Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2023/00032/И |
Дугаар | 139/ШШ2023/00084 |
Огноо | 2023-02-16 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 139/ШШ2023/00084
Дугаар 139/ШШ2023/00084 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* банк,
Хариуцагч: ******* аймгийн Сайнцагаан сумын 8-р баг, Айраг 1 дүгээр гудамж, 9 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /ЗЮ*******/,
Нэхэмжлэлийн шаардлага: 9678001,30 /есөн сая зургаан зуун далан найман мянга нэг төгрөг гучин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00032/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* банк нь Д.*******д холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 9678001,30 /есөн сая зургаан зуун далан найман мянга нэг төгрөг гучин мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч ******* банкны ******* салбарын захирал Ч. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* банктай 2021 оны 11 сарын 03-ны өдөр 1190024441 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 14830000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 11 сарын 03-ны өдөр зээлдэгч Д.*******гийн ******* банкин дахь 5004730869 тоот дансанд 14830000 төгрөгийг шилжүүлэн 1190024441 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 5271182, 17 төгрөг, зээлийн хүүд 1829910, 82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6061, 01 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1190024441 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2022 оны 12 сарын 28-ны өдрийн төлөлтөөс эхлэн төлөлгүй хугацаа хэтрүүлэх болсон бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 8 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* банк ХХК-иас удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй хэвээр байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1190024441 дугаартай зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний дагуу төлөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 9558817, 83 төгрөг, 2023 оны 1 сарын 05-ны өдрийн байдлаарх хүү 118903, 13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 280, 34 төгрөг нийт 9678001, 30 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169798 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөгийг хариуцагч Д.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь ******* банк ХХК-тай 2021 оны 11 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 14830000 төгрөгийн зээлийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтайгаар авсан. 2021 оны 11 сарын 03-ны өдөр Д.*******гийн ******* банкин дахь 5004730169 тоот дансанд 14830000 төгрөг шилжүүлж зээл олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2022 оны 12 сарын 28-ны өдрөөс эхлэн төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 8 хоног хугацаа хэтрүүлээд байна. ******* банкны зүгээс зээлдэгчид боломж олгож, нэмэлт хугацаа өгч удаа дараа шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, албан тушаалын давуу талаа урвуулан ашиглаж, сар бүр цалингаа өөр банкаар авч өнөөдрийг хүрсэн. 2022 оны 01 сарын 05-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг 1 талын санаачилгаар цуцалж,үндсэн зээлийн төлбөр 9558117 төгрөг, хүү 118903 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 284000 төгрөг нийт 9678001,30 төгрөг, тэмдэгтийн хураамж төлсөн 169798 төгрөг, нотариатын төлбөр 4000 төгрөгийг Д.*******гээс гаргуулж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/, ******* банк ХХК-ий гүйцэтгэх захирлын 2021 оны 4 сарын 6-ны өдрийн А-314 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 4-р хуудас/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5-р хуудас/, 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 1190024441 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 6-9 хуудас/, Д.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 10-р хуудас/, зээлийн дансны хуулга /хэргийн 11-16 хуудас/, 2022 оны 11 сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудас /хэргийн 17-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 20-21-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нар нь 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 1190024441 дугаартай зээлийн гэрээ, түүний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.
3. Хариуцагч Д.*******д 2023 оны 01 сарын 19 өдөр нэхэмжлэлийг гардуулж 2023 оны 02 сарын 02 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.
4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* банк ХХК-ий гүйцэтгэх захирлын 2021 оны 4 сарын 6-ны өдрийн А-314 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 4-р хуудас/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 5-р хуудас/, 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 1190024441 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хэргийн 6-9 хуудас/, Д.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 10-р хуудас/, зээлийн дансны хуулга /хэргийн 11-16 хуудас/, 2022 оны 11 сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудас /хэргийн 17-р хуудас/ баримтуудаар ******* банк болон Д.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 9678001,30 /есөн сая зургаан зуун далан найман мянга нэг төгрөг гучин мөнгө/ төгрөг нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. 2021 оны 11 сарын 03-ны өдрийн 1190024441 дугаартай зээлийн гэрээний тав дахь хэсгийн 5.1-д Дараах нөхцөлд зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан, банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардана. 5.1.1. зээлдэгч энэ гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй... гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.
7.Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.*******гийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
9.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар ******* овогт *******гийн ******* /ЗЮ*******/-ээс 9678001,30 /есөн сая зургаан зуун далан найман мянга нэг төгрөг гучин мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169798 / нэг зуун жаран есөн мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гээс 169798 / нэг зуун жаран есөн мянга долоон зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкинд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.*******