| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2022/00566/И |
| Дугаар | 104/ШШ2023/00092 |
| Огноо | 2023-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 104/ШШ2023/00092
2023 02 17 104/ШШ2023/00092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, гудамж, тоотод оршин суух, /РД:/
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* дугаар гудамж ******* тоотод оршин суух, ******* ******* /РД:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 26,588,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.,
Хариуцагч Т.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Т.*******тэй 2016 оноос найз нөхдийн харилцаатай байсан. Т.******* надад хандаж мөнгөний чухал хэрэг болоод байна машин авч ажил хийж амьдралаа дээшлүүлэх хэрэгтэй байна хувийн машинтай болчихвол шахмал түлж тараадаг ажил байна гэж олон удаа гуйсан учир найздаа итгэж 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг зээлдүүлсэн.
Т.******* нь Маяти маркийн УАЕ улсын дугаартай автомашин, Трак маркийн УБМ улсын дугаартай 2 ширхэг автомашин худалдан авах болсон учир миний бие Т.*******д гэрээний дагуу зээлдүүлж буй 20,000,000 төгрөгөөс тухай худалдан авч байгаа 2 ширхэг автомашины мөнгийг худалдагч тал руу Маяти маркийн автомашины мөнгө 5,500,000 төгрөг, Трак маркийн автомашины мөнгө 8,500,000 төгрөг нийт 14,000,000 төгрөг шилжүүлсэн.
Т.******* надад хандаж худалдан авсан 2 ширхэг автомашин чиний нэр руу шилжүүлчихье чи мөнгөнийхөө барьцаанд нэр дээрээ байлгаж бай гэсэн учир миний бие тус 2 ширхэг автомашиныг өөрийн нэр руу шилжүүлсэн. Энэ хугацаанд Т.******* надаас зээлсэн 20,000,000 төгрөгөөс буцаан төлөлт хийгээгүй учир миний бие удаа дараа нэхэж, шаардаж байж 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бид 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны үед Т.******* над руу залгаж би нөхрөөсөө салж байгаа, мөнгийг чинь төлж чадахгүй, нэр дээрээ байгаа машинаа яаралтай ирж ав дараа нь машин ч үгүй болов гэсэн учир миний бие очиж тус 2 ширхэг автомашиныг авсан.
Миний бие зээлдүүлсэн 20,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг буцаан аваагүй мөн худалдан авсан 2 ширхэг автомашиныг Т.******* нь нэлээдгүй хугацаанд өөрийн хувьдаа эзэмшиж ашиглаж байсан. Үлдэгдэл мөнгийг Т.*******гийн данс руу шилжүүлсэн. Иймд 2 машин зарсан мөнгийг хасаж үлдэгдэл мөнгө 9,000,000 төгрөг, зээлийн хүү 7,560,000 төгрөгийг авах хүсэлттэй байна. нэхэмжлэлийн шаардлагаас 10,028,000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзаж байна гэв.
2. Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би А.тай их сургуулийн найзууд байсан. Бид уулзаад ийм ажил хийвэл харилцан ашигтай юм байна гэж ярилцаж байсан. ...Тухайн үед Таван толгой түлш ашиглалтад орж байсан. Би нэхэмжлэгчтэй цаасан дээр тооцоо хийж үзэж чи дүүгээрээ машин бариулчих, би нөхрөөрөө машин бариулъя. Тэгээд ажил дуусахад 2-уулаа нэг нэг машинтай үлдье гэж тохирсон. ...Тэгээд машиныг авах болоход нэхэмжлэгч нь Би мөнгө гаргасан юм чинь машиныг өөрийн нэр дээр авъя. Харин ажлаа хийгээд дууссаны дараа, чиний нэр дээр машинуудыг шилжүүлье гэсэн яриа болсон.
аас над уруу шилжүүлсэн 5,450,000 төгрөг нь жолооч болон туслах нарын цалин, түлш, хоол хүнс, тээврийн хэрэгслийн сэлбэгт зарцуулагдсан.
ажлын байран дээр ирж надад зээлтэй гэдгийг чинь дарга нарт чинь хэлнэ. Мөнгө олж өг гэж байнга дарамталж байсан тул өөрийн нэр нүүрээ бодож аргагүйн эрхэнд зээлийн гэрээ байгуулсан.
Иймд бидний хооронд бодит байдлаар зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө төгрөг өгч авалцсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
3.Нэхэмжлэгч тал зээлийн гэрээ, А.ы Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А.ы иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн цахим зээлийн гэрээний хуулбарыг гаргаж өгсөн.
Хариуцагч тал зээлийн гэрээ, ,,,, дугаартай зарлагын баримт, Т.*******гийн Голомт банк ХХК-ийн дансны хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар шүүхэд ирүүлсэн.
Шүүхийн журмаар Хаан банк ХХК-ийн 2023 оны 01 дүгээр 24-ний өдрийн тоот албан бичиг, А.ы депозит дансны дэлгэрэнгүй хуулга /70 хуудас/, Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 313 тоот бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, дугаартай итгэмжлэл, дугаартай итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, 2019 оны ******* сарын 20-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээ, СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А. хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 26,588,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 10,028,000 төгрөг гаргуулахаас татгалзсан.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-Талууд 2020 оны 01 сарын 06 өдөр 7 хувийн хүүтэй, 2019 оны 11 сарын 02 өдрөөс 2020 оны 11 сарын 01 өдөр хүртэл хугацаатай, 20 сая төгрөгийн зээлийн гэрээг нөхөж байгуулжээ. /хэргийн 5-р хуудас/
-Нэхэмжлэгч А. хариуцагч Т.*******ий Голомт банк дахь 3005122360 данс уруу 2019 оны 11 сарын 03 өдөр нийт 5,850,00 төгрөг шилжүүлсэн байна.
-Нэхэмжлэгч А. 2019 оны 11 сарын 05 өдөр УБМ улсын дугаартай, хьюндай трак автомашиныг 5,000,000 төгрөгөөр 2019 оны 11 сарын 03 өдөр УАЕ улсын дугаартай маяти маркын автомашиныг 5,500,000 төгрөгөөр тус тус худалдан авч, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн байна.
5.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана., 56 дугаар зүйлийн 56.3.Энэ хуулийн .... 56.1.8 /хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл/-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж тус тус заажээ.
-Нэхэмжлэгч тал бичгийн хэлбэрээр байгуулсан зээлийн гэрээг үндэслэн 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон, хариуцагч тал хамтран ажиллахаар тохирсоны дагуу А. 20,000,000 төгрөгийг гаргасан, зээлийн гэрээг бичгээр байгуулсны дараа надад мөнгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцлээ.
Талуудын хооронд 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хуульд заасан хэлбэрээр нөхөж байгуулсан боловч нэхэмжлэгч тал хариуцагчид бодитоор 5.850,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч тал бичгийн хэлбэрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргаан үүсгээгүй, нэхэмжлэгч тал зээлийн гэрээний 2.4-д заасан автомашинуудыг өөрийн өмчлөлд худалдан авч, мөн бусдад худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд талуудын гаргасан тайлбараар нотлогдож байх тул талуудын хооронд 7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 5.850,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал 1 сарын 7 хувийн хүүтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж хүү нэхэмжилж байх боловч талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.******* зүйлд зээлийн хүүг 7 хувь байхаар заасан тул нийт зээлийн хугацаанд 7 хувиар тооцох нь зүйтэй.
Зээлдүүлэгч гэрээний хугацаа дууссан тохиолдолд үндсэн зээл, зээлийн хүүг зээлдэгчээс буцаан шаардах эрхтэй тул үндсэн зээл 5,850,000 төгрөг, зээлийн хүү 409,500 төгрөг нийт 6,259,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 10,028,000 төгрөг гаргуулахаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзалыг батлах нь зүйтэй.
Хариуцагч тал хамтран ажиллах гэрээний дагуу А.аас шилжүүлсэн 5,450,000 төгрөгийг машины сэлбэг хэрэгсэл, шатахуун, жолоочийн ажлын хөлсөнд зарцуулсан гэх татгалзалаа баримтаар нотлоогүй болно.
6. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,148 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 114,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 56 дугаар зүйлийн 56.3.-д заасныг баримтлан хариуцагч Т.*******гээс зээл, зээлийн хүү нийт 6,259,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.д олгож, нэхэмжлэлийн үлдэх 10,300,500 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 10,028,000 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсан нэхэмжлэгчийн татгалзалыг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,148 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 114,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА