| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2022/05689/И |
| Дугаар | 101/ШШ2023/00574 |
| Огноо | 2023-01-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2023/00574
2023 01 24 101/ШШ2023/00574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, тоот хаягт оршин суух, РД: , Б овогт Н-ын Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД:ОО89062412, Д-н Б,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД: , Б-ы Л нарт холбогдох Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б ,
Хариуцагч Д.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Д ,
Гэрч Д.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний зүгээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 57Г байр, 35 тоотод байрлах 44,57 мк.в хоёр өрөө орон сууцыг хариуцагч Д.Б, Б.Л нараас 74,000,000 төгрөгөөр тохирч худалдаж авч, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг байр ашиглалтад ороод удаагүй байсан тул орон сууцны захиалагч Д.Бын хүсэлтийн дагуу 2022-01-12-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шууд миний нэр дээр гарсан. Үүнээс хойш хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл миний байрыг чөлөөлж өгөөгүй байх бөгөөд миний зүгээс удаа дараа шаардсан боловч өөрийн үүргээ биелүүлэхгүй байна. Миний зүгээс хариуцагч нартай төрөл садангийн холбоотой тул өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хүлээсэн болно. Одоо хариуцагч нар нь миний гэр бүлийн хамт амьдарч байгаа тул хариуцагч Д.Б, Б.Л нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг, тоотод байрлах 47 мк.в орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б, Б.Л нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бидний хооронд орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх хэлцэл байгаа бөгөөд уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч тал надад 67,425,000 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй. Анх хэлцэл хийхдээ төлбөрийг 2 өрөө орон сууцыг, иж бүрэн тавилгатай нь 140,000,000 төгрөгөөр тооцож зарах тохиролцож төлбөрт арван тугалтай үхэр, 10,000,000 төгрөгийг нэмж өгөх, 2024 оныг дуустал энэхүү байранд амьдрах аман гэрээ хийгдсэн юм. Гэрч Т , Цийн эхнэр бид 3 хамт сууж байгаад үүнийг тохиролцсон. Авсан байрны эзэмшлийн ордерыг Цийн нэр дээр шилжүүлж өгөхгүй хэлцлийнхээ үүргийг биелүүлсний дараа шилжүүлж ав гэх шаардлагыг тавьж байсан. Гэвч надаас урьдчилан гуйж, бид өгнө гэсэн юмаа өгнө, энэ байрны ордерыг өөрсдийн нэр дээр авч өөрсдөө хөрөнгөтэй болчихвол бид нарын санаа амарч, хөдөө амьдардаг бид нарын хувьд банкнаас зээл авах боломж бүрдэнэ, дараа дараагийн ажлыг бодмоор байна гэж гуйж байж шилжүүлэн авсан тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 3 тал/, Y-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 4 тал/, 2022-01-19-ний өдрийн Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлэг /хх-ийн 20-24 тал/, 2021-12-30-ны өдрийн Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлэг /хх-ийн 25 тал/ зэргийг баримтаар гарган өгсөн.
Хариуцагчаас: 2019-05-06-ны өдрийн дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх-ийн 40-42 тал/, 2022-11-09-ний өдрийн №2- дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт /хх-ийн 51 тал/ зэргийг баримтаар гаргаж өгсөн.
Шүүхээс 2022-10-25-ны өдөр гэрч Д.Т ийн мэдүүлэг /хх-ийн 38 тал/, 2022-01-07-ны өдрийн Ч ХХК-д гаргасан хариуцагч Д.Бын хүсэлт /хх-ийн 99 тал/ зэргийг баримтаар гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Цийн хариуцагч Д.Б, Б.Л нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Н.Ц Баянзүрх дүүрэг, тоотод байрлах 44,57 мк.в хоёр өрөө орон сууцыг хариуцагч Д.Б, Б.Л нараас 74,000,000 төгрөгөөр тохирч худалдаж авч, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Төлбөрийг бүрэн төлсөн тул орон сууцны захиалагч Д.Бын хүсэлтийн дагуу 2022-01-12-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Y- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь миний нэр дээр гарсан тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч Д.Б, Б.Л нар нь Бидний хооронд Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх хэлцэл байгаа бөгөөд орон сууцыг 140,000,000 төгрөгөөр өгч авахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч тал надад 67,425,000 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй, 2024 оны дуустал орон сууцанд амьдрах нөхцөлтэйгээр орон сууцыг эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хариуцагч Д.Б, Б.Л нар Баянзүрх дүүрэг, тоотод байрлах 44,57 мк.в хоёр өрөө орон сууцыг тавилгын хамт 140,000,000 төгрөгөөр худалдах, 2024 оны дуусталхи хугацаанд орон сууцанд амьдрах нөхцөлийг тохиролцож өөрийн төрсөн эгч Д.Т болон түүний нөхөр Н.Ц бид өгнө гэсэн юмаа өгнө, энэ байрны ордерыг өөрсдийн нэр дээр авч өөрсдөө хөрөнгөтэй болчихвол бид нарын санаа амарч, хөдөө амьдардаг бид нарын хувьд банкнаас зээл авах боломж бүрдэнэ, дараа дараагийн ажлыг бодмоор байна гэж гуйж байж шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч хариуцагч нарын тайлбар болон гэрч Д.Т-ын мэдүүлгээр нотлогдсон гэж үзэхээргүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1,107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
4.а Хариуцагч Д.Б орон сууцыг захиалсан Ч ХХК-д 2002-01-07-ны өдөр нэхэмжлэгч Н.Цийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг илэрхийлснээр Баянзүрх дүүрэг, тоот 44,57 мк.в талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 00 дугаартай улсын бүртгэлийн Y- дугаарт Н-ын Цийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэсэн байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, мөн хуулийн 110.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзнэ.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж зааснаар хариуцагч Д.Б, Б.Л нарыг улсын бүртгэлийн Y- дугаар гэрчилгээтэй Баянзүрх дүүрэг, тоотод байрлах 44,57 мк.в талбай бүхий Н.Цийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхээр байна.
6. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд маргаан бүхий орон сууцанд хариуцагч Д.Б, Б.Л нар амьдарч, эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон, уг үйл баримтад хариуцагч маргаагүй.
7. Иймд улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 1 тоотод байрлах 47 мк.в талбай бүхий орон сууцыг хариуцагч Д.Б,Б.Л нар болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч Н.Цээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Б, Б.Л нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, тоотод байрлах 47 мк.в талбай бүхий орон сууцыг хариуцагч Д.Б /түүний гэр бүлийн гишүүд/-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.Б, Б.Л нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ц-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА