Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/00596

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 25 101/ШШ2023/00596

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух, РД:, Л-ийн Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2022 оны 11 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б ,

Шинжээч Ч.Ж , С.Ц ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022-11-18-ны өдрийн 4-  тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, үнэлгээний тайлангийн хамт 2022-11-21-ний өдөр хүлээн авсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-10-29-ний өдрийн   шийдвэрээр Л.Э-с 246,336,550 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Улсын эрхийн бүртгэлийн Ү-дугаартай Сүхбаатар дүүрэг,   тоотод байрлах 64,18 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 181,207,000 төгрөгөөр үнэлэгдсэн, Улсын эрхийн бүртгэлийн Ү-  дугаартай Сонгинохайрхан дүүрэг,   талбайтай 3 өрөө орон сууцыг 124,853,937 төгрөгөөр үнэлэгдсэн байдлыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэлгээ гаргаж байгаад гомдолтой байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3746 дугаар шийдвэрээр Л.Э-с 246,336,550 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,389,633 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Л.Эт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-  дугаартай, Сүхбаатар дүүрэг,   тоот хаягт байрлах, 64,18 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2  дугаартай, Сонгинохайрхан дүүрэг,  тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022-03-04-ний өдрийн дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2022-03-20-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2022-10-19-ний өдрийн   дугаартай тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2022-11-14-ний өдрийн 11/372, 11/373 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг А ХХК-ний шинжээч Ж.Ж-г томилж тогтоолгоход, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 124,853,937 төгрөгөөр үнэлсэн. Сүхбаатар дүүрэг,   тоот хаягт байрлах, 64.18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэлгээг Б ХХК-ний шинжээч С.Ц-ыг томилж тогтоолгоход 181,207,000 төгрөгөөр үнэлгээг гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2022-11-18-ны өдрийн   дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдаж А ХХК-ний шинжээч Ж.Ж , Б ХХК-ний шинжээч С.Ц  нар нь хөрөнгийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс 2019-10-03-ны өдрийн Y-  дугаартай Үл хөдлөх эр хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 6 тал/, 2019-04-08-ны өдрийн Y-2 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 7 тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 8 тал/, 816 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 10 тал/,   дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх-ийн 11 тал/, 3746 дугаартай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-ийн 12 тал/, 361 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-ийн 12 тал/, 4-229/22077 дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-ийн 19 тал/, Б ХХК-ийн 2022-11-17-ны өдрийн  дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын байдалд хийсэн дүгнэлт, түүнийг шинжилж үнэлсэн тайлан /хх-ийн 20-28 тал/, А ХХК-ийн 2022-11-17-ны өдрийн  дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 30-41 тал/, 2022-12-08-ны өдрийн   дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-ийн 50 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.

Хариуцагчаас 2021-07-09-ний өдрийн 816 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-ийн 57 тал/,  дугаартай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 58 тал/, 2021-08-04-ний өдрийн   дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-ийн 59 тал/, зарлан дуудах мэдэгдэл /хх-ийн 60 тал/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-ийн 60 тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 61 тал/,   дугаартай Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх-ийн 62 тал/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-ийн 65, 68, 71, 75 тал/, 21380676/11 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 74тал/,   дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 76 тал/,  дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 82 тал/,  дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-ийн 84 тал/, 11/372 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 88 тал/, 2022-11-14-ний өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-ийн 89 тал/, 2022-11-17-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт /хх-ийн 89 тал/, Б ХХК-ийн 2022-11-17-ны өдрийн   дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын байдалд хийсэн дүгнэлт, түүнийг шинжилж үнэлсэн тайлан /хх-ийн 90-100 тал/, 11/373 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол /хх-ийн 101 тал/, 2022-11-14-ний өдрийн Шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 102-103 тал/, 2022-11-14-ний өдрийн Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /хх-ийн 104 тал/, А ХХК-ийн 2022-11-17-ны өдрийн ТХҮ-  дугаартай Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 105-116 тал/,  дугаартай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл /хх-ийн 117 тал/, 2022-12-01-ний өдрийн Албадан дуудлага худалдааны комисст оруулах санал /хх-ийн 120 тал/, 13/29 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-ийн 122 тал/ зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Э-н Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Л.Э нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан Улсын эрхийн бүртгэлийн Ү-  дугаартай Сүхбаатар дүүрэг, 1 тоотод байрлах 64,18 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 181,207,000 төгрөгөөр үнэлэгдсэн, Улсын эрхийн бүртгэлийн Ү  дугаартай Сонгинохайрхан дүүрэг,   хаягт байрлах 64 мк.в талбайтай 3 өрөө орон сууцыг 124,853,937 төгрөгөөр үнэлэгдсэн байдлыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргасан.

3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан, 2022-03-04-ний өдрийн   дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2022-03-20-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2022-10-19-ний өдрийн угаартай тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2022-11-14-ний өдрийн 11/372,  дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж, хөрөнгийн үнэлгээг гаргуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3746 дугаар шийдвэрээр Л.Эаас 246,336,550 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,389,633 төгрөгийг гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 361 дүгээр магадлалаар ...243 дугаар зүйлийн 243.1 гэснийг... 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1 гэж шийдвэр өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11044 дугаар шүүгчийн захирамжийг гаргаж, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 816 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг бичжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 816 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай 2021-08-04-ний өдрийн  тоот тогтоолыг гаргаж ажиллагааг явуулсан байна.

5. Нэхэмжлэгч Л.Эын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-  дугаартай, Сүхбаатар дүүрэг,   тоот хаягт байрлах, 64,18 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2  дугаартай, Сонгинохайрхан дүүрэг,   тоот хаягт байрлах, 64 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2022-03-04-ний өдрийн   дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2022-03-20-ны дотор төлөхийг мэдэгдсэн. 2022-10-19-ний өдрийн  дугаартай тогтоолоор барьцаалан хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авсан, 2022-11-14-ний өдрийн   дугаар тогтоолоор шинжээчийг томилж, зах зээлийн үнэлгээг А ХХК, Б ХХК-иар үнэлгээг тогтоолгосон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн байна.

6. Нэхэмжлэгч Л.Э эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1,107 дугаар зүйлийн 107.2 дах хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

7. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын орлого болгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-  гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг  тоот, 64,18 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү- гэрчилгээтэй Сонгинохайрхан дүүрэг   м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгуулах Л.Э-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА