| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/0074/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/83 |
| Огноо | 2025-09-19 |
| Зүйл хэсэг | 12.1.2.8., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/83
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ....... овогт ......... хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, үргэлжилсэн үйлдлээр харгис хэрцгий аргаар хүчиндэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч ........... 5 жилийн (таван )хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ........... оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .......... цагдан хоригдсон 113 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ариун цэврийн хэрэглэл 1ширхэг /дамск/, төмөр иштэй алх 1 ширхэг, шаргал өнгийн модон хавтан 1 ширхэг, хар өнгийн чихэвч 1 ширхэг, олс 1 ширхэг, авто машины дугуй 1 ширхэг, шүүгдэгч ........... дотоож 1 ширгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, дүрс, дуу бичлэгийн СД-1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .......... авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч .............. авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Г.ДЭЛГЭРСАЙХАН
Г.АЛГИРМАА