Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2023/00822

 

 

 

 

 

 

 

 

2023 02 08 101/ШШ2023/00822

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,  тоот хаягт оршин суух, РД:, Ц овогт О-ийн Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,   тоот, РД: , Б овогт Х-ын Б ,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг,  тоот, РД:, А  овогт О-ын Э нарт холбогдох

Баянзүрх дүүрэг,  тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.Н,

Хариуцагч Х.Б , О.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн  тоот хаяг байрлалтай 44 м.кв талбайтай хувийн сууц улсын бүртгэлийн Y- , гэрчилгээтэй,   нэгж талбарын дугаартай 569 мк.в Г-  гэрчилгээтэй газрын хамт хууль ёсны дагуу 2022-08-23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдаж авсан. 2022 оны 09 дүгээр сарын 15-нд очтол үл хөдлөх эд хөрөнгө худалдагчийн хамаатан садан гэх Х.Б, түүний эхнэр О.Э нар нь амьдарч байгаа удахгүй нүүнэ гэсэн болно. Гэтэл эдгээр хүмүүс нь нүүнэ гэж байснаа болилоо та нарт хашаа байшинг суллаж өгөх боломжгүй байна гэсэн утгагүй дур зоргоороо тайлбар өгч байна. Иймд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн тоот хаяг байрлалтай хашаа байшингаас Х.Б болон түүний эхнэр О.Э нараас албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Б , О.Э  нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Б  миний Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 тоотод 44 мк.в хувийн орон сууцтай 569 мк.в /Г-220 /-Г газар хашаа байшинд эхнэр хүүхдийн хамтаар 20 гаран жил амьдарч байна. Дээрх хашаа байшин нь миний төрсөн дүү Б  овогт Х-н Б-ын нэр дээр байдаг боловч эцэг эхээс бидэнд үлдээсэн бидний дундын өмч. 2019-06-15-ны Б.М  гэх эмэгтэй миний төрсөн дүү Х.Б-т өөрийн танил талаараа дамжуулан Солонгос улсын виз гаргаж өгнө урьдчилгаанд нь 5,000,000 төгрөг өгөхийг шаардсан бөгөөд надад бэлнээр мөнгө алга байна гэхэд барьцаанд өөрийнхөө өмчлөлд байгаа үнэ хүрэх юм аа өг гэсэн учир төрсөн ах Х.Б-н нэр дээр байгаа одоо бидний амьдарч байгаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн  тоотод 44 мк.в хувийн орон сууцтай 569 мк.в /Г-олж ирээд  /-Г газрын гэрчилгээ авч очиход наад гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлээд өгчих, нотариат ороод шилжүүлчих тэгээд мөнгөө буцаагаад авчих, тэгээд визээ ав гэсэн бөгөөд миний дүү хэлснээр нь газраа шилжүүлэн өгсөн. Тэгээд виз хэлсэн хугацаанд нь гарахгүй байхаар нь би болъё гэдгээ хэлсэн боловч бидний хашаа байшинг буцааж өгөөгүй. Уг газрыг Г-  Б.М нь газрын өмчлөгч Х.Б-г байлцуулалгүйгээр Х.Б-р түүний иргэний үнэмлэхийг авч ирүүлэн өөрийн таньдаг нотариатаар худалдах, худалдан авах гэрээ хийж хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлэн авч О.Н гэдэг хүнд зарсан байна. Бид Н.М-д эд хөрөнгөө залилуулсан талаар Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн байгаа тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох буюу эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл хэргийг түдгэлзүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс 2022-08-23-ны өдрийн  дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 4 тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 5 тал/, 2022-08-23-ны өдрийн   дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 6 тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 8 тал/, 2022-08-24-ны өдрийн Y-220  дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 9 тал/, 2022-08-21-ний өдрийн Г-  дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10 тал/ зэргийг нотлох баримтаар гарган өгсөн.

Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 26 тал/, 2015-12-15-ны өдрийн Ү-2  дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 28 тал/, 2019-06-15-ны өдрийн   дугаартай Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 29 тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 30 тал/ зэргийг нотлох баримтаар гарган өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.Н нь Х.Б, О.Э нарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг,   тоот хаягт байрлах газар болон хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Нийслэлийн Баянзүрх дүүргийн   тоот хаяг байрлалтай 44 м.кв талбайтай хувийн сууц улсын бүртгэлийн Y- , гэрчилгээтэй,   нэгж талбарын дугаартай 569 мк.в Г-  гэрчилгээтэй газрын хамт хууль ёсны дагуу 2022-08-23-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдаж авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- эрчилгээ, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г гэрчилгээг 2022-08-24-ний өдөр бүртгүүлж өмчлөгч болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3. Хариуцагч Х.Б, О.Э нараас дээрх хашаа байшин нь миний төрсөн дүү Б  овогт Х-ын Б-н нэр дээр байдаг боловч эцэг эхээс бидэнд үлдээсэн бидний дундын өмч. 2019-06-15-ны өдөр Б.М  миний төрсөн дүү Х.Б-т Солонгос улсын виз гаргаж өгнө Х-н Б-н нэр дээр байсан Баянзүрх дүүргийн 2  тоотод 44 мк.в хувийн орон сууцтай 569 мк.в газрын гэрчилгээг өөрийн таньдаг нотариатаар шилжүүлж авч О.Н-д зарсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Баянзүрх дүүргийн   талбай бүхий, улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын  дугаартай, улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн 569 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь О-ийн Н болох нь 2022-08-24-ний өдөр олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаартай гэрчилгээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн   дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 9, 10 тал/

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж зааснаар хариуцагч Х.Б, О.Э нарыг О.Н-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Y-220  дугаар гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн  тоотод байрлах 569 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон 44 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэхээр байна.

6. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд маргаан бүхий газар, хувийн сууцанд хариуцагч Х.Б, О.Э нар амьдарч, эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон, уг үйл баримтад хариуцагч нар маргаагүй.

7. Иймд Баянзүрх дүүргийн   тоотод байрлах, нэгж талбарын   дугаартай, улсын бүртгэлийн Y-  дугаарт бүртгэгдсэн 569 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Y-  дугаарт бүртгэгдсэн, 44 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Х.Б түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч О.Нгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Б, О.Э нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн   тоотод байрлах, нэгж талбарын   дугаартай, улсын бүртгэлийн Y-  дугаарт бүртгэгдсэн 569 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Y-  дугаарт бүртгэгдсэн, 44 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Х.Б, О.Э нар /түүний гэр бүлийн гишүүдийн/-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Б, О.Э нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Нд олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА