Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2023/00119

 

 

 

 

                                    

    2023         02           28                                          153/ШШ2023/00119                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүрэг болон зээл, зээлийн хүүгийн төлбөрт 41,830,836 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Сэлбэгийн үнэ болон машины засварын хөлс 3,430,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 10ы өдөр 153/2022/00526/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.******* /цахимаар/, түүний өмгөөлөгч *******,

Хариуцагч Б.*******, түүний өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Алтлансүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б.******* нь намайг гэртээ дуудаж өөрийнхөө зайрмагийн түгээлтийн бизнесийг машинтай хамт авахыг надад санал болгосон. Машин болон бизнесээ 35 сая төгрөгөөр үнэлсэн. Би уг саналын хүлээн зөвшөөрч, улмаар зээл хөөцөлдөж 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Капитрон банкнаас 35 сая төгрөгийн зээл авсан. Тухайн үед уг зээлийн хүүг хамтарч төлөхөөр тохирсон. Дараа нь хамтарч бизнесээ явуулах нэмэлт санал тавьж ашиг болон гарах зардал, ашгаа тэнцүү хуваахаар тохиролцож, нэг явахад 10 сая төгрөгийн ашигтай байхаар тооцсон. 2022 оны 0З сарын 30-ны үед хамтарч яваад банкны эргэн төлөлт төгрөгийг төлүүлсэн, бусдаар Б.*******гээс мөнгө аваагүй юм. Мөн орлого, зарлага миний дансаар оруулж, гаргахаар тохирсон байсан боловч зөрчиж өөрийнхөө дансаар авч эхэлсэн. Би хэд хэдэн удаа тохирсны дагуу миний дансаар борлуулалтын орлого зарлагаа хийх шаардлага тавихад өөдөөс уурлаж өөрсдөө яв гээд явсан. 3 дахь эргэлтээр Баян-Өлгий чиглэлд миний явах ээлж байсан боловч Б.******* нь надад мэдэгдэхгүйгээр түрүүлж явж намайг ашиггүй болгосон. Мөн очоод шаардлага тавихад За, Баян-Өлгийн чиглэлд би явахгүй гэж хэлсэн. Түүнээс хойш удалгүй бизнесээ буцаах талаар мессеж илгээсэн байсан. Би очиж уулзаад ах дүү хүмүүс хэл амтай наймаа хийгээд яах вэ гээд болихоор шийдэж машиныг буцааж өгөхөд Б.******* нь 6-сарын 15-нд зээлийн эргэн төлөлтийг хийж, 6-р сарын 25-нд зээлийг хааж өгнө гэж хэлсэн боловч хэлснээ биелүүлээгүй. Иймд Б.*******гийн дансанд 3-р сарын 3-нд 250,000 төгрөг, 3-р сарын 16-нд 500,000 түлшний мөнгө өгсөн, 3-р сарын 17-ны өдөр 2,230,000 /Гансүх гэх хүний дансанд ******* хэлснээр/ төгрөг, 3-р сарын 16-ны өдөр эхнэрийн нь дансанд 4,850,000 төгрөг, 3-р сарын 21-ний өдөр 20,000,000 төгрөг, 3-р сарын 25-ны өдөр 2,000,000 тус тус шилжүүлсэн байна. Нийт түүний дансанд 29,830,000 төгрөг шилжүүлснээс Б.*******гээс 2022 оны 4 болон 6 сард зээл хүүд төлсөн 2.920.000 төгрөгийг оруулан тооцож, одоогоор төлөгдөөгүй байгаа тухайн зээл хүүгийн үлдэгдэл болон хамтарч бизнес эрхэлснээс хойших ашиг болох 1 дүгээр явалтаас миний авах ашиг 4.250.000, 2 дахь явалтаас авах ашиг 5.200.000 төгрөг, ний 39.280.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.******* би нэхэмжлэгч Д.*******ийн хадам ээжийнх нь хашаанд амьдардаг байсан бөгөөд Д.*******тэй танилын харилцаатай байсан. Миний бие Hyundai Mighty маркийн хөргүүртэй ХОА улсын дугаартай автомашинтай. Гэтэл Д.******* нь анх миний бизнес явахаа байлаа, би таны машиныг авъя гээд бид хоёр машин худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан. Д.******* нь Хаан банкнаас 60.000.000 сая төгрөгийн зээл авах гэж байна, зээлийн үлдэгдэл хаахад 4 сая төгрөг хэрэгтэй байна, та зээлээч гээд би зээлийн үлдэгдлийг нь хааж өгсөн. Төд удалгүй Д.******* нь би Хаан банкнаас зээл авахаа болилоо, Хас банкнаас зээл авах гэсэн боловч надад зээл гарсангүй миний таньдаг хүн маань өөрийнхөө нэр дээр надад 60.000.000 сая төгрөгийн зээл авч өгье гэж надтай ярьсан гэж хэлсэн. Намайг Баянхонгор аймаг дээр явж байхад Д.******* нь би зээлээ хөөцөлдөж байна таны машины бичиг баримт, машины зураг хэрэгтэй байна гэж ярихаар нь би фейсбүүк чатаар нь явуулсан. Гэтэл Д.******* нь холбоо барихгүй байж байгаад 24 хоногийн дараа ахаа миний зээл бүтсэн, 30.000.000 сая төгрөг гарлаа гээд машины урьдчилгаа 20.000.000 сая төгрөгийг 2022 оны 3 сард миний Хаан банкны тоот данс руу хийсэн байсан. Тэгээд би Д.Алтсүхтэй утсаар яриад яагаад 20.000.000 сая төгрөг хийж байгаа юм бэ, машин зарахаа больё гэхэд ахаа надад 9 сая төгрөг байна гээд миний данс руу 2.000.000 сая төгрөгийг хийсэн. Үлдэгдэл 7.000.000 төгрөгийг 2 хүний данс руу хувааж хийлгүүлсэн. Д.******* нь 2022 оны 04 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод ирж миний машиныг аваад явсан. Тэгээд би аав ээжтэй чинь очиж уулзан гэхэд намайг аав ээжтэйгээ уулзуулаагүй, надаас банкны зээл хиймээр байна гээд мөнгө зээлээч гээд 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 06 сарын 01-ний өдөр хүртэл 3 сарын банкны зээл 4.470.000 төгрөгийн зээлийг нь би хийсэн. Улмаар би 2022 оны 07 сарын 01-ний өдөр машиныхаа үлдэгдэл мөнгийг авъя гэхэд таны машин эвдэрхий байна эвдэрчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи мөнгөө өгөхгүй юм байна, машинаа авъя гэхэд намайг байхгүй хойгуур манай дүүгийн хашаанд миний машиныг үлдээгээд явсан байсан. Би Д.*******тэй утсаар яриад зээлийг чинь хаасан 4 сая төгрөгөө авъя, миний машиныг 3 сар унахдаа нэлээн эвдрэл гэмтэл учруулж хохирол гаргасан байсан тул машиныг минь янзалж өг гэхэд миний машины эвдрэлийг засаж өгөөгүй тул би өөрөө Улаанбаатар хот явж сэлбэг авчирч машинаа янзалсан. Бид хоёр машин худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Д.******* нь миний машины үнийг бүрэн төлөөгүй тул 3 сарын дараа машинаа буцаан авсан. Д.******* нэхэмжлэлдээ "...нийт 11.900.000 төгрөгөөс 1.500.000 төгрөг болох тээврийн зардлыг хасаад үлдсэн 10.400.000 төгрөгийг Б.******* бид хоёр хувааж авахаар тохирсон"... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.******* бид хоёрын хооронд ашиг авах, өгөх талаар хамтарч бизнес хийхээр тохиролцоогүй, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1.-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна, мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан гэрээ байгуулаагүй тул 10.400.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч Д.******* нь анх миний бизнес явахаа байлаа, би таны машиныг худалдаж авъя гээд бид хоёр машин худалдах худалдах авах гэрээг амаар байгуулсан. Би Д.*******тэй утсаар яриад зээлийг чинь хаасан 4 сая төгрөгөө авъя, миний машиныг 3 сар унахдаа нэлээн эвдрэл гэмтэл учруулж хохирол гаргасан байсан тул машиныг минь засаж, янзалж өг гэхэд миний машины эвдрэлийг засаж өгөөгүй тул би өөрөө Улаанбаатар хот явж сэлбэг авчирч янзалсан. Миний хувьд Улаанбаатар хотын Өгөөмөр техникийн захаас Маяти2 маркийн машиндаа Абатур 1.800.000 төгрөг, Кардан тороос 280.000 төгрөг, Сальник 150.000 төгрөг, 4 боршунк тохиргоотой 1.200.000 төгрөг, нийт 3.430.000 төгрөгийн сэлбэг авч хийсэн. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Иймд хариуцагч Д.*******ээс машины эвдрэл гэмтэл учруулсан сэлбэгийн үнэ 3.430.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь Б.*******гийн санал тавьснаар Маяти 2 машин болон зайрмаг түгээх бизнесийг хамт авахаар амаар тохиолцсон. Энэ тохиролцооноос үүдэн Б.******* Хас банканд танил талаараа дамжуулан зээл гаргуулах гэсэн боловч зээл гаргахгүй гэсэн тул миний бие Капитрон банканд барьцаа болгож аав *******гийн хашаа, байшин, машин, өөрийн машин мөн бизнесийн ашиг орлогын нотолгоо болгож Б.******* нь 2 банкны дансны хуулга авч өөрийн биеэр эдийн засагчтай хамт уулзсан. Б.*******гийн саналаар бизнес, маяти2 машиныг өөрийн байрлах Баатархайрхан багийн 16-14 тоотод хүлээж авсан. 2022 оны 6 сарын 14-ний өдөр банкны эргэн төлөлт боллоо гэж ярих гэхэд утсаа авахгүй 2-3 хоносон. Удаа дараа залгаж хэлэхэд шууд шүүхдээ өг гэсэн. Үүнээс хойш би сарын дараа Б.*******д итгэх аргагүй болж шүүхийн байгууллагад хандсан. Миний бие машиныг өөрт авах үед эвдрэл гэмтлийг нь шалгаж үзэхэд 4 боршунк, 2 дугуй нь муудсан байсныг сольж янзалсан. Энэ хүнд өгөх биш би нэхэмжилж авах ёстой. Мөн кардан тороос нь моралын элэгдэлтэй байснаар эвдэрсэн. Үүнийг би төлж болно. Бусад абатур, сальник нь эвдрэл гэмтэлгүй зүгээр явж байсан. 2022 оны 6 сарын 07-ны өдрөөс Б.******* нь машинаа аваад ямар болгосныг бид хүлээж авахгүй болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие 2022 оны 03 сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 2,550,836 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Тухайн үед хамтран бизнес эрхлэхээр зээл авч, 29,830,000 төгрөгийг Б.*******д өгч уг зээлийн төлбөрийг үйл ажиллагаанаас хамтарч төлнө гэсэн боловч одоог хүртэл зээл хүүгийн төлбөрийг өгөхгүй хохироож байгаа тул үндсэн зээлийн хүүг нэмж нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.*******гээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан эрхийн дагуу хариуцагч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэгч Д.*******ийн 2023 оны 01 сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Д.*******ийн 39.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, 2023 оны 01 сарын 09-ний өдөр гаргасан зээлийн хүүгийн 6 сарын төлбөр 2.550.836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 02 сарын 24-нд Б.*******гийн гэрт очиход зайрмагийн бизнес ашигтай гэж ярилцаад хамт зээл хөөцөлдөж эхэлсэн. Зээл авахад Б.******* тал бүрээс тусалж дэмжиж байсан. Хас банк дээр очиход надад зээл 12,000,000 төгрөг гарна гэж хэлсэн. Би Капитрон банктай Б.*******гийн хамт уулзаж, энэ нь ашигтай бизнес гэдгийг нотлохын тулд түүний дансны хуулгыг нотлох баримтаар өгч 15,000,000 төгрөгийг зээлийн эдийн засагч судлан зээл гаргасан. Зээл гарахын өмнө Б.******* хот явах гэж байна гээд надаас түлшний мөнгө гээд 250,000 төгрөг авсан. Зээл гарсны дараа түүний хамтран амьдрагч ийн дансанд 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 4,850,000 төгрөг, 2022 оны 03 сарын 17-ны өдөр Хөрс колонкийн түгээгч д түлшний зээл гэж 500,000 төгрөгийг, 2022 оны 03 сарын 17-нд Гантөгс гэдэг хүний данс руу 2,230,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байсан. Тэгээд Б.******* утасдаад би Улаанбаатар хотоос ирсэн байна. Зайрмагийнхаа гэрээг байгуулъя, түншүүдтэйгээ уулзуулъя гэж дуудсан. 2022 оны 06 сарын 17-нд хоёр удаа 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг Б.*******гийн данс руу шилжүүлсэн. 2022 оны 03 сарын 25-нд машин янзлуулна гээд 2,000,000 төгрөг бас авсан. 2022 оны 03 сарын 26-нд зайрмагаа ачаад Ховд руу хөдөлж замдаа зайрмагаа тараагаад Ховд аймагтаа ирсэн. Ингэж явахдаа хоёулаа хамтарч ажиллая, чамд Баян-Өлгий аймгийн сумуудыг өгье, Ховдын сумуудыг өгөхгүй гэж хэлж байсан. Хамтарч ажиллахаар болоод ашгаа тэнцүү хуваахаар ярьж тохирч байсан. Ашиг орлогоо бодож үзэхэд 12,000,000 төгрөгийн ашиг гарч байсан. Үүнээс 1,500,000 төгрөг түлшний зардал байсан, мөн замын хоол унааны мөнгө төгрөгөө хасаад 1 хүн 4,250,000 төгрөгийн мөнгөн дүнгийн ашигтай болж байсан. Үүнээс миний банкны зээлийн 1,460,000 төгрөг хасагдаад өмнө нь Б.*******гээс зээлсэн 3,970,000 төгрөгөө суутгасан. Дараагийн тээвэрлэлтээс ашиг 1 хүнд 5,200,000 төгрөгөөр ногдож байсан. 2022 оны 5 сарын 01-нээс тусдаа явахаар намайг хот явуулаад 5 сарын 03-нд зайрмаг ачаад ирэх хооронд намайг явуулна гэсэн Баян-Өлгий чиглэлд зайрмагаа хүргээд өгчихсөн байсан. Би үүнээс болоод маш их алдагдалд орсон. 2022 оны 06 сарын 03-ны өдөр дахиж Б.******* зайрмаг татсан байсан. Би явахгүй чи яв гэж хэлчихээд 2022 оны 06 сарын 07-нд над руу мессеж бичиж машинаа аваад ир наймаагаа буцъя гэж хэлсэн. Машиныг аваад очиход гэртээ байхгүй байсан. Машиныг нь байрлуулж тавьчихаад аав ээж эхнэр бид 4-үүлээ очиж 2022 оны 06 сарын 15-ны өдөр очиж уулзахад төлөх зээлийн хүү болох 1,460,000 төгрөгийг би төлнө, 2022 оны 06 сарын 25-ны өдөр гэхэд чиний машины чинь мөнгийг буцааж төлнө гэж хэлсэн. 2022 оны 06 сарын 25-нд би залгахад утсаа авахгүй байсан. Дараа нь дахиад залгахад шүүхдээ өг гэж хэлсэн. Ах дүү улсууд гэж бодоод итгэж найдаад хүлээгээд байсан боловч өгөөгүй. 2022 оны 07 дугаар сард залгахад шүүхдээ өгөхгүй юугаа хийгээд байгаа юм гэж хэлсэн учраас би тэр өдрөө шүүх дэх эвлэрүүлэн зуучлал дээр очиж уулзсан, Б.******* нь эвлэрэх боломжгүй гэж хариу өгсөн байсан. 2022 оны 08 сарын 30-нд 5,500,000 төгрөг над руу хийсэн. Миний зээл муу зээлдэгч болсон. Эд хөрөнгө хураах битүүмжлэх шатанд очсон байна. Зээл хүүгийн хуримтлагдсан хүү 4 сая нийт зээл 29,840,000 төгрөг байна. Нэмэгдүүлсэн шаардлага нь миний сард төлөх ёстой банкны хүүгээ нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 03 дугаар сард Д.******* нь эхнэртэйгээ ирээд надаас машиныг чинь авъя гэж хэлсэн. Ээж аавтай чинь уулзъя гэж хэлэхэд бид 2 мэдэж байна, би банкны зээлтэй, зээлээ хаамаар байна гэж хэлээд надаас 3,970,000 төгрөг авч зээлээ хаасан. Хаан банк, Хас банк зээл гаргахгүй гэж хэлж байна гэж байсан. Би энэ зээлд оролцоогүй, Улаанбаатар хот руу явсны дараа над руу яриад би зээл авчихлаа, таны машиныг тавьсан гэж хэлсэн. Над руу машины мөнгө 29,080,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд машинаа өгсөн байсан. Зайрмагийн бизнесийн наймаа хийгээгүй. Надаар зээлээ хаалгасан. Би Д.*******эд нийт 17,400,000 төгрөг буцааж өгсөн. Намайг байхгүй хооронд машин авч ирж тавьсан. Би 1,800,000 төгрөгөөр машиндаа засвар хийлгэсэн. Би бүрэн бүтэн машин хүлээлгэж өгсөн. Мөнгө төгрөг өгч чадахгүй бол машинаа буцааж авъя гэж хэлсэн. Капитрон банкнаас зээл авах гэж байна, та машиныхаа бичиг баримт явуулчих гэхээр нь би машиныхаа бичиг баримтын зургийг явуулсан. Д.******* нартай ярилцаж тохиролцох гэхээр ямар ч боломж байхгүй. Үлдэгдэл өгөх ёстой мөнгө төгрөгийг өгнө. Би Д.*******ээс 29,080,000 төгрөг авсан. Үнээс 2022 оны 02 сарын 24-нд 700,000 төгрөг, 02 сарын 24-нд дахиад 700,000 төгрөг, 2 сарын 25-нд 770,000 төгрөг, 02 сарын 25-ны өдөр 1,800,000 төгрөг, 4 сарын 16-нд 1,480,000 төгрөг, 06 сарын 15-нд 1,450,000 төгрөг, 03-р сарын 29-нд 5,000,000 төгрөг, 08 сарын 18-нд 5,500,000 төгрөг нийт 17,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний машиныг эвдэж авчирч өгснийг би Улаанбаатар хотоос сэлбэг захиж машинаа асаасан. Апаратур 1,800,000 төгрөгөөр, гар кардан 280,000 төгрөгөөр, 4 ширхэг боршунк 1,200,000 төгрөгөөр нийт 3,000,000 төгрөгийн сэлбэг авч тавьсан, засварын хөлсөнд 430,000 төгрөг төлсөн. Д.******* нь 3 сар машиныг унахдаа сэг болгочихоод ирсэн. Уг хохирлыг нэхэмжилж байна. Одоо машины үлдэгдэл 11,680,000 төгрөгийг төлнө гэв.

            Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, капитрон банкны харилцах дансны хуулга, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дугаар зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхийн шийдвэрийг баталгаажуулах хүсэлт, нэмэлт тайлбар, Капитрон банкны 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 272 дугаар албан бичиг, итгэмжлэл, зарлагын баримтууд, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, мессеж бичсэн зураг, зайрмагийн хөлдөөгчийн зургууд, шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг солиулах хүсэлт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, утсаар ярьсан бичлэг хураасан плаш зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

            Хариуцагчаас: Хариу тайлбар, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүгчийн захирамжид гаргасан гомдол, зарлагын баримт, Хүслэн милк ХХК-ийн албан бичиг, зээлээр худалдах худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, бүтээгдэхүүн нийлүүлж хамтран ажиллах гэрээ, шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг солих хүсэлт, багийн засаг даргын тодорхойлолт, Хас банкны албан бичиг, УАТ маркийн машины гэрчилгээ, хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн мэдээллийн хуудас, Хан банкны зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээ, итгэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

            Шүүхээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Б.*******гийн Хаан, Хас, Төрийн банкны дансыг битүүмжилсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлсэн данс битүүмжилсэн ажиллагааны материал, А.*******, , Б., , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Д.*******ийн нэр дээрх Капитрон, Хаан банкны дансны хуулгууд,         Шүүхээс хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр Б.*******гийн Хаан, Төр, Хас банкны дансны хуулгуудыг нотлох баримтаар бүрдүүлэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

2.1. Б.*******тэй хамтарч зайрмагийн бизнес хийхээр түүний маяти2 маркийн машиныг 35,0 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед банкнаас зээл гаргуулсан бөгөөд Б.******* бид хоёр банкны зээлийг хамтарч хийсэн бизнесийн ашгаараа төлөхөөр тохирсон.

2.2. Б.******* нь хамтран ажиллах гэрээг зөрчиж, миний явах ёстой чиглэл болох Баян-Өлгий чиглэлд өөрөө явж эхэлснээр миний бизнес ашиггүй болсон. Дараа нь Б.*******гийн хүсэлтээр түүний маяти2 машиныг буцаагаад өгсөн. Бид нэг сар зайрмагийн бизнесийг хамтарч хийж, 2 удаа зайрмагийн түгээлт хийсэн. Ингэхдээ нэг удаагийн түгээлтээр 4,250,000 төгрөг, хоёр дахь удаагийн түгээлтээр 5,200,000 төгрөг, нийт 9,450,000 төгрөгийн ашгийг би авах ёстой байсан. Мөн банкны зээлийг Б.******* нь 2022 оны 06 сарын 25-нд бүрэн төлж өгөхөөр тохирсон боловч зээлийг төлөөгүй тул би зээл, түүний хүүг төлж хохирч байна. Маяти2 машиныг худалдаж авахаар Б.*******гийн дансанд 28,830,000 төгрөг шилжүүлсэн, Б.******* нь зээлийн хүүгийн төлбөрт 2,920,000 төгрөг төлсөн.

2.3. Б.******* нь зээлийг хугацаандаа төлөөгүй тул 6 сарын зээлийн хүүгийн төлбөрт 2,550,836 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Иймд 41,530,836 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч Б.******* дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. Үүнд:

3.1. Би Д.*******тэй хамтарч зайрмагийн бизнес хийгээгүй. Миний бие олон жил зайрмагийн бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан. Улаанбаатар хотын компанитай гэрээтэй бөгөөд дур мэдэн компанийн үйл ажиллагааг бусдад шилжүүлэх эрхгүй. Д.******* нь миний Маяти2 маркийн машиныг 35,0 сая төгрөгөөр худалдаж авсан. Машины үнэ 28,080,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг шилжүүлээгүй байхад бид хоорондоо маргаснаар машинаа буцааж авсан. Энэ хугацаанд Д.******* нь зээл төлөх боломжгүй боллоо гээд хэд хэдэн удаа надаас мөнгө зээлж авснаар зээлсэн мөнгө болон машины үнийн төлбөрт нийт 17,400,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Үлдсэн 11,680,000 төгрөгийг төлөхөд маргахгүй.

3.2. Нэхэмжлэгч Д.******* нь миний маяти2 маркийн машиныг ашиглах явцад машинд их хэмжээний хохирол учруулсан байсан. Миний бие сэлбэг худалдаж авсан үнэ болон засварын хөлс 3,430,000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Д.******* нь Б.*******гийн маяти2 маркийн 3775 ХОА дугаартай машиныг 2022 оны 02 сарын 21-нд 35,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон байна. Машины үнэ 28,080,000 төгрөгийг худалдан авагч Д.******* шилжүүлсэн гэж, нэхэмжлэгч Д.******* нь 29,830,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хариуцагч маргадаг. Б.******* нь машинаа буцааж авснаар Д.*******эд 17,400,000 төгрөг шилжүүлсэн гэдэгт талууд маргахгүй.

4.2. Б.*******тэй хамтарч 1 сар зайрмагийн бизнес хийсэн, Б.******* нь машин болон бизнесээ зарах санал тавьсан, дараа нь хамтарч ажиллахаар болсноор 35,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед зээлийг зайрмаг түгээлтийн бизнесээс олсон ашгаараа төлөхөөр тохиролцсон. Хамтарч ажилласан нэг сард 2 удаа түгээлт хийгдсэн, ашиг 9,450,000 төгрөгийг би авах ёстой гэж нэхэмжлэгч Д.******* тайлбарлаж байна. Хариуцагч Б.******* нь олон жил зайрмагийн үйл ажиллагаа явуулсан. Улаанбаатар хотын ХААН хүнс ХХК-тай гэрээтэй бөгөөд гэрээний үүргийг зөрчиж бусдад бизнесээ шилжүүлэх эрхгүй. Д.*******тэй хамтарч зайрмагний үйл ажиллагаа явуулаагүй, тэрээр тусдаа зайрмагний үйл ажиллагаа явуулж байсан. Машинаа түүнд худалдсан болохоос хамтарч бизнес хийгээгүй гэж маргаж байна.

5. Худалдагч Б.******* нь Д.*******эд маяти2 маркийн машиныг хүлээлгэн өгч, талууд 35,000,000 төгрөгөөр машиныг худалдаж авахаар үнийг тохирсноор тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

5.1. Худалдан авагч машины үнийг бүрэн төлөхөөс, бичиг баримтыг Д.*******ийн нэр дээр шилжүүлэхээс өмнө хоёр тал гэрээнээс татгалзсанаар худалдан авагч Д.******* Б.*******гийн маяти2 маркийн машиныг хүлээлгэн өгсөн байна. Энэ хугацаанд машин худалдаж авахаар худалдагч Б.*******д шилжүүлсэн мөнгийг худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Д.******* шаардах эрхтэй.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг 6 сарын хүүгийн төлбөрт 2,550,836 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн. Шүүх нэмэгдүүлсэн шаардлага болох гэрээний үүрэг болон зээл, зээлийн хүүгийн төлбөрт 41,530,836 төгрөг гаргуулахаар тодруулсан шаардлагаар шийдвэрлэв.

5.3. Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 4 сарын үед нэг сар Б.*******тэй хамтарч Улаанбаатар хотоос зайрмаг татаж, орон нутагт түгээлтийн ажилд хамтарч ажилласан. 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн тусдаа зайрмагийн үйл ажиллагаа явуулсан. Хамтарч ажилласан нэг сард 2 удаа зайрмагийн түгээлт хийхэд олсон ашиг болох нэг удаагийн түгээлтээр 4,250,000 төгрөг, хоёр дахь удаагийн түгээлтээр 5,200,000 төгрөг, нийт 9,450,000 төгрөгийн ашгийг авах ёстой. Мөн банкнаас авсан зээлийг хамтарч олсон ашгаасаа төлөхөөр тохиролцсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Хариуцагч Б.******* нь хамтарч ажиллаагүй, машин худалдсан гэж маргаж байна.

5.3.1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүргийг хүлээдэг, мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1.-д зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцахаар зааснаар 2022 оны 04 сарын үед нэг сар Д.*******, Б.******* нар хамтарч зайрмагийн үйл ажиллагаа явуулсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотолж чадаагүй болно. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зарлагын падаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагыг хангаагүй буюу хүлээлгэн өгсөн эд хариуцагч, хүлээн авсан этгээд гарын үсэг зураагүй, тамга дарагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн тусдаа зайрмагийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 2022 оны 05 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос зайрмаг татсан гэдгийг шүүх хуралдаанд тайлбарласан байх тул уг зарлагын падаан, зайрмаг хадгалагдсан хөлдөөгчийн зураг нь Д.*******, Б.******* нарын хамтарч зайрмагийн үйл ажиллагаа явуулсан болохыг нотолж чадахгүй юм. Хуулийн дээрх заалтад зааснаар хамтран ажиллах гэрээгээр талууд хураамж төлөх үүрэгтэй, зохигчдын аль аль нь хураамж төлөөгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов. Шүүх хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1.-д зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй болохыг шүүх хуралдаанд тайлбарлан өгч, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн тэдний хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 25-74,107-110 дахь хуудас)

5.4. Зохигчид машины үнийг 35,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон гэдэгт маргахгүй байна. Нэхэмжлэгчээс Б.*******д 29,830,000 төгрөг шилжүүлсэн гэж, хариуцагчаас 29,080,000 төгрөг шилжүүлсэн гэдэгт маргаж байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Б.******* нарын дансны хуулгаар нэхэмжлэгч Д.******* нь Б.*******гийн дугаартай дансанд болон түүний хүсэлтээр Г.Дангаа, Б. нарын дансанд 2022 оны 03 сарын 16-нд 4,850,000 төгрөг, 2022 оны 03 сарын 17-нд 2,230,000 төгрөг, 2022 оны 03 сарын 21-нд 20,000,000 төгрөг, 2022 оны 03 сарын 25-нд 2,000,000 төгрөгийг дансаар, бэлнээр 250,000 төгрөг, нийт 29,330,000 төгрөгийг хүлээж авсан болох нь нотлогдов. Харин нэхэмжлэгчээс 2022 оны 03 сарын 16-ны өдөр дугаартай Батсүх Оргоо гэх хүний дансанд 850,000 төгрөгийг Б.*******гийн хүсэлтээр шилжүүлсэн гэх боловч хариуцагч Б.******* нь миний өмнөөс үүрэг гүйцэтгэхийг Д.*******эд даалгаагүй гэж мэтгэлцэв. Д.******* нь өөр хүний данс руу 850,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч энэ талаар маргасан тул 850,000 төгрөгийг Б.******* хүлээж авсан гэж үзэх боломжгүй байна. Иймд, нэхэмжлэгч Д.*******ийн Б.*******д шилжүүлсэн машины үнийг 29,330,000 төгрөгөөр тооцов. (1-р хавтаст хэргийн 183, 232, 2-р хавтаст хэргийн 65 дахь хуудас)

5.5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул талууд 2022 оны 06 дугаар сард гэрээнээс татгалзсанаар хариуцагч Б.******* машиныг хүлээж авсан тул машин худалдаж авахаар шилжүүлсэн 29,330,000 төгрөгийг Д.*******эд буцаан төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2.-т үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авснаар үүрэг дуусгавар болох бөгөөд машины үнийг бүрэн төлөөгүй байхад хариуцагч Б.*******гийн Д.*******эд шилжүүлсэн /түүний хүсэлтээр зээлсэн/ мөнгө нь хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргээс хасаж тооцогдох учиртай. Б.******* нь нэхэмжлэгч Д.*******ийн тоот дансанд 2022 оны 02 сарын 24-нд 1,400,000 /700,000+700,000/ төгрөг, 2022 оны 02 сарын 25-нд 2,570,000 /770,000+1,800,000/ төгрөг, 2022 оны 04 сарын 14-нд 1,480,000 төгрөг, 2022 оны 06 сарын 15-нд 1,450,000 төгрөг, 2022 оны 03 сарын 29-нд 5,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 18-нд 5,500,000 төгрөг, нийт 17,400,000 төгрөг шилжүүлжээ.

5.6. Хариуцагч Б.*******гийн шилжүүлсэн 17,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******ийн машины үнэд шилжүүлсэн 29,330,000 төгрөгөөс хасахад хариуцагч Б.******* нь худалдах худалдан авах гэрээний дагуу 11,930,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******эд төлөх үүргийг хүлээнэ.

5.7. Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй тул 1 сарын хугацаанд олсон ашиг 9,450,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.******* шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгч Д.******* нь 2022 оны 03 сарын 15-ны өдөр Капитрон банкнаас 35,000,000 төгрөгийн зээл авсан байх ба үндсэн зээлдэгчээр Д.*******, хамтран зээлдэгчээр Б.Заяа нар тус тус гарын үсэг зуржээ. Капитрон банк зээлдэгч Д.*******, Б.Заяа нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Д.*******, Б.Заяа нар үүрэг гүйцэтгүүлэгч Капитрон банкны өмнө зээл, түүний хүүг төлөх үүргийг хүлээсэн, энэхүү гэрээний үүрэг хариуцагч Б.*******д хамааралгүй болно. Тухайн үед Д.*******эд зээл гаргасан банкны ажилтан, гэрч ... Б.******* гэдэг хүний машиныг худалдаж авах гэж байгаа бол түүний дансны хуулгыг зээлийн хувийн хэрэгт хавсаргаж, түүний хэчнээн төгрөгийн орлого олдог байсан гэдгийг нотолбол зээл гарах боломжтой талаар хэлсэн. Д.******* нь Б.******* гэдэг хүнээс 3,5 тонн багтаамжтай хөргүүрийн машиныг 35,000,000 төгрөгөөр худалдаж авах зорилгоор зээл авах хүсэлтээ гаргасан гэж мэдүүлжээ. Энэ талаар шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Б.*******гийн ...зээл гаргахад таны машины бичиг баримт шаардлагатай гэж хэлснээр чатаар машины бичиг баримтыг Д.******* руу явуулсан гэх тайлбар үндэслэл бүхий байна. Нэхэмжлэгч Д.******* нь машин худалдаж авах зорилгоор зээл гаргуулсан тул зээлийн гэрээний үүргийг зээлдэгч хариуцахаар зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн зээл, түүний хүүг Б.******* бид хоёр төлөхөөр тохирсон үндэслэлээр Б.*******гээс зээл, зээлийн хүүг төлүүлэх, 6 сарын хүүгийн төлбөрт 2,550,836 төгрөгийг нэмж гаргуулахыг шаардсан нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй гэж үзлээ. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,930,000 төгрөгийг гаргуулж, үлдсэн 29,900,836 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.8. Хариуцагч Б.******* нь Д.*******ээс сэлбэгийн үнэ 3,430,000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг сэлбэгийн үнэ 3,000,000 төгрөг, машин засварын хөлс 430,000 төгрөг гаргуулахаар тодруулсан болно. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримт болох зарлагын падааныг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтаар өгсөн зарлагын падааныг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байна. Учир нь, тус падааныг Өгөөмөр нэртэй байгууллага олгосон боловч байгууллагын нягтлан бодогч шалгаж хүлээж аваагүй, дарагдсан тэмдэг нь тус байгууллагын тэмдэг биш байх тул эргэлзээтэй нотлох баримтад тооцогдоно. Машиныг 430,000 төгрөгөөр засварлуулсан гэх боловч энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй байна. Дээрх үндэслэлээр хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. (1-р хавтаст хэргийн 124 дэх хуудас)

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр, 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулахаар зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 410,113 төгрөг, хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 11,930,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 205,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******эд олгох нь хуульд нийцнэ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг солих тухай шүүгчийн захирамж нь уг шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг хэргийн оролцогчид тайлбарлах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.*******гээс 11,930,000 (Арван нэгэн сая есөн зуун гучин мянга) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******эд олгож, нэхэмжлэгч Д.*******ийн гэрээний үүрэг болон зээл, зээлийн хүүгийн төлбөрт 29,900,836 (Хорин есөн сая есөн зуун мянга найман зуун гучин зургаа) төгрөгийг Б.*******гээс гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Б.*******гийн Д.*******ээс машины сэлбэг, засварын хөлс 3,430,000 (Гурван сая дөрвөн зуун гучин мянга) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410,113 төгрөг, хариуцагч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 205,830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******эд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг солих тухай шүүгчийн захирамж нь уг шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.РАУШАН