Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Мөнх-Өлзий |
Хэргийн индекс | 128/2022/0951/З |
Дугаар | 128/ШШ2023/0195 |
Огноо | 2023-03-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2023/0195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Эко тэрэлж гол” ХХК
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Гүйцэтгэх захирал Т.Очбадрах
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.Энхтамир
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Энхзаяа
Маргааны төрөл: “Эко тэрэлж гол” ХХК-ийн ашиглаж байсан 3,3 га газрын эрхийг цуцалсан нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Очбадрах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Эко тэрэлж гол” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд.
2.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/250 тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Оросын гарам гэх газарт "Эко тэрэлж гол" ХХК-д 3.3 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгожээ.
2.2. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 22/646 тоот албан бичгээр “... Эко тэрэлж гол ХХК-ийн ашиглах зөвшөөрөл авсан 2017/0160805 тоот гэрчилгээ бүхий 3,3 га талбай газар нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон...” талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
2.3. Нэхэмжлэгч нь “...маргаан бүхий актыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тус компанид албан ёсоор гардуулсан зүйл байхгүй, ... А/358 дугаар тушаалыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын албан ёсны фейсбүүк хуудсанд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байршуулж, хамаарах 33 иргэн, аж ахуй нэгж байгууллага төдийгүй олон нийтэд нэгэнт мэдээлсэн. Иймд нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах замаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад өөрт нь хандах нь үр нөлөө муутай, нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийг дордуулах магадлалтай гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарласан.
2.4. Ийнхүү “Эко тэрэлж гол” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Эко тэрэлж гол” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байдаг.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/250 тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Оросын гарам гэх газарт "Эко тэрэлж гол" ХХК-д 3.3 га газрыг ашиглах эрх олгосон. Манай компани нь өөрийн газартаа, аялал жуулчлалын зориулалтаар холбогдох төлөвлөлтөө хийж, хөрөнгө оруулалт хайж байсан боловч дэлхий нийтэд үүссэн давагдашгүй хүчин зүйл буюу /ковид-19/ цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөсөн хөрөнгө оруулалтууд цуцлагдсан. Гэвч өөрсдийн нөөц боломжоороо ашиглах эрх бүхий газрыг бүрэн хэмжээгээр хашаажуулж, худаг гаргуулсан болно. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шаардсаны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгүүлэх зэргээр тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан.
3.2. Гэтэл Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн огноотой 22/646 дугаартай мэдэгдлээр манай компанийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 тушаалаар хүчингүй болгосон тухай бид олж мэдлээ. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д "Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дахь хэсэгт заасан Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ", 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, манай компанид холбогдуулан сонсох ажиллагаа зохион байгуулах үед газрын төлбөр төлөөгүй гэж байсан бөгөөд бидний зүгээс газрын төлбөр төлөөгүй гэх нөхцөл байдалд байхгүй, төлбөр төлсөн баримтыг хүргүүлсэн.
3.3. Гэтэл газар ашиглах эрхийг цуцалсан 358 дугаар тушаалын манай компанид холбогдох хэсэгт "усны хамгаалалтын бүсийн дэглэм зөрчсөн" гэх бидэнд танилцуулж байгаагүй нөхцөл байдлыг үндэслэж байгаа нь хачирхалтай. Энэхүү хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэж байгаа бол газар ашиглагчийн буруу биш төдийгүй хэрэв бидэнд сонсох ажиллагааны үеэр мэдэгдсэн бол ашиглаж буй газрын аль хэсэг ямар хамгаалалтын бүсэд хэрхэн хамаарах, түүнчлэн үнэхээр дэглэм зөрчигдөж буй бол зөрчлийг арилгах өөр бусад боломжууд байсан.
3.4. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно" гэж зааснаас үзэхэд манай ашиглах эрх бүхий газар дээрх бүсэд хамаарах эсэх, хэрэв хамаарч буй бол газар ашиглагчийн бус шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байна. Тодруулбал, газар ашиглах эрх олгосон этгээд өөрийн буруутай үйлдлийг залруулж буй эсхүл газар ашиглагчийн буруутай ажиллаагааг ялгаж зааглаагүй бөгөөд бидэнд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын талаар сонсох ажиллагаа хийхдээ дүр үзүүлэн огт өөр үндэслэлийг танилцуулж байсанд гомдолтой байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 02 дугаар сараас эхлэн бүх нийтийг хамарсан болон өндөржүүлсэн бэлэн байдлыг удаа дараа зарлаж иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоо хомс болж, эдийн засгийн хувьд хүнд алдагдалд ороод байгаа билээ.
3.5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно" гэж албан ёсны тайлбарыг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бид газраа хашаалж, худаг гаргасан зэрэг нь газраа ашиглаагүй гэх үндэслэлийг үгүйсгэнэ.
3.6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "газрын төлбөрөө бүрэн төлөөгүй" гэх асуудлыг тухайд манай компани газрын төлбөрөө 2022 оны эхний хагас жилийг хүртэл бүрэн төлж ирсэн бөгөөд харин Land manager гэх программыг Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргаа ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор 2022 онд манай компанийн газрын төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэж чадахгүй байна гэх тайлбарыг хэлдэг бөгөөд нэхэмжлэл үүссэн тохиолдолд 2022 оны 2 дугаар хагас жилийн газрын төлбөрийг саадгүй төлөх боломжтой.
3.7. Дээрхээс харахад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс бусдын газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор бодит байдалд ямар эрсдэл, бодит хэмжээний хор хохирол үүсэж болохыг судлах, Газрын тухай, Усны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа бол үүнийг шалгаж тодруулах, газар ашиглагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэр хэмжээгээр хөндөгдөхийг анхаарч үзээгүй, шалгаж тогтоолгүйгээр бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр гаргаж, хууль тогтоомж болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргасан байна. Мөн манай компанийн газар ашиглах эрхийн хугацаад дуусгавар болж газар ашиглах эрхээ сунгуулахаар холбогдох баримтуудыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өгсөн байхад манай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээ мэдэгдэлгүйгээр манай газрын эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын "Эко тэрэлж гол” ХХК-д холбогдох хэсгийг тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
3.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний А/250 дугаар тушаалаар "Эко тэрэлж гол" ХХК-д Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Оросын гарам гэх газарт 3.3 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон байдаг. "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “., газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...", 35.3.3-т ".. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...", 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...", 40.1.6-д "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.
3.9. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 15 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
3.10. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 тоот албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нэхэмжлэгчийн газраа ашиглаагүй нь нотлогдож байна. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага юм.
3.11. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д "Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно..." гэж мөн хуулийн 29.1.10-д "... ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулахыг хориглоно” гэж заасан.
3.12. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "... Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно..." гэж, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно..." гэж, 22.6-т "... Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно..." гэж, 22.4-т "... Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно..." гэж, мөн 33 дугаар зүйлийн 33.6-т “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан.
3.13. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг яам болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" А/358 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ