Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 043

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,

орчуулагч Т.Маншүк,

улсын яллагч М.Отгонжаргал, 

шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Костёр,

шүүгдэгчид Х.Авдулмажит, М.Тилеубек нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Авдулмажит, М.Тилеубек нарт холбогдох 201704000036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч М.Тилеубек: Ители овогт Макимийн Тилеубек, 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 22 настай,  эрэгтэй,  яс үндэс казах, дээд боловсролтой, газарзүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийг хамт амьдардаг, Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БЮ95082518. 

Шүүгдэгч Х.Авдулмажит: Молхы хошах овогт Хибадатын Авдулмажит, 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч нарын хамт амьдардаг, Дэлүүн сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БЖ94031817.

Шүүгдэгч Х.Авдулмажит, М.Тилеубек нарын холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч М.Тилеубек, Х.Авдулмажит нар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шөнийн 03 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Хадлетханы өвлийн байшингийн хаалга болон махны амбаарын хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг аравч, 1 ширхэг эсгийн гэрийн хөмсөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 345000 төгрөгийн хохирол учруулсан, 

Мөн өдөр буюу 2017 оны 01 сарын 19-ний шөнийн 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Манасын гараашийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж “Кен” маркийн цахилгаан хөрөө 2 ширхэг, өрөм 1 ширхэг, хуучны дөш 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 470000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг давтан бүлэглэж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Х.Авдулмажит шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шөнийн 03 цагийн үед Өлгий сумын 6 багийн иргэн Хадлетханы амбаарт орж 2 аравч, 1 дөш хулгайлж авсан. Түүний дараа Өлгий сумын 10 дугаар багийн иргэн Х.Манасын гараашинд ороод 1 дөш, 1 өрөм, 1 цахилгаан таслагчийг хулгайлж авсан. Дээрх эд зүйлийг хулгайлаад Өлгий сумын 6 дугаар багт байрлах хөдөө нүүгээд явсан эцгийнхээ гэрт аваачиж нуусан ба 9 цагт цагдаад баригдсан. Би хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв. 

- Шүүгдэгч М.Тилеубек шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бид хоёр ярилцаж байгаад 12 цагийн үед Х.Авдулмажит манайд ирэхээр нь дагаж гарсан. Шөнийн 03:00 цагийн үед Хадлетханы махны амбаарыг нь эвдэлж ороход дөш байхгүй байсан. Тэгэхээр нь тэдний байшингийн үүдэнд байгаа байх гэж онгойлготол байхгүй байсан тул тэнд байсан 6 аравч зэрэг эд зүйлийг аваад явсан. Өдөр манайд ирэхэд Манасын гэрт дөш байсныг анзаарч харсан. Тэр үед Манасын дөшийг хулгайлахаар гараашны хаалганы жижиг хаалгыг эвдэлж ороод  дөш, 2 өрөм, цохигч зэрэг 2-3 эд зүйл аваад гарсан. Шөнийн 3-4 цагийн үед Манасын гэрт хулгай хийж 05 цагийн үед гэртээ харьж  амарсан. Хохирлыг бүрэн төлж өгсөн. Хулгайн гэмт хэрэг нь хүн амьдралдаа хийж болохгүй зүйлийн нэг гэдгийг ойлголоо. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна” гэв. 

- Мөн шүүх хуралдаанд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, хохирогч Х.Манас, Д.Фариза нарыг байцаасан тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Ж.Нурболыг байцаасан тэмдэглэл, гэрч А.Тилекберген, Х.Заманбек нарыг байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

Шүүгдэгч Х.Авдулмажит, М.Тилеубек нарын гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч М.Тилеубек, Х.Авдулмажит нар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шөнийн 03 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Хадлетханы өвлийн байшингийн хаалга болон махны амбаарын хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг аравч, 1 ширхэг эсгийн гэрийн хөмсөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 345000 төгрөгийн хохирол учруулсан, 

Мөн өдөр буюу 2017 оны 01 сарын 19-ний шөнийн 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Манасын гараашийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж “Кен” маркийн цахилгаан хөрөө 2 ширхэг, өрөм 1 ширхэг, хуучны дөш 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 470000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг давтан бүлэглэж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 04-05 дугаар хуудас/, 

- Хэргийн газар буюу хохирогч Ж.Хадлетханы байшин болон хулгайлсан аравч зэрэг эд зүйлүүдийг нуусан байсан газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-13 дугаар хуудас/, 

- Хэргийн газар буюу хохирогч Х.Манасын гарааш болон шүүгдэгч М.Тилеубек уг гараашаас хулгайлсан хөрөө, дөш зэрэг эд зүйлүүдийг нууж тавьсан байсан газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-19 дүгээр хуудас/, 

- Шүүгдэгч М.Тилеубек, X.Авдулмажит нар хулгай хийх үедээ өмсөж явсан гэх гуталнуудыг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийх үед шүүгдэгч нараас хураан авсан эд зүйлүүдэд үзлэг хийж хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, 

- Шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан 3704 БӨТ улсын дугаартай Елентра маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 27 дугаар хуудас/,

- Хохирогч Х.Манасын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 сарын 19-ний өглөө 10 цагийн үед боссон ба бие засах гэж явж байхад гараашийн хаалга эвдэрсэн байдалтай, онгорхой байхаар нь дотор нь орж үзэхэд 2 ширхэг цахилгаан хөрөө, цахилгаан өрөм, хуучны дөш зэрэг эд зүйл алдагдсан байсан тухай цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

- Хохирогч Д.Фаризагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... өглөө эрт 06 цаг 30 минутын үед нөхөр маань боссон байсан ба байшингийн хаалга онгорхой үлдсэн байна. Шөнө хаагаагүй юм уу гэж надаас асууж, намайг сэрээгээд гадаа гараад явсан. Гаднаас нөхөр маань буцаж орж ирээд махны амбаарын хаалгыг эвдлээд явсан байна гэж орж ирсэн. Тэгээд би гэрт болон амбаарт хулгай орсон байна гэж бодоод нөхөр бид хоёр эд зүйлсийг бүртгэж эхлэхэд байшингийн үүдний амбаарт байсан 4 аравч, махны амбаарт байсан 2 аравч, нэг эсгий гэрийн хөмсөг байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

- Эд зүйлд үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 50, 58 дугаар хуудас/,

- Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөр болон шүүгдэгч нараас хураан авсан гутлын мөрөнд мөр судлалын адилтгалын шинжилгээ хийхэд  М.Тилеубек, Х.Адвулмажит нараас хураан авсан гутлын улны мөртэй тохирсон талаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-68 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Х.Авдулмажитын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... дөшийг   өндөр үнээр авдаг гэдгийг интернетээс харж байсан. Тилеубек дөшийг хараад хоорондоо ярилцаж, дөшийг хулгайлахаар тохирч, ярилцаад явсан. Тэгээд хоёулаа шөнийн 00 цаг өнгөрч байхад Тилеубекийн гэрт өөрийнхөө Элентра маркийн машинтай очсон. Тилеубек хоёулаа уулзаж сууж байгаад 0.5 литрийн Ёрөөл нэртэй архийг машин дотор хувааж ууж сууж байгаад би манай ээжийн охин дүүгийн гэрт дөш байдаг гэж сонссон. Нөхөр Хадлетхан гэдэг хүн хуучин махны машин, аравч, аккумулятор гэх мэт зүйлсийг байнга худалдан авдаг учраас дөш байж магадгүй. ... шөнийн 03 цаг болж байсан байх тээврийн хэрэгслээ сайжруулсан шороон замын зүүн талд үлдээж өөрсдөө хашаа давж орж ирээд махны амбаарын хаалгыг гараараа татахад хаалганы хүрээний мод нь хугарч хаалга онгойсон ба дотор орж үзэхэд дөш байхгүй байсан. Тэгээд гэрийн үүдний амбаарт байж магадгүй гэж бодоод гэрийн хаалга татахад хаалга дотроос нь түгжээтэй боловч хүчээр татаж эвдэлж онгойлгон орж үүдний амбаараас дөшийг хайсан боловч байхгүй байхаар нь уг өрөөнд байсан 4 ширхэг аравчийг аваад гарсан. Мөн махны амбаарт байсан 2 ширхэг аравч болон нэг ширхэг эсгий гэрийн хөмсгийг аваад машинд очиж суусан. Тэгээд Тилеубекийн гэрийн хажуу талын айлыг өдөр зүсэж байсан дөшийг авъя гэж ярилцаад яваад очсон. Дөшийг өдөр засвар хийдэг тээврийн хэрэгслийн гараашанд зүсэж байсан болохоор гараашийн явган хүний хаалгыг тэнд байсан нэг төмрөөр эвдэлж онгойлгоод дотор нь орж үзэхэд дөш байсан. Дөшийн хамт 2 ширхэг цахилгаан таслагч, 1 ширхэг өрөм зэргийг гараашийн том хаалгаар аваад гарсан. ... Тилеубек бид хоёр хамт хулгай хийсэн, хулгай хийх санааг хоёулаа гаргаж, санал нийлж хулгай хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 88-92 дугаар хуудас/,

- Шүүгдэгч М.Тилеубекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Хоёулаа хоорондоо ярилцаад Авдулмажитын аавын баз болох Хадлетханы амбаарт шөнийн 03 цагийн үед очиж, хаалгыг эвдэлж онгойлгоод дотор нь орж үзэхэд ямар нэгэн дөш байхгүй байсан. Тэр үед Авдулмажит гэрийн үүдний амбаарт тавьсан байж магадгүй гэж гэрийн хаалгыг гаднаас татаж эвдэлж ороод үүдний амбаараас дөш хайсан боловч олдоогүй. Тэгээд амбаарт байсан 4 ширхэг аравчийг авч гараад махны амбаарт байсан 2 ширхэг аравч, 1 эсгийн гэрийн хөмсөг аваад явсан. Авдулмажитийн аавын базын гэрээс дөш олдоогүй болохоор манай гэрийн хажууд хөрш оршин суудаг Манас гэдэг хүний өдөр зүсэж байсан дөшийг хулгайлахаар очсон. Дөшийг өдөр тээврийн хэрэгслийн гарааш дотор зүсэж байсан болохоор гарааш руу орж үзье гэж гараашийн хаалгыг тэнд байсан нэг урт төмрөөр хөшиж онгойлгоод дотор нь ороход дөш байсан. Тэгээд дөшийн хажууд байсан 2 ширхэг цахилгаан таслагч, 1 ширхэг өрөм зэргийг аваад гараашийн дотор талын хаалгыг онгойлгоод машинд ачсан. Хулгайлсан бүх эд зүйлийг Авдулмажитийн гэрийн нэг муу амбаарт оруулж тавьсан ба дөшийг хашааны буланд блокоор халхалж тавьсан. Тэгээд Авдулмажит намайг гэрт хүргэж өгөх үед гараашаас авсан өрөм машин дотор үлдсэн байсныг хараад би авч буугаад манай гэрийн урд талд байдаг шинээр барьж буй амбаарын дээр нь шидэж хаячаад гэрт өглөөний 05 цагийн үед ороод амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 96-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Х.Авдулмажит, М.Тилеубек нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд тэдний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна. 

Иймд шүүгдэгч Х.Авдулмажит, М.Тилеубек нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрээс 50000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, хуульд заасан баривчлах ялаар шийтгэж, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч нарт шүүхээс ял оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. 

Шүүгдэгч Х.Авдулмажит, М.Тилеубек нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Авдулмажит, М.Тилеубек нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан иргэн Ж.Нурболын нэр дээр бүртгэлтэй 3704 БӨТ улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь шүүгдэгч Х.Авдулмажит мөн болох нь хэрэгт авагдсан Ж.Нурболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр техникийн хяналтын үзлэгт оруулж шинэ гэрчилгээ аваад Х.Авдулмажитэд 600000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед 500000 төгрөг өгсөн. 100000 төгрөг үлдсэн байсан тул нэр дээр нь шилжүүлж өгөөгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул дээрх тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3704 БӨТ улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгслийг болон шүүгдэгч М.Тилеубекээс 50000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж улсын орлого болгох шийтгэх тогтоолын биелэлтийг хангах зорилгоор түүний өмчлөлийн 3451 БӨА улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Тилеубекийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, Е1645594 дугаартай үндэсний гадаад паспорт 1 ширхэг, Х.Авдулмажитийн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, Е1387795 дугаартай үндэсний гадаад паспорт 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Х.Авдулмажит, М.Тилеубек нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцлоо.

Шүүгдэгч Х.Авдулмажит, М.Тилеубек нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Молхы хошах овогт Хибадатын Авдулмажит, Ители овогт Макимийн Тилеубек нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Х.Авдулмажитийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

 - Шүүгдэгч М.Тилеубекийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Авдулмажит, М.Тилеубек нарт оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.Авдулмажит, М.Тилеубек нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн Х.Авдулмажитийн эзэмшил, өмчлөлийн 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй, 3704 БӨТ улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д зааснаар 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар 3704 БӨТ улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч М.Тилеубекийн өмчлөлийн 3451 БӨА улсын дугаартай Соната маркийн тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй.

7. М.Тилеубекийн иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, Е1645594 дугаартай үндэсний гадаад паспорт 1 ширхэг, Х.Авдулмажитийн иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, Е1387795 дугаартай үндэсний гадаад паспорт 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч Х.Авдулмажит, М.Тилеубек нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Х.Авдулмажит, М.Тилеубек нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ДАУРЕНБЕК