| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2022/00720/И |
| Дугаар | 104/ШШ2023/00097 |
| Огноо | 2023-02-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 104/ШШ2023/00097
| 2023 02 28 | 104/ШШ2023/00097 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* хороонд байрлах, ******* холбогдох
Тэтгэмж 16,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Нийгмийг аюулаас хамгаалах яамны Засан хүмүүжүүлэх колонид бага эмчээр ажиллаж байгаад 1990 онд Налайх дүүрэгт шилжин ирж, ******* бага эмчээр ажилд орсон.
Өөрийнхөө нутагт шилжиж ажиллах шаардлага гараад Тэрэлжийн эмнэлэгт ажилласан. 2009 онд Тэрэлжид, дуудлагад явж байхдаа толгойдоо хүнд гэмтэл авсан. Би тухайн үед дуудлагаар очих ёстой байсан айлдаа эмчилгээгээ хийчхээд гэнэт ухаан алдаж, тархины хүнд хагалгаанд орсон. Хагалгаанд орсноос хойш миний ухаан санаа хэвийн бус, ой тогтоолт муудаж, мартаж санадаг болсон. Тухайн үед миний ар гэрийн байдал тааруу, бага насны хүүхдүүдтэй байсан учраас группт гарсан. Би группт байж байгаад 2016 онд тэтгэвэр тогтоолгосон. Би улсад 25 жил ажилласан. Иймд надад 16,200,000 төгрөгийн тэтгэмж гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч тал шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийг тухайн үед албан үүргээ гүйцэтгэж явж байгаад осолд орсон гэх баримт байхгүй байна. 2009 оны 1******* сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дүгээр тушаалаар нийгмийн эрүүл мэндийн тасгийн сувилагч М.*******ыг өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгосон тул өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
М.******* нь манай байгууллагад нийт 5 жил, 1 сар, 27 хоног ажилласан ба тэтгэвэр тогтоолгохдоо манай байгууллагаас тэтгэвэр тогтоолгоогүй. Тэтгэвэр тогтоолгосон баримтаас харахад 50 настай, 4 хүүхэдтэй, олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн өндөр настны тэтгэвэр тогтоолгосон учир Эрүүл мэндийн тухай хуулийн Эрүүл мэндийн ажилтны эрх, үүрэг, нийгмийн баталгаа, 6 дугаар бүлгийн Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаа 29 дүгээр зүйлийн 29.2 дахь зүйл заалтад хамаарахгүй гэж үзэж байна.
М.******* нь 2009 онд ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа зэвсэгт хүчин зэрэг газруудад ажиллаж байсан. Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 25 жил ба түүнээс дээш жил ажилласан бол нэг удаагийн буцалтгүй тусламж тэтгэмжийг олгоно гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан байдаг.
Иймд М.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь дээрх хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь 2004-2009 онд Эрүүл мэндийн нэгдэлд ажиллаж байсан. Манай байгууллагаас тэтгэвэрт гараагүй, 2009-2016 онд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгож группт байж байгаад нийгмийн даатгалаас олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн өндөр настны тэтгэвэр тогтоолгосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч тал М.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны ******* сарын 04-ний өдрийн дугаартай архивын лавлагаа, дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 298503 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тэтгэврийн даатгалын дэвтрийн хуулбар, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас, Налайх Эрүүл мэндийн төвийн 2022 оны дугаар албан бичгийн хуулбар,
-хариуцагч тал Эрүүл мэндийн нэгдлийн 2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Ажилд томилох тухай, 2009 оны 11 сарын 05 өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийг хэрэгт ирүүлжээ.
Шүүхийн журмаар Өндөр настны тэтгэвэрт гарах тухай өргөдөл, Хөдөлмөрийн чадвар алдалтыг цуцалсан тухай актын хуулбар, 2009 оны 1******* сарын 03-ны өдрийн 19 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт, Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан өргөдлийн хуулбар, Хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон тухай актын хуулбар, Хөдөлмөр халамжийн хэлтсийн албан бичиг, дугаартай тэтгэврийн дэвтрийн хуулбар, 2013-2014 оны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хувьцаа тогтоосон актын хуулбар, 2014-2015 оны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хувьцаа тогтоосон актын хуулбар, 2009 оны дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч М.******* хариуцагч ******* холбогдуулан 16,200,000 төгрөгийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
3.Хариуцагч тал нэхэмжлэгч М.******* манай байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гараагүй учир 36 сарын тэтгэмжийг олгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
- Нэхэмжлэгч М.******* нь 1983 оны 09 сарын 01 өдрөөс 2016 оны 01 сарын 31 өдөр хүртэл нийт 23 жил 01 сар 02 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцуулжээ. Мөн нэхэмжлэгч тал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад улсад ажилласан хугацааг 23 жил 1 сар 02 өдөр болохыг зөвшөөрөн мэдүүлсэн болно.
-Нэхэмжлэгч М.******* нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргын 2004 оны 09 сарын 22 өдрийн дугаар тушаалаар ажилд томилогдож, 2009 оны 11 сарын 05 өдрийн дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримттай маргаагүй болно.
-М.*******ыг 2009 оны 11 сарын 03 өдрөөс 2016 оны 05 сарын 03 өдөр хүртэл Налайх дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалттай болохыг тогтоож, тахир дутуугийн тэтгэвэр олгож эхэлжээ.
-Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 05 сарын 12 өдрийн шийдвэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цуцалсан байна.
-М.*******д 2016 оны 06 сарын 10 өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоожээ.
5.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2.Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно.,
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-д "Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна гэж хуульчилжээ.
Нэхэмжлэгч М.******* Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2011 оны 11 сарын 05 өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, цаашид өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүртлээ тус Эрүүл мэндийн төвд ажиллаагүй байна.
Иймд нэхэмжлэгч М.*******ыг Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2., Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-т заасан шаардлагыг хангаагүй гэх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.1.т зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.2.-т заасныг баримтлан хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 16,200,000 төгрөгийн тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэгч М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* зүйлийн дугаар зүйлийн 41.1.1.-т зааснаар нэхэмжлэгч М.******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА