Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалт, 3 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх  заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2315003870054 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан  нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* ******* овогт Г*******ийн А*******ийг цагаатгасугай.

2.Цагаатгах тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан эрүүгийн 2315003870054 дугаартай  хэргийг хэрэг бүртгэлтэд буцаахаар хэрэгт авагдсан 1 ширхэг “компакт диск”, эд мөрийн баримтаар хураагдан шүүхэд ирүүлсэн “Г.А*******ийн гэх хар өнгийн түрийтэй гутал 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн хантааз 1 ширхэг, хөх өнгийн дотуур хувцас 1 ширхэг, улаан хүрэн өнгийн подволк 1 ширхэг, хохирогч П.Б*******ын гэх ягаан подволк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, ногоон өнгийн хивс 1 ширхэг зэрэг зүйлийн хамт прокурорт хүргүүлсүгэй.

4.Хохирогч П.Буяндэлгэр, түүний өмгөөлөгч нарын гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохтой холбогдон гарсан зардал, шинжээчид төлсөн зардал, сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн хөлс төлсөнтэй холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

5.Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.ЁНДОНСАМБУУ