Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/00475

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 18 101/ШШ2023/00475

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  тоотод оршин суух, РД:, Ц-ын Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  тоотод байрлах, РД: , Д ХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээний үүрэгт алданги 31,020,000 төгрөг, түр суурьших зардал 500,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК-тай өөрийн амьдарч гэр бүлийн хэрэгцээний гэрчилгээний   дугаартай, Г-  дугааар бүхий 572 м.кв Баянзүрх дүүргийн  тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөө өгөх Нийслэлийн Баянзүрх дүүргийн   баригдаж буй Дэлгэрэх апартмент цогцолбор хотхоны   68,1 м.кв С / нэмэлт гэрээ байгуулж 68,1 м.кв 3 өрөө байрыг 61,2 м.кв 2 өрөө болгож өөрчилсөн/ сууцаар үл хөдлөх хөрөнгөө үнэ дүйцүүлэн газраа чөлөөлж байраар солихоор харилцан тохиролцож 2020-07-29-ний өдөр   дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан, 37.6 м.кв 1 өрөө байрны ашиглалтанд оруулах хугацаа нь тухайн гэрээний 2.4-т зааснаар 2021 оны 2 улирал байна гэж заасан боловч 2022-06-20-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гэрээний 4.7-д зааснаар гүйцэтгэгч нь барилгын ажлыг хугацаанд хүлээлгэж өгөөгүй тохиолдолд захиалагч талд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлнө гэж заасан. Уг 37.6 м.кв байрны үнийн дүн 62.040.000 төгрөгнөөс 0.2 хувиар тооцоход 124.080 төгрөг байна. Үүнийг 2021-07-01-ний өдрөөс 2022-06-20-ны хүртэл нийт 354 хоног алданги 43.924.320 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн 232.4-т зааснаар 62.040.000 төгрөгний 50 хувь нь 31.020.000 төгрөг гаргуулах.

"Д ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулахад 1 сарын 500.000 мянган төгрөгөөр бодож түр суурьших зардал авахаар тохиролцсон. Манайх 2020 оны 8-р сараас 2022 оны 05-р сар хүртэлх түр суурьших зардлыг өгсөн, 2022 оны 05-р сард байр ашиглалтанд орох тул 2022 оны 02-р сараас 2022 оны 05-р сарыг хүртэл түр суурших зардал 1.500.000 төгрөгийг өгсөн. Гэвч байр 2022 оны 06 дугаар сард ашиглалтанд орсон. Иймээс хариуцагч талаас түр суурших зардалд 500.000 төгрөг, нийт 31.520.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Дтай 2020-07-29-ний өдөр  тоот дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байх хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хил гааль хаагдах, бараа материалын үнэ нэмэгдэх, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг үйл явдал удаа дараа бий болсон. Орон сууц ашиглалтад орох хугацаа хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас болоогүй бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байдаг. Талуудын хооронд байгуулсан  дугаартай Орон сууц захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалтын 1-т заасан  сууцыг 2022-06-20-ны өдөр орон сууц хүлээлцэх актын дагуу хүлээлгэн өгсөн буюу гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Орон сууцыг хүлээлгэн өгсний дараа гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай материалыг 2022-09-09-ний өдөр хүлээлгэн өгсөн. Мөн талуудын хооронд байгуулсан Г/2005/1 дугаартай гэрээнд хариуцагч нэхэмжлэгчид түр суурьшуулах зардал өгөх тухай заагаагүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 6 тал/, 2022-06-20-ны өдрийн   дугаартай орон сууц хүлээлцэх акт /хх-ийн 7 тал/, 2020-07-29-ний өдрийн   дугаартай орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 9-12 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.

Хариуцагчаас 2022-06-20-ны өдрийн  дугаартай орон сууц хүлээлцэх акт /хх-ийн 24 тал/, 2021-10-07-ны өдрийн  дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 77-82 тал/, 2021-10-07-ны өдрийн   дугаартай Барьцааны гэрээ /хх-ийн 83-84 тал/, 2021-10-07-ны өдрийн   дугаартай Барьцааны гэрээ /хх-ийн 85-87 тал/, 2022-02-25-ны өдрийн  дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-ийн 88 тал/, 2020-05-21-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 90 тал/, 2020-05-29-ний өдрийн  дугаартай Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Барилгын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн удирдлагад явуулсан шаардлага /хх-ийн 91 тал/, 2020-02-13-ны өдрийн 38 дугаартай Барилга, хот байгуулалтын сайдын тушаал /хх-ийн 94 тал/, 2020-04-28-ны өдрийн 2020/04 дугаартай Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавар /хх-ийн 95-97 тал/, 2020-05-06-ны өдрийн   дугаартай Барилга, хот байгуулалтын сайдын албан даалгавар /хх-ийн 98-100 тал/, 2022-02-18-ны өдрийн 54/22 дугаартай  ХХК-д тээврийн тухай мэдэгдэл /хх-ийн 112 тал/, 2020 он /улирлаар/ 12 гол нэрийн барилгын материалын үнийн мэдээлэл /хх-ийн 122-123 тал/, Д ХХК болон иргэн Э.М-ын С блокын 108 айлын орон сууцны барилгын төсөвт өртөг /хх-ийн 125, 133, 150 тал/, Д ХХК болон иргэн Э.М-ын С блокын 108 айлын орон сууцны барилгын төсвийн товч тайлбар /хх-ийн 126, 134,151 тал/, Дэлгэрэх апартмент үйлчилгээний 108 айлын С блокын орон сууцны барилгын нэгдсэн төсөв тооцоо /хх-ийн 127, 135, 152 тал/, Дэлгэрэх апартмент үйлчилгээний 108 айлын   блокын орон сууцны барилгын өртгийн нэгдсэн товчоо /хх-ийн 128-132, 136-149, 153-163 тал/, 2020-09-29-ний өдрийн Г/2006/1 дугаартай Орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 166-167 тал/, 2020-09-10-ны өдрийн Г/2003/1 дугаартай Орон сууц захиалгын гэрээ /хх-ийн 168-172 тал/, 2020-11-11-ний өдрийн 172 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоол, Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай /хх-ийн 175-176 тал/, 2020-11-11-ний өдрийн 178 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоол, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай /хх-ийн 177-178 тал/, Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралт /хх-ийн 179 тал/, 2020-11-12-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамж /хх-ийн 180-181 тал/, 2020-11-12-ны өдрийн А/1242 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралт /хх-ийн 182 тал/, 2020-11-18-ны өдрийн 183 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоол /хх-ийн 183-185 тал/, 2020-11-15-ны өдрийн 181 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоол /хх-ийн 186 тал/, 2020-11-23-ны өдрийн 188 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоол /хх-ийн 187 тал/, 2020-11-25-ны өдрийн 146 дугаартай Монгол улсын Шадар сайдын тушаал, Түр журам батлах тухай /хх-ийн 188 тал/, Монгол улсын Шадар сайдын 2020 оны тушаалын хавсралт, Зорчигч тээврийн үйлчилгээг байгуулах түр журам /хх-ийн 189-196 тал/, 2020-12-21-ний өдрийн 226 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоол /хх-ийн 197 тал/, 2020-12-22-ны өдрийн А/1320 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж /хх-ийн 198-199 тал/, 2020-12-22-ны өдрийн А/1320 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралт /хх-ийн 200 тал/, 2020-12-30-ны өдрийн 238 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоол /хх-ийн 201,202, тал/, 2021-01-01-ний өдрийн 01 дугаартай Улсын онцгой комиссын албан даалгавар /хх-ийн 203-204 тал/, 2021-01-04-ний өдрийн 01, 02 дугаартай Монгол улсын Засгийн газрын тогтоол /хх-ийн 205, 206 тал/, 2021-01-09-ний өдрийн A/06 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж /хх-ийн 207-208 тал/, 2021-01-09-ний өдрийн A/06 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж /хх-ийн 209 тал/, Монгол улсын барилгын норм ба дүрэм /хх-ийн 210-234 тал/ зэргийг нотлох баримтаар гарган өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Д нь Д ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас алданги 15,510,000 төгрөгийг хангаж, алдангийн зарим хэсэг 15,510,000 төгрөг, суурьших зардал 500,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ц.Д нь хариуцагчтай байгуулсан 2020-07-29-ний өдрийн  дугаартай орон сууц захиалгын гэрээний дагуу 37.6 м.кв 1 өрөө байрны ашиглалтанд оруулах хугацааг 2021 оны 2-р улирал гэж заасан боловч 2022-06-20-ны өдөр хүлээлгэж өгсөн. Гэрээний 4.7-д зааснаар гүйцэтгэгч нь барилгын ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй тохиолдолд захиалагч талд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлнө гэж заасан тул гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул алданги 31.020.000 төгрөг гаргуулах, гэрээний 2.6-д түр суурьшуулах зардалд сард 500,000 төгрөгийг өгөх үүрэгтэй тул шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3. Хариуцагч Д ХХК нь Дэлхий нийтийг хамарсан халдварт өвчин гарч хөл хорио тогтоосноос хамааралтайгаар орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулахад нөлөөлсөн, үүнээс үүдэлтэй хил хаагдаж барилгын материалын үнэ өссөн, түр суурьших зардлыг өгөхөөр гэрээнд тохиролцоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Зохигч 2020-07-29-ний өдөр   дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулж, 37.6 м.кв 1 өрөө орон сууцыг үнийг 62,040,000 төгрөг тооцож, 2021 оны 2 улиралд ашиглалтанд оруулах, хариуцагч Д ХХКомпани үүргийг хүлээсэн, хугацаанд нь ашиглалтанд оруулаагүй тохиолдолд гэрээний 4.7-д зааснаар гүйцэтгэгч нь барилгын ажлыг хугацаанд хүлээлгэж өгөөгүй тохиолдолд захиалагч талд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон ба хариуцагч төлөх үндэслэлтэй байна.

Гэвч хариуцагч Д ХХКомпани барилгын ажил гүйцэтгэж хугацаанд нь ашиглалтанд оруулахад дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн хил гааль хаагдах, Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн зэрэг үйл явдал барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алданги 15,510,000 төгрөгийг багасгаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Түр суурьших 500.000 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд: 2020-07-29-ний өдөр   дугаартай орон сууц захиалгын гэрээний 2.6-д түр суурьшуулах зардал гэж тусгасан байна. Гэвч нэхэмжлэгч Ц.Д нь сард 500,000 төгрөгийг өгөхөөр тохиролцож өгч байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас түр суурьшуулах зардал 500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох.

5. Нэхэмжлэгч Ц.Д-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 328,700 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 235,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-иас 15,510,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Д-д олгож, нэхэмжлэлээс 16,010,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,700 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д ХХК-иас 235,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Д-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА