| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2022/00713/И |
| Дугаар | 104/ШШ2023/00090 |
| Огноо | 2023-02-17 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 104/ШШ2023/00090
2023 02 17 104/ШШ2023/00090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, *******, *******, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, *******, *******, ******* тоотод оршин суух, ******* *******д холбогдох
1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
/Хариуцагчийн төлөөлөгч С.*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.******* нь 2022 оны 08 сарын 20-оос 8 сарын 31 дуустао 10 хоног худалдагчаар ажиллахдаа хүлээлгэж өгсөн бараанаас бэлэн мөнгө 1,045,570 төгрөг дутаасан. Манай ажлын цаг урт гэдэг нь үнэн. Хариуцагч нь өөрөө дэлгүүр дэх бараагаа хариуцаж ажиллаж байгаа учраас гаднаас өөр хүн оруулж цэвэрлэгээ хийлгэх боломж байхгүй. Яагаад гэвэл гадны ямар нэг нь хүн орж ажиллавал бараа алга боллоо, дутаж болзошгүй гэх асуудал гардаг. Тийм учраас худалдагч нар маань өөрсдөө цэвэрлэгээгээ хийдэг. Би ажилчдаа 15 хоногоор ээлжилж ажиллуулдаг. Мөн миний зүгээс байнгын ажилчидтайгаа уулзаад байдаггүй. Хэрэгцээтэй бараагаа бүтээгдэхүүнийг нийлүүлж, хүлээж авсан, хүлээлгэн өгсөн тухай акт үйлддэг. Харин бусад асуудлаар саад учруулдаггүй. Тийм учраас хариуцагчийг доромжилдог гэдэг нь худал юм. Иймд манай дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа дутагдал гаргасан 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* дэлгүүрт ажилласан нь үнэн боловч 07 цагаас оо цагийн хооронд цайны цаг байхгүй, шалыг нь угаадаг байсан. Мөн байнга ******* хэл амаар доромжилдог байсан. 1,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Ажиллуулсан цалин мөнгөө өгөөгүй гэжээ.
2. Нэхэмжлэгч тал ******* ХХК-ийн дүрэм, А.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ******* ХХК-ийн согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022 оны 8 дугаар сарын 20, 21, 22, 23, 24, 25-ны өдрийн барааны жагсаалт, тооцооны баримт /13 хуудас/, дэвтрийн хуудасны хуулбарын гэрэл зургийн үзүүлэлт, 2022 оны 8 дугаар сарын 18, 31-ний өдрийн тооллого хийсэн баримт /нотлох баримтын шаардлага хангаагүй/, татварын албаны тодорхойлолт, ******* ХХК-ийн хурлын шийдвэр зэргийг хэрэгт ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч С.*******д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний хохирол 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
3. Хариуцагч тал 2022 оны 08 сарын 20-оос 2022 оны 08 сарын 31 өдрүүдэд ******* ХХК-н хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан үйл баримтад хариуцагч маргаагүй боловч барааны үнэ дутагдуулсан 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.
-Гэрээний дагуу хариуцагч С.******* 2022 оны 08 сарын 20-оос 2022 оны 08 сарын 31 өдрүүдэд ******* ХХК-н хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж нэхэмжлэгчийн үүргийг хуульд тусгайлан зааж өгчээ.
Нэхэмжлэгч тал баримт бичгийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн 2022 оны 08 сарын 20 өдрөөс 2022 оны 08 сарын 31 өдрийг хүртэлх хугацааны хугацааны барааны жагсаалт, орлогын тооцооны жагсаалт бүхий 13 хуудас баримтыг хэрэгт ирүүлсэн байх боловч тухайн баримтад анх хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүнийг хариуцагч С.*******д хүлээлгэн өгсөн болох нь, ажил хүлээн авахдаа хэрхэн тооцоо нийлж, барааны үнэ дутагдуулсаныг тогтоосон болох нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1.-д заасныг баримтлан хариуцагч С.*******оос 1,000,000 төгрөг гаргуулах ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА