Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0163

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч               А.Мөнх-Өлзий би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э*******аас *******ны ******* хяналтын улсын байцаагч Б.Б*******д холбогдуулан гаргасан “улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч *******ны ******* хяналтын улсын байцаагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э*******ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 тоот дүгнэлттэй танилцаад, хүлээн зөвшөөрч байгаа тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Шийтгэлийн хуудаст холбогдох өөрчлөлтийг оруулав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э*******аас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан “улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий 16 дугаар дүгнэлтийг ирүүлсэн. 

Улмаар хариуцагч *******ны ******* хяналтын улсын байцаагч Б.Б*******эс “2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 тоот прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э*******ийн дүгнэлттэй, *******ны ******* хяналтын улсын байцаагч Б.Б*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э*******аас гаргасан “улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг *******ны ******* хяналтын улсын байцаагч Б.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.МӨНХ-ӨЛЗИЙ