Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/044

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, 

нарийн бичгийн дарга Ц.С,

орчуулагч А.Е,

улсын яллагч Х.Ө, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

шүүгдэгчид О.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б д холбогдох 2017************ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч О.Б : Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Б овогт О ийн Б , 1992 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто слесарь мэргэжилтэй, малчин, Т сумын 0 дугаар багт аав, ээж, 2 дүүгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЙ*************. 

Шүүгдэгч О.Б ы холбогдсон хэргийн талаар: 

- Шүүгдэгч О.Б нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орой 21 цагийн үед Т сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт иргэн С.Г гийн хаваржаанд байдаг байшинд хууль бусаар нэвтрэн орж адууны мах, хонины мах, ааруул, шар тос, үхрийн сүү зэрэг нийт 340200 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг хулгайлж өөрийн ах О.М ийн эзэмшлийн хар алаг зүсмийн мориор авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна” гэв. 

- Мөн шүүх хуралдаанд: Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, хохирогч С.Г гийн мэдүүлэг, гэрч Г.М, С.О, К.Н, Г.Х нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. 

Шүүгдэгч О.Б ы гэм буруугийн талаар: 

1. Шүүгдэгч Оийн Б нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орой 21 цагийн үед Т сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр “Х” гэх газарт иргэн С.Г гийн хаваржаанд байдаг байшинд хууль бусаар нэвтрэн орж адууны мах, хонины мах, ааруул, шар тос, үхрийн сүү зэрэг нийт 340200 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг хулгайлж өөрийн ах О.М ийн эзэмшлийн хар алаг зүсмийн мориор авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11 дүгээр хуудас/, 

- Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, 

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15 дугаар хуудас/,

- 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №10 тоот үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-89, 90-92 дугаар хуудас/,

6. Хохирогч С.Г гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие Т сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Х” гэх газар хаваржиж байсан ба хаваржиж байсан газарт их хэмжээний цас орж, мал хариулах боломжгүй болсон болохоор 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Х” гэдэг газарт байдаг өвөлжөөнд түр нүүж очсон. Би гурван өдрийн дараа ганцаараа морьтой 7 км зайтай байдаг хаваржаанд ирж үлдсэн үхэр малаа тоолж цасгүй газар тууж хаваржаанд ирэхэд хаваржаанд байсан байшингийн цонхыг рамтай бүхэлдээ авч хаясан байсныг үзэж дотор ороход эвхдэг диваныг дэлгэсэн, орыг зассан, гал зууханд тогоог тавьж, гэрт үлдсэн битонд байсан 5 литр сүүний 3 литрийг хажууд байсан хуванцар саванд хийж аваад явсан байдалтай, шкафанд байсан 10-аад килограмм орчим ааруул алга болсон байдалтай байсан ба хаваржаа байшингийн хажууд байсан амбаарыг мөн цонхны рамтай татаж эвдэж авч хаясан байдалтай байсан. Би хаалгыг онгойлгож дотор ороход нэг шуудайнд хийсэн хонины бүтэн мах, мөн шуудайнд хийсэн адуу, үхрийн мах, хонины гэдсэнд хийж тавьсан өөрсдөө идэж байсан 5 орчим килограмм шар тос алга болсныг мэдсэн. Мөн чулуугаар барьсан эд зүйл хадгалж байсан амбаарын хаалганы нугас талын хэсгийг эвдэж орсон байсан. Уг амбаарт эсгий гэр, мотоцикл зэрэг эд зүйл байсан. Уг амбаараас ямар нэгэн зүйл алдагдаагүй байна. Амбаар дотор байсан цасанд нэг хүний гутлын мөр үлдсэн байсан. Би хаваржааны ойр орчмоос мөр хайхад малын хашаа болон хаваржаа байшингийн хаалганы өмнө байсан цасанд үлдсэн нэг адууны мөр байсныг хөөж мөрдөж явахад М багийн иргэн О.М ийн /М/-ы гэрийн гадаа ирж малын хашааны хаалганы өмнө ирсэн. Би очиход О.М ийн дүү О.Б хашааны хаалганы хэсэгт хүрз бариад цас арилгаж байсан би энэ адууны мөр хэний адууны мөр вэ гэхэд М гэгч адуу хайж явсан гэсэн. Би өөр зүйл мэдэхгүй гэсэн. Би түүнд чи М амбаар байшинг яагаад эвдэж сүйтгэсэн бэ гэхэд би мэдэхгүй очоогүй, би тэндээс юу хайх билээ гэсэн. Би тухайн үед ядарч байсан болохоор О.Б д өөр зүйл хэлээгүй. М тай уулзах санаатай М ын гэр лүү явсан. Би явж байхад О.Б миний араас хашгирч адууны мөр миний морины мөр биш гэж хэлсэн. Морины мөр О.М ийн хашаанаас миний хаваржаанд байдаг хашаанд очиж тэндээс шууд буцаж ирсэн байдалтай байсан. Өөрөөр хэлбэл адууны мөр өөр чиглэлд очоогүй байсан. Би М т очиж уулзахад би морьтой үхэр хайж ирсэн минь үнэн, гэхдээ би танай хаваржаанд байдаг хашаанд очоогүй гэсэн. М ын гэрт очих үед адууны мөр М хашаа хороо руу чиглэн явсан эсэхийг анзаарч ажиглаж явсан ба М ын гэрээс М хашаа руу явсан ямар ч мөр байгаагүй. Тэгээд би гэрт ирж болсон асуудлыг хүү Хд хэлсэн ба миний хүүхэд Х Толбо сумын цагдаад мэдэгдэж, дуудлага өгснөөр Т сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа маргааш нь ирж үзлэг хийж шалгаж явсан. Гэрт шкафны дээд талд М гэрт ирсэн хүн өөрийн цайвар ногоон өнгийн гар хийцийн хуучин бээлийгээ орхиж явсан байсан ба уг бээлийг аваад явсан. Надаас Е болсон асуудлын талаар тайлбар авсан. Дараа нь намайг аймгаас ирсэн цагдаа нар Толбо сумын төвд дуудаж байна гэж сонссон ба тэр үед ажилтай болохоор очоогүй. Тэгээд өчигдөр үхэр мал нядалж авахаар ирсэн хүүхдийн машинаар аймагт ирсэн ба маргааш нь цагдаагийн газар очих санаатай Х гэгч хүүхдийнхээ гэрт байхад О.Б ы хүргэн ах болон эгч нь, мөн аав нь О, ээж нар нь ирж М хүүхэд О.Б хулгай хийсэн байна гэж уучлалт гуйсан ба хамт ирсэн О.Б танай хаваржаанаас би хулгай хийсэн намайг уучлаарай гэж уучлалт гуйсан болно. Би О.Б ыг уучлалт гуйсан болохоор уучилсан. Би учирсан хохирлоо төлүүлж авна. Надад учирсан хохирлыг төлж өгвөл өөр гомдол санал шалгуулах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

-Хохирогчоор дахин байцаахад өгсөн: “... М байшингаас 3 настай хонины шуудайд хийсэн бүтэн мах алдагдсан. Хонины мах 18-20 килограмм баталгаатай гарна гэж бодож байгаа. Мөн шуудайнд хийсэн адуу, үхрийн цул мах алдагдсан. Адууны мах 15 килограмм, үхрийн махыг 10 килограмм байсан гэж хүү Г.Х бид хоёр тооцоолж гаргасан байгаа. Мөн 15 килограмм ааруул, 5 килограмм шар тос, 3 литр үхрийн сүүг тухайн хулгай гарсан өдөр алга болсон гэж бид тооцоолсон. Бидний гаргасан тооцоо бол бодит тооцоо болно. Бид ямар нэгэн илүү, дутуу зүйл нэмж хасаагүй уг тооцоог гаргасан. Бид нарт учирсан хохирлыг О.Б өөрөө хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан болохоор бид нарт ямар нэгэн байдлаар хохирлын талаар маргах зүйл байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, О.Б д гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, 

- Гэрч Г.Хн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Баян-Өлгий аймгийн Т сумын 0 дугаар багт аавын хамт амьдардаг. Бид тус багийн “Х” гэх газарт байдаг хаваржаанд цас орсноос болж “Х” гэх газарт байдаг өвөлжөөнд түр нүүж очиж малаа хариулж байсан. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр миний аав С.Г нь ганцаараа морьтой хаваржаанд байдаг  гэр лүү явсан ба орой ирэхдээ М гэрийн хаалга, цонхыг эвдсэн байна шуудайнд байсан хонины мах, ааруул, шар тос, сүүг хулгайлж авч  явсан байна гэж хэлсэн. Тэгээд би сумын цагдаад утсаар мэдэгдэж дуудлага өгсөн юм. Хаваржаанд байдаг гэр амбаарт 2 шуудай үхэр, хонь, адууны мах, шар тос, тал шуудай ааруул, 5 литр сүү байсан. Бид өөрсдөө тооцоолж үзэхэд 25 кг хонины мах, 15 кг адууны мах, 10 кг үхрийн мах, 15 кг ааруул, 5 кг шар тос байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

- Гэрч К.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Т сумын 0 дугаар багийн С.Г гэх хүний малчин юм. Би 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Г гийн гэрт хөлсийн малчингаар очсон бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр сумын төвд ирсэн юм. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байх 08 цагийн үед хаваржааны байшин руу С.Г ганцаараа морьтой явсан ба орой 19 цаг 30 минутын үед ирсэн. Ирээд хаваржааны амбаарт хулгай орсон байна, хаалга цонхыг нь эвдсэн байна, мах, ааруул, шар тос, сүү хулгайлсан байна гэсэн. Хүүхэд нь болох Х /Б/ цагдаад мэдэгдэж байсан юм.  Би цагдаа нар ирэх үед Г гийн хаваржаанд очсон ба хаваржаа байшинд ногоон саарал өнгийн 2 ширхэг бээлий үлдсэн байсан. Би О.Б ы ах О.М ийн гэрт 03 дугаар сарын 19-ний өдөр утсаар ярихаар очих үед дээрх бээлийг гэрийн үүдний хэсэгт байсныг харж байсан. Би О.Б ыг сэжиглэж байна. Учир нь тухайн үед их цастай байсан, алс хол газраас ирээгүй гэж бодож байна. С.Г гийн гэрт хамгийн ойролцоо нь О.Б ы ах М ийн гэр байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

- Гэрч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие   өөрийн хүүхэд О.Б С.Г гэгчийн хаваржаанд байдаг гэрээс мах хулгайлсан гэж шалгагдаж байна гэж сонссон. Бид О.Б аас энэ талаар асуухад бид нарт хулгай хийгээгүй гэж үнэнээ хэлээгүй. Би сумын хэсгийн төлөөлөгчид О.Б ы холбогдсон хэргийн талаар асууж ирж байсан. Хэсгийн төлөөлөгч Е О.Б д холбогдох материал аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаах тасагт шилжсэн гэж хэлсэн. Тэгээд О.Б ыг аймгийн Цагдаагийн газарт дуудаж байна гэснээр сумын цагдаатай хамт аймаг руу явсан. Тэгээд 2 өдрийн дараа буюу уржигдар О.Б бид нарт утсаар ярьж би С.Г гийн гэрээс хулгай хийсэн нь үнэн. Г аймагт ирсэн байна, уучлалт гуйя гэснээр эхнэр бид хоёр хүргэн ах Сн машинаар эхнэр нь болох С.Х нарыг дагуулж авч аймагт очиж О.Б д уулзахад би С.Г гийн гэрээс хулгай хийсэн минь үнэн гэж хэлсэн. Тэгээд С.Г Х гэгчийн гэрт байна гэснээр тэнд хайгаад очсон. Хгийн гэрт С.Г байсан. Бид С.Г д ирсэн учир байдлаа хэлж бид О.Б ы хулгай хийснийг мэдээгүй, сая бид нарт хулгай хийсэн талаар хэлсэн биднийг болон хүү О.Б ыг уучлаарай гэж уучлалт гуйсан. Тэр үед О.Б ч С.Г гаас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

- Гэрч Г.Мгийн 2017 оны 03 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна М аав С.Г утсаар М хаваржаанд байдаг байшинд хулгай орж мах, шар тос, ааруул, сүү зэрэг зүйл алдагдсан байна. Би М хаваржаанд ирсэн адууны мөрөөр хөөхөд О.Б ы гэрт очсон. О.Б ыг цагдаад мэдэгдэж шалгуулж байгаа гэж хэлсэн. Тэгээд 04 дүгээр сарын 28-ний өдөр байх өдрийг нь санахгүй байна аав С.Г цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөөр ирлээ гэж Толбо сумаас М гэрт ирсэн. Тэр өдрийн маргааш нь О.Б аав, ээж, хүргэн ах эгчээ нараа дагуулж М гэрт ирж миний аавд би хулгай хийсэн үнэн, намайг уучлаарай гэж уучлалт гуйсан. Тэр өдөр миний нөхөр Т.Х хөдөө хувийн ажлаар явчихсан байсан, хүү Улаанбаатар хотод сурдаг оюутан ба гэрт аав С.Г тай хамт хоёулхнаа байсан. О.Б нь М аав С.Г д танайхаас мах, шар тос, ааруул сүүг чинь хулгайлсан, хохирлыг төлж өгнө гэж хэлж байсан. Аав С.Г О.Б ыг уучилсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, 

- Шүүгдэгч О.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би өнөөдөр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч С.Г гаас аав О, ээж Сайран, хүргэн ах Сергажи, эгч Х нарын хамт уучлалт гуйсан. С.Г намайг уучилсан, дахиж ийм хэрэг үйлдэж болохгүй гэж хэлсэн. С.Г д учирсан хохирлыг бүрэн төлж өгнө гэж хэлсэн. Миний бие 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 21 цаг 30 минутын үед төрсөн ах О.М ийн хар алаг зүсмийн морьтой С.Г гийн хаваржаанд очиж 4 өрөө байшингийн цонхны салхивчийн шилийг хагалан орж цагаан өнгийн 2 шуудайд байсан мах, хонины гүзээнд хийж хадгалсан шар тос зэргийг авсан ба амьдарч байсан нэг өрөө байшингийн цонхны тор, рам гялгар уутыг авч хаяж орж 5 литр сүүнээс 3 литр сүүг цагаан өнгийн хуванцар саванд хийж авсан. Мөн тал уутанд хийсэн ааруулыг авсан. Авсан мах, ааруул, шар тосыг М ийн өвсний хашаанд авч ирж өвсний дунд нууж тавьсан болно. Мах, ааруул, шар тос сүүг хулгайлж ирэх замд савтай сүү газар унаж асгарсан болохоор савтай хамт замд хаяж явсан. Ааруулыг идчихсэн. Мах муудсан болохоор ах О.М ийн шар нохойд өгчихсөн. Нэг шуудайд хийсэн мах шинээр нядалсан хонины мах байсан ба муудсан болохоор бага, багаар ах О.М ийн шар нохойд өгөөд дуусгасан. Шар тос хөгзөрсөн болохоор зууханд хийж шатаасан. Миний бие С.Г гийн бүх хохирлыг төлж өгч, түүнийг хохиролгүй болгох болно. ...Би цонхыг гараар хагалсан. Мөн хаалганы сул тор рам, гялгар уутыг гараар татаж эвдэж орсон. Ямар нэгэн багаж хэрэгсэл ашиглаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

- Шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч О.Б ы гэмт үйлдэл нь хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд тэдний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Б ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний эд хөрөнгийг хураахгүйгээр, хуульд заасан хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Б д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1/, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн гар хийцийн ногоон өнгийн 1 хос бээлийг /2 ширхэг/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан иргэн О.М ийн эзэмшлийн хар алаг зүсмийн морийг түүнд буцаан олгож, морины үнэ 450.000 төгрөгийг шүүгдэгч О.Б аас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ. 

Иргэн О.М ийн эзэмшлийн хар алаг зүсмийн морийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Б ы өмч 1 морь, 5 эр хонь, 5 эм хонь, 5 ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч О.Б д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирлыг нөхөн төлсөн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж, түүнд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. 

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б д гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч О.Б ы эрүүл мэндийн даатгалын  гэрчилгээ 1 ширхэг, цахим иргэний үнэмлэх 1 ширхэг зэргийг Цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч О.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286.1.6, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О ийн Б ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б ы эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б д оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч О.Б бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан иргэн О.М ийн эзэмшлийн хар алаг зүсмийн морийг түүнд буцаан олгож, морины үнэ 450.000 төгрөгийг шүүгдэгч О.Б аас гаргуулан улсын орлого болгосугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн гар хийцийн ногоон өнгийн 1 хос бээлийг /2 ширхэг/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар иргэн О.М ийн эзэмшлийн хар алаг зүсмийн морийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Б ы өмч 1 морь, 5 эр хонь, 5 эм хонь, 5 ямааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй. 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч О.Б д оногдуулсан 2 /хоёр/ жил, 1/нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар О.Б д хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан О.Б нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн тохиолдолд Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх учиртайг танилцуулсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б д гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Шүүгдэгч О.Б ы эрүүл мэндийн даатгалын  гэрчилгээ 1 ширхэг, цахим иргэний үнэмлэх 1 ширхэг зэргийг Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б д гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  А.ДАУРЕНБЕК