| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 183/2020/04571/И |
| Дугаар | 182/ШШ2022/03720 |
| Огноо | 2022-12-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2022/03720
2022 12 20 182/ШШ2022/03720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ДСН ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: АБ ХХК,
Хариуцагч: МБ ТБАГУТҮГ-д тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.02.19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах,
2020.03.09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
2020.11.06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
2021.01.19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах,
Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021.01.22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
2021.08.18-ны өдрийн АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан Х/03, Х/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах /нэгтгэсэн/ хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Ц,
Хариуцагч АБ ХХК-ийн төлөөлөгч М.С, Б.О, өмгөөлөгч Д.Б,
Хариуцагч МБ-ны төлөөлөгч С.М, М.Б, Б.О,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд УБИ ХХК-ийн төлөөлөгч У.Буяндэлгэр, өмгөөлөгч О.Батсүх,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: АБ ХХК-ийг анх ДСН ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат үүсгэн байгуулж, түүний 100%-ийн хувьцаа эзэмшигч болсноор Эрэл банк нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр ирсэн. АБны хувьд МБнаас 2018, 2019 онуудад ойрхон хийгдсэн шалгалтаас өмнө банкны системд хийгддэг хараат бус, хөндлөнгийн АСЖ-аар 2017 оны 11 сард шалгагдаж, 2018 оны эхээр гаргаж танилцуулсан үнэлгээгээр хангалттай үнэлгээ авч, үйл ажиллагаа хэвийн байсан. Энэ талаар МБнаас 2018.12.28-ны өдрийн А-1а/1589 тоот албан бичгээр АБ “Банкны тухай хууль”-ийн 16, 17 дугаар зүйл, МБнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол хангаж байгаа, МБнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж байгаа гэж дүгнэсэн байдаг ба 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг 43,2%-тайгаар ханган ажиллаж байсан юм.
МБны ерөнхийлөгч арилжааны банкуудад хандаж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр А-58 тушаал болон 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хуваарийг шинэчлэн батлах тухай" А-355 тоот тушаал гаргаснаар АБны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөгт хүргэх шаардлага бий болсон. Ингээд МБны шийдвэрийг биелүүлэх үүднээс ДСН ХХК нь хамтран ажиллах хувьцаа эзэмшигчийг хайж байх үед “Номин Холдинг” ХХК-ийн ерөнхий захирал, УБИ ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайхан нь өөрөө санал тавьж, Б.Э-тай ирж уулзсанаар УБИ ХХК нь АБанд хөрөнгө оруулан хамтран ажиллахаар болж, 2016 оны 12 сарын 15-ны өдөр 16/24 тоот “АБны хувь нийлүүлсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах гэрээ”-г байгуулж, эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг Монгол банканд хүргүүлж, МБны 2017 оны А-190 тоот тушаалаар батлагдсан “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах тухай журам”-д заасны дагуу МБ нь хянан баталгаажуулж, бүртгэн бидэнд зөвшөөрөл бүхий албан тоот ирүүлж, АБны хувь нийлүүлсэн хөрөнгийг 2017 оны 3 дугаар сарын 31-нд нэмэгдүүлэхээр ажиллаж байсан боловч “УБИ” ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээний 3.6.1-д заасны дагуу хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт хийж, 8,787,203,000 төгрөгөөр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байсан боловч энэхүү хөрөнгө оруулалт хийгдээгүй нь банкны дүрмийн санг 50 тэрбум төгрөгт хүргэх боломжгүй болох үндсэн нөхцөл нь болсон.
Ингээд МБны Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А-146 тушаалаар АБны хувь нийлүүлсэн хөрөнгийг 50.0 тэрбум төгрөгт хүргэх шаардлагыг биелүүлээгүй хувьцаа эзэмшигч УБИ ХХК-ийн үүрэг хариуцлагыг компанид нь үүрүүлж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан "Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, 9.3-т заасан “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчин АБны үндсэн үйл ажиллагаанд дараах хязгаарлалтыг тогтоосон. Үүнд:
1.Нэг харилцагчаас 20 сая төгрөгөөс дээш хэмжээний мөнгөн хадгаламж шинээр татах,
2.Шинээр зээл олгох, зээлтэй адилтгах бусад хэлцэл хийх /хадгаламж барьцаалсан зээлээс бусад/
3.Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа батлан даалт гаргахгүй байх зэрэг.
Тухайн үед эдгээр хязгаарлалтыг тогтоох шаардлага үүсээгүй байсан бөгөөд МБнаас Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар банканд тохирох арга хэмжээг сонгон хэрэглэх боломжтой байсан. Тухайлбал: Банкны тухай хуулийн 48.1.2, 48.1.4, 54.1.3, 55.1.3-т заасан заалтуудаар өөр арга хэмжээнүүдийг заасан байдаг боловч МБнаас дээрх хязгаарлалтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй арга хэмжээ болсон төдийгүй банкны тогтвортой үйл ажиллагаанд доголдол үүсгэх улмаар харилцагч, хувьцаа эзэмшигч, ажилтнуудын эрх ашиг хөндөгдөхүйц нөхцөл байдлыг үүсгэсэн. Улмаар МБны Ерөнхийлөгч 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс “АБ” ХХК-нд нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлж, Бүрэн эрхт төлөөлөгчийг 1 жилийн хугацаатайгаар томилон, 2021 оны 01 сарын 22-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаанд тухайн томилогдсон Бүрэн эрхт төлөөпөгч нь Төв банк /МБ/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Компанийн тухай хуулиуд болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмуудыг удаа дараа зөрчиж, хууль бус шийдвэр, үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд МБнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбат болон Б.О нар нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр, 3 дугаар сарын 09-ний өдөр, 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрүүдэд тус тус Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахдаа АБны хувьцаа эзэмшигч болох “ДСН” ХХК-ийг оролцуулалгүйгээр шийдвэр гаргаж байсны үр дүнд өнөөдрийн байдлаар уг хувьцаа эзэмшигчийн “АБ” ХХК дахь 60,46 хувийн хувьцаа эзэмшлийг 21 хувь болгон бууруулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр “ДСН” ХХК-нд 58,6 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа.
1.1.Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 02 сарын 19-ний өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах шаардлагын тухайд:
Банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11-д хувьцаа эзэмшигчдийн хурал нь хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэгддэг бөгөөд уг хурал нь дийлэнх олонхын санал аваагүй тохиолдолд Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шийдвэрлэх ёстой байсан. Энэхүү хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар банкны хувьцаа эзэмшигчид болон АБны хооронд 2016.12.15-ны өдөр байгуулагдсан 16/24 тоот “АБны хувь нийлүүлсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах гэрээ”-нд нийцүүлэх замаар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байсан боловч Бүрэн эрхт төлөөлөгч хэт нэг талд үйлчилж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүй эс үйлдэхүй гаргаж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр орхиж, хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл “АБ” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14.00 цагт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг товлон зарласан. Уг хурлаар “...Монгол банкны Ерөнхийлөгчийн 2015 оны А-58, 2016 оны 355 тоот тушаалууд, хувьцаа эзэмшигчдийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 16/24 тоот “АБны хувь нийлүүлсэн хөрөнгөнд хөрөнгө оруулах гэрээ”-нд нийцүүлэх замаар банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах..." асуудлаар хэлэлцэх талаар Бүрэн эрхт төлөөлөгчөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бидэнд мэдэгдсэн. Гэвч хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хэлэлцсэн асуудал дийлэнх олонхын санал аваагүй боловч Бүрэн эрхт төлөөлөгч эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн саналаар хурлыг хүчин төгөлдөр болгож, шийдвэр тогтоолыг гаргах байсан боловч эс үйлдэхүйгээр асуудалд хандаж, Хувьцаа эзэмшигчдийн маргааныг улам бүр даамжрахад хүргэсэн.
1.2.Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс зарлан хуралдуулсан 2020 оны 03 сарын 09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гаргасан 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
МБнаас “АБ” ХХК-нд томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 03 сарын 09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хийхээр бидэнд мэдэгдэл ирүүлсэн боловч тухайн хурлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлалгүйгээр хийж, Хувьцаа эзэмшигч “ДСН” ХХК-ийг буюу үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатыг оролцуулалгүйгээр дангаараа шийдвэр гаргаж, АБны дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан. “АБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020.02.19-ний өдрийн хурлаар хэлэлцсэн банкны дүрмийн санг 50 тэрбум төгрөгт хүргэх асуудлыг бүрэн шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан заалтыг биелүүлээгүй байхад 2020.03.09-ний өдөр болсон Хувьцаа эзэмшигчдийн хурлаар АБны дүрэмд өөрчлөлт оруулж, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасныг зөрчсөн.
1.3.Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
ДСН ХХК-ийн зүгээс “АБ” ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчид холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрийг хүчин төгөлдөр болгохыг даалгах, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Харин шүүхээс хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон тэр өдөр “АБ” ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2020 оны 11 дугээр сарын 06-ны өдөр товлон хуралдуулж 02 дугаар тогтоол батлан гаргасан. Энэхүү тогтоолоор Нэг: “АБ” ХХК-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцааг гаргаж, Хоёр: “АБ” ХХК-ийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигч “ДСН” ХХК-д 429, УБИ” ХХК-д 280 ширхэг хувьцааг энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан нэрлэсэн үнээр тэргүүн ээлжид худалдан авах эрхийг санал болгож шийдвэрлэсэн.
Тухайн үед “ДСН” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь хорих 409 дүгээр ангид саатуулагдаж байсан тул Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд биечлэн оролцох боломжгүй, тэргүүн ээлжид худалдах худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдалд байсан, мөн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ажиллуулах бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн, улс орныг хамарсан ковид-19 цар тахлын нөхцөл байдалд байсаар байтал Бүрэн эрхт төлөөлөгч нь мөн л “ДСН” ХХК буюу хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатыг оролцуулалгүйгээр 2020.11.06-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бусаар хийж 02 тоот тогтоол гаргасан юм. Хэдийгээр “АБ” ХХК-ны хувьцаа эзэмшигч “ДСН” ХХК-ийн саналын эрхийг МБны ерөнхийлөгчийн тушаалаар түдгэлзүүлсэн боловч Хувьцаа эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх нь нээлттэй бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хуралд Хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонх ирснээр хурал хүчин төгөлдөр болохоор хуульчилсан.
Бүрэн эрхт төлөөлөгчөөс ирүүлсэн бичигт хуралд оролцох эрхээ эдлэх боломжтой талаар дурдсан, Компанийн тухай хуулийн 69.1-д заасан хуралд хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болохоор хуульчилжээ. АБны дүрмийн 8.11-д уг асуудлыг нарийвчлан зохицуулж саналын эрхтэй хувьцааны дийлэнх олонхын эзэмшиж байгаа Хувьцаа эзэмшигч хуралд оролцсоноор хүчин төгөлдөр байхаар зохицуулсан тов тодорхой зохицуулалтыг санаатайгаар зөрчсөн. “АБ” ХХК-ийн 60,46 хувийн хувьцаа эзэмшигч “ДСН” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь хувьцааны эрхээ хэрэгжүүлэх, Компанийн тухай хуульд заасан хуралд оролцох эрхийг эдлүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тул хурлыг хойшлуулах нөхцөл бүрдсэн байхад хойшлуулахгүй хийсэн нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хангаагүй бөгөөд хурлын зар хууль ёсны дагуу хүргэгдээгүйг мөн илтгэж байна.
1.4.Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Бүрэн эрхт төлөөлөгч нь дээр дурдсанаар хууль бус үйлдлээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “АБ” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан тухайгаа хувьцаа эзэмшигч “ДСН” ХХК-нд албан ёсоор мэдэгдэлгүйгээр хийж, компанийн дүрмийн сан нэмэгдүүлсэн өөрчлөлтийг банкны дүрэмд тусгаж, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хэлэлцэх байсан боловч Хувьцаа эзэмшигч “ДСН” ХХК-ийг мөн л оролцуулахгүйгээр шийдвэр гаргаж, “ДСН” ХХК-ийн 60,46 хувийн эзэмшлийн хувьцааг 42,32% болгож, үндэслэлгүйгээр өөрчлөн багасгаж эрх ашгийг хохироосон бөгөөд АБны нэг хувьцаа эзэмшигч “УБИ” ХХК, түүний үүсгэн байгуулагч Ш.Баярсайхантай ил болон далдуур хуйвалдаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, хараат бус гишүүдийг Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.2-т заасныг зөрчиж, ТУЗ- ийн хараат бус гишүүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах замаар нэр дэвшүүлэн сонгох зарчмыг баримтлалгүйгээр Бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Д.Ганбат, Ш.Баярсайхан нарын нэр зааж өгсөн хүнийг сонгон баталж, банкны дүрэмд өөрчлөлт оруулсан.
Гэтэл 2021.01.19-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд “ДСН” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь биеийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /хамар хоолойн идээт үрэвсэл/ тухайн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцох боломжгүй байсан бөгөөд энэ талаар албан ёсны эмнэлгийн актыг “АБ” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчид 2021.01,19-ний өдөр албан ёсоор хүргүүлсэн боловч огт үндэслэлгүйгээр Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхийг эдлүүлэлгүйгээр албан ёсны эмнэлгийн актыг хүргүүлсээр байхад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль зөрчин хийж, 02, 03, 04, 05, 06, 07 дугаартай тогтоолууд гаргасан зэргээр Банкны тухай хуулийн 31, 32, 33 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.2.8 дахь заалтуудыг зөрчсөн үйлдлийг эс зөвшөөрч Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.1.1 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан байгаа.
1.5.“АБ” ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
“АБ” ХХК-ийн хууль бус удирдлага болох гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, ТУЗ-ийн гишүүн, хараат бус гишүүн гэх хүмүүсийг банканд хууль бусаар томилогдсон гэж байгаагийн учир бол Банкны тухай хуулийн 31.3.2-т Төлөөлөн удирдах зөвлөл нь “МБны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилох”, мөн ТУЗ нь Компанийн тухай хуулийн 76.1.8-д зааснаар “компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох”, Компанийн дүрмийн 9-р зүйлийн 9.6.11-д ТУЗ нь “МБны ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэх захирлыг томилно”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Банкны гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-өөс томилогдсон гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ”, 10.2-т “гүйцэтгэх захирал нь Банкны тухай хууль, холбогдох журамд заасан шалгуурыг хангасан байна”, 10.3-т “гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж, энэ дүрэм, ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана” гэх зэргээр гүйцэтгэх удирдлагыг зөвхөн банкны ТУЗ томилох эрхтэй байдаг.
Гэтэл ийнхүү бодит байдал дээр банканд ТУЗ байхгүй, гишүүд нь бүрдээгүй байсаар байхад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр МБны Ерөнхийлөгч хууль зөрчиж өөрт олгогдоогүй эрх эдэлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Банкны тухай хуулийн 34.2.2-т заасан Гүйцэтгэх захиралд тавих шалгуур болох “банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх”, мөн хуулийн 34.2.3-т “бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх” гэсэн хуулийн шалгуурыг зөрчиж, Гүйцэтгэх захирлыг томилох тухай хууль бус зөвшөөрлийг тухайн үед Бүрэн эрхт төлөөлөгч Б.Од өгч, улмаар Б.О нь мөн л Банкны тухай хуулийн заалтыг зөрчиж, “УБИ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, банкны хувьцаа эзэмшигчтэй холбогдох этгээд болох Б.Ариунжаргал гэж хүнийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэ нь Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь хэсэгт “банкны гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөхөд түүний мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар зэрэг асуудлаар банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөх...” гэж заасныг зөрчсөн хэрэг бөгөөд МБны ерөнхийлөгч нь хувийн хэвшлийн байгууллагын гүйцэтгэх удирдлагыг томилох хууль зүйн боломжгүй юм.
1.6.“АБ” ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх этгээдүүдийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 18-ний өдөр зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан Х/03, Х/04 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
“АБ” ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх этгээдүүд болон “УБИ” ХХК-ийн үүсгэн байгуулагч нар нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг удаа дараа зарлаж, хууль бус шийдвэрүүд гаргасаар байгаа бөгөөд энэ нь сүүлдээ даамжирсаар 2021 оны 08 сарын 06-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж, уг хурал хүчин төгөлдөр бус болсон учраас хойшлогдсон гэх хурлыг 2021 оны 08 сарын 18-ны өдөр зарлан, “ДСН” ХХК-ийг оролцуулахгүйгээр хурлыг хийж, 2021 оны 08 сарын 18-ны өдөр Х/03, Х/04 тоот хууль бус тогтоолыг гаргаж, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан байна. Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх этгээдүүд нь “АБ” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага гэх хууль бусаар томилогдсон этгээдэд үүрэг өгч хууль бусаар нэмэлт өөрчлөлт оруулсан банкны дүрмийг МБны 2021 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2549 дугаарт бүртгүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2021 оны 11 сарын 30-ны өдөр бүртгүүлэн хуулийн этгээдийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн тухайгаа бидэнд 2021 оны 12 сарын 09-ний өдөр Б-813 тоот албан бичгээр ирүүлсэн. “АБ” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хойшлогдсон гэх 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хурал нь хүчин төгөлдөр бус, тухайн хурлаас гаргасан Х/04 тоот тогтоол нь хууль бус болох нь Компанийн тухай хуулийн 63.5, 69 дүгээр зүйл, банкны дүрмийн 8.11-д заасан зохицуулалтаас харагдана.
Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах боломжгүй бол Компанийн тухай хуулийн 69.9-д “Хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал нь энэ хуулийн 69.6-д заасан хугацаанд хуралдаж чадаагүй бол шинээр хурал зарлах бөгөөд ирц /кворум/ -ийг энэ хуулийн 69.1-д зааснаар тогтооно.” гэж заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зарлаж хуралдуулах нөхцөл үүссэн байхад хуулийн заалтыг баримтлалгүйгээр хууль бус тогтоолыг санаатайгаар гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Банкны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан банкны хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах болон хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг Компанийн тухай хуулийн 60-74 дүгээр зүйлээр зохицуулахаар заасан хуулийн холбогдох заалтыг зөрчсөн.
Хариуцагч нар нь энэ мэт хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдсөн, улмаар Үндсэн хуульд заасан чөлөөт бизнесийн буюу аж ахуй чөлөөтэй эрхлэх эрхийг ноцтой зөрчиж, хувьцаа эзэмшигчийн банканд эзэмшиж буй хувьцааны хувь буурсан, үүнээс болж ихээхэн алдагдал хүлээж байгаа, цаашид хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхэнд ноцтой халдаж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч АБ ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тус бүрт хариу өгье. Үүнд:
2.1.ДСН ХХК нь 2016 онд АБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, ганц хувьцаа эзэмшигч нь байсан, энэ үед банкны хөрөнгө 16 тэрбум байсан. МБны Ерөнхийлөгчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А-58 дугаар тушаалаар АБ-ны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2017 ондоо багтааж 50 тэрбум төгрөг байх шаардлагыг тавьсан. Ингээд МБны шийдвэрийг биелүүлэх үүднээс ДСН ХХК нь УБИ ХХК-нд санал тавьж, УБИ ХХК нь хувьцаа эзэмшигчээр нэмэгдэж, хөрөнгө нь 35 тэрбум болсон боловч хөрөнгөө 50 тэрбум болгох боломжгүй болсон. 2018 онд Монгол банкнаас АБ ХХК-нд хяналт, шалгалт хийсэн, энэ үед АБ ХХК нь актив хөрөнгө, зээл шаардлага хангаагүй, банкны зохистой засаглал алдагдсан, хараат гишүүд сонгогдоогүй гэх олон алдаа зөрчил илэрсэн байдаг. МБны Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А-146, 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А-147, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А-252 дугаар тушаалуудаар “АБ” ХХК-нд МБны хянагч томилж үе шаттай арга хэмжээ авсан ч “АБ” ХХК-ийн үйл ажиллагаа дээрдэхгүй байсан тул 2020 оны 01 сарын 24-ны өдрийн А-17, 2020 оны 01 сарын 24-ны өдрийн А-21 дугаар тушаалуудаар “АБ” ХХК-нд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авч, бүрэн эрхт төлөөлөгч томилж АБны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирлыг чөлөөлсөн.
Улмаар АБ ХХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.02.19-ний өдрийн ээлжит бус хурлаар хөрөнгийн хэмжээг 50 тэрбум болгож, дүрэмд өөрчлөлт оруулах, төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэх байсан. Энэ хуралд хоёр хувьцаа эзэмшигч хоёулаа оролцсон. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7 дахь заалтын дагуу асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх зохицуулалттай. Харин эндээс ямар нэгэн шийдвэр гараагүй учир Бүрэн эрхт төлөөлөгч нь асуудлыг Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
2.2.АБ ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай зарыг хувьцаа эзэмшигч нарт 2020.03.06-ны өдөр Б-101 тоот албан бичгээр ДСН ХХК-нд хүргүүлсэн бөгөөд уг хурал хуралдах тухай зарлалыг өдөр тутмын хэвлэл Өдрийн сонинд 2020.03.09-ний өдөр нийтлүүлсэн. Хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн албан тоотод хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт, санал авах хуудас, дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвших этгээдийн анкетын маягт, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төсөл зэргийг хавсаргасан. Хурлаар хэлэлцэх асуудлыг батлах эсэх тухай санал хурааж Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 дүгээр тогтоол гарсан болно. Улмаар 2020.03.09-ний өдрийн хурлаар 02 тоот тогтоол АБ ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан, шинэчилсэн дүрмийг хууль, журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр болсон байгаа. Иймд 02 тоот тогтоол нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасныг зөрчөөгүй.
2.3.АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн ээлжит бус хурлын 02 тоот тогтоолоор “АБ” ХХК-ийн зарласан хувьцааны тоонд багтаан нэг бүр нь 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгөн) төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 (долоон зуун есөн) ширхэг энгийн хувьцаа гаргаж, “АБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “ДСН” ХХК-д 429 ширхэг, хувьцаа эзэмшигч “УБИ” ХХК-д 280 ширхэг хувьцааг энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан нэрлэсэн үнээр тэргүүн ээлжид худалдан авах эрхийг санал болгож шийдвэрлэсэн. Энэ хурлын зарыг хувьцаа эзэмшигч нарт (үүний дотор нэхэмжлэгч ДСН ХХК-д) АБ ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.10.30-ны өдрийн Б-714 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд уг хурал хуралдах тухай зарыг өдөр тутмын хэвлэл Өдрийн сонинд 2020.10.30-ны өдрийн №219 (6585) дугаар, Зууны мэдээ сонинд 2020.10.30-ны өдрийн №210 (6435) дугаар тус тус нийтлэгдсэн. Мөн АБ ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч 2020.10.30-ны өдөр Баталгаат шуудангаар ДСН ХХК-д хүргүүлсэн. Түүнчлэн АБ ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.11.02-ны өдөр Б-720 дугаар албан бичгээр хурал хуралдуулах зар нийтэлсэн өдөр тутмын сонины хуулбарууд, баталгаат шуудангаар хүргүүлсэн баримтын хуулбарыг хүргүүлж уг албан тоотыг ДСН ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Ганбат гардан авч гарын үсэг зурсан. Хувьцаа эзэмшигч ДСН ХХК-д 2020.10.30-ны өдөр хүргүүлсэн Б-714 дугаар “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар хүргүүлэх тухай” албан бичигт Хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалт, хурлын дэг, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төсөл зэргийг хавсаргасан болно.
Ингэснээр Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэг АБ ХХК-ийн дүрмийн 8.7-д заасны дагуу хүргэснээр Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д “энэ хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас тогтоосон журам, компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй ” гэж заасныг зөрчөөгүй болно. АБ ХХК-ийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрэм нь 2020.03.09-ний өдөр батлагдан мөрдөгдөж байна. Уг дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх “Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.” гэж заасан бөгөөд МБны Ерөнхийлөгчийн 2020.08.18-ны өдрийн “АБ ХХК-ийн хувъцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх уръдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” А-335 дугаар тушаалаар АБ ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн саналын эрх түдгэлзсэн болно. АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох ДСН ХХК, УБИ ХХК нарын саналын эрх нь түдгэлзсэн тул Компанийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно.” гэж, мөн Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-д заасныг үндэслэн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр хүчин төгөлдөр болсон.
АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь хуулийн этгээд тул гүйцэтгэх захирал эсхүл хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэл олгох замаар хуралд төлөөлөгч оролцуулах бүрэн боломжтой тул нэхэмжлэлд дурдсан үүсгэн байгуулагч иргэн саатуулагдан байсан гэсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан гэх үндэслэлгүй байна. АБ ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч нь хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн болон хуралдах өдөр, газрыг өөрчилсөн аливаа шийдвэр гаргаагүй тул Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2. “хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн”, 70.1.3-т “хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн.” гэж заасныг зөрчөөгүй байна.
2.4.МБнаас томилогдсон “АБ” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгч “АБ” ХХК-ийн 2021 оны 01 сарын 19-ний өдрийн Хувьцаа Эзэмшигчдийн ээлжит бус хурлын 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолууд гарсан. Өөрөөр хэлбэл “АБ” ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар МБны санаачилгаар банкны хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эрхтэй этгээд буюу хуулийн 30.1-д зааснаар “...Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд шаардлагатай гэж үзвэл банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг МБ, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч зарлан хуралдуулж болно...”, 30.3-т “...банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно...” гэх бүрэн эрхийнхээ дагуу хуралдаж тогтоол гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, Төв банкны тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий төрийн байгууллага буюу захиргааны байгууллага байна. Өөрөөр хэлбэл АБ-ны дахь бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1-д зааснаар 2021 оны 01 сарын 19-ний өдөр 02 тоот тогтоолоор АБ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, 03, 04, 05 тоот тогтоолуудаар АБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг, 06, 07 тоот тогтоолуудаар АБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг тус тус сонгож албадлагын арга хэмжээнүүдийг авсан.
Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Банканд албадлагын арга хэмжээ авах тухай МБны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл холбогдогч этгээд шүүхэд гомдол гаргах эрхтэй”, мөн зүйлийн 75.3-д “шүүх энэ хуулийн 75.1-т заасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1-т заасан тусгай журмаар хянан шийдвэрлэнэ”. Мөн зүйлийн 75.4-д “Банканд албадлагын арга хэмжээ авсан МБ, бүрэн эрхт төлөөлөгч, тусгай төлөөлөгч эрх хүлээн авагчийн шийдвэр хууль бус, түүний улмаас гомдол гаргагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шүүхээс тогтоосон тохиолдолд уг шийдвэр, түүнд үндэслэн гарсан бусад шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, түдгэлзүүлэх үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг мөнгөн хөрөнгөөр холбогдох хуульд заасны дагуу гаргуулахаар шийдвэрлэнэ” гэжээ. Тодруулбал, АБ-ны дахь бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрийг Банкны тухай хуулийн 75.4-д зааснаар хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд Банкны тухай хуулийн 75.3-д зааснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112.1.5-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байх тул хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2.5.Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “АБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ариунжаргалыг томилсон байгаа. МБны ерөнхийлөгчийн А-1а/89 тоот албан бичиг, зөвшөөрлийн дагуу, хуульд заасан журмын дагуу томилсон. Ариунжаргал нь гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдох үед УБИ ХХК-нд ажиллаж байгаагүй, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэх удирдлагаар томилогдох боломжтой гэж үзсэн байгаа.
2.6.Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөө боловсруулах үүнтэй холбогдуулан арилжааны банкнууд дүрмийн сангаа 100 тэрбум болгох үүргийг МБ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд бүх банкнуудад үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан АБ нь судалгаа, тандалт хийн хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах төлөвлөгөөг МБны шаардсан хугацаанд боловсруулсан бөгөөд 100 тэрбум болгох банкны дүрмийн өөрчлөлтийн төслийг бэлтгэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажуулахаар болсон байдаг. Ингээд 2021.07.28-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ТБ/07 тоот мэдэгдлээр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2021.08.05-ны өдрийн 10:00 цагт болох тухай хаяг байршлыг зааж тус хурлын хүрээнд дараах 3 асуудлыг хэлэлцэхээр товлосон Үүнд:
-Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг банкны дүрэмд заасны дагуу бүрдүүлэн сонгох, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 -р зүйлд заасан төлөвлөгөөг батлах,
-АБ ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхтэй холбогдуулан графикт төлөвлөгөөг батлах, банкны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн батлах,
-АБны зүгээс хурлын мэдэгдлийг хувьцаа эзэмшигч бүрт 2021,07.28-ны өдөр тус бүр хүргүүлсэн байдаг. Тодруулбал нэхэмжлэгч ДСН ХХК-рүү 2021.07.28-ны өдрийн Б-468 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл хүргүүлэх тухай 6 хуудас бүхий албан бичгийг хавсралтын хамт хүргүүлсэн.
Нэхэмжлэгч ДСН ХХК нь 2021.08.05-ны өдрийн АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйн улмаас хурлын ирц 57.68 хувь байсан бөгөөд АБ ХХК-ийн дүрмийн 8.11 дэх заалтын дагуу (Үүнд: Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг) хурлын ирц бүрдээгүй учир тус хурлын тооллогын комиссын зүгээс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцсон байдаг. Тус хурлаар хэлэлцэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хүчинтэй хурлын ирцээр баталгаажуулан шийдвэрлүүлэх ёстой тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т заасан хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлыг 2021.08.18-ны өдрийн 10 цагт дахин хуралдуулахаар болсон. Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-т “Энэ хуулийн 69.1-д заасан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулж, дахин хуралдах өдрийг төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно” гэж заасан байдаг. “АБ” ХХК нь хувьцаа эзэмшигч бүрт мэдээ мэдээллийг нэн дариу тогтоосон хугацаанд хүргүүлдэг бөгөөд мөн л 2021.08.18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшилсон хурлын мэдэгдлийг ДСН ХХК-нд баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Ингээд АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Улаанбаатар импэкс ХХК-ийн санал, шаардлагын дагуу тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021,08.06-ны өдрийн хурлаар товлогдсон 2021.08.18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд АБ ХХК-ийн 42.32 хувийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын ирц хүчин төгөлдөр болсон тул 57.68 хувийн хувьцаа эзэмшигч Улаанбаатар импэкс ХХК дангаар шийдвэр гаргаж Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоолоор банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дүгээр тогтоолоор тус тус баталсан бөгөөд энэ тогтоолын дагуу төлөвлөгөөг 3-н үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
ДСН ХХК буюу АБны хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл бүрт ямар нэгэн хариу албан бичиг, хуралд хүрэлцэн ирэх боломжгүй талаарх шалтгаан баримтыг ирүүлж байгаагүй мөртлөө 2021.08.18-ны өдрийн хурлыг мэдэгдэлгүй зарлан Улаанбаатар импэкс ХХК дангаараа хуралдан шийдвэр гаргасан мэтээр илт худал, үндэслэлгүй гүтгэсэн байна. Иймд Бүрэн эрхт төлөөлөгч нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасныг зөрчөөгүй. Эрх бүхий байгууллагаас тогтоосон журам гэдэгт Хувьцаат компанийн хувьд санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу зарлаагүй тохиолдлыг ойлгох учраас энэ зохицуулалт хамаарахгүй. Иймд ДСН ХХК-ийн гаргасан нэхэмжлэл бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хариуцагч МБ ТБАГУТҮГ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
3.1.Бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан шийдвэрүүдийн талаар.
Төв банк /МБ/-ны тухай хуулийн 19 зүйлд МБ хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж. хэрэгжилтийг хянах хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Аливаа банк Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг МБнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлж хангаж ажиллах үүрэгтэй. Үүний хүрээнд МБнаас Төв банк (МБ)-ны тухай хууль, Банкны тухай хуулийн дагуу Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, банкны тогтолцооны эрсдлийн түвшинг харгалзан нийт хадгаламж эзэмшигч, харилцагчдын банкан дахь мөнгө хөрөнгийг найдвартай байлгаж, банкны хувьцаа эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс банкнуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. АБанд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2015 онд 20.0 тэрбум төгрөг. 2016 онд 35.0 тэрбум төгрөг, 2017 онд багтаан 50.0 тэрбум төгрөг хүргэх үүрэг өгсөн боловч банк хуульд заасан үүргээ биелүүлээгүй. 2019 оны А-146 дугаар тушаалаар 2 жилийн хугацаанд нийтдээ 3 удаа сунгасан боловч банк энэхүү үүргээ биелүүлээгүй.
МБнаас Банкны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээний хүрээнд тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1. 48.1.2. 48.1.4, 48.1.5 дахь заалтад заасны дагуу МБны Ерөнхийлөгчийн тушаалаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Гэсэн хэдий ч дээрх арга хэмжээ нь үр дүнд хүрээгүй банкны зохистой засаглал бүрдээгүйн улмаас "АБны ХХК-д хянагч томилсон арга хэмжээг дуусгавар болгож, МБны Ерөнхийлөгчийн 2020 оны А-17 дугаар тушаалаар АБанд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл Төв банкны тухай хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулиар олгосон бүрэн эрх, үүргийн дагуу МБнаас баталсан удирдамж болон ажиллах журмын хүрээнд банкны хэвийн үйл ажиллагаа найдвартай байдлыг хадгалахад чиглэсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.
Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлд МБ банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн банкны удирдлагын (банкны хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын хуульд заасан бүрэн эрх) эрх, үүргийг бүрэн эрхт төлөөлөгчид түр шилжүүлэх, банкны хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг түдгэлзүүлэх, Бүрэн эрхт төлөөлөгч тухайн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх, банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бие даан шийдвэр гаргах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр хуульчилсан. Мөн тус хуулийн 30.1-т Банкны тухай хууль тогтоомжийн дагуу албадлагын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа тохиолдолд шаардлагатай гэж үзвэл банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг МБ, түүний томилсон бүрэн эрхт төлөөлөгч зарлан хуралдуулж болно гэсэн зохицуулалттай.
МБны Ерөнхийлөгч банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхииг түдгэлзүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А-335 дугаар тушаалаар АБ ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлсэн. Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс Компанийн тухай хуулийн 69.1-т Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж, Банкны тухай хуулийн 30.3-т банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхээс үл хамааран бүрэн эрхт төлөөлөгчийн оролцоо, шийдвэрээр хурал, хурлын шийдвэр хүчин төгөлдөр болно гэсэн зохицуулалтын дагуу Бүрэн эрхт төлөөлөгч хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын маргаж буй тогтоолууд гарсан байна.
Банкны тухай хуулийн 32.3-т "Банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байгаа этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг банкнаас бичгээр урьдчилан ирүүлсэн мэдээлэлд үндэслэн МБ тогтоож, энэ тухай банканд мэдэгдэнэ” гэж, 31.3.2-т “МБны Ерөнхийлөгчтэй зөвшилцөн банкны гүйцэтгэх удирдлагыг томилох” гэж тус тус заасан байдаг. Үүний дагуу МБ хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд АБны бүрэн эрхт төлөөлөгчөөс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн энгийн болон хараат бус гишүүн, Гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчид нь хууль, журмын шаардлагад нийцсэн эсэхийг судалж ТУЗ-ийн гишүүн болон Гүйцэтгэх удирдлагаар томилоход татгалзах зүйлгүй талаарх хариуг албан бичгээр тус тус хүргүүлсэн.
2010 онд батлагдсан Банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/, 2018 онд батлагдсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлалд Банкны хяналт шалгалтын олон улсын зарчим, стандартын дагуу банкны хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, хууль зүйн тодорхой байдлыг бүрдүүлж. олон нийтийн мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор банканд авсан албадлагын арга хэмжээтэй холбоотой маргааныг шүүхээр шууд шийдвэрлүүлэх, түдгэлзэхгүй зохицуулалт тусжээ. МБ Банкны тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд АБ ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон ч БЭТ-ийн хэрэгжүүлэх эрх, үүрэг нь нэг талаас нийтийн чиг үүргийг хувийн эрх зүйн аргаар хэрэгжүүлдэг, нөгөө талаас АБ ХХК-ийг тодорхой хугацаанд удирдан зохион байгуулах эрхтэй этгээд тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага гэж үзэхгүй юм. Мөн БЭТ нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг эдэлж байх тул МБны бус АБ ХХК-ийн удирдлагын эрх, үүргийг шилжүүлэн авсан гэж үзнэ. Иймд шилжүүлсэн эрх, үүргийг захиргааны байгууллагаас шилжсэн эрх, үүрэг гэж үзэхгүйгээс гадна “Бүрэн эрхт төлөөлөгч” нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.2 дахь хэсэгт заасан татан буугдсан захиргааны байгууллагад хамаарахгүй байна. МБны Ерөнхийлөгчийн 2021.01.22-ны өдрийн А-19 дүгээр тушаалын дагуу АБ ХХК-д авсан банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг дуусгавар болсныг дурдах нь зүйтэй байна. Хуулийн хүрээнд бүрэн эрхт төлөөлөгчид олгосон бүрэн эрх дуусгавар болсон нөхцөлд тухайн эрх, үүргийг МБны субьектив эрх гэж үзэх боломжгүй бөгөөд МБ нь БЭТ-ийн эрх үүргийг залгамжлагч этгээд биш, хариуцагч биш юм.
3.2.АБ ХХК-ийн гаргасан шийдвэрүүдийн талаар.
АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч УБИ ХХК-ийн санал, шаардлагын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2021.08.05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байх бөгөөд ДСН ХХК-иас төлөөлөл ирээгүйн улмаас хурлын ирц бүрдээгүй байна. Улмаар ТУЗ-өөс Хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлыг 2021.08.18-ны өдөр зарлан хуралдуулж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар төлөвлөгөө болон банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг тус хурлаар баталсан байгаа нь МБанд ирүүлсэн баримтаар харагдана. Өөрөөр хэлбэл АБ ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь 2021.01.24-ний өдрөөс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээжит бус хуралд оролцож, саналын эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан бөгөөд АБ ХХК-ийн Х/03, Х/04 дүгээр тогтоол гарахад МБны ямар нэгэн оролцоо байхгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд УБИ ХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МБнаас АБ ХХК-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөгт хүргэх үүрэг даалгавар өгсөн боловч биелэгдээгүй, банкны зохистой засаглал алдагдаж, хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон гэж үзэн Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор УБИ ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу Номин Холдинг ХХК-ийн захирал н.Баярсайхан гэх хүний АБ ХХК-д оруулсан 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ДСН ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат гэх хүн хувьдаа авч завшиж, өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулан залилсан гэдэг зүйлээр шалгагдаж байна. Түүнээс биш нэхэмжлэгчийн яриад байгаа Хөрөнгө оруулалтын 16/24 тоот гэрээнд огт хамааралгүй юм.
МБнаас бүрэн эрхт төлөөлөгч томилох болсон шалтгаан нь банкны засаглалын тогтвортой байдал алдагдсан, актив болон пассив хөрөнгийн доод хязгаар зөрчилтэй байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, ДСН ХХК нь АБ ХХК-г үүсгэн байгуулахдаа 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үүнээс 12 тэрбум төгрөгийг нь ДСН ХХК буюу Б.Эрдэнэбат нь өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулан зээл хэлбэрээр хувьдаа авсан. Нэхэмжлэгч ДСН ХХК нь эцсийн дүндээ АБ ХХК-ийг дампууруулж, энэ бүхний хариуцлагыг хөрөнгө байршуулсан этгээдээр төлүүлж хохирогч гэдэг этгээдийг байхгүй болгох зорилготой. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.02.19-ний өдрийн хурал дээр Банкны дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх буюу дүрмийн сангийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг болгох талаар 2019 онд МБны ерөнхийлөгчийн тушаалыг хэрэгжүүлэх зорилготой байсан. АБ ХХК-ийн зүгээс шинээр гаргаж байгаа хувьцаагаа эхлээд ДСН ХХК-д санал болгоход хүлээж аваагүй, дараа нь УБИ ХХК-д санал болгоход УБИ ХХК саналыг хүлээн авсан. Улмаар хувьцаа эзэмшигчдийн хурал болсон хэдий ч тухайн үеийн хувьцаа эзэмшигч нар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон гэдэг нь тухайн хурлаас заавал ямар нэгэн шийдвэр гарсан гэсэн үг биш юм.
Улмаар 2020.03.09-ний өдөр болон 2020.11.06-ны өдрийн хурлууд дээр бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл банк нөхцөлт удирдлага хэрэгжүүлэхээр бүрэн эрхт төлөөлөгч томилсон тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрээр тухайн хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно гэсэн үг. Үүнд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн асуудал огт байхгүй. ДСН ХХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлуудыг үгүйсгэдэг нэг л зүйл байдаг нь ДСН ХХК-ийн 100%-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат гэх хүн тухайн хувьцаа эзэмшигчдийн хурлуудад оролцоогүй гэдэг. Тухайн үед ДСН ХХК-ийн захирал н.Төмөрхүү гэж хүн байсан, 2022 оны 01 сард н.Ганбат гэх хүн гүйцэтгэх захирлаар томилогдсон гэдэг нь харагддаг. Тухайн хувьцаа эзэмшигчдийн хуралд Б.Эрдэнэбат гэх хүн оролцох эсэх нь хамааралгүй. Оролцсон ч ямар нэгэн үр нөлөөгүй. Учир нь Б.Эрдэнэбат гэх хүн АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, ДСН ХХК юм. ДСН ХХК-г төлөөлж оролцох этгээд нь гүйцэтгэх удирдлага нь эсхүл гүйцэтгэх удирдлагаас олгосон итгэмжлэлтэй этгээд байна.
АБ ХХК-ийн 2 хувьцаа эзэмшигч болох ДСН ХХК болон УБИ ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой эдгээр асуудалд ижил тэгш эрхтэйгээр л оролцож байсан. Хувьцаа эзэмшигчдийн хурал болох бүрт АБ ХХК-аас аль алинд нь мэдэгдэл хүргүүлдэг байсан. Тэр ч байтугай манай зүгээс ДСН ХХК-аас гомдол хүсэлт ирж байгаатай нь холбоотойгоор ДСН ХХК-д мэдэгдэл хүргүүлж байгаа эсэхийг нь тодруулаад хуралд нь оролцдог байсан. Тийм учир ямар нэгэн байдлаар хурлын товыг мэдэгдээгүй, хүргүүлээгүй зүйл огт байхгүй. Банк бол зүгээр нэг аж ахуй эрхэлж байгаа энгийн байгууллагаас ялгаатай, иргэдийн оролцоотойгоор, иргэдийн итгэлцэл дээр үйл ажиллагаа явуулдаг. Иргэд банканд итгэж мөнгөн гүйлгээ хийж хадгаламж байршуулдаг. Улмаар иргэдийн хадгаламж, зээл, хүүгийн зөрүүнээс банк дээр ашиг олж явдаг ашгийн төлөөх байгууллага байдаг бөгөөд банкны тогтвортой үйл ажиллагаатай холбоотойгоор цаана нь олон мянган үйлчлүүлэгч, харилцагч нарын эрх ашиг хөндөгдөж байдаг. Энэ утгаараа МБнаас 2020.01.24-ний өдрөөс АБ ХХК-нд бүрэн эрхт төлөөлөгч томилж, Банкны тухай хуульд заасны дагуу удирдлагын бүх эрх бүрэн эрхт төлөөлөгчид шилжсэн, гаргасан шийдвэрүүд нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон.
АБ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Б.Ариунжаргал гэх хүнийг томилсонтой холбоотойгоор хэлэхэд, Б.Ариунжаргал гэх хүн нь УБИ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ АБ ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар томилогдохоосоо өмнө УБИ ХХК-ийн удирдлагын эрхээ шилжүүлээд өгчихсөн, УБИ ХХК-тай холбоогүй байсан учир ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. 2021.08.18-ны өдрийн хойшлогдсон хурлын тухайд, АБ банк ХХК-ийн дүрмээс үзвэл, ДСН ХХК нь 60,46%, УБИ ХХК 39,54%-ийн хувьцааг эзэмшиж байсан. Тийм учир тухайн хурал нь 20%-ийн хувьцаа эзэмшигч оролцсон гэдэг утгаараа хүчин төгөлдөр болсон. Банкны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-т “Банкны нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх үед тухайн банкны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт хүчинтэй хэвээр үлдэнэ” гэж заасан байдаг. Энэ бол хуульд шууд тодорхой заагдсан диспозит хэм хэмжээ. Тийм учир бид өнөөдөр энэ асуудлаар мэтгэлцсэн ч гэсэн энэ шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Нөгөө талаараа Улсын бүртгэлийн тухай хуульд “улсын бүртгэл үнэн зөв байна” гэж заасан байдаг.
Тухайн үед ДСН ХХК-д хөрөнгө оруулах боломжийг олгосон. Гэтэл ДСН ХХК санал болгосон хувьцааг нь аваагүй учир манайд санал болгосных нь дагуу хөрөнгө оруулж хувьцаа эзэмшсэн. Бид хөрөнгө оруулаад байхад бидний эзэмшиж байгаа хувьцаа хэвээрээ л байгаад байх юм бол шударга бус асуудал болно. Энд ямар нэгэн байдлаар УБИ ХХК-ийн зүгээс бүрэн эрхт төлөөлөгчтэй хуйвалдаж өөрийн хувьцааг нэмэгдүүлсэн зүйл огт байхгүй. Энэ бол зөвхөн ДСН ХХК-ийн төлөөлөгчийн зохиож хэлж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл, манай компанийн зүгээс оруулах ёстой хөрөнгө оруулалтаа хийсэн түүний хариуд эзэмших ёстой хувиа ч гэсэн эзэмшиж байгаа. Түүнчлэн ДСН ХХК 2019 онд УБИ ХХК-д холбогдуулан 2016.12.15-ны өдрийн 16/24 тоот гэрээний дагуу 8.5 тэрбум төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улмаар тухайн хэрэг нь Баянгол дүүргийн шүүхэд хянан хэлэлцэгдэж хэрэгсэхгүй болсон. ДСН ХХК давж заалдсан боловч мөн л хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Улсын Дээд шүүхэд хандсан боловч мөн л ДСН ХХК-ийн гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Энэ талаар Шүүх.мн сайтаас ч харах боломжтой. Нэхэмжлэгч талаас энэ хэрэг маргаан нь одоог хүртэл хэлэлцэгдэж байгаа мэт зүйл яриад байгаа нь худлаа, тэгээд ч энэ маргааны зүйлд огт хамааралгүй юм. Манай зүгээс АБ ХХК-д нэлээдгүй их хөрөнгө оруулалт хийсэн. Үүнийгээ бид зүгээр алдмааргүй байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгч талаас,
1 дүгээр хавтаст хэрэгт: ДСН ХХК-иас 2020.11.10-ны өдөр Монгол банканд гаргасан гомдол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, МБны ерөнхийлөгчийн 2020.01.24-ний өдрийн А/17 дугаар нөхцөлт удирдлага хэрэгжүүлэх тухай тушаал, хавсралтууд, 2020.01.24-ний өдрийн А-21 тоот зарим арга хэмжээний тухай тушаал, АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.02.19-ний өдрийн тэмдэглэл, АБ ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.02.03-ны өдрийн Б/17 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай албан бичиг, АБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны дүрэм, 2017 оны дүрмийн өөрчлөлт, АБ ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.03.20-ны өдрийн Б/145 тоот банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хүргүүлэх тухай албан бичиг, 2020 оны шинэчилсэн дүрэм, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.03.09-ний өдрийн 02 дугаар тогтоол, ДСН ХХК-ийн 2016.12.15-ны өдрийн 02, 05 тоот хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, 2016.12.15-ны өдрийн 16/24 тоот АБны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах тухай гэрээ, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.11.06-ны өдрийн 02 тоот тогтоол, УБИ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016.12.15-ны өдрийн 04 тоот шийдвэр, МБны ерөнхийлөгчийн 2021.01.22-ны өдрийн А-19 тоот тушаал,
2 дугаар хавтаст хэрэгт: 2020.03.09-ний өдрийн АБ ХХК-ийн шинэчилсэн дүрэм, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.11.06-ны өдрийн Б-727 тоот албан бичиг, ДСН ХХК-ийн 2020.11.06-ны өдрийн 189 дүгээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулах тухай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.17-ны өдрийн 16109 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж хуулбар, 2020.12.15-ны өдрийн 16590 дүгээр хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж хуулбар, 2020.12.09-ний өдрийн 4927 дугаар гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай ерөнхий шүүгчийн захирамж хуулбар,
3 дугаар хавтаст хэрэгт: ДСН ХХК-ийн 2021.01.18-ны өдрийн 205 дугаар албан бичиг, эмнэлгийн акт, МБны ерөнхийлөгчийн 2020.08.18-ны өдрийн А-355 дугаар тушаал, 2020.08.18-ны өдрийн А-1/969 дугаар тушаал,
4 дүгээр хавтаст хэрэгт: АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021.01.19-ний өдрийн 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолууд, АБ ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021.01.19-ний өдрийн 16 дугаар тогтоол, ДСН ХХК-ийн 2020.08.04-ний өдрийн 12 дугаар гүйцэтгэх захирал томилох тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр, АБ ХХК-ийн 2021.08.25-ны өдрийн Б/523 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын материал хүргүүлэх тухай албан бичиг, АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021.08.18-ны өдрийн Х/04 дүгээр тогтоол, хавсралт болох дүрэм, 2021.08.18-ны өдрийн Х/03 дугаар тогтоол, хавсралт болох АБ ХХК-ийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөө,
5 дугаар хавтаст хэрэгт: АБ ХХК-ийн 2021.12.09-ний өдрийн Б-813 тоот компанийн дүрмийн хуулбарыг хүргүүлэх тухай албан бичиг, 2021.12.10-ны өдрийн ТБ-16 тоот Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021.12.10-ны өдрийн Т/52 тоот Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах, хэлэлцэх асуудлыг батлах тухай албан бичиг, 2021.12.10-ны өдрийн Т/48 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2021.12.10-ны өдрийн ТБ-15 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ДСН ХХК-ийн 2021.12.16-ны өдрийн 276 дугаар шаардлага, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ДСН ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2020.08.04-ний өдрийн тэмдэглэл, Нийслэлийн Прокурорын газрын 2019.11.29-ний өдрийн 4613 дугаар прокурорын зөвшөөрөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021.01.13-ны өдрийн 1/234 тоот, 2020.12.17-ны өдрийн 6/10640 тоот албан бичгүүд, МБны 2021.05.20-ны өдрийн А-6/513 тоот албан бичиг, МБны ерөнхийлөгчийн 2021.05.19-ний өдрийн А-120 тоот тушаал, МБны 2021.05.25-ны өдрийн А-1а/525 тоот, 2021.07.02-ны өдрийн А-1а/686 тоот, 2021.12.10-ны өдрийн А-1а/1213 тоот албан бичгүүд, МБны ерөнхийлөгчийн 2017.10.30-ны өдрийн А-276 тоот тушаал, МБны 2021.11.09-ний өдрийн А-1а/1101 тоот, 2021.11.01-ний өдрийн А-1/1074 тоот албан бичиг, 2021.09.20-ны өдрийн А-6/945 тоот, 2021.07.26-ны өдрийн А-1а/758 тоот, 2021.07.30-ны өдрийн А-1а/785 тоот, 2021.07.20-ны өдрийн А-1а/745 тоот албан бичгүүд, АБ ХХК-ийн санхүүгийн үзүүлэлт, АБ ХХК-ийн 2021.08.18-ны өдрийн Х/04 тоот тогтоолын хавсралт болох дүрэм, АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тооллогын комиссын 2021.08.18-ны өдрийн тогтоол, АБ ХХК-ийн санал авах хуудсууд, АБ ХХК-ийн 2021.08.09-ний өдрийн ТБ/08 тоот, 2021.07.28-ны өдрийн Б-468 тоот албан бичгүүд, МБны ерөнхийлөгчийн 2021.12.31-ний өдрийн А-373 тоот тушаалд өөрчлөлт оруулах тухай тушаал, МБны 2022.02.01-ний өдрийн А-18/105 тоот албан бичиг, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас АБ ХХК-нд олгосон 2021.12.31-ний өдрийн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээ, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, АБ ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021.05.20-ны өдрийн Х/01 дүгээр тогтоол, санал авах хуудас, тооллогын комиссын тогтоол, 2021.05.11-ний өдрийн Б-254 тоот мэдэгдэл, АБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.05.11-ний өдрийн ТБ/03 тоот албан бичиг, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.04.13-ны өдрийн Т/03 дугаар тогтоол,
6 дугаар хавтаст хэрэгт: АБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.05.10-ны өдрийн Т/6 дугаар тогтоол, Хувьцаа эзэмшигчдийн 2021.05.20-ны өдрийн ээлжит хурлын тогтоолын төсөл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.04.13-ны өдрийн Т/03 дугаар тогтоол, 2021.04.26-ны өдрийн Т/04 дүгээр тогтоол, тогтоолын төсөл, албан бичгүүд, 2021.04.026, 2021.05.10-ны өдрүүдийн тооллогын комиссын тогтоолууд, АБ ХХК-ийн дотоод хяналтын газраас хийсэн 2021.04.19-ний өдрийн хэсэгчилсэн шалгалтын талаарх баримт, АБ ХХК-ийн 2021 оны 01, 08, 09, 10, 11 сарын албан бичгүүд, шуудангийн баримтууд, МБны ерөнхийлөгчийн 2021.08.27-ны өдрийн А-218 дугаар АБанд урьдчилсан арга хэмжээ авах тухай тушаал, МБны 2021.11.09-ний өдрийн А-1а/1102 тоот албан бичиг,
7 дугаар хавтаст хэрэгт: ДСН ХХК-ийн 2021.01.22-ны өдрийн 211 тоот, 2020.11.30-ны өдрийн 196 тоот албан бичгүүд, АБ ХХК-ийн 2020.11.06-ны өдрийн Б-727 тоот албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2021.12.24-ний өдрийн 4/29 тоот хариу мэдэгдэх хуудас, ДСН ХХК-ийн 2021.01.18-ны өдрийн 205 тоот албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 409 дүгээр хаалттай хорих ангийн 2022.09.23-ны өдрийн 01/1107 тоот албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын 2022.10.05-ны өдрийн тодорхойлолт, хавсралт, АБ ХХК-ийн 2020.05.01-ний өдрийн А-58 тоот албан бичиг, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2020.05.01-ний өдрийн 06 дугаар тогтоол, АБ ХХК-ийн албан бичгүүд, Нийслэлийн Прокурорын газрын 2022.11.07-ны өдрийн 23 дугаар прокурорын тогтоол гэсэн баримтуудыг,
6.Хариуцагч АБ ХХК /Бүрэн эрхт төлөөлөгч/-иас,
1 дүгээр хавтаст хэрэгт: МБны ерөнхийлөгчийн 2020.08.03-ны өдрийн А-300 тоот тушаал, тушаалын хавсралт, 2020.07.24-ний өдрийн А-257 тоот, 2020.01.24-ний өдрийн А-17 тоот, 2020.03.02-ны өдрийн А-55 тоот, 2020.04.27-ны өдрийн А-136 тоот, 2020.07.07-ны өдрийн А-234 тоот тушаалууд,
2 дугаар хавтаст хэрэгт: Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.10.30-ны өдрийн Б-714 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар хүргэх тухай албан бичиг, хэлэлцэх асуудал, хурлын дэг батлах тухай тогтоолын төсөл, хурлын дэг, зарласан хувьцааны тоонд багтаан хувьцаа нэмж гаргах тухай тогтоолын төсөл, 2020.11.02-ны өдрийн Б-720 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тухай албан бичиг, Зууны мэдээ сонины 2020.10.30-ны өдрийн №210 (6435) дугаарт нийтлэгдсэн хурлын зар, Өдрийн сонины 2020.10.30-ны өдрийн № 219 (6585) дугаарт нийтлэгдсэн хурлын зар, шуудангийн баримтууд, 2020.11.06-ны өдрийн 01 тоот хэлэлцэх асуудал, хурлын дэгийг батлах тухай тогтоол, тогтоолын хавсралтууд, 2020.11.06-ны өдрийн 02 дугаар зарласан хувьцааны тоонд багтаан хувьцаа нэмж гаргах тухай тогтоол, 2020.11.06-ны өдрийн Б-727 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, МБны ерөнхийлөгчийн 2019.03.22-ны өдрийн А-82 тоот журам, заавар батлах тухай тушаал, тушаалын хавсралтууд, 2020.03.09-ний өдрийн 2 дугаартай дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай тогтоол, дүрмийн шинэчилсэн найруулга, 2020.27.24-ний өдрийн Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын удирдамж, МБны ерөнхийлөгчийн 2020.08.18-ны өдрийн А-335 дугаар АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай тушаал, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2020.10.30-ны өдрийн 12 дугаар банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай тогтоол, УБИ ХХК-ийн 2020.11.17-ны өдрийн 80 дугаар Бүрэн эрхт төлөөлөгчид гаргасан хүсэлт, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.11.23-ны өдрийн Б-742 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2020.11.24-ний өдрийн Б-743 дугаар санал хүргүүлэх тухай албан бичиг, МБны 2021.01.11-ний өдрийн Н/03 дугаар хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай албан бичиг, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021.01.11-ний өдрийн Б-3 дугаар мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, шуудангийн баримт, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2021.01.12-ны өдрийн 14 дүгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай тогтоол, тогтоолын хавсралтууд, 2021.01.13-ны өдрийн 01/21 дүгээр УБИ ХХК-ийн дүрэм, Номин реалтор ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Номин реалтор ХХК-ийн 2021.01.15-ны өдрийн 4-12/01 дугаар хувьцаа эзэмшигчийн шийдвэр, УБИ ХХК-ийн 2021.01.15-ны өдрийн 04/21 дүгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол, УБИ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.01.15-ны өдрийн 21/1 дугаар хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2021.01.15-ны өдрийн 21/2 дугаар эрх шилжүүлэх гэрээ, АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2021.01.19-ний өдрийн 02 дугаар дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол, 2021.01.19-ний өдрийн 01 дүгээр хэлэлцэх асуудал, хурлын дэгийг батлах тухай тогтоол, тогтоолын хавсралтууд, МБны 2021.01.19-ний өдрийн А-10/49 тоот, 2021.01.22-ны өдрийн А-1/89 тоот албан бичгүүд, 2021.01.22-ны өдрийн А/19 тоот нөхцөлт удирдлагын арга хэмжээг дуусгавар болгох тухай тушаал, 2021.01.22-ны өдрийн А-20 дугаар АБанд хянагч томилох тухай тушаал, хянагчийн ажлын удирдамж, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2021.01.22-ны өдрийн 16 дугаар АБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч томилох тухай тушаал, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021.01.22-ны өдрийн А-17 тоот Монгол банкны хяналт шалгалтын газарт гүйлгээний баримт хүргүүлэх тухай албан бичиг, 2021.01.22-ны өдрийн мемориалын баримт, дансны гүйлгээ, төлбөрийн даалгавар, дотоодын дансны хуулга,
4 дүгээр хавтаст хэрэгт: сонины зарууд, шуудангийн баримтууд, цахим шуудан, 2020.01.19-ний өдрийн хурлын тэмдэглэл, Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2021.01.12-ны өдрийн 14 дүгээр ээлжит бус хурлыг хуралдуулах тухай тогтоол, тогтоолын хавсралтууд, 2021.01.12-ны өдрийн 15 дугаар тооллогын комисс, хурлын нарийн бичгийн дарга томилох тухай тогтоол, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021.01.19-ний өдрийн 01 дүгээр хэлэлцэх асуудал, хурлын дэгийг батлах тухай тогтоол, тогтоолын хавсралтууд, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021.01.19-ний өдрийн А-12 тоот Банкны ТУЗ-ийн гишүүдэд сонгогдсон этгээдүүдийн баримт, материал хүргүүлэх тухай албан бичиг, хүсэлт, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021.01.19-ний өдрийн 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолууд, МБны 2021.01.21-ний өдрийн А-1а/81, 82, 83, 84, 85 тоот албан бичгүүд, МБны 2021.01.22-ны өдрийн А-1/89 тоот албан бичиг, АБ ХХК-ийн 2021.01.02-ны өдрийн тогтоолоор батлагдсан дүрэм, АБ ХХК-ийн 2019.05.31, 2021.04.30-ны өдрийн хяналт шалгалтын хураангуй тэнцэл, Хүлэгт хүннү аудит ХХК-ийн хараат бус аудиторын тайлан /АБ ХХК-ийн 2020.12.31-ний өдрөөр дуусгавар болгосон санхүүгийн тайлан/,
7 дугаар хавтаст хэрэгт: АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тооллогын комиссын 2020.11.06-ны өдрийн 01 дүгээр тогтоол, мөн өдрийн 01 тоот ээлжит бус хурлын тогтоол, тогтоолын хавсралт, хурлын тэмдэглэл, Нийслэлийн Прокурорын газрын 2021.02.08-ны өдрийн 1/375 дугаар хариу мэдэгдэх хуудас, МБны ерөнхийлөгчийн 2018.11.01-ний өдрийн А-267 дугаар, 2019.06.03-ны өдрийн А-146 дугаар АБанд хийсэн шалгалтын дүнгийн тухай тушаалууд, АБанд хийсэн иж бүрэн шалгалтын танилцуулга, АБны албан бичгүүд, сонингийн зар, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.02.19-ний өдрийн 06 дугаар тогтоол гэсэн баримтуудыг,
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд УБИ ХХК-иас,
1 дүгээр хавтаст хэрэгт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, МБны 2021.01.19-ний өдрийн А-10/49 тоот, 2021.01.11-ний өдрийн Н/03 тоот, 2020.03.10-ны өдрийн А-10/278 тоот албан бичгүүд, АБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, банкны зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.03.09-ний өдрийн 02 тоот тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2020.03.13-ны өдрийн 4/655 тоот хариу мэдэгдэх хуудас, МБны ерөнхийлөгчийн 2020.08.18-ны өдрийн А-335 тоот тушаал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.06-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.15-ны өдрийн 1489 дүгээр магадлал гэсэн баримтуудыг тус тус давхцуулсан байдлаар шүүхэд гарган өгсөн байна.
8.Зохигчдын гаргасан хүсэлтээр,
2 дугаар хавтаст хэрэгт: АБ ХХК, ДСН ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрмүүд,
3 дугаар хавтаст хэрэгт: 2016.12.20-ны өдрийн АБнаас хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгохыг хүссэн 2295 дугаар албан бичигт хавсаргасан 141 хуудас баримтыг,
7 дугаар хавтаст хэрэгт: Нийслэлийн Прокурорын газрын 2019.11.29-ний өдрийн 4613 дугаар прокурорын зөвшөөрөл, 2020.04.16-ны өдрийн 105 дугаар прокурорын тогтоол, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2022.11.18-ны өдрийн албан бичгийн дагуу эрүүгийн хэргийн материалд байгаа Б.Алтантуяа, О.Мөнхбаяр, Ч.Буянжаргал, Г.Лхагвасүрэн, Б.Дашдамба, Д.Доржпалам, Д.Чулуунбаатар нарын зээлийн гэрээнүүд /20 хуу/ гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ДСН ХХК нь хариуцагч АБ ХХК, МБ ТБАГУТҮГ-т тус тус холбогдуулж Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.02.19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах,
2020.03.09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
2020.11.06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
2021.01.19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах,
Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021.01.22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,
2021.08.18-ны өдрийн АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан Х/03, Х/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн болон шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.АБ ХХК-ийн 2015.04.30-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан дүрмээр АБ ХХК-ийг үүсгэн байгуулагч, 100%-ийн хувьцаа эзэмшигч нь ДСН ХХК, ДСН ХХК-ийн дүрмээр тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Б.Эрдэнэбат байна.
ДСН ХХК, АБ ХХК, УБИ ХХК-ийн хооронд 2016.12.15-ны өдөр 15/24 тоот АБны хувь нийлүүлсэн хөрөнгөд хөрөнгө оруулах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр АБ ХХК нь 2016.12.20-ны өдөр 654 ширхэг хувьцаа, 2017.03.31-ний өдөр 307 ширхэг хувьцаа, нийт 961 ширхэг хувьцааг нэмж гаргах, хөрөнгө оруулагч УБИ ХХК нь шинээр гаргах нийт 961 ширхэг хувьцааны захиалгыг санхүүжүүлж, хувьцаанд хөрөнгө оруулах замаар нийт 27,506,703,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нийт энгийн хувьцааны 49,01 хувийн хувьцаа эзэмшигч болохоор тохиролцсон байна.
2.1.ДСН ХХК нь 2016.12.15-ны өдрийн 02, 03, 05 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “...ширхэг бүр нь 16,290,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 961 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 28,623,000 төгрөгийн нэгж үнээр буюу нийт 27,506,703,000 төгрөгөөр худалдаж, АБ ХХК-ийн шинээр гаргасан 961 ширхэг энгийн хувьцааг УБИ ХХК-нд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэхийг зөвшөөрч, УБИ ХХК-ийн эзэмшилд шилжиж буй компанийн шинээр гаргасан 961 ширхэг хувьцаа нь компанийн нийт энгийн хувьцааны 49 хувь болох...”-ыг дурдаж,
мөн дээрх гэрээний заалтыг хүлээн зөвшөөрч, хөрөнгө оруулагч УБИ ХХК нь 2016.12.20-ны өдрийн дотор банкны шинээр гаргасан 654 ширхэг 16,290,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг 28,623,000 төгрөгийн нэгж үнээр 18,719,500,000 төгрөгөөр худалдан авах, мөн 2017.03.31-ний өдрийн дотор банкны шинээр гаргасан 307 ширхэг, 16,290,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцааг 28,623,000 төгрөгийн нэгж үнэ буюу 8,787,203,000 төгрөгөөр худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах, хувьцаа худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг үндэслэн хувьцааг шилжүүлэхээр болсныг зөвшөөрчээ.
УБИ ХХК нь 2016.12.15-ны өдөр 04 дүгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг гаргаж, дээр дурдсан гэрээний дагуу АБ ХХК-ийн дүрмийн санд хоёр үе шаттай хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авахаар шийдвэрлэсэн. Улмаар МБны зөвшөөрөл, 2016.12.15-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр АБ ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2016.12.15-ны өдрийн 08 дугаар тогтоолоор дүрмийн сангийн хэмжээнд өөрчлөлт орж АБ ХХК-ийн хувьцааны 60,46%-ийг ДСН ХХК, 39,54%-ийг УБИ ХХК эзэмшдэг болсон байна.
2.2.Харин нэхэмжлэгч тал нь энэхүү гэрээний дагуу УБИ ХХК 2 дахь хөрөнгө оруулалтыг хийгээгүйгээс болж, дүрмийн санг 50,0 тэрбум төгрөгт хүргэх боломжгүй болсон байхад Бүрэн эрхт төлөөлөгч үүнийг харгалзан үзээгүй, энэ гэрээний дагуу дүрмийн санг нэмэгдүүлэх арга хэмжээ аваагүй гэж тайлбарлах боловч дээрх гэрээний харилцаа нь МБ ХХК-иас АБ ХХК-нд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авахаас өмнө талуудын хооронд үүссэн, маргааны зүйлд хамааралгүй, тусдаа асуудал байна гэж шүүх үзсэн болно.
3.Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.02.19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах тухай шаардлагын талаар.
3.1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг АБ ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан 2020.02.19-ний өдрийн хурлаар хэлэлцсэн асуудал нь дүрмийн 8.11-д зааснаар дийлэнх, олонхын санал аваагүй боловч бүрэн эрхт төлөөлөгч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд, Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар өөрийн саналаар хурлыг хүчин төгөлдөр болгож, шийдвэр тогтоолыг гаргах байсан боловч гаргаагүй, эс үйлдэхүйгээр асуудалд хандсан гэж тайлбарлав.
Хариуцагч АБ ХХК болон гуравдагч этгээд нь 2020.02.19-ний өдрийн ээлжит бус хурлаар банкны хөрөнгийн хэмжээг 50,0 тэрбум төгрөг болгож, дүрэмд өөрчлөлт оруулах, төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцэх байсан, энэ хуралд 2 хувьцаа эзэмшигч хоёулаа оролцсон, асуудлыг дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх ёстой, харин тухайн хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй учир Бүрэн эрхт төлөөлөгч нь асуудлыг Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж,
Хариуцагч МБ нь бид Төв банк /МБ/-ны тухай хуульд зааснаар банкны хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хянах хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг, энэ хүрээнд АБ ХХК-нд нөхцөлт удирдлагын арга хэмжээ авч, Бүрэн эрхт төлөөлөгч томилсон, Компанийн тухай хуулийн 69.1, Банкны тухай хуулийн 30.3-т зааснаар Бүрэн эрхт төлөөлөгч нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан байх боловч хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй байна гэж тус тус мэтгэлцсэн.
3.2.МБнаас 2018, 2019 онд АБ ХХК-нд ээлжит, иж бүрэн шалгалт явуулсан байх ба, МБны ерөнхийлөгч нь шалгалтын материал, танилцуулгыг үндэслэн 2018.11.01-ний өдрийн А-267 дугаар АБанд хийсэн шалгалтын дүнгийн тухай тушаалаар “...тус банк нь банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллаж байгаа, ТУЗ-ийн үйл ажиллагаа болон эрсдэлийн удирдлагын тогтолцоо нь хангалтгүй, зохистой засаглал нь алдагдсан, активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмыг хэрэгжүүлж ажиллаагүй... гэх мэт үндэслэлээр үйл ажиллагаа санхүүгийн байдлыг журамд зааснаар үнэлэхэд 3,2 оноо буюу дунд үнэлгээ авсан...” болохыг,
2019.06.03-ны өдрийн А-146 дугаар АБанд хийсэн шалгалтын дүнгийн тухай тушаалаар “...тус банк нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50,0 тэрбум төгрөгт хүргэх үүргээ биелүүлээгүй, ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилоогүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, банкны удирдлага, зохистой засаглал алдагдсан, ТУЗ-ийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагын тогтолцоо доголдсон, МБны ерөнхийлөгчийн тушаалаар өгсөн зарим үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ...хууль, журам, заавар зөрчсөн.. гэх мэт үндэслэлээр үйл ажиллагаа санхүүгийн байдлыг журамд зааснаар үнэлэхэд 3,7 оноо буюу хангалтгүй үнэлгээ авсан...” болохыг АБ ХХК-нд тус тус танилцуулжээ.
Ийнхүү МБны ерөнхийлөгчийн 2020.01.24-ний өдрийн А/17 тоот тушаалаар “АБ ХХК нь МБны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 дугаар тушаалаар өгсөн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөгт хүргэх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, банкны зохистой засаглал алдагдаж, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл нь бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болсон Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.2, 48.1.4, 48.1.5, 48.1.10, 48.1.16-д тус тус заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан нь АБ ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах, найдвартай тогтвортой удирдлагыг сэргээхэд хангалтгүй байна...” гэсэн үндэслэлээр,
Банкны хяналт шалгалтын хорооны 2019.05.29-ний өдрийн хурлын зөвлөмж, Төв банк /МБ/-ны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Банкны тухай хууль, МБны ерөнхийлөгчийн 2018 оны А-312 дугаар тушаал, журам зэргийг удирдлага болгон АБ ХХК-нд 2020.01.24-ний өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Д.Ганбатыг томилж, АБ ХХК-ийн удирдлагын эрх, үүргийг Бүрэн эрхт төлөөлөгчид түр шилжүүлж, хавсралтаар Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн бүрэлдэхүүн, Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын удирдамжийг баталсан.
3.3.Үүний зэрэгцээ дээрх тушаалаар АБ ХХК-ийн мөнгөн хадгаламж шинээр татах, хадгаламж барьцаалсан зээлээс бусад төрлийн зээл олгох, зээлтэй адилтгах бусад хэлцэл хийх, өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, зээлийн шугамаар зээл нэмж олгох, кредит картын зарлагын гүйлгээ хийх гэсэн үйл ажиллагаануудад хязгаарлалт тогтоож, МБны ерөнхийлөгчийн 2020.01.24-ний өдрийн А-21 тоот тушаалаар АБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирлыг орлон гүйцэтгэгч нарыг 2020.01.24-ний өдрөөс албан тушаалаас чөлөөлж, цалин, нөхөн олговор, бусад хангамжийг зогсоожээ.
Бүрэн эрхт төлөөлөгч нь ажлын удирдамжийг үндэслэн, Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан журмын дагуу 2020.02.03-ны өдрийн Б/17 тоот хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай зарыг, холбогдох мэдээллийн хамт ДСН ХХК-нд, 2020.02.10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах зар, хэлэлцэх асуудал, дүрмийн төслийг ДСН ХХК, УБИ ХХК-нд тус тус хүргүүлсэн.
Тэрээр Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар 2020.02.19-ний өдөр АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж, компанийн дүрэм, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал, тэр дундаа хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцсэн байх боловч хуралд оролцсон 2 хувьцаа эзэмшигч болох ДСН ХХК, УБИ ХХК-ийн олонхын санал аваагүй, хувьцаа эзэмшигч нар тодорхой шийдэлд хүрээгүй, уг хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй болох нь хурлын тэмдэглэлээс харагдана.
3.4.Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн санал нэгтэй гаргасан шийдвэрийг Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзэх учиртай. Харин хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй байх тул Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан зохицуулалт тухайн тохиолдолд хамааралгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...ээлжит бус хурлаар хэлэлцсэн асуудал дийлэнх, олонхын санал аваагүй боловч Бүрэн эрхт төлөөлөгч нь эрх хэмжээнийхээ хүрээнд, өөрийн саналаар хурлыг хүчин төгөлдөр болгож, шийдвэр тогтоол гаргах байтал эс үйлдэхүйгээр асуудалд хандаж, ...хурлаар хэлэлцэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр орхиж, хууль зөрчин хувьцаа эзэмшигчдийн маргааныг улам даамжрахад хүргэсэн...” гэх агуулга бүхий тайлбар няцаагдав.
4.АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.03.09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гаргасан 2 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагын талаар.
4.1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Бүрэн эрхт төлөөлөгч нь ээлжит бус хурлыг хийх талаар бидэнд мэдэгдэл ирүүлсэн боловч тухайн хурлын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаагүй, хувьцаа эзэмшигч, ДСН ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатыг оролцуулаагүй, дангаар шийдвэр гаргасан, Бүрэн эрхт төлөөлөгч нь дүрмийн санг 50,0 тэрбум төгрөгт хүргэх асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байхад тус хурлаар дүрэмд өөрчлөлт оруулж, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасныг зөрчиж, хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн гэж тайлбарлав.
Хариуцагч АБ ХХК болон гуравдагч этгээд нь АБ ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай зар, холбогдох материалыг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлж, Өдрийн сонин, Зууны мэдээ сонинд нийтлүүлсэн, хурлаар хэлэлцэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн, хурал хүчин төгөлдөр болсон, хурлаас гарсан 02 дугаар тогтоолоор АБ ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан, хууль, журмын дагуу Улсын бүртгэлд бүртгүүлсэн, дүрэм, хүчин төгөлдөр болсон, иймд Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасныг зөрчөөгүй гэж,
Хариуцагч МБ нь бид Төв банк /МБ/-ны тухай хуульд зааснаар банкны хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хянах хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг, шийдвэрт ямар нэгэн оролцоо байхгүй, хариуцагч, эрх залгамжлагч биш гэж тус тус маргасан.
4.2.МБны ерөнхийлөгчийн 2020.03.02-ны өдрийн А-55 тоот тушаалаар МБны ерөнхийлөгчийн 2020.01.24-ний өдрийн А-17 тоот тушаалын 2 дахь заалтын 1, 2, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, 1 харилцагчаас 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй мөнгөн хадгаламж шинээр татах, хадгаламж барьцаалсан зээл болон өмчлөх бусад хөрөнгийг зээлээр худалдахаас бусад төрлийн зээл олгох, түүнтэй адилтгах хэлцэл хийх, зээлийн шугамаар нэмж зээл олгох, банкны ажилтнаас бусад этгээдэд кредит картын зарлагын гүйлгээ хийхээр тогтоосон байна.
Бүрэн эрхт төлөөлөгч нь АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай зарыг хувьцаа эзэмшигч нарт 2020.03.06-ны өдрийн Б/101 тоот албан бичгээр хүргүүлж, хурлын зарыг Өнөөдөр сонины 2020.03.09-ний өдрийн дугаарт нийтлүүлж, хурлаар хэлэлцэх асуудлыг батлах, эсэх талаар санал хурааж хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 01 дүгээр тогтоол гарчээ.
4.3.Улмаар АБ ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан журмын дагуу ээлжит бус хурлын зарыг хувьцаа эзэмшигч нарт хүргэж, Өнөөдөр сонины 2020.03.09-ний өдрийн дугаарт нийтлүүлж, Банкны тухай хуулийн 30 дүгээр зүйлийн 30.1-д зааснаар 2020.03.09-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулсан байх ба, тус хурлаас гарсан 02 тоот тогтоолоор дүрмийн шинэчилсэн найруулгыг баталж, уг дүрмийг холбогдох хууль, журмын дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ.
МБны 2020.03.10-ны өдрийн А-10/278 тоот албан бичгээр дээрх дүрмийг МБны 2020 оны эрх зүйн актын бүртгэлд бүртгэсэн байх ба, Нийслэлийн Прокурорын газрын 2020.03.13-ны өдрийн 4/655 тоот хариу мэдэгдэх хуудсаар АБ ХХК-ийн шинэчилсэн дүрмийн өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх зөвшөөрлийг олгож, үүний үндсэн дээр дүрмийг Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
4.4.Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар хуралд оролцоогүй, эсхүл оролцсон боловч эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч дараах үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж болно”, 70.1.3-т “хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцсэн” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Бүрэн эрхт төлөөлөгч нь 2020.03.09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг зохих журмын дагуу хувьцаа эзэмшигч нарт хүргэж, Өнөөдөр сонинд нийтлүүлсэн, хувьцаа эзэмшигч ДСН ХХК нь уг хурлын талаар мэдсэн байх боловч хуралд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй, уг хурлаас гаргасан 02 дугаар тогтоол нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон, банкны шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлж, хүчин төгөлдөр болсон байх ба, Бүрэн эрхт төлөөлөгч нь 2020.03.20-ны өдрийн Б-145 тоот албан бичгээр банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг нэхэмжлэгч ДСН ХХК-нд хүргүүлсэн, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан “... тухайн хурлын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаагүй, манай байгууллага болон хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатыг оролцуулаагүй хурлыг хийж, дангаар шийдвэр гарган банкны дүрмийн санг 50 тэрбум болгох асуудлыг бүрэн шийдвэрлээгүй байхад дараагийн хурлыг хуралдуулж, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3-т заасныг зөрчиж, хурлаар хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хэлэлцэж, дүрэмд өөрчлөлт оруулсан...” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй болно.
4.5.Үүний зэрэгцээ МБны ерөнхийлөгчийн 2020.04.27-ны өдрийн А-136 тоот тушаалаар А-17 тоот тушаал, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан А-55 тоот тушаалын 1.1 дэх заалтыг хүчингүй болгож, А-17 тоот тушаалын 2.3 дахь заалт, А-55 тоот тушаалын 1.2 дахь заалтыг “өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд эх үүсвэртэй тендерийн баталгаа гаргахаас бусад төрлийн баталгаа, батлан даалт гаргах, хадгаламж барьцаалсан зээл, өмчлөх бусад хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор олгох зээл болон 30 сая төгрөг хүртэлх дүнтэй зээлээс бусад төрлийн зээл олгох, түүнтэй адилтгах хэлцэл хийх” гэж,
2020.07.07-ны өдрийн А-234 дүгээр тушаалаар А-17 тоот тушаалын 2 дахь заалтыг “хадгаламж барьцаалсан зээл, өмчлөх бусад хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор олгох зээл, орон сууцны ипотекийн зээл болон 30 сая төгрөг хүртэлх дүнтэй зээлээс бусад төрлийн зээл олгох, түүнтэй адилтгах хэлцэл хийх” гэж тус тус өөрчилжээ.
Түүнчлэн МБны ерөнхийлөгчийн 2020.07.24-ний өдрийн А-257 тоот тушаалаар АБ ХХК-д банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар сунгаж, Бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын удирдамжийг хавсралтаар шинэчлэн баталж, 2020.08.03-ны өдрийн А-300 дугаар тушаалаар АБ ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчөөр Б.Оыг томилж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилсөн байна.
Мөн МБны ерөнхийлөгчийн 2020.08.18-ны өдрийн А-335 дугаар тушаалаар “...АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчид тус банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 50 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэхтэй холбоотой МБ, Бүрэн эрхт төлөөлөгчөөс тавьсан шаардлагын дагуу хувьцаа эзэмшигчийн саналын эрхийг хэрэгжүүлэхгүй, Бүрэн эрхт төлөөлөгчөөс хувьцаа эзэмшигчдийн хуралд хэлэлцүүлэх асуудлаар шийдвэр гаргахгүй байгаагаас АБ ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа хангагдаагүй, найдвартай, тогтвортой удирдлага сэргэхгүй, хууль тогтоомжид заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн саналгүйгээр тус банкны удирдлагын шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай...” гэх үндэслэлээр ДСН ХХК, УБИ ХХК-ийн саналын эрхийг 2020.08.18-ны өдрөөс 2021.01.24-ний өдрийг хүртэл түдгэлзүүлж, энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг даалгасан байх ба, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.08.20-ны өдрийн Б-553 дугаар албан бичгээр хувьцаа эзэмшигч нарт саналын эрх түдгэлзсэн талаар мэдэгдсэн байна.
5.2020.11.06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар.
5.1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ДСН ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатыг хорих 409 дүгээр ангид саатуулагдаж байх хугацаанд, хуралд биечлэн оролцох боломжоор хангаагүй, хурлын зарыг журмын дагуу хүргүүлээгүй, тэргүүн ээлжид хувьцаа худалдах, худалдан авах боломжоор хангаагүй, хуралдаан хойшлох нөхцөл бүрдсэн байхад хурлыг хойшлуулаагүй ээлжит бус хурлыг хуралдуулсан гэж тайлбарлав.
Хариуцагч АБ ХХК болон гуравдагч этгээд нь тус хурлын зарыг, холбогдох материалын хамт хувьцаа эзэмшигч нарт журмын дагуу мэдэгдэж, сонинд нийтлүүлсэн, АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь ДСН ХХК болохоос биш иргэн Б.Эрдэнэбат биш юм, тэгээд ч хорих ангид саатуулагдаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй, ДСН ХХК-иас төлөөлөгч томилж хуралд оролцуулах боломжтой байсан, хувьцаа эзэмшигчийн саналын эрх түдгэлзсэн байгаа, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдах шийдвэр гарснаас хойш хуралдах өдөр, газрыг өөрчилсөн аливаа шийдвэр гаргаагүй, бид хурал хийх бүрт ДСН ХХК-нд хурлын тов хүргэгдсэн эсэхийг заавал лавлаж асуудаг гэж,
Хариуцагч МБ нь бид Төв банк /МБ/-ны тухай хуульд зааснаар банкны хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтийг хянах хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг, энэхүү шийдвэрт ямар нэгэн оролцоо байхгүй, хариуцагч, эрх залгамжлагч биш гэж тус тус маргаж байна.
5.2.Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2020.10.30-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг АБ ХХК-ийн байрны 3 дугаар давхар, Богд хан уул хурлын танхимд 2020.11.06-ны өдрийн 10.30 цагт хийхээр тогтоож, хавсралтаар хэлэлцэх асуудал болох АБ ХХК-ийн зарласан хувьцааны тоонд багтаан хувьцаа нэмж гаргах талаар болон хурлын дэгийг баталсан байна.
Улмаар Бүрэн эрхт төлөөлөгч нь 2020.10.30-ны өдрийн Б-714 тоот албан бичгээр, “...АБ ХХК-ийн зарласан хувьцаанд багтаан хувьцаа нэмж гаргах хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг АБ ХХК-ийн 3 дугаар давхарт Богд хан уул хурлын танхимд 2020.11.06-ны өдрийн 10.30 цагт хуралдуулах болсон...” талаарх ээлжит бус хурлын зар, хавсралтаар хурлаар хэлэлцэх асуудал, хурлын дэг батлах тогтоолын төсөл, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төслийн хамт захирлын туслах Э.Мөнхбат нь ДСН ХХК-ийн захирал Д.Ганбатад 2020.11.02-ны өдөр, УБИ ХХК-ийн бичиг хэрэг Одонтунгалагт 2020.10.30-ны өдөр тус тус хүлээлгэн өгсөн байхаас гадна хурлын зар, холбогдох баримтыг 2020.10.30-ны өдөр хувьцаа эзэмшигч тус бүрт баталгаат шуудангаар хүргүүлжээ. Түүнчлэн Бүрэн эрхт төлөөлөгч нь уг хурлын зарыг Өдрийн сонины 2020.10.30-ны өдрийн №216 /6585/, Зууны мэдээ сонины 2020.10.30-ны өдрийн №210 /6435/ дугаарт тус тус нийтлүүлсэн байна.
5.3.Мөн Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.11.02-ны өдрийн Б-720 тоот албан бичгээр ээлжит бус хурлын талаар хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн байх бөгөөд уг албан бичигт Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 48 дүгээр зүйлийн 48.1.14-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр нь Бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хүчин төгөлдөр болох бөгөөд санал хураахгүй болохыг дурдсан, энэхүү албан бичгийг УБИ ХХК-иас 2020.11.02-ны өдөр хэлтсийн дарга Б.Бямбагарав, ДСН ХХК-иас 2020.11.03-ны өдөр /таталсан гарын үсэг/ тус тус хүлээн авсан байна.
ДСН ХХК нь дээрх зарыг хүлээн авч, 2020.11.06-ны өдрийн 189 дүгээр албан бичгээр гүйцэтгэх захирал Т.Ганбат нь Бүрэн эрхт төлөөлөгчид хариу хүргүүлж, “...хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь одоогоор хорих 409 дүгээр ангид түр саатуулагдсан байгаа, ээлжит бус хуралд биечлэн оролцох боломжгүй байна, ...хэдийгээр МБны ерөнхийлөгчийн тушаалаар хувьцаа эзэмшигчдийн хуралд санал өгөх эрхийг түдгэлзүүлж, уг эрхийг Бүрэн эрхт төлөөлөгчид шилжүүлсэн байгаа боловч гагцхүү хуралд оролцох, хурлын ирц бүрдүүлэх, хурал хүчин төгөлдөр болох эрх бидэнд хадгалагдаж байгаа тул, 60,46%-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатыг хувьцааны эрхээ хэрэгжүүлэх, дүрэмд заасан хуралд оролцох эрхийг эдлүүлж өгөхийг шаардаж байна...” гэх үндэслэлээр 2020.11.06-ны өдрийн хурлыг хойшлуулахыг хүсжээ.
Энэхүү хүсэлт, албан бичгийг Бүрэн эрхт төлөөлөгчийн ажилтан 2020.11.06-ны өдрийн 09.16 цагт хүлээн авч, гарын үсгээ зурсан байх бөгөөд үүнийг хариуцагч АБ ХХК-иас ажилтан Э.Мөнхбат болохыг тайлбарлаж, уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй, хүсэлтийг шийдвэрлээгүй, шийдвэрлэх шаардлагагүй гэж тухайн үедээ үзсэн байна.
5.4.ДСН ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.06-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор хоригдож, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.16-ны өдрийн 25 дугаар мэдэгдэх хуудсаар хувийн батлан даалтад гарсан, тухайн хорих ангид АБ ХХК-иас ямар нэгэн албан бичиг ирсэн талаар бүртгэгдээгүй байна гэсэн хариуг хорих ангиас өгчээ.
Түүнчлэн ДСН ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү нь 2019.10.05-ны өдөр улсын хилээр гарч, Монгол улсад буцаж ирээгүй байх боловч ДСН ХХК-ийн 2020.08.04-ний өдрийн 12 дугаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар Т.Ганбатыг томилсон, энэ талаар 2022.01.03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба, тухайн үед гүйцэтгэх захирал Т.Ганбат нь Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар байгууллагыг төлөөлж хуралд оролцох боломжтой байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.
5.5.Бүрэн эрхт төлөөлөгч нь 2020.11.06-ны өдрийн 01 тоот тогтоол, түүний хавсралтаар хэлэлцэх асуудал болох АБ ХХК-ийн зарласан хувьцааны тоонд багтаан хувьцаа нэмж гаргах асуудлыг болон хурлын дэгийг баталсан байх ба, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.11.06-ны өдрийн 02 дугаар “зарласан хувьцааны тоонд багтаан хувьцаа нэмж гаргах тухай” тогтоолоор,
1.АБ ХХК дахь зарласан хувьцааны тоонд нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 709 ширхэг энгийн хувьцааг гаргах,
2.АБ ХХК- ийн дүрмийн дагуу хувьцаа эзэмшигч ДСН ХХК-нд 429 ширхэг, УБИ ХХК-нд 280 ширхэг нэрлэсэн үнээр тэргүүн ээлжид худалдан авах эрхийг санал болгох,
3.өөрт ногдох хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эсэх, эсхүл уг эрхээ бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэгжүүлэх эсэх саналаа хувьцаа эзэмшигчийн оноосон нэр, хаяг, худалдан авах хувьцааны тоо, хувьцааны үнийг АБан дахь хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэрийн түр дансанд төвлөрүүлсэн баримтыг Банкны тухай хууль, тогтоомжид заасан хөрөнгийн эх үүсвэр, гарал үүслийг нотлох баримтын хамт 2020.11.20-ны дотор АБ ХХК-нд бичгээр ирүүлэхийг хувьцаа эзэмшигч ДСН, УБИ ХХК-н тус тус мэдэгдэх,
4.өөрт ногдох хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эсэх, эсхүл уг эрхээ бүхэлд нь буюу хэсэгчилэн хэрэгжүүлэх эсэх саналаа, хувьцааны үнэ төлсөн баримтын хамт тогтоосон хугацаанд бичгээр ирүүлээгүй нөхцөлд гаргаж байгаа энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсанд тооцохоор шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэрийн талаар Бүрэн эрхт төлөөлөгч нь 2020.11.06-ны өдрийн Б-727 тоот албан бичгээр ДСН ХХК-нд мэдэгдэж, 2020.11.06-ны өдөр хувьцаа эзэмшигч тус бүрт баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.
5.6.Иймд Бүрэн эрхт төлөөлөгч нь Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.4, Компанийн шинэчилсэн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11-д заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11-д зааснаар саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх, олонхыг (2/3) эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан.
Харин ДСН ХХК-ийн саналын эрх 2020.08.18-ны өдрийн А-335 дугаар тушаалаар түдгэлзсэн байх бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч нь хууль, дүрэмд заасны дагуу хурлын товыг хүргэсэн, хуралд оролцох эрхээр нь хангасан, тухайн хурал нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.3-т зааснаар Б.Эрдэнэбатыг хорих ангид хоригдож байгаа шалтгаанаар хойшлох үндэслэл болохгүй юм.
5.7.Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар саналын эрх бүхий хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно, 69.3-т зааснаар дээр дурдсан хувь хүрээгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэн тухайн хурлыг хойшлуулах, дахин хуралдах өдрийг Төлөөлөн удирдах зөвлөл товлох бөгөөд энэ тохиолдолд хойшлогдсон хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчлөхийг хориглоно.
Тодруулбал, АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч ДСН ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нь хуралд оролцох эрхтэй хэдий ч нэгэнт саналын эрхийг түдгэлзүүлсэн байх тул тухайн хурлын ирц, хурлын хүчин төгөлдөр байдал болон хурлаас гарах шийдвэрт ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгчийн 2020.11.02-ны өдрийн Б-720 дугаар албан бичигт дурдсанаар 2020.11.06-ны өдрийн хурлаас санал хураахгүй, хурлаас гаргасан 02 дугаар тогтоол нь Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т зааснаар Бүрэн эрхт төлөөлөгчийн саналаар хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэлээ.
Тиймээс нэхэмжлэгч талын гаргасан “...хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат хувьцааны эрхээ хэрэгжүүлэх, Компанийн тухай хуульд заасан хуралд оролцох эрхийг эдлүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн байхад хурлыг хойшлуулаагүй хийсэн нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хангаагүй бөгөөд хурлын зар хууль ёсны дагуу хүргэгдээгүй...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
6.2021.01.19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар.
6.1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хурлын зарыг мэдэгдээгүй, ДСН ХХК-ийг хуралд оролцуулаагүй, байгууллагын 60,46%-ийн эзэмшлийн хувьцааг 42,32% болгож бууруулж, эрх ашгийг хөндсөн, энэ үед Б.Эрдэнэбат нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй байсан, энэ талаар мэдэгдсээр байхад хурлыг хийж, дурдсан тогтоолуудыг гаргаж Компанийн тухай хууль болон Банкны тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарлав.
Хариуцагч АБ ХХК болон гуравдагч этгээд нь дээрх тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгч нь Компанийн тухай хууль, Банкны тухай хуульд заасан журмын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулж, дурдсан шийдвэрийг гаргасан, Бүрэн эрхт төлөөлөгч нь захиргааны байгууллага байх бөгөөд түүний гаргасан шийдвэртэй холбоотойгоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай, иймд шүүх харьяалал нэхэмжлэл хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж,
Хариуцагч МБ нь бид Банкны тухай хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд АБны бүрэн эрхт төлөөлөгчөөс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн энгийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчид нь хууль, журмын шаардлагад нийцсэн эсэхийг судалж ТУЗ-ийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагаар томилоход татгалзах зүйлгүй талаарх хариуг албан бичгээр тус тус хүргүүлсэн, түүнчлэн МБнаас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч нь нэг талаас нийтийн чиг үүргийг, хувийн эрх зүйн аргаар хэрэгжүүлдэг, нөгөө талаас АБ ХХК-ийг тодорхой хугацаанд удирдан зохион байгуулах эрхтэй этгээд тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага гэж үзэхгүй, харин банкны удирдлагын эрх, үүргийг шилжүүлэн авсан гэж үзнэ, иймд МБ нь хариуцагч биш, эрх залгамжлагч биш гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.
6.2.Бүрэн эрхт төлөөлөгч нь 2020.11.23-ны өдрийн Б-742 тоот албан бичгээр “...АБ ХХК-ийн 2020.11.06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар 709 ширхэг энгийн хувьцааг нэмж гаргах тогтоол гарч, өөрт ногдох хувьцааг нэрлэсэн үнээр тэргүүн ээлжид худалдан авах эсэх, эсхүл уг эрхээ бүхэлд нь буюу хэсэгчлэн хэрэгжүүлэх эсэх саналаа 2020.11.20-ны өдрийн дотор ирүүлэхээр тогтоосон тул хувьцаа эзэмшигч ДСН ХХК-ийг нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэхээр татгалзсанд тооцсон...” гэж үзэж байгаа болохыг ДСН ХХК-нд мэдэгдэж, уг албан бичгийг ДСН ХХК-нд 2020.11.23-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлжээ.
Бүрэн эрхт төлөөлөгч нь энэ талаар 2020.11.24-ний өдрийн Б-743 тоот албан бичгээр УБИ ХХК-нд мэдэгдэж, “...ДСН ХХК-ийн татгалзсан 429 ширхэг хувьцааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн худалдан авах эсэх талаарх саналаа, холбогдох баримтын хамт ирүүлэхийг...” санал болгосон байх ба, 2021.01.11-ний өдрийн Б-3 дугаар албан бичгээр “...УБИ ХХК нь нийт 709 ширхэг энгийн хувьцааг худалдаж авах саналыг, холбогдох баримтуудын хамт ирүүлсэн тул хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр МБанд хүсэлт гарган ажиллаж байгаа...” талаар ДСН ХХК-нд мэдэгдэж, уг албан бичгийг 2021.01.12-ны өдөр ДСН ХХК-нд баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.
6.3.Үүний хариуд ДСН ХХК нь 2021.01.18-ны өдрийн 205 дугаар албан бичгээр Бүрэн эрхт төлөөлөгчид хандан “...Коронавируст цар тахлыг Монгол улс дотооддоо алдсан улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж дотоодын халдвар өдөр ирэх бүр нэмэгдэж байсан цаг үед АБ ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчөөс дангаар гаргасан 2020.11.06-ны өдрийн 2 дугаар тогтоолоо хүчингүй болгож, хууль зөрчиж хурал зарласан, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг зохих хууль, журмын дагуу хүргүүлээгүй... 2021.01.19-ний өдөр хурал зарласан байна, хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбат миний биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай...” гэх үндэслэлээр хувьцаа эзэмшигчдийн 2021.01.19-ний өдрийн ээлжит бус хурлыг зарласан шийдвэрийг хүчингүй болгож, хурлыг цуцлах тухай шаардлага хүргүүлсэн байна.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн магадалгаагаар Б.Эрдэнэбат нь 2018.01.18-ны өдрөөс 2021.01.25-ны өдрийг хүртэл өвчтэй байсан, дээр дурдсан ДСН ХХК-ийн хүсэлт, албан бичгийг Бүрэн эрхт төлөөлөгчийн ажилтан 2021.01.19-ний өдрийн 09.03 цагт хүлээн авч, гарын үсгээ зурсан байх бөгөөд үүнийг хариуцагч АБ ХХК-иас ажилтан Э.Мөнхбат болохыг тайлбарлаж, уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй, хүсэлтийг шийдвэрлээгүй, шийдвэрлэх шаардлагагүй гэж тухайн үедээ үзжээ.
6.4.АБ ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2021.01.12-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2021.01.12-ны өдөр зарлаж, 2021.01.19-ний өдрийн 09.30 цагт хуралдуулахаар тогтоож, хавсралтаар хэлэлцэх асуудал болох АБ ХХК-ийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах, АБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох асуудлын талаар болон хурлын дэгийг баталжээ.
Улмаар Бүрэн эрхт төлөөлөгч нь 2021.01.19-ний өдрийн хурлын зарыг Өдрийн сонины 2021.01.13-ны өдрийн №008 (6630) дугаарт, Зууны мэдээ сонины 2021.01.13-ны өдрийн № 9 (6486) дугаарт тус тус нийтлүүлж, энэ талаар 2021.01.13-ны өдөр хувьцаа эзэмшигч нарт баталгаат шуудангаар хүргүүлж, мэдэгдсэн байх ба, АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021.01.19-ний өдрийн 01 тоот тогтоол, хавсралтаар хэлэлцэх асуудал болох АБ ХХК-ийн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах, Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох асуудлын талаар болон хурлын дэгийг баталсан.
6.5.Өөрөөр хэлбэл хурлыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ДСН ХХК-ийн саналын эрх нэгэнт түдгэлзсэн, тэрээр хуралд оролцсон ч саналын эрхгүй, хурлын ирц, хурлын хүчин төгөлдөр байдал болон шийдвэрт нөлөө үзүүлж чадахгүй байх тул Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хурлыг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд энэхүү хурлаас 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудыг гаргажээ. Тогтоол тус бүрийг авч үзвэл,
А.АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас гарсан 2021.01.19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор,
1.АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.03.09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан АБ ХХК-ийн дүрмийн 4.3 дахь заалтад “банкны гаргасан хувьцаа нь 35,009,500,000 төгрөг буюу нэг бүрийн 21,166,565 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1654 ширхэг энгийн хувьцаа байна.
ДСН ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ мөнгөн дүнгээр 21,166,539,969 төгрөг, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 60,46%,
УБИ ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ мөнгөн дүнгээр 13,842,960,031 төгрөг, хувь нийлүүлсэн хөрөнгөд эзлэх хувь 39,54%,
Дүн 35,009,500,000 төгрөг, 100%” гэж заасныг,
“банкны гаргасан хувьцаа нь 50,016,595,221.70 төгрөг буюу нэг бүрийн үнэ 21,16,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2363 ширхэг энгийн хувьцаа байна.
УБИ ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц мөнгөн дүнгээр 28,850,029,321.70 төгрөг, хувьцааны тоо 1363, ХНХ-д эзлэх хувь 57,68%,
ДСН ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц мөнгөн дүнгээр 21,166,565,900 төгрөг, хувьцааны тоо 1000, ХНХ-д эзлэх хувь 42,32%,
Нийт 50,016,595,221.70 төгрөг, хувьцааны тоо 2363, ХНХ-д эзлэх хувь 100%” гэж өөрчилж, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгасан байх ба, уг дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг зохих журмын дагуу Улсын бүртгэл болон МБны 2021 оны эрх зүйн актын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, Бүрэн эрхт төлөөлөгч нь ДСН ХХК-ийг хувьцаа худалдан авах эрхээ тэргүүн ээлжид хэрэгжүүлэх боломжоор хангасан байхад нэхэмжлэгч ДСН ХХК нь энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, улмаар дээрх тогтоолын дагуу ДСН ХХК-ийн 60,46%-ийн хувьцаа нь 42,32% болж багассан харагдах боловч түүний оруулсан хөрөнгийн хэмжээ 21,166,565,900 төгрөг хэвээр байна. Иймд Бүрэн эрхт төлөөлөгч нь ДСН ХХК-ийн эзэмших хувьцааны хувийг үндэслэлгүйгээр багасгасан, эрх ашгийг нь хохироосон гэж үзэхгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.
Б.АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021.01.19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “... банкны удирдлагад зохистой засаглал бүрдүүлэх...” зорилгоор АБ ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд нэр дэвшигч нь холбогдох хууль, журамд заасан шаардлагыг хангаж буйг Монгол банк тогтоосон нөхцөлд:
АБ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Шагдарсүрэнгийн Баярсайханыг,
04 дүгээр тогтоолоор АБ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Санжаагийн Сайнбатыг,
05 дугаар тогтоолоор АБ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүнээр Сэнгэдоржийн Хосбаярыг,
06 дугаар тогтоолоор АБ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр Пүрэвийн Мөнх-Эрдэнийг,
07 дугаар тогтоолоор АБ ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр Дэлэгийн Түвшинтамирыг тус тус сонгосонд тооцож, нэр дэвшигч нарын мэдээллийг МБанд хүргүүлж, холбогдох хууль, журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоолгохыг Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад даалган шийдвэрлэжээ.
6.6.Дээрх шийдвэрийн дагуу Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021.01.19-ний өдрийн А-12 дугаар албан бичгээр Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд сонгогдсон этгээдүүдийн баримт, материалыг МБанд хүргүүлж, Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд сонгогдох этгээдүүд нь хууль, журамд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоож, АБ ХХК-нд хариу мэдэгдэхийг хүсжээ.
МБ нь АБ ХХК-ийн ирүүлсэн хүсэлт, холбогдох баримт, материалыг хянаж үзээд 2021.01.21-ний өдрийн А-1а/81, 82, 83, 84, 85 тоот албан бичгүүдээр Ш.Баярсайхан, С.Хосбаяр, С.Сайнбат, Д.Түвшинтамир, П.Мөнх-Эрдэнэ нарыг Банкны тухай хууль, Банк байгуулах тухай зөвшөөрлийн журамд заасан шаардлагыг хангасан гэж үзэн, дурдсан нэр бүхий хүмүүсийг ердийн болон хараат бус гишүүнээр томилоход татгалзах зүйлгүй гэсэн хариуг АБ ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчид өгчээ. Энэ бүх ажиллагаа нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасантай нийцсэн байна.
6.7.Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...хурлын зарыг мэдэгдээгүй, ДСН ХХК-ийг хуралд оролцуулаагүй, байгууллагын 60,46%-ийн эзэмшлийн хувьцааг 42,32% болгож бууруулж, эрх ашгийг хөндсөн, энэ үед Б.Эрдэнэбат нь биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй байсан, энэ талаар мэдэгдсээр байхад хурлыг хийж, дурдсан тогтоолуудыг гаргаж Компанийн тухай хууль болон Банкны тухай хуулийг зөрчсөн...” гэх тайлбар,
Хариуцагч АБ ХХК-ийн гаргасан “...Бүрэн эрхт төлөөлөгч нь захиргааны байгууллагад хамаарах тул хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэсэн агуулга бүхий тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.
Учир нь Банкны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2, 75.3-т зааснаар банканд албадлагын арга хэмжээ авах тухай МБны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд холбогдогч этгээд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байна. Харин тухайн маргааны зүйл нь МБны гаргасан шийдвэрт бус харин Бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан шийдвэрт хамааралтай байх тул Банкны тухай хуулийн 75 дугаар зүйл хамаарахгүй, үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.
7.Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021.01.22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар.
7.1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Бүрэн эрхт төлөөлөгч нь Компанийн тухай хууль, Банкны тухай хуулийг зөрчиж УБИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, банкны хувьцаа эзэмшигчтэй холбогдох этгээдийг АБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон, МБны ерөнхийлөгч нь хувийн хэвшлийн байгууллагын гүйцэтгэх удирдлагыг томилох хууль зүйн боломжгүй гэж тайлбарлав.
Хариуцагч АБ ХХК болон гуравдагч этгээд нь бүрэн эрхт төлөөлөгч нь МБны ерөнхийлөгчийн А-1а/89 тоот албан бичиг, зөвшөөрлийн дагуу, хуульд заасан журмын дагуу Б.Ариунжаргалыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон, тэрээр энэ үед УБИ ХХК-нд ажиллаж байгаагүй, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, гүйцэтгэх удирдлагаар томилогдох боломжтой гэж үзсэн байгаа гэж,
Хариуцагч МБ нь бид Банкны тухай хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд АБны бүрэн эрхт төлөөлөгчөөс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн энгийн болон хараат бус гишүүн, гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигчид нь хууль, журмын шаардлагад нийцсэн эсэхийг судалж ТУЗ-ийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагаар томилоход татгалзах зүйлгүй талаарх хариуг албан бичгээр хүргүүлсэн, Бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрт ямар нэгэн оролцоо байхгүй гэж тус тус мэтгэлцсэн.
7.2.МБ нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021.01.21-ний өдрийн А-15 тоот гүйцэтгэх удирдлага томилох тухай хүсэлтийг хүлээн авч танилцаад 2021.01.22-ны өдрийн А-1/89 тоот албан бичгээр иргэн Б.Ариунжаргал нь Банкны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан шалгуурыг хангаж байгаа тул АБны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулахад татгалзах зүйлгүй гэсэн хариуг АБ ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчид өгчээ.
Б.Ариунжаргал нь гуравдагч этгээд УБИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2020.01.28-ны өдөр томилогдож, 2021.01.19-ний өдрийг хүртэл ажилласан, түүний дараа 2021.01.19-ний өдөр УБИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар И.Галбуян томилогдсон болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдана.
Өөрөөр хэлбэл, Б.Ариунжаргал нь АБ ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөлийн 2021.01.22-ны өдрийн 16 тоот тогтоолоор АБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоос өмнө УБИ ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн байх ба, түүнийг 2021.01.22-ны өдрөөс АБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг зөрчөөгүй, МБ хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцсон, гүйцэтгэх удирдлагыг томилсон байдал баримтаар тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...үндэслэлийг Бүрэн эрхт төлөөлөгч нь Компанийн тухай хууль, Банкны тухай хуулийг зөрчиж УБИ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, банкны хувьцаа эзэмшигчтэй холбогдох этгээдийг АБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон, МБны ерөнхийлөгч нь хувийн хэвшлийн байгууллагын гүйцэтгэх удирдлагыг томилох хууль зүйн боломжгүй гэх...” тайлбар үгүйсгэгдэнэ.
8.2021.08.18-ны өдрийн АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан Х/03, Х/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар.
8.1.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг АБ ХХК нь Компанийн тухай хууль, дүрмийн заалтыг зөрчсөн, ирц хүрээгүй байхад хурлыг хийсэн гэж тайлбарлав.
Хариуцагч АБ ХХК болон гуравдагч этгээд нь хурлын зар, холбогдох материалыг зохих журмын дагуу хувьцаа эзэмшигч нарт хүргүүлсэн, ДСН ХХК өмнө нь зарлагдсан хуралд ирээгүй учир хурал хойшилсон байдаг, энэхүү хуралд ДСН ХХК мөн ирээгүй учир УБИ ХХК-ийн ирцээр Компанийн тухай хуульд зааснаар хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөр гэж үзсэн, Компанийн тухай хууль, дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж,
Хариуцагч МБ нь АБ ХХК-ийн гаргасан шийдвэрт МБны оролцоо байхгүй, бид хариуцагч биш гэж тус тус тайлбарлан маргасан.
8.2.МБны ерөнхийлөгчийн 2021.01.22-ны өдрийн А-19 тоот тушаалаар “...АБ ХХК нь МБны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 дугаар тушаалаар өгсөн үүрэг даалгавар биелэгдэж, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 50,0 тэрбум төгрөгт хүрсэн...” гэсэн үндэслэлээр АБ ХХК-нд авч хэрэгжүүлсэн нөхцөлт удирдлагын арга хэмжээг 2021.01.22-ны өдрөөр дуусгавар болгож, мөн өдрийн А-20 дугаар тушаалаар МБнаас АБанд хянагчаар Б.О, С.Эрдэнэ нарыг томилж, тушаалын хавсралтаар хянагчийн ажиллах удирдамжийг баталсан байна.
МБны ерөнхийлөгчийн 2017.10.30-ны өдрийн А-276 дугаар “банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021.12.31-ний өдрөөс 100,0 тэрбум төгрөгөөр тогтоож, шинэчлэн тогтоосон хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангаж ажиллах төлөвлөгөөг боловсруулан 2017.12.31-ний өдрийн дотор МБанд ирүүлэхийг банкны Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт үүрэг болгожээ.
8.3.МБны ерөнхийлөгчийн 2021.01.22-ны өдрийн А-19 тоот тушаалаар АБ ХХК-нд авч хэрэгжүүлсэн нөхцөлт удирдлагын арга хэмжээг 2021.01.22-ны өдрөөр дуусгавар болгосон байх тул МБны ерөнхийлөгчийн 2020.08.18-ны өдрийн А-335 дугаар тушаалаар түдгэлзсэн байсан хувьцаа эзэмшигч нарын саналын эрхийг сэргэсэн гэж үзэх үндэслэлтэй. Ийнхүү хариуцагч АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлөөс тодорхой асуудлыг хэлэлцэх зорилгоор ээлжит болон ээлжит бус хурлуудыг зарлан хуралдуулж байсан байна.
МБны 2021.11.01-ний өдрийн А-1/1074 тоот албан бичгээр МБны ерөнхийлөгчийн 2017.10.30-ны өдрийн А-276 тоот тушаалыг хэрэгжүүлэх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 100,0 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлээгүй нөхцөлд банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авах тухай албан бичгийг АБ ХХК-нд хүргүүлж байсан байх ба, АБ ХХК нь МБны ерөнхийлөгчийн энэхүү тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор 2021.07.28-ны өдөр хурлын Т/20 дугаар тогтоолоор 2021.08.05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан байх боловч ДСН ХХК хуралд ирээгүй шалтгаанаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.08.06-ны өдрийн Т/22 дугаар тогтоолоор хурлыг 2021.08.18-ны өдрийн 10.00 цагт хойшлуулан товлож, хэлэлцэх асуудлыг тогтжээ. Энэ талаар 2021.08.09-ний өдрийн ТБ/08 тоот албан бичгийг хувьцаа эзэмшигч нар болох ДСН ХХК болон УБИ ХХК-нд баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн.
Ийнхүү 2021.08.18-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд ДСН ХХК ирээгүй байх бөгөөд 2021.08.18-ны өдрийн 08/18 дугаар ээлжит бус хурлын тооллогын комиссын тогтоолоор саналын эрхтэй энгийн хувьцааны 1363 ширхэг хувьцаа буюу 57,68%-ийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч УБИ ХХК-ийн гүйцэтгэх захирал И.Галбуян хүрэлцэн ирсэн, саналын эрхтэй энгийн хувьцааны 1000 ширхэг хувьцаа буюу 42,32%-ийг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч ДСН ХХК-иас төлөөлөл хүрэлцэн ирээгүй, хурлын ирц 57,68% буюу Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т зааснаар хойшлогдсон хурлын ирцийг 20%-иар тооцож хурлыг хүчин төгөлдөр гэж хуралдуулсан байна.
8.4.Энэхүү хурлаас хувьцаа эзэмшигчдийн 2021.08.18-ны өдрийн Х/03, Х/04 дүгээр тогтоолууд гарсан байх ба Х/03 дугаар тогтоолоор,
1.АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч УБИ ХХК-ийн санал, шаардлагын дагуу тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.08.06-ны өдрийн хурлаар товлогдсон хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд АБ ХХК-ийн 42,32%-ийн хувьцаа эзэмшигч, ДСН ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т заасан үндэслэлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын ирц хүчин төгөлдөр болсон тул 57,68 хувийн хувьцаа эзэмшигч УБИ ХХК дангаар шийдвэр гаргаж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хавсралтаар баталж,
2.Батлагдсан төлөвлөгөөг зохих журмын дагуу Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхийг гүйцэтгэх удирдлагад даалган шийдвэрлэжээ.
Х/04 дүгээр тогтоолоор,
1.АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч УБИ ХХК-ийн санал, шаардлагын дагуу тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.08.06-ны өдрийн хурлаар товлогдсон хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд АБ ХХК-ийн 42,32%-ийн хувьцаа эзэмшигч, ДСН ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т заасан үндэслэлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын ирц хүчин төгөлдөр болсон тул 57,68 хувийн хувьцаа эзэмшигч УБИ ХХК дангаар шийдвэр гаргаж, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталж,
2.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталсантай холбогдуулан нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2363 ширхэг энгийн хувьцааг нэмж гаргах замаар АБ ХХК-ийн зарласан хувьцааг нэмэгдүүлж банкны дүрмийн 4.2 дахь заалтад “...банк нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4726 ширхэг энгийн хувьцаатай байх ба зарласан хувьцааны нийт дүн нь 100,033,190,443 төгрөг байна...” гэж өөрчлөлтийг оруулж, энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтаар дүрмийн шинэчилсэн найруулгыг баталж,
3.Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, зарласан хувьцааны төрөл тус бүрээс гаргах хувьцааны тоо, хугацаа, нөхцөлийг тодорхойлох, нэмж гаргасан хувьцааг хувьцаа эзэмшигч нарт тэргүүн ээлжид худалдахаар санал болгох ажлыг холбогдох хууль, тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэхийг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн байна.
8.5.Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралт болох АБ ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх төлөвлөгөөг 2021 оны 09, 11, 12 саруудад гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр байх ба, 2021 оны 09, 11 саруудад тус бүр 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 709 ширхэг хувьцаа нэмж гаргах, тус бүр 15,007,095,223.10 төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, 2021 оны 12 сард 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 945 ширхэг хувьцаа нэмж гаргах, 50,016,595,221.70 төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр энэхүү төлөвлөгөөнд тусгажээ.
Улмаар АБ ХХК нь Х/04 дүгээр тогтоолоор баталсан компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг МБны 2021 оны банкны эрх зүйн актын бүртгэл болон улсын бүртгэлд бүртгүүлэн 2021.12.09-ний өдрийн Б-813 тоот албан бичгээр уг дүрмийн шинэчилсэн найруулгыг ДСН ХХК-нд хүргүүлсэн.
8.6.Өөрөөр хэлбэл, Х/03, Х/04 тоот тогтоолуудын дагуу АБ ХХК-ийг хувьцаат компанийн хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөөний дагуу үе шаттай ажиллагаа хийгдэж байгаа болохыг хариуцагч АБ ХХК тайлбарлаж байна.
Иймд АБ ХХК нь 2021.08.18-ны өдрийн хурлыг Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т зааснаар хийж, хурлаас гарсан Х/03, Х/04 дугаар тогтоолууд нь хүчин төгөлдөр болсон байх тул хойшлогдсон хурлын ирцэд АБ ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх заалтыг хамаарахгүй гэж үзлээ.
9.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, МБ нь Банкны тухай хуулийн 52, 30 дугаар зүйлд зааснаар АБ ХХК-нд нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тухайн банкны удирдлагын эрх, үүргийг бүрэн эрхт төлөөлөгчид шилжүүлэх, банкы хувьцаа эзэмшигчдийн саналын эрхийг түдгэлзүүлэх, Бүрэн эрхт төлөөлөгч нь тухайн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх, банкны эрхлэх үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар бие даан шийдвэр гаргах, шаардлагатай хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах зэрэг онцгой эрхтэй байна.
Энэхүү онцгой эрхийн хүрээнд МБны ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр, түүнээс томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн дээр дурдсан үйл ажиллагаа хууль ёсны байх бөгөөд Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлууд, хурлуудаас гарсан маргаан бүхий тогтоолууд нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3, 52 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр болсон, түүнчлэн АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн зарлан хуралдуулсан хурал, хурлаас гаргасан тогтоолууд нь Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.4, 2020.03.09-ний өдрийн дүрмийн 8 дугаар зүйлийг зөрчөөгүй, Бүрэн эрт төлөөлөгч болон АБ ХХК нь Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг зөрчөөгүй, хурлуудыг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулсан, ингэхдээ нэхэмжлэгч ДСН ХХК-ийг хуралд оролцох, хувьцаа худалдан авах эрхээр хангасан, түүний эрх ашгийг зөрчөөгүй байх тул дээр дурдсан хурлууд, хурлуудаас гаргасан тогтоолуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.
10.Иймд нэхэмжлэгч талын гаргасан дээр дурдсан нэхэмжлэлүүд үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ДСН ХХК-ийн 2020.12.03-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, 2020.12.23-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, 2021.02.09-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 492,000 төгрөг, 2021.09.23-ны өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад холбогдуулан тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /70,200+70,200/ төгрөг, 2021.12.22-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 141,000 төгрөг, 2021.12.24-ний өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 141,000 төгрөг, нийт 1,125,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.3-т зааснаар АБ ХХК, МБ ТБАГУТҮГ-т тус тус холбогдох Бүрэн эрхт төлөөлөгчийн зарлан хуралдуулсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020.02.19-ний өдрийн шийдвэрийг хүчин төгөлдөр болохыг даалгах, 2020.03.09-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчингүйд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2020.11.06-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2021.01.19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан 02, 03, 04, 05, 06, 07 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах, Бүрэн эрхт төлөөлөгчийн 2021.01.22-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, 2021.08.18-ны өдрийн АБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хурлаас гаргасан Х/03, Х/04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай ДСН ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ДСН ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,125,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА