гоос учирсан хохирлоо шүүхийн шийдвэрийг үндэслэн тусдаа нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Хөрөнгийн хохиролд тооцуулахаар заасан хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс 2022-09-05-ны өдрийн итгэмжлэл, нэхэмжлэгч М.У, Г.М нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Сгийн төрсний гэрчилгээний хуулбар, Г.Сгийн төрсний гэрчилгээний хуулбар, Г.Бийн төрсний гэрчилгээний хуулбар, Г.Үийн төрсний гэрчилгээний хуулбар, Ү-2206056294 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Г-22 , Г- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн -ны өдрийн дугаартай шийдвэр, ий өдрийн дугаартай шүүгчийн захирамж, 2022-10-13-ны өдрийн итгэмжлэл, Голомт банк ХХК-ийн тоот дансны хуулга, Хаан банк ХХК-ийн тоот дансны хуулга зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.
Хариуцагчаас 2022 оны 04 сарын 13-ны өдрийн дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021-10-01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022-09-23-ны өдрийн дугаартай тогтоол, 2022-05-25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022-06-20-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020-12-01-ний өдрийн дугаартай гүйцэтгэх хуудас, дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-09-18-ны өдрийн дугаартай шийдвэр, 2021-09-21-ний өдрийн дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.У, Г.М, Г.С, Г.Б, Г.Ү нарын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021-10-01-ний өдрийн шийтгэх тогтоолын дагуу улсын бүртгэлийн
Улсын бүртгэлийн Г-22 дугаартай, Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах 514 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 7*20 м хэмжээтэй сендвичин дээвэртэй гараж, түүний дагалдах хэсэг;
2. Улсын бүртгэлийн Г-22 дугаартай, БЗД-ийн 1 тоот хаягт байрлах 623 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дагалдах хэсэг;
3. Улсын бүртгэлийн Г-2 дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 478 м.кв талбай бүхий газар;
4. Улсын бүртгэлийн Г-22 дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 463,46 м.кв талбай бүхий газар;
5. Улсын бүртгэлийн Г-2 дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газар;
6. Улсын бүртгэлийн Ү-2206056294 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17020/, Дүнжингарав гудамж, 208/2-р байрны 31 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө;
7. Япон Улсад 2017 онд үйлдвэрлэсэн, арлын дугаартай, улсын дугаартай, Тoyota Land cruiser-200 маркийн авто машин
зэрэг эд хөрөнгийн битүүмжлэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021-10-01-ний өдрийн шийтгэх тогтоолоор төлбөр төлөгч Д.Г, Д.О , Д.Б нараас 7,265,839,273.00 төгрөг гаргуулж иргэнд олгох, шийтгэх тогтоолын дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн өмч, хөрөнгөөс шүүгдэгч нарт ногдох хэсгээр өр, төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч бид нарын хувьд хэн нэгэн этгээдэд шүүхийн шийдвэрээр төлөх өр, төлбөр байхгүй, өөрсдийнх нь дээрх өмч хөрөнгөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хуулийн үндэслэл бүрдээгүй байхад нэхэмжлэгч нарын өмч хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар бусдын өр, төлбөрийг төлүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд нийцээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022-04-13-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудсын дагуу 2022-05-25-ны өдрийн тоот эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол гаргаж Улсын бүртгэлийн Г-2204028259 дугаартай, БЗД-ийн 10-р хороо, Витсамо 5-р хэсэг, 5-р гудамж, 573 тоот хаягт байрлах 623 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022-09-23-ны өдрийн тогтоолоор улсын бүртгэлийн Г- дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 478 м.кв талбай бүхий газар, улсын бүртгэлийн Г- дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 463,46 м.кв талбай бүхий газар, улсын бүртгэлийн Г- дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газар зэрэг эд хөрөнгийг хассан шийдвэрийг гаргасан байдаг, өөр бусад шүүхийн шийдвэрээр зарим хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021-10-01-ний өдрийн шийтгэх тогтоолоор, 2022-04-13-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудсын дагуу явагдаж байгаа ажиллагаанд хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тайлбарласан.
4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022-04-13-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудсыг бичсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022-04-13-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.
5. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2022-05-25-ны өдрийн тоот Эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоол гаргаж Улсын бүртгэлийн Г- дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах 623 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилж, түрээслэгч Х.Э-д тэмдэглэлийг танилцуулсан, 2022-06-20-ны өдөр Эд хөрөнгө хураах тухай тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан нь хуульд нийцжээ.
6. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021-10-01-ний өдрийн шийтгэх тогтоол, 2022-04-13-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудсын дагуу улсын бүртгэлийн Г- дугаартай, Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах 514 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 7х20 м хэмжээтэй сендвичин дээвэртэй гараж, түүний дагалдах хэсэг, улсын бүртгэлийн Г-2 дугаартай, БЗД-ийн 22-р хороо, Өлгийн 19-р гудамж 255 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 478 м.кв талбай бүхий газар, улсын бүртгэлийн Г-дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 463,46 м.кв талбай бүхий газар, улсын бүртгэлийн Г-дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газар, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, Хан-Уул дүүрэг, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Япон улсад 2017 онд үйлдвэрлэсэн, арлын дугаартай, улсын дугаартай, Тoyota Land cruiser-200 маркийн авто машин зэргийг битүүмжлэх ажиллагааг явуулсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа хэдий ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021-10-01-ний өдрийн шийтгэх тогтоол, 2022-04-13-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудсын дагуу дээрхи эд хөрөнгүүдийг битүүмжилсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн битүүмжлэх ажиллагааг явуулаагүй гэх тайлбарыг няцаагаагүй.
7. Нэхэмжлэгч М.У, Г.М, Г.С, Г.Б, Г.Ү нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491,400 төгрөгийг улсын орлого болгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох улсын бүртгэлийн Г- дугаартай, Баянзүрх дүүргийн тоот хаягт байрлах 514 м.кв талбай бүхий газар, улсын бүртгэлийн Г- дугаартай, БЗД-ийн талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 7х20 м хэмжээтэй сендвичин дээвэртэй гараж, түүний дагалдах хэсэг, улсын бүртгэлийн Г- дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 478 м.кв талбай бүхий газар, улсын бүртгэлийн Г- дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 463,46 м.кв талбай бүхий газар, улсын бүртгэлийн Г- дугаартай, БЗД-ийн тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий газар, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Хан-Уул дүүрэг, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Япон улсад 2017 онд үйлдвэрлэсэн, арлын дугаартай, улсын дугаартай, Тoyota Land cruiser-200 маркийн авто машин зэрэг эд хөрөнгийн битүүмжлэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.У, Г.М, Г.С, Г.Б, Г.Ү нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491,400 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА