Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/171

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж, улсын яллагч ***, насанд хүрээгүй хохирогч ** /хүүхдийн өрөөнөөс цахимаар/, түүний хууль ёсны төлөөлөгч ээж ***, шүүгдэгч ***д, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн 2531002230206 дугаартай, 316/2025/0150/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн *** суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй,  “***” ХХК-д техникч, тракторчин ажилтай, ам бүл-7, аав, 16-23 насны дүү нарын хамт, Сэлэнгэ аймаг,  ** сум, Хуурч ** дугаар баг, ** дугаар хэсэг, ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух хаягтай боловч одоо Сэлэнгэ аймгийн ***сумын “***” ХХК-ийн ажилчдын байранд түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***)

         Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч *** нь 2024 оны  07 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 27-нд шилжих шөнө буюу 14 нас, 11 сар, 29 хоногтой ***  Сэлэнгэ аймгийн ** сумын** дугаар баг, ** дугаар хэсэгт байрлах хүн амьдардаггүй гэх байшин дотор бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ** нь 2024 оны  07 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 27-нд шилжих шөнө буюу 14 нас, 11 сар, 29 хоногтой ***й Сэлэнгэ аймгийн *****хэсэгт байрлах хүн амьдардаггүй байшин дотор бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

           Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч **** өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Мөрөн рүү чат бичээд гараад ир гэсэн, “аавтайгаа муудалцаад сэтгэл санаа тавгүй байсан болохоор” ...” гэжээ[1],

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ээж *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Дахиж бэлгийн харилцаанд ороогүй ээ. Тэр явдлаас хойш волейболд явах дуртай, гарч орох гээд байхаар нь гаргаагүй. Хот руу хамаатны эгч рүүгээ явуулсан. АПП-д ажилладаг юм. Мозокын шинжилгээ хийлгэсэн, биеийн байдал гайгүй байгаа юм. Байнга эмээ, өвөөтэйгээ хамт амьдардаг. ...Түвшин гэдэг залуугийн ээж нь манай ажилд няраваар ажилладаг тул манай нярав “манай охиныг дуудахаар гараад ирдэг, бэлэн охин” гэж бусдад ярьсан байсан юм” гэжээ[2].

          3.Бага насны хохирогч ***мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:“...Манай эмээ, өвөө 2 бас ***сумын төвд байдаг. Би гэртээ байхаас илүүгээр эмээ, өвөөгийндөө голдуу байдаг. Өргөдөл өгөхийн өмнөх өдөр би гэртээ байж байсан чинь ээж гаднаас сумын цагдаатай хамт орж ирээд “*** гэдэг хүн чамтай унтаж хэвтсэн гэсэн юм яриад яваад байна гэнэ, энэ асуудал нь явсаар байгаад миний чихэнд сонсогдлоо, энэ үнэн юм уу” гэж хэлсэн. Тэгээд би ээжид болсон үйл явдлын талаар хэлэхэд ээж цагдаад өргөдөл бичээд аймгийн цагдаагийн газар руу хүргүүлсэн. Болсон асуудлын тухайд бол би 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өвөө, эмээгийндээ байж байхад миний телеграмм чатаар харьцдаг байсан *** гэх залуу онлайнаар залгаад “аавтайгаа хэрэлдээд сэтгэл санаа жаахан хэцүү байнаа” гэж ярьсан. Тэр үед шөнө 11-12 цаг болж байсан. Тэгээд *** намайг “гараад ирээч уулзъя” гэхээр нь би “хаана байгаан” гэсэн чинь “танай хажуу талын байшинд байна” гэсэн. Манай эмээ, өвөө хоёрын баруун талд нэг эзэнгүй айл байдаг. Манай тэр хавийн хүүхдүүд тэр байшинд орж сууцгаагаад байдаг юм, уг нь хаалга нь цоожтой, гэхдээ цонх нь онгорхой байдаг юм. Тэгээд би тэр байшин руу ордог талын хашааны банз унасан хэсгээр нь ороод тэр байшингийн цонхоор ороход *** цаанаас тосоод авсан. Намайг орох үед *** ганцаараа байсан. Тэгээд бид хоёр баруун талынх нь жижиг өрөөний орон дээр сууж юм ярьсан. *** надад аавтайгаа муудалцсан шалтгаанаа хэлээд би тэрийг нь сонсож байгаад ярьж дуусахаар нь “за за би оръё, эмээ, өвөө хоёр намайг байхгүйг мэдээд залгаж магадгүй” гээд гэртээ орох тухайгаа хэлсэн. Гэтэл намайг жаахан юм ярьж байгаад орчих л доо гээд байсан. Тэгээд би зөвшөөрөөд бид хоёр орон дээр сууж байсан. *** тэр өрөөнд байсан орны бүтээлгийг татаж тэгшлээд дээр нь байсан цүнх энтэрийг холдуулснаа “чи хэвтчих” гэхээр нь би орны булан дээр сууж байсан болохоор хойшоогоо хэвтсэн. Тэгсэн чинь *** миний хажуугаар орж хэвтсэн. Тэгээд бид хоёр юм яриад инээлдсэн. Яг юуны талаар ярьснаа одоо сайн санахгүй байна. Тэгээд *** гараа алдалж хэвтээд, би гарыг нь дэрлээд хэвтсэн. Тэгээд *** “хоёулаа унтах уу” гэхээр нь би тоглоод байгаа байлгүй гэж бодоод “би гэр лүүгээ орж унтана” гэж хэлсэн. Гэтэл ***д “за за тоглосон юм аа” гэсэн. Тэгэхээр нь би “ингэж тоглодог юм уу” гэж хэлсэн. Тэгсэн чинь *** “уг нь зүгээр  ш дээ” гээд байсан. Тэгэхээр нь би “би дөнгөж 14 настай юм чинь яаж тэгж болох юм тэгээд ч би үзээгүй” гэсэн чинь “ганцхан үзчихье” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд яг хийх үед миний бэлэг эрхтэн өвдөөд муухай байсан. тэрийг мэдээд *** хийхээ болиод боссон. Тэгээд би босоод турсик, өмдөө өмсөөд *** бас өмдөө өмсөөд надаас “уучлаарай” гээд намайг тэвэрсэн. Тэгээд бид хоёр үнсэлцсэн. Тэгээд би гэртээ орсон. Намайг ороход эмээ, өвөө хоёр сэрээгүй байхаар нь өмд, турсикээ солиод унтсан. Миний өмд хажуу талын гуяны хэсэг нь цус болоод норчихсон байсан. Миний өмд орон дээр бөгсний доод талд нь тайлагдаад тавьсан болохоор бэлгийн харьцааны үеээр цус гараад бөгсний доор байсан өмдийг маань муухай болгочихсон байсан. Хийж дууссаны дараа бандагаа өмссөн болохоор бандага маань нэг их цус болоогүй байсан. Тэгээд би өмд, бандага хоёроо хамтад нь уутанд хийгээд чемдон дотроо нууж тавьчихаад өглөө нь босоод эмээ, өвөө хоёрыг ногоонд явсан хойгуур өмд, бандагаа хогийн боошиг дотор шатаж байсан хог руу хийгээд шатаачихсан. Тэр өглөө эмээ, өвөө хоёр намайг унтаж байх үед хашааныхаа хогийг цэвэрлээд боошигонд хийгээд шатаагаад бараг дуусч байсан. Тэгээд би энэ асуудлыг хоёр хоногийн дараа төрсөн өдрөөрөө өөрийн найз Халиунаад хэлсэн, өөр хүнд хэлээгүй байсан. Би *** “өөрийгөө хүнтэй бэлгийн харьцаанд орсон, анх хийж байхад амархан жирэмсэн болчихно гэж байхгүй биз дээ” гэж бид хоёр ярилцсан. Харин Халиунаа миний асуудлыг эгчдээ хэлсэн байсан. Анх 2024 оны 07 сарын эхээр ч билүү найзуудтайгаа сууж байх үедээ найзаараа дамжуулж анх танилцаж уулзаж байсан. Тэрнээс хойш телеграммын чатаар харьцдаг болсон. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2 дахь удаагаа уулзаж бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орсноос хойш Оюунболд над руу чат бичээд л байдаг байсан, харин би огт хариу өгөөгүй, харьцахаа больсон” гэсэн мэдүүлэг[3],

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 4 хүүхэдтэй. Миний том охин *** одоо 15 настай, 7 дугаар сард 16 нас хүрнэ. 2025 оны 05 дугаар сард манай сумын цагдаа *** надтай гудамжинд тааралдаад “та надтай нэг уулзаач, ярих зүйл байна” гэхээр нь би өрөөнд нь очоод уулзтал манай охин ***тус суманд амьдардаг 20 гаран настай ***гэдэг хүнтэй бэлгийн харьцаанд  орсон талаар надад хүмүүс хэлээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэнээс тэгж сонссон юм” гэхэд “*** өөрийнхөө найз нөхдүүдэд ... би ***й унтсан гэж ярьсан байна” гэхээр нь би охиныхоо шалгалт шүүлгийг дуусгаж байгаад охиноосоо асуусан. Тэр үед охин маань надад тэгсээ, би*** уулзахдаа тийм юм болно гэж бодоогүй. Намайг хүчээр тэр байшин руу авч ороод намайг дургүй байхад хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би охиныгоо загнаад хэзээ тийм асуудал болсон гэдгийг нь асууж байгаад өргөдлөө бичиж цагдаагийн хэсэгт аваачиж өгсөн. Сумын цагдаа өргөдлийг маань хүлээж аваад “би аймаг руу өргөдлийг чинь мэдэгдчихлээ, насанд хүрээгүй эмэгтэй хүүхдээс бэлгийн хүчирхийллийн шинжтэй мэдүүлэг авах учраас би эндээ авах боломжгүй байна, та  аймгийн цагдаагийн газарт очиж мэдүүлэг, тайлбараа өгөөд шалгуулах ёстой гэж хэлсэн. Тэгээд миний ажил төрөл амжихгүй байсан учраас би нилээн хэд хоногийн дараа аймагт ирсэн. Өргөдөл өгснөөс хойш би охинтойгоо “2-лаа аймагт очиж мэдүүлэг өгнө, аймгаас шалгах юм байна” гэхэд охин маань надад *** намайг хүчиндээгүй ээ, би сонирхоод хийчихсэн юм, би өөрөө шөнө өвөө, эмээ унтсаны дараа гарч уулзаад хажуугийн байшинд орсон. Намайг чирч оруулаагүй гэдгээ хэлсэн. Би охиндоо жоохноосоо эрэгтэй хүнтэй янз бүр болж дотно харилцаанд орж болохгүй, өвчин авна, жирэмсэн болно гэх мэтээр хэлж ярьдаг байсан. Арай ийм зүйл болно гэж бодоогүй. Миний охин уг ньт хүмүүжил сайтай, сурлага сайтай хүүхэд байгаа юм. Хүн болгон магтаад хөөргөөд байхаар ингэдэг юм болов уу гэж бодож байна. Нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ[4].

5.Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...**** суманд байдаг хүүхэд ба морины уралдааны үеээр морин дээр явж байхад нь хараад инстаграммаар харилцаж таньдаг болсон. Би 2024 оны 07 дугаар сард сумын 100 жилээс хойш аавтайгаа маргалдаад гэртээ байхгүй байсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 2024 оны хавар танилцаад инстаграммаар харьцдаг байсан Энхмөрөн гэдэг охинтой уулзахаар болсон юм. Бид хоёр 2024 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Энхмөрөнгийн хажуугийн байшинд уулзаад хоорондоо юм ярьж байгаад насныг нь асуутал 14 билүү 15 настай гэж ярьж байсан. Тэгээд бид хоёр хоорондоо тохиролцож ярилцаж байгаад тухайн үедээ хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш би *** дахиж уулзаж бэлгийн харьцаанд ороогүй. Би хийсэн үйлдэлээ маш их харамсаж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөрч байна” гэсэн мэдүүлэг[5],

6.Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 0725/289 дугаартай дүгнэлтэд: 1.*** нь бэлгийн бойжилт олсон байна. 2.*** охин хальс нь 9 цагийн түвшинд суурь хүрсэн хуучин урагдалтай байна. 3.Дээрх гэмтэл нь хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. 4.*** нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. 5. ***биед гэмтэл тогтоогдоогүй” гэх шинжээчийн дүгнэлт[6],

7.*** цагдаагийн газарт гаргасан өргөдөл[7], 8.Насыг тоолсон тэмдэглэл[8], 9.*** иргэний үнэмлэхийн лавлагаа[9], 10.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[10], 11.*** төрсний гэрчилгээний хуулбар[11], 12.*** сурагчийн хувийн хэрэг[12], 13.*** нарын Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт[13], 14.Шинжилгээний хариу[14], 15.**** иргэний үнэмлэхийн лавлагаа[15], 16.*** төрсний бүртгэлийн лавлагаа[16], 17.*** жолоочийн лавлагаа, мэдээлэл[17], 18.*** нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[18], 19.Иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт[19], 20.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[20], 21.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[21] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч ***гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч *** эцсийн үгэндээ: “Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Намайг үнэхээр уучлаарай” гэжээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан, шүүхийн хэлэлцүүлгийн эхэнд шатахууны 2,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч гэм буруу, эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 750,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.

Шүүхээс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 750,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь торгуулийн ял шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсан болно.

Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж бэлгийн харилцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг оногдуулж, шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгуулийн ял шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5.Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч  ***н зүгээс шүүгдэгчид гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан бөгөөд шатахууны зардал 2,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдсугай.

6.Шүүгдэгч ** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2]

[3] Хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас

[4] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

 

[5] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 30,32, 33 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 53 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 55 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас,

[20] Хавтаст хэргийн 57 дугара хуудас

[21] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас