| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0262/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/273 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521004480289 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, ******* ХХК-д менежер ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүх шинжилгээний газрын гадна хохирогч өөрийн найз охинтой хардан биед нь халдаж, зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисны улмаас хохирогч нь унахдаа машины хаалга мөргөж биед нь духны няцарсан шарх бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хохирогчийн анхан шатны тусламж үйлчилгээнд зарцуулсан эрүүл мэндийн даатгалын сангийн төлбөрийг төлсөн. Хохирогч цаашид иргэний журмаар баримтаа бүрдүүлэн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүх шинжилгээний газрын гадна хохирогч өөрийн найз охинтой хардан зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисны улмаас хохирогч нь унахдаа машины хаалга мөргөж эрүүл мэндэд нь духны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн “...Би 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн орчим найз хүүхэн руу залгаж ярихад найзтайгаа гадуур ажилтай явж байна, одоо удахгүй ажил руу очлоо гэсэн. Тэгэхээр нь би түүнээс ямар найз вэ, эрэгтэй хүн юм уу, ямар ажлаар явж байгаа талаар нь асуухад тиймээ эрэгтэй найз маань байгаа юм, надад хамаатай асуудал бишээ, намайг замаараа буулгаад өгчих гэсэн. Ингээд би ажил руу нь явж байхад гийн машин миний урд явж байсан бөгөөд цагдаагийн газар руу эргэхээр нь би араас нь явсан. Тэгээд шүүх шинжилгээний албаны гадаа зогсохоор нь би явж очоод машинаас нь танихгүй залуу бууж ирэхээр нь түүний хацар хэсэгт 1 удаа гараараа алгадаад дахиад ийм асуудал гаргаад үзээрэй гэж хэлчхээд машиндаа суугаад яваад өгсөн....” гэх мэдүүлэг, хохирогч ын “...2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 10 цагийн орчимд цагдаагийн газар руу очиж уулзаж, журмын хашаанаас машиныхаа бичиг баримтыг очиж авах шаардлага гарч, унаагүй байсан болохоор өөрийн танил гэх эмэгтэйтэй фэйсбүүк чатаар холбогдож машинтай бол журмын хашаа руу явчхаад ирье гэж хэлээд дуудсан. Тэгээд машинтайгаа ирж намайг авсан бөгөөд бид 2 түүний машинтай журмын хашаа руу очиж машинаасаа бичиг баримтаа авчхаад замаараа канондуулаад буцаад цагдаагийн газар руу явсан. Би ...шүүх шинжилгээний газрын хойд талын зогсоол дээр нь буухад хажууд цагаан өнгийн Estima маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж зогсоод дотроос нь нэг танихгүй залуу гарч ирээд миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохиж, би унахдаа машины хаалга мөргөчихсөн. Тэгээд нөгөө залуу дахиж уулзвал ална шүү гэж хэлчхээд буцаад машиндаа суугаад яваад өгсөн. ...би тухайн залууг огт танихгүй, өмнө нь харж байгаагүй. Бодвол намайг найз охинтой нь хамт явж байсан болохоор хардаж уурлаад цохисон юм шиг байна лээ. Миний баруун талын хөмсөгний дээд талд язарч цус гарч байсан. Би удахгүй Говь-Алтай аймаг руу ажилд явах болохоор амжихгүй. Тиймээс сэтгэцэд учирсан гэм хорын дүгнэлт гаргуулахгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.гийн “...2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн орчимд танил болох гэх залуу нь над руу фэйсбүүк чатаар холбогдоод журмын хашаа руу очиж бичиг баримт авчихъя найзыгаа хүргээд өгөөч гэхээр нь би за гээд ******* сумын 4 дүгээр баг Цагдаагийн газраас ыг очиж аваад журмын хашаа руу очиж машинаас нь бичиг баримтыг нь авчхаад буцаагаад цагдаагийн газар дээр хүргэсэн бөгөөд шүүх шинжилгээний байгууллагын хойд талд ирээд машинаас буусан. Энэ үед манай найз залуу араас машинтайгаа дагаж ирсэн байсан бөгөөд ыг машинаас буух үед хүрч ирээд дарвалзаад байгаарай гэж хэлчхээд 1 удаа алгадаад буцаад машиндаа суугаад явсан. ч бас юм хэлэлгүй цаашаа яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Би бодохдоо найз залуу нь намайг тай хардаж уурласан байх гэж бодож байна. Тэрнээс биш энэ хоёр бие биеэ танихгүй хүмүүс юм...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ДОР0725/396 тоот “...ын биед духны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эрүүл мэндийн даатгалын санд 28,350 төгрөг төлсөн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...Говь-Алтай аймагт ажилтай байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрт учирсан эмчилгээний зардал, бусад хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч нь өөрт учирсан эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА