Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/217

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д,

Орчуулагч, хэлмэрч М.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хууль зүйн туслалцааны төвийн Баян-Ө аймаг дахь салбарын улсын өмгөөлөгч Е.Т,

Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж овогт Мы Тт холбогдох 2513000000266 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Баян-Ө аймгийн Ө суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баян-Ө аймгийн Ө сумын ** дүгээр /Бүркит/ баг, ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, урьд Баян-Ө аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж ургийн овогтой Мы Т, регистрийн дугаар: БЮ** ;   

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2025 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах тусгайлан хамгаалсан байр, агуулах болох хохирогч С.Нын амбаарт хууль бусаар нэвтэрч, хохирогч С.Нын өмчлөлийн, 2 ширхэг хөнгөн цагаан тогоо /50 литрийн багтаамжтай, хуучин/-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.Нд 140,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах  гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.  

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

1.2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч М.Тыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчид учруулсан хохирлыг биед байдлаар барагдуулсан. Хохирогчоос нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байгаа. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд өмгөөлөгчийн хамт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасныг хүлээн авч,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Е.Т нар хүлээн зөвшөөрсөн тул прокурорын ялын саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Е.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр гэм буруугийн талаар маргаангүй байгаа. Мөн бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг хангасан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал гаргасан. Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байгаа. Санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа” гэв. 

 2. Шүүгдэгч М.Т нь 2025 оны 6 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах, тусгайлан хамгаалсан байр, агуулах болох хохирогч С.Нын өмчлөлийн амбаарт хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хөнгөн цагаан тогоо /50 литрийн багтаамжтай, хуучин/-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч С.Нд 140,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 03-08 дахь тал),

- Хохирогч С.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Ө сумын 5 дугаар багт байрладаг бөгөөд би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэртээ зочин дуудаж хоол, цай өгсөн байсан. Тухайн өдөр хүмүүс их ирсэн болохоор 2 ширхэг 50 литрийн хөнгөн цагаан тогоонд мах чанасан. Ирсэн зочиддоо махаа өгөөд орой 2 тогоог амбаарт оруулсан байсан. Маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өглөө амбаарт ороход өмнөх өдөр нь оруулж тавьсан 2 ширхэг тогоо байхгүй болохоор эхнэр, хүүхдүүдээс асуухад бид нар хараагүй гэж хэлсэн. Тухайн амбаарын хаалга нь онгорхой байдаг байсан болохоор 2 ширхэг тогоог аваад явсан байна гэж бодсон. Болсон асуудлыг Цагдаад хэлж гомдол гаргасан. ...Хулгайд алдагдсан 2 ширхэг,  50 литрийн тогоог бүрэн бүтэн хүлээж авлаа. Хохиролтой холбоотой гомдол санал байхгүй. Тогоог хулгайлж авч явсан М.Т нь өөрөө гэрт ирж бид нараас уучлалт гуйсан тухайн хүнийг уучилсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 13 дахь тал),

-Гэрч С.К мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний санаж байгаагаар 2025 оны 6 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн орчимд миний хүү гадаа байхад М.Т нь хөнгөн цагаан 2 ширхэг 50 литрийн таггүй тогоо барьж явж байсныг хараад чи хаанаас авсан бэ гэж асуухад  М.Т нь гартаа барьж байсан тогоог үлдээж өөрөө зугтаж явсан байна. Хүү маань хөршүүдийн нэгнийх  нь тогоо байх гэж бодоод гэрт оруулж ирээд надад болсон асуудлыг хэлсэн. Тэгээд тухайн өдрийн орой цагдаа нар ирж М.Тын авч явсан тогоог асууж манай гэрээс авч явсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),  

- Гэрч С.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.Ныг нэг багийн нутаг дэвсгэрт оршин суудаг болохоор хэвийн танина. Харилцаа холбоо байхгүй. Тухайн хүү 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гудамжинд гартаа 2 ширхэг 50 литрийн тагтай хөнгөн цагаан тогоо барьж явж байхад тааралдсан. Тийм учраас цагдаа нар орой гэрт дагуулж ирэхэд таньж нэрийг нь санасан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), 

- “А Б” ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-25-0121 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24-28 дахь тал), 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 35-38 дахь тал), 

-Баян-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 48-52 дахь тал), 

ллагдагч М.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2025 оны 06 дугаар сарын 23-ны орой архи ууж явж байгаад Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт айлын амбаар онгорхой байхаар нь ороод 50 литрийн хөнгөн цагаан тогоо байхаар нь аваад гудамжинд хүнд 20,000 төгрөгт худалдаж мөнгөнд архи авч уусан. Дараа нь цагдаа нар ирээд тэгээд би тухайн худалдсан хүнээ зааж өгөөд буцаан авч хүнийг нь хохиролгүй болгож өгсөн...” мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч М.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч С.Нд 2 ширхэг хөнгөн цагаан тогооны үнэ 140.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Н нь мөрдөн байцаалтын шатанд “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн цагаан тогоог буцааж авсан” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгч М.Тыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 65 дахь тал)   

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1.  Шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

2. Шүүгдэгч М.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3.Прокуророос шүүгдэгч М.Тын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч М.Т болон түүний өмгөөлөгч Е.Т нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

5. Иймд шүүгдэгч М.Тт прокурортой тохиролцсон ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Таас нотлох баримтаар гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.     

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Тт хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Мы Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Тт 1 /нэг/ жил, 6 /зургаа/  сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг өнөөдрөөс буюу 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж эдлүүлэхээр тогтоосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Баян-Ө аймгийн Эрүү, иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.Б