| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0189/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/248 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
гэрч Ж.Н,
хохирогч А.Г,
хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,
шүүгдэгч Е.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У ө овогт Еий Зт холбогдох эрүүгийн 2513001390195 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У ө овогт Еий З, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Баян-Ө аймгийн Б суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Баян-Ө аймгийн Б сумын 3 дугаар /Цагаан арал/ багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар: БВ**.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Е.З нь согтуурсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Ө аймгийн Ө сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт, хохирогч А.Гыг гэрт түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, улсын яллагч, хохирогч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан дүгнэлт.
1. Шүүгдэгч Е.З мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Мөн хохирогчоос дахин дахин уучлалт гуйж байна. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн хувьд шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж өгөх болно. Тухайн үед согтуу байсан. Эмчилгээний зардал болох 400,000 төгрөгийг төлж өгөх болно” гэв.
2. Хохирогч А.Г мэдүүлэхдээ: “...Миний бие аймгийн төвд 10 давхарт ажилладаг. Өглөө 08 цагт ажилдаа очиж, өдөр 13 цагийн үед гэртээ ажлаас бууж ирсэн. Шүүгдэгчийг би таньдаггүй байсан. Тэрээр тухайн үед манай гэрт дайрч орж ирсэн. Тэр үед би 4 сартай жирэмсэн, надаас хол бай гэж хэлсэн. Тэгээд шүүгдэгч намайг 1 цаг 30 минут орчим хүчиндсэн. Би уйлаад гудамжинд гарч, хөрш нарыг дуудсан. Шүүгдэгч надад би цагдаа нараас айхгүй, дуудвал дуудаарай гэж хэлж, цагдаа нарт бас дайрч, хүч хэрэглэсэн. Шүүгдэгч надаас уучлал гуйгаагүй тул түүнийг хорьж өгнө үү. Миний нэр хүндэд халдаж, хамаатан, найз нөхөдтэй харьцаж, гадаа гарч, ажилдаа явж чадахаа байсан. Бусад хүмүүст надад 40,000 төгрөг өгсөн гээд нэр хүндэд маань халдсан. Үүнийг ах дүүс маань сонсчихсон. Тэгээд хамаатан, аав, ээжийнхээ нүүрэнд харж чадахгүй болсон. Гомдолтой байна, уучлахгүй.
...эмчилгээний зардалд 400,000 төгрөг гарсан, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх болно” гэв.
3. Гэрч Ж.Н мэдүүлэхдээ: “...би Е.Зт хандаж “манай хөрш айлын хүн 20,000 төгрөгөөр бие үнэлдэг. Энэ хүүхэнтэй бэлгийн харьцаанд орсон” гэх зүйлийг хэлээгүй. Би Е.Зыг дуудаагүй.
...би Гүлнарын гэрийн хажуунаас газар авч, тэнд ажил хийж байсан.
...хөрш айлд ийм эмэгтэй байгаа гэж хэн нэгэнд хэлээгүй, би хохирогчтой дотно харилцаанд орж байгаагүй” гэв.
4. Улсын яллагчаас гаргасан дүгнэлтэд: “...шүүгдэгч Е.Зын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг хуулийн дагуу гаргуулах нь зүйтэй” гэв.
5. Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон байгаа. Энэ талаар улсын яллагчийн саналыг дэмжиж байгаа. Сэтгэл санааны хор уршгийн зэрэглэлийг эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлтээр 2 дугаар зэрэглэлээр тогтоосон. Энэ талаар тэр хүснэгтэд дурдсан журмаараа тооцож хохирлыг арилгах нь зүйтэй. Тухайн хэрэг үйлдэгдсэнээс хойш эмчилгээний гарсан зардал картад тэмдэглэгдсэн байгаа. Уг хохирлыг хохирогч өөрөө 400,000 төгрөг гэж байгаа. Үүнийг шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр гаргуулах боломжтой гэж үзэж байгаа” гэв.
6. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэд: “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргаан байхгүй учраас улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбоотой хэлэх зүйл байхгүй байна. Харин хохирол, хор уршигтай холбоотой дараах зүйлийг хэлье. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Уг журмын 3.8-д “шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслээд сэтгэл санааны хохирлын хэмжээг шүүх өөрийнх нь эрх хэмжээнд тогтоодог” гэж заасан. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч мэдүүлэхдээ 4 дүгээр сарын 04-ний өдөр энэ гэмт хэрэг гарсны дараа сар болгон эмчийн хяналтад орж ирсэн, гайгүй, зүгээр болсон. Эхэндээ би жоохон айчихсан байсан гэх мэдүүлэг өгч байна. Үүнээс үзэхэд хор уршгийн одоо хэмжээ хязгаарыг шүүх заавал дээд хэмжээ биш алтан дунджийг баримтлаад одоо шийдвэрлэх боломжтой байна гэж би харж байна. Яллах дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 250,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах агуулгатай дүгнэлт гаргасан байдаг. Хяналтын картад 250,000 төгрөг гэж байгаа. 200,000 төгрөгийг бид хараагүй юм шиг байна. Тэгэхээрээ хохирлын хэмжээ 400,000 төгрөг юм шиг байна л даа. Энэ хохирлыг төлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэдгийг бас хэлж байна. Өөрөөр хэлбэл сэтгэцэд учирсан хор уршгийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж өгье. Материаллаг хохирлыг 400,000 төгрөгөөр үл маргах журмаар төлж өгье гэсэн саналтай байна”гэв.
7. Эрүүгийн 2513001390195 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн А.Агаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/, эрх бүхий албан тушаалтнаас иргэн Е.Зын согтолтын зэргийг шалгахад 1,31 хувийн согтолттой байсан болохыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 08 дахь тал/, хохирогч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, гэрч Ж.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, гэрч Ж.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, шинжээч Баян-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай С.К 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 360 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 29-32 дахь тал/, шинжээч Баян-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай С.К 2025 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 358 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 36-39 дэх/, шинжээч Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч ажилтай Б.Биндэръяагийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3193 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 43-46 дахь тал/, яллагдагч Е.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 64-65 дахь тал/, гэрч Ж.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/, гэрч А.Аб мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/, хохирогч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/, мөрдөгчөөс Баян-Ө аймгийн Бугат сумын 2 дугаар цэцэрлэгийн дунд бүлгийн ирцийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 75-78 дахь тал/, шинжээч Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ажилтай Б.Б, Г.Х нарын 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Е.Зын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
8. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Е.Зын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
9. Хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Е.З нь согтуурсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Ө аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт, хохирогч А.Гыг гэрт түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
9.1. Иргэн А.Агаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
9.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,
9.3. Эрх бүхий албан тушаалтнаас иргэн Е.Зын согтолтын зэргийг шалгахад 1,31 хувийн согтолттой байсан болохыг тогтоосон баримт /хавтаст хэргийн 08 дахь тал/,
9.4. Хохирогч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 09 цагийн үед нөхөр А болон 3 настай хүүхдийн хамт гэрээс гарсан. Нөхөр маань Ө сумын 16 дугаар цэцэрлэгт манаачаар ажилладаг, өнөөдөр 16 дугаар цэцэрлэгийн талбайг цэвэрлэх ажилтай гээд ажил руугаа явчихсан. Харин би замдаа хүүхдийг маань Бугат сумын 2 дугаар цэцэрлэгт хүргэж өгөөд Цамбагарав үйлчилгээний төвд үйлчлэгчийн ажлаа хийгээд 15 цагт ажлаас тараад гэртээ харьсан. Гэртээ ороод цай уух гээд аягалж байхад гаднаас танихгүй амнаасаа архи үнэртүүлсэн нэг залуу орж ирээд над руу ойртож намайг газарт хэвтүүлээд өмсөж байсан цамцыг дээш сөхөж хөхийг маань гаргасан. Тэгээд өмд маань, дотоожтой нь цуг тайлаад надтай шууд бэлгийн харилцаанд орсон. Би өөрөө 5 сартай жирэмсэн учраас тамир тэнхээ муутай эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан бөгөөд тэрээр намайг газарт дарах үед нь хашхирах гэхэд тэрээр миний амыг нэг гараараа дарж байгаад бэлгийн харилцаанд орсон. Тэгээд надтай бэлгийн харилцаанд орж дууссаны дараагаар тэрээр надад чи нөхөртэй битгий хэлээрэй, би чамд 200,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэр үед би үгүй цагдаад хэлэх болно, мөн нөхөр рүүгээ утасдаж танихгүй хүн хүчиндсэн гэж хэлэхэд тэрээр гэртээ ирсэн бөгөөд тэр үед нөгөө залуу “би чиний эхнэрийг хүчиндээгүй, та хоёр битгий цагдаад дуудлага өгөөч, би чамд 100,000 төгрөг өгье, чи цагдаад битгий гомдол гаргаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр маань цагдаад дуудлага өгөөд намайг болон нөхөр, нөгөө залуу бид гурвыг цагдаагийн газарт авч ирсэн.
Ямар нэгэн бэлгэвч хэрэглээгүй, шууд миний өмдийг тайлж дээр минь гарч бэлгийн харилцаанд орсон, зөвхөн дээр маань гарч бэлгийн харилцаанд орсон. Би тэр хүнийг танихгүй, анх удаа харж байна. Тэрээр надтай бэлгийн харилцаанд орж байх үедээ миний баруун энгэрээс амаараа хазсан, тэр хэсэгт арьс нь улайсан байгаа, одоо толгой маань эргэж гэдэс өвдөөд байна.
Уг залуу нь 25-30 орчим насны, өндөр нуруутай, махлагдуу биетэй ямартай ч дээр гарах үед хүнд байсан, цагаан өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй, ямар гуталтай байсныг нь анзаараагүй. Би өөрөө бие давхар учраас гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
9.5. Гэрч Ж.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өнөөдөр 14 цагийн үед Е.З нь ирсэн ба “Ж” гэх дэлгүүрийн хажуу талд гэр нь байдаг найз охинтойгоо уулзана гэж хэлээд явсан. Манайхыг хэрхэн яаж олж ирсэн талаар би сайн мэдэхгүй байна. Улмаар 15 цагийн өнгөрч байхад манай шинэ хөрш А.А гэх хүний эхнэр болох 30-35 орчим насны хүн уйлж, орилсон байдалтай гэрээсээ гарч ирсэн бөгөөд гэрийнхээ үүдэнд суугаад уйлж байхад А.А машинтай хүрч ирээд ярьж байгаад утсаар цагдаа дуудах шиг болсон ба ойролцоогоор 5-10 минутын дараа хоёр цагдаа тэднийд гэрт ирээд А.Атай уулзаж байхад З суудлын жижиг машинтай тэдний гэрт ирэх үед хоёр цагдаа тэр гурвыг суулгаад авч явсан. Ах Ж.Н бид хоёр шинээр авсан хашаандаа 00-ын нүх ухаад завгүй байсан тул хүмүүстэй уулзаж ярилцах завгүй байсан юм.
Е.З ирээд явсны дараа А.Ан эхнэр ах бид хоёрын хажууд ирээд бид хоёрт хандаж “...та нар манай ахын газар луу орж байгаа юм биш үү” гэж хэлэхэд би “манайх худалдаж авсан газар дээрээ л 00-ын нүх ухаж байна” гэх хэлэхэд уг эмэгтэй бид нарт юм хэлэлгүй цааш эргэн гэр лүүгээ орсон. Ах бид хоёрын хажууд Е.З болон А.А хоёрын эхнэр уулзаагүй, өнөөдөр орой А.А манай гэрт ирээд “Е.З манай эхнэрийг хүчиндсэн байна, та нар бас энэ хэрэгт оролцоотой шүү” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
9.6. Гэрч Ж.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө 11 цагийн үед төрсөн дүү Ж.Еын хамтаар уг газарт очиж 00 ухах ажил хийж эхэлсэн. Тэгээд 13 цагийн үед дүү бид хоёр цайндаа гарчхаад буцаж ирээд 00 ухаж байхад Е.З нь ирсэн тэр үед одоо ингээд хөдөө Б руу таксигаар явах гэж байна гэж ярилцаж байгаад буцаад яваад өгсөн. Би дүүгийнхээ хамтаар 00 ухаж байгаад А.Агийн 00-д очиж бие засчхаад буцаад өөрийнхөө авсан газар руу явж байхад А.Агийн эхнэр нь уйлчихсан гэрээсээ гарч ирээд цагаан малгай өмссөн залуу гээд гараараа зааж үзүүлсэн бөгөөд тэр хүн нь Е.З байсан учраас би түүн рүү залгаад “чи энэ айлын эхнэрийг яасан юм бэ, зодчихсон юм уу, буцаж ирээд уулзаад учраа олооч” гэж хэлээд дуудахад Е.З нь таксигаар буцаж ирээд А.Агийн гэр рүү орсон тэгээд удалгүй байж байтал А.А мөн нэг машинтай ирсэн. Би тэдний гэр рүү ороогүй, дотор юу болсон талаар мэдэхгүй. А.А ирснээс 10 гаруй минутын дараа цагдаагийн машин ирээд тэр гурвыг аваад явсан болсон явдал энэ юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
9.7. шинжээч Баян-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай С.Кийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 360 дугаартай “...7. Е.З нь бэлгийн харьцаанд орох чадвартай...” дүгнэлт /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,
9.8. Шинжээч Баян-Ө аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай С.Кийн 2025 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 358 дугаартай “1.А.Гын биед цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-39 дэх/,
9.9. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторийн шинжээч ажилтай Б.Биндэръяагийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3193 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн А.Гын үтрээний арчдас, А.Гын дотоож, Е.Зын хатаасан цус, Е.Зын бэлэг эрхтний арчдас, Е.Зын дотоож зэрэг нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ. 2.А.Гын дотоож, үтрээний арчдасаас илэрсэн хучуур эсийн ДНХ-ийн тогтоц нь нэг эмэгтэй хүнийх байна. 3.Е.Зын дотоожноос илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь нэг эрэгтэй хүний байна. 4.Е.Зын бэлэг эрхтний арчдасаас хоёр хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. 5.Е.Зын бэлэг эрхтний арчдасаас илэрсэн холимог ДНХ-ийн тогтоц нь А.Гын үтрээний арчдас, А.Гын дотоож, Е.Зын хатаасан цус, Е.Зын дотоожноос илэрсэн ДНХ-ийн тогтоцтой тохирно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,
9.10. Гэрч Ж.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...мэдэхгүй, ямар ч байсан төрсөн дүү болох Есенбол 00-ын нүх ухаж байх явцад 13 цагийн орчимд бид хоёрын дэргэд ирчихсэн зогсож байсан. Мэнд мэндэлцэж ямар ажлаар явж байгаа талаар асуухад “Жорга” хэмээх авто сэлбэг зардаг газрын хажууд миний харьцдаг охин байгаа, тэдний гэрт очоод ирж байна, одоо Б сум руу явна” хэмээн хэлж байсан юм. Есенбол бид хоёр 00-ын нүх ухаад завгүй байсан тул нэг их юм ярьж чадаагүй. Е.З хэрэг болохоос 1 хоногийн өмнө Б сумын А гэх залуугийн мотоциклтой хамт манай шинэ авсан хашаанд 11 цагийн орчимд ирсэн ба тус өдрийн 13 цагийн автобусаар А Улаанбаатар хот руу явсан, тухайн үед Е.З нь манай шинэ авсан хашааг мэдэж авсан байх. Би Е.Зт хөрш айлын эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орох талаар зөвлөгөө өгсөн, хүчилсэн зүйл байхгүй. Би тухайн газарт дөнгөж нүүж ирээд 2 хоног ч болоогүй байсан, би хөрш айлын эмэгтэйг танихгүй, тэр байтугай нэрийг нь ч мэдэхгүй байгаа шүү дээ. Би ямар нэгэн байдлаар Е.Зыг манай хөрш айлын эмэгтэйтэй бэлгийн харьцаанд ор, тэр хүн биеэ үнэлдэг юм байна гэж хэлсэн зүйл байхгүй. Намайг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,
9.11. Гэрч А.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тус өдрийн өглөө 09 цагийн үед эхнэр бид хоёр Бугат сумын 2 дугаар цэцэрлэгт хүүхдээ аваачиж өгсөн ба Ө сум руу эхнэрийн хамт микрт Ө сум-Бугат сум чиглэлийн нийтийн тээвэр/-т сууж Ө суманд ирсэн юм. Улмаар би Ө сумын 16 дугаар цэцэрлэг буюу өөрийнхөө ажил руу явсан ба эхнэр маань “МЖС тауер”-т байрлах ажил руу явсан юм. Өдрийн 15 цагийн үед эхнэр А.Г над руу залгаад “нэг үл таних залуу намайг хүчиндчихлээ...” гэж хэлээд уйлсан ба би ажлынхаа газрын Дауиржан гэх хүнд “...эхнэрийг маань үл таних эрэгтэй хүн хүчиндсэн байна, та намайг гэрт минь хүргэж өг...” гэж хэлээд түүний машинд сууж Ө сумын 4 дүгээр багт байрлах гэртээ очсон юм. Гэртээ очиход эхнэр маань байшин дотор уйлаад сууж байсан ба юу болсон талаар тодруулахад “...үүдний өрөөнд намайг хүчиндчихлээ...” гэж хэлсэн, би гэрээс эхнэрээ дагуулаад гарахад үл таних залуу таксинаас бууж ирсэн ба эхнэр А.Г уг залууг зааж надад үзүүлээд энэ хүн намайг хүчиндсэн хүн мөн байна гэж хэлсэн. Би тэр даруй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба эхнэрийг минь хүчиндсэн гэх залуу миний дэргэд ирээд “... цагдаа битгий дуудаач, би та нарт мөнгө өгье, би цагдаагаас айж байна, танай эхнэрийг хүчиндсэн миний буруу, намайг уучлаач, 100,000 төгрөг өгье, гэх мэтээр гуйж уйлж байсан. Улмаар цагдаа нар ирээд эхнэрийг минь хүчиндсэн З болон эхнэр бид гурвийг цагдаад авч ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,
9.12. Хохирогч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “Миний бие 6 сартай жирэмсэн учир тухайн үйл явдлаас хойш гэдсэнд байгаа хүүхдэд минь аюул учрахаас урьдчилан сэргийлж, эмч нар надад эм тариа бичиж өгсөн ба тухайн эмүүдийг хараахан бүгдийг нь авч хэрэглээгүй 250,000 төгрөгөөр нэг эм худалдаж авч, 10 гаруй хоног эмчийн хяналтад үзүүлсэн. Яг бодит хохирол гэх юм бол 250,000 төгрөгөөр эм авсан. Гэр бүлийн гишүүдээсээ ичиж байна, тухайн үйл явдлыг миний эргэн тойронд байх бүх хүмүүс мэдсэн учир тухайн хүмүүсийг царайг харахаас эмээж, ичиж, сэтгэл санаагаар унаж байна. Хэрэг болсон өдрөөс хойш гэрээсээ огт гараагүй, хэн нэгэн надад муу зүйл хийх юм шиг санагдаж байна. би “МЖС” төвд үйлчлэгчээр 2 жил гаруй ажилласан ба уг явдлаас болж ажлаасаа хүртэл гарсан. 3 нас 6 сартай хүүхдээ гадуур дагуулж гарахаас ч ичиж, таньдаг хүмүүстэй таарчих вий гэхээс ч эмээж байна. Би айлын бага охин бөгөөд аав, ээж, ах, эгч нартаа эрхэлж өссөн бөгөөд бүгд надад санаа тавьж халамжилдаг, эрх өссөн. Гэвч тухайн хэрэг учрал болсноос хойш би тухайн хүмүүстэйгээ харилцах, нүүрийг нь ч харахаас ичиж байна. Би сэтгэл, санааны хохирол нэхэмжилнэ, намайг хүчиндсэн залууд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч өгнө үү. Би маш ихээр сэтгэл, санаа, бие махбодоор хохирсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/,
9.13. Мөрдөгчөөс Баян-Ө аймгийн Бугат сумын 2 дугаар цэцэрлэгийн дунд бүлгийн ирцийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 75-78 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
10. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүчиндэх” гэмт хэргийн үндсэн шинжийг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол...” гэж тодорхойлжээ.
12. “Хүчиндэх” гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэргээр хурьцал үйлдэхийг хэлэх ба, хүч хэрэглэж хурьцал үйлдэх нь хохирогчийн биед гэмтэл учруулах, боох, цохих, зодох гэх мэт бусад арга хэлбэрийг ойлгох бөгөөд тус гэмт хэргийн объект нь эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал юм.
13. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Е.З нь согтуурсан үедээ хохирогч А.Гын хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байх ба шүүгдэгч Е.Зын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
14. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
15. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Е.Зын согтуурсан байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
17. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан байна.
18. Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч А.Гаас гэмт хэргийн хор уршигт 400,000 төгрөгийг шүүгдэгч Е.Заас нэхэмжилсэн байх ба шүүгдэгч Е.З нь сайн дураараа гэмт хэргийн хор уршиг болох 400,000 төгрөгийг хохирогч А.Гт төлж өгөхөө илэрхийлжээ.
19. Мөн мөрдөн шалгах ажиллагаа болон гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогч А.Г нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч Е.Заас гаргуулж өгөхийг хүсжээ.
20. Мөрдөн шалгах ажиллагааны үед мөрдөгчөөс шүүгдэгч Е.Зын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Гын сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон ба шинжээч Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч ажилтай Б.Буянаа, Г.Хулан нарын 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон тухай “1. Хохирогч А.Гын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3. Шинжилгээнд явцад шинжилгээнд ач холбогдол бүхий зүйлс илрээгүй” гэж дүгнэсэн байна.
21. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан жишиг аргачлалын дагуу хохирогч А.Гын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, жирэмсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж зэргийг тус тус харгалзаж, түүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх нь зүйтэй хэмээн шүүхээс дүгнэж, хохирогч А.Гын сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10,288,080 төгрөгөөр тооцож (12,99 хувь х хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөг=10,288,080 төгрөг) шүүгдэгч Е.Заас гаргуулан хохирогч А.Гт олгох нь зүйтэй гэж үүзлээ.
22. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг шүүхээс хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 1 хоногийн хугацаатай завсарлуулсан ба энэ хугацаанд шүүгдэгч Е.З нь хохирогч А.Гт нийтдээ 10,700,000 төгрөгийг төлж өгч баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн, хохирогч А.Г нь дээрх хохирол, хор уршгийн мөнгийг шүүгдэгчээр төлүүлж авсан тухай мэдүүлсэн тул шүүгдэгч Е.Зыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
23. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид сэтгэл заслын эмчилгээ хийлгэх, сургалтад хамрагдаж зардал гарсан бол шүүгдэгч Е.Заас нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
24. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Е.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
25. Хохирогчоос “...шүүгдэгч Е.Зт хорих ял оногдуулах” тайлбарыг,
26. Хохирогчийн өмгөөлөгчөөс “...хохирогчийн биед нь халдаж, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон. Энэ гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байгаа. Шүүгдэгчид ял оногдуулахад хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж согтуурсан байдалтай гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүндрүүлж үзэхээр нөхцөл байдлууд байгаа. Үүнээс гадна шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрөөгүй, хохирол, хор уршгийг арилгаагүй, шүүхээс гэм буруутайд тооцож хохирлын тооцоог гаргаж төлүүлэх шийдвэр гаргасны дараа хохирол төлсөн явдал нь хохирогч хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн гэх ойлголтод хамаарахгүй. Хор уршиг нь одоог хүртэл арилаагүй. Хохирогчид сэтгэл санааны 2 дугаар зэрэглэлийн хор уршиг учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Одоог хүртэл энэ хүнд сэтгэл санаа, сэтгэл зүйг засах эмчилгээ хийгдэж, хор уршиг арилаагүй байж байгаа.шүүгдэгч Е.Зт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
27. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Миний үйлчлүүлэгч энэ төрлийн эрүүгийн хэрэгт анх удаа холбогдон шалгагдаж байгаа. Малчин хүн, 55 настай ээжийнхээ хамт хөдөө мал маллаж амьдардаг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээс харахад шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол гэдгээр нь харж болно. Энэ хуулийн текстийн бичвэрийн бүтцээс үзвэл мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээсэн бол ингэж хэрэглэнэ. Шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа зөвшөөрвөл ийм байдлаар ашиглана гэдэг тус тусдаа ялгаатай хууль байхгүй. Зөвхөн гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэр гаргахаасаа өмнө гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байвал гэдэг утгаараа л ойлгогдох ёстой гэж би үзэж байгаа.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлье, хор уршгийг арилгая гэдгийг илэрхийлж мэдүүлсэн. Тэгээд шүүхийн шийтгэх тогтоолоор тодорхойлогдсон хохирол, хор уршгийг буюу 10,700,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хохирол төлөгдсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгчид ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
28. Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж өгсөн. Гэмшиж байна. Нэг удаа боломж олгож өгнө үү. Эхийн хамт амьдардаг малчин хүн юм” гэх тайлбарыг тус тус гаргаж, эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.
29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Е.Зын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
31. Шүүгдэгч Е.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
32. Шүүгдэгч Е.З нь хувийн байдлын хувьд 1998 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Баян-Ө аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Е.Зын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1. “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан байна.
35. Шүүгдэгч Е.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Е.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хэм хэмжээг хэрэглэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хэсэгчлэн хүлээн авах зүйтэй гэж дүгнэлээ.
36. Мөн шүүгдэгч Е.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хэм хэмжээг хэрэглэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын “…гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэх зорилгыг хангаж байна гэж дүгнэлээ.
37. Шүүгдэгч Е.З нь хохирогч А.Гын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн хор уршгийг төлсөн байдал зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Зт хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
38. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1. “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно: 1.1. үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ,”, 7.3 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.”, 2. “Шүүх дараах үүргийг хүлээлгэнэ: 2.2.зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5. оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.”, 3. “Шүүх дараах хязгаарлалтыг тогтооно: 3.1.тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах;” гэж заасан байна.
39. Шүүхээс шүүгдэгч Е.Зт хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар тэнссэн ялын зорилгыг хангах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Е.Зт “зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ”, мөн “хохирогч Айтуганы Гүлнартай харилцахыг хязгаарлах” хязгаарлалтыг тэнссэн 3 жил 1 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4. “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.”, 5. “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасныг шүүгдэгч Е.Зт мэдэгдэх нь зүйтэй.
41. Шүүгдэгч Е.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
42. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е.Зт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У ө овогт Еий Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Зт хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Е.Зт “зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, мөн “хохирогч Айтуганы Гүлнартай харилцахыг хязгаарлах” хязгаарлалтыг тэнссэн 3 жил 1 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавьж ажиллахыг Баян-Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.З нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Е.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Г нь энэ гэмт хэргийн улмаас цаашид сэтгэл заслын эмчилгээ хийлгэх, сургалтад хамрагдаж зардал гарсан бол шүүгдэгч Е.Заас нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Е.Зт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Е.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т