Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 118/ШШ2023/0007

 

                          

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  ******* ХХК

Хариуцагч: Завхан аймгийн ын улсын байцаагч П. нарын хоорондын зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХХК-ийн захирал Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:  Завхан аймгийн ын улсын байцаагч Т.ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны  өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах ” тухай

2.  Хэргийн нөхцөл байдал: 2.1 “*******” ХХК нь  Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/392 дугаар захирамжаар олгогдсон 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн С22/05 дугаар “спиртийн өндөр агууламжтай архи, согтууруулах ундаа худалдах/үйлчлэх” тусгай зөвшөөрөлтэй (2 жилийн хугацаатай)  байна.

2.2. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.******* нь Улиастай сумын ******* багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа ******* дэлгүүрээс 1 ширхэг, 700 граммын хэмжээтэй, “Соберано” нэртэй, 36 хувийн спиртийн агууламжтай, онцгой албан ын тэмдэггүй архийг хураан авсан байна.

2.3. Хариуцагч 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “*******” ХХК-д холбогдуулан ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, “тэмдэггүй согтууруулах ундаа ...-г  худалдсан, эсхүл борлуулсан” зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу “*******” ХХК-ыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, уг актыг тус компани эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гомдол гаргажээ.

3. Гомдол гаргагч “*******” ХХК нь дараах үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шаардсан. Үүнд:

3.1. Манай компани тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд гэрээтэй газруудаас архи авч зардаг. Тэмдэггүй архи зарж борлуулж байгаагүй, таньдаг эмээ гурил будаагаар сольё гэж тухайн 1 шил архийг манай дэлгүүрт тавьсан. Тэмдэггүй байсныг анзаараагүй, тухайн архийг зараагүй байж байтал хураан авсан. Иймд  шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч гомдлыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

4.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг холбогдох хуульд заасан журмын дагуу явуулсан, онцгой албан ын тэмдэггүй архийг худалдахаар лангуун дээр  байрлуулсан байгаа нь зөрчил тул гомдлын шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

5. Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: улсын байцаагч П. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны дугаартай Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар манай компанид Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасан зөрчил үйлдсэн гэж 10 сая төгрөгийн торгууль оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад шийтгэлийн хуудсыг 2023 оны 01 сарын 18-нд өгсөн. Миний бие Ц.******* нь 2022 оны 11 сард зүс таних ******* эмээ манай дэлгүүрт орж ирээд хүүхдүүдийн өгсөн архи байгаа юм, үүнийг эмээ нь ууж чадахгүй болохоор элсэн чихэр, будаагаар сольж авах гэсэн юм гэж орж ирсэн. Тэгээд би тухайн үед ээжийн бие тааруу байсан учраас хот явах гэж яараад эмээд будаа, элсэн чихрийг нь өгч чадалгүй дараа болъё гээд явсан. Эмээ тэр 1 шил архиа үлдээгээд явсан юм. Ингээд би Улаанбаатарт буяны ажлаа дуусаад 12 сард ирээд байж байтал цагдаа орж ирээд эмээгийн үлдээсэн байсан архийг аваад явсан. улсын байцаагч Т.ийн 2023 оны 01 сарын 13-ны дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч онцгой албан ын тэмдэг наагаагүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан үйлдэл гаргаж байгаагүй байна. Хэрвээ худалдан борлуулсан бол хэзээ хэнд, хэдэн төгрөгөөр худалдсан гэдэг нь тодорхой байх ёстой. Гэтэл ийм үйл баримт тогтоогдоогүй. ******* гэдэг эмээ нэг шил вискийг гурил будаагаар солих гэж үлдээсэн, энэ нь цагдаад хураагдсан. Энэ дэлгүүр тухайн нэг шил вискийг худалдсан үйлдэл болоогүй байхад 10.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан нь бодит байдал дээр нийцэхгүй байна гэж үзэж байна. Худалдсан борлуулсан гэдэг нь иргэний эрх зүйн ойлголт. Ямар нөхцөлд худалдан борлуулсан гэж ойлгох вэ гэхээр үнэ хөлсөө тохироод тухайн эд зүйлийг өмчлөлд нь шилжүүлэх, худалдан авагч тухайн зүйлийн үнийг төлөөд тухайн зүйлээ биетээр нь худалдаж аваад гарахыг ойлгоно. Хэрвээ тэр архийг худалдаж борлуулсан бол тэр архи лангуун дээр нь байж байхгүй байсан. Тийм учраас худалдан борлуулсан үйл явдал болоогүй гэж үзэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдахдаа хуульд заасан журмын дагуу явагдаж нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлэх ёстой. Хэрвээ нотлох баримт хуульд заасан журмын дагуу бүрдээгүй бол нотлох баримт гэж үзэхгүй, нотлох баримтаар үнэлэхгүй байх хуулийн зохицуулалттай. Тухайлбал холбогдогчоос мэдүүлэг авахдаа Үндсэн хуульд заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ямар хэрэг зөрчилд холбогдсоноо мэдэх эрхүүдийг нь өөрт нь тайлбарлаж сануулахгүйгээр мэдүүлэг авсан нь Үндсэн хууль зөрчсөн байгаа учраас энэ мэдүүлэг хууль зөрчсөн нотлох баримт гэж үзэхээр байна. Мөн эд зүйл хураан авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд зааснаар прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийхээр заасан байдаг. Уг хуулийн 4.3 дугаар зүйлд үзлэг хийхдээ прокуророос зөвшөөрөл аваагүй яаралтай нөхцөлд үзлэг хийж хурааж авсан бол энэ ажиллагаагаа хүчинтэй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар прокуророор шийдвэрлүүлэх ёстой. Хэрэгт авагдсан баримтуудаас харахаар мөрдөн байцаагчийн санал дээр энэ зөрчил холбогдогчийн мэдүүлэг, хураан авсан эд зүйлээр нотлогдлоо гэж үзсэн. Гэтэл холбогдогчоос мэдүүлэг авахдаа хууль зөрчсөн, эд зүйл хураан авахдаа хууль зөрчсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед холбогдогч нэг эмээ энэ архийг барьж орж ирсэн тэр эмээг би асуулгая гэхэд мөрдөгчийн зүгээс хэрэггүй гээд орхисон байдаг. Уг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрөө хүсэлтээ гаргаад тэр хүсэлтийн дагуу ямар нэгэн ажиллагаа хийж шалгах боломжтой байхад хүсэлтийг нь шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн байна гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт бүрдүүлэх шаардлага нь уг хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-д заасан журмын дагуу олж авсан байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан бэхжүүлсэн нотлох баримтууд нотлох чадвараа алдана, мөн хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үздэг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримт нь өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй, тухайн зөрчлийг нотлогдсон гэж үзэх боломжгүй, мөн тухайн зөрчлийн үйл баримт тогтоогдоогүй байгаа учраас тухайн шийтгэлийн хуудсыг гаргахдаа эрх бүхий албан тушаалтан материаллаг болон процессын хуулиудыг зөрчсөн байгаа учраас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн жижиг төлөгчтэй харилцах тасгийн Татварын улсын байцаагч Т. би Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.*******гаас шилжүүлэн ирүүлсэн материалыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн аваад “онцгойн албан ын тэмдэг наагаагүй архи согтууруулах ундаа худалдан борлуулсан” гэх бүртгэлийн  ******* дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авч танилцаад  Зөрчлийн тухайн хуулийн тусгай ангийн 11.24 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн  ******* ХХК-д холбогдох зөрчилд 10 000 000 / арван сая төгрөг/-ийн торгууль ногдуулсан.

Би цагдаагийн албан хаагч буюу эрх бүхий албан тушаалтны авсан байсан холбогдогчийн мэдүүлэг дээр үндэслээд хуульд заасны дагуу шийтгэлийн хуудсаа бичсэн. 2022 оны 12 дугаар сарын 30-нд анх зөрчлийн хэрэг нээхдээ ирсэн материал бусад баримтуудыг дутуу байна гэж үзээд зөрчлийн хэрэг нээсэн.  Энэ кейс маань манай ын хэлтэст анхны кейс байсан, энэ хэрэг дээр  заавар зөвлөгөө авах үүднээс 2023 оны 1 дүгээр сарын эхээр туршлага судлаад 2023 оны 1 дүгээр сарын 11-нд холбогдогчтой холбогдоод тодруулга авах гэтэл буяны ажилтай Улаанбаатар хотод явж байна гээд 2023 оны 1 дүгээр сарын 18-нд хугацаа дууссаны дараа ирсэн. Холбогдогч надад тайлбарлахдаа надад эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, цагдаагийн албан хаагч гарын үсэг зур гэдэг байдлаар хандсан гэсэн. Тухайн архийг хэнд, хэзээ худалдан борлуулсан гэдгийг нь тайлбарлаж чадахгүй байгаа. Хуулийн зүйл заалт дээр байгаа худалдсан борлуулсан гэдэг үйлдлийг лангуун дээр  худалдахаар тавьсан байгааг ойлгоно гэж үзсэн. Онцгой албан ын тэмдгийн тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүй архи согтууруулах ундааны зүйлийг лангуун дээр тавихыг хориглосон байдаг гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

8. ”*******” ХХК-ийн захирал Ц.*******аас дээрх  эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хуульд нийцээгүй хэмээн үзэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

9. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ... бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

10. Завхан аймгийн Цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн дэд ахлагч  Г.******* нь Улиастай сумын ******* багт байрлах ******* нэртэй дэлгүүрээс 1 ширхэг, 700 граммын хэмжээтэй, “Соберано” нэртэй, 36 хувийн спиртийн агууламжтай архийг хураан авсан болох нь түүний мэдүүлэг болон эд зүйл хураан авсан тэмдэглэлээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 22, 51-р хуудас/

            11. Гэрч М.*******ын “...Зун айлчин ирэхдээ хүүхдүүдээс бэлгэнд нэг хайрцагтай юм өгсөн юм. Сүүлд нь үзсэн чинь бор шилтэй архи юм уу дарс юм уу нэг шилтэй юм байсан. Манай нөхөр бид хоёр энийг хоёулаа хэрэглэх биш будаа гурилаар сольчихдог юм уу гэж ярьсан. Тэгээд 2022 оны 11 сарын эхээр би энэ таньдаг хүүхэд дээр очоод “энийг эмээ нь будаа гурилнаас сольчихмоор байна” гэсэн чинь “ямархуу юм бол доо, би дараа үзье, яараад байна, наанаа тавьчихгүй юу” гэхээр нь би дэлгүүрт нь тавьчихад яваад өгсөн. Нөгөө хүүхэд ч гэсэн гарах гээд яараад байна гэхээр нь би тавьчихад гараад явсан. Сүүлд нь нэг асуух гээд орсон чинь ээж нь нас барсан гээд хот явчихсан байсан. Тэгээд дэлгүүрт нь нэг удаа орсон чинь “эмээ минь нөгөө архийг чинь цагдаа хураагаад аваад явсан” гэж хэлсэн юм” гэсэн мэдүүлэг, гэрч Г.*******ын “... 2022 оны 12 сарын 22-ны 11 цагийн үед энэ дэлгүүрт ороход ын акцгүй 1 шил архи байсныг хурааж авсан байгаа. Уг архи нь соберано нэртэй, 700 гр хэмжээтэй, 36 хувийн спиртийн агууламжтай виски байсан. ...Тухайн дэлгүүрт өөр тэмдэггүй архи байгаагүй, ын тэмдэгтэй архинууд бол лангуун дээр нь байсан” гэсэн мэдүүлгүүдээр иргэн М.******* нь 1 шил архийг заруулахаар ******* нэртэй дэлгүүрт тавьсан, тухайн 1 шил архийг худалдаагүй байхад хураан авсан нөхцөл байдал тогтоогдож байна. /хавтаст хэргийн 49-52-р хуудас/

12. Хариуцагчаас онцгой албан ын тэмдэггүй архийг худалдахаар лангуун дээр байрлуулсан байгаа нь өөрөө зөрчлийн шинжтэй үйлдэл гэж маргаж байх ба Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлд заасан “...худалдсан, борлуулсан” гэх ойлголт нь төгс үйлдэгдэж зарж худалдаж дуусгах, үнэ авч арилжин өгөх тухай ойлголт бөгөөд онцгой албан ын тэмдэггүй архийг худалдан борлуулсан тохиолдолд зөрчилд тооцогдохоор байна.

13. Мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт зааснаар онцгой албан ын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг, Онцгой албан ын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар тэмдэггүй согтууруулах ундаа ...-г худалдахыг тус тус хориглосон байна. Үүнээс үзэхэд онцгой албан ын тэмдэггүй архийг худалдахыг дээрх хуулийн зохицуулалтуудаар хориглосон ба худалдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байна.

14. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 2 дахь хэсэгт Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ гэж заасан бөгөөд уг заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг шалган тогтоохдоо шаардлагатай нотлох баримтуудыг дээр дурдсан хуульд зөвшөөрөгдсөн арга замаар цуглуулж бэхжүүлэн, зөрчлийн хэрэг бүртгэлийн материал бүрдүүлэх үүрэгтэй байна.

15. ******* дугаартай зөрчлийн хэргийн материалыг Завхан аймгийн Татварын хэлтсээс гаргуулан үзлэг хийхэд “*******” нэртэй дэлгүүрээс лацгүй, “soberano” нэртэй, 36 хувийн спиртийн агууламжтай, 700 грамм хэмжээтэй, 1 шил архийг хураан авсан тухай тэмдэглэл байх ба нэхэмжлэгчийг “онцгой албан ын тэмдэггүй архийг худалдсан” гэх зөрчлийг үйлдсэн болохыг  нотолж, тогтоосон баримт байхгүй байна. /хавтаст хэргийн 15-37-р хуудас/

16. Хариуцагчаас цагдаагийн байгууллагаас ирүүлсэн материалд үндэслэн шийтгэл оногдуулсан гэж байгаа нь хуулийн дээрх зүйлд заасан ажиллагааг хийгээгүй, тэмдэггүй архи худалдсан, борлуулсан үйлдлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй буруутай байна.

17. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тухайн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирлыг зөрчлийн холбогдогчоор асуухдаа өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх  Үндсэн хуульд заасан эрхийг нь тайлбарлаж өгөөгүй, танилцуулаагүй гэж маргаж байх бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 4-д “Эрх бүхий албан тушаалтан хүнийг албадан ирүүлэх, өөрийн ... эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах эрхгүй” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримт болох 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл” дэх холбогдогчид хуульд заасан эрх, үүрэг тайлбарласан хэсэгт энэ талаар тэмдэглээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

18. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шалган тогтоох зорилгоор зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, эд зүйл, зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, уналга, эсхүл зөрчил шалгах ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл, баримт бичгийг хураан авна”, 4.5 дугаар зүйлийн 2-д “Эд зүйл, баримт бичиг хураан авах бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтална” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр түр хураан авна” гэж тус тус заасан байна. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлийг багийн цагдаа, цагдаагийн д/а Г.******* үйлдсэн байх ба прокуророос зөвшөөрөл авч хураасан талаар баримтгүй, энэ талаар тэмдэглэлд тусгаагүй байх тул эд зүйл хураан авахдаа хууль зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

19. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед холбогдогч нэг эмээ энэ архийг барьж орж ирсэн тэр эмээг би асуулгая гэхэд мөрдөгчийн зүгээс хэрэггүй гээд орхисон байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрөө хүсэлтээ гаргаад тэр хүсэлтийн дагуу ямар нэгэн ажиллагаа хийж шалгах боломжтой байхад хүсэлтийг нь шийдвэрлээгүй нь хууль зөрчсөн” гэж маргаж байх бөгөөд холбогдогч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-ийн 2.5-д зааснаар зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах талаар хүсэлт гаргах эрхтэй байна. Гэвч зөрчилд холбогдогч ******* ХХК-ийн захирал Ц.*******аас мэдүүлэг авсан тухай тэмдэглэлд энэ талаар тусгаагүй, гэрч асуулгахаар хүсэлт гаргасан нь тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 20. Дээрх байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч “*******” ХХК нь  Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэг, Онцгой албан ын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг тус тус зөрчиж, тэмдэггүй согтууруулах ундаа ...-г худалдсан гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул  зөрчлийг бүрэн дүүрэн шалгаж тогтоож чадаагүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шалгаагүй талаар гаргаж буй нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна.

21. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид оногдуулсан шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, ... нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж ...д тохирсон байна.” гэж заасан зарчимд болон мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “ ... зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх ...”-ээр заасан шийтгэл оногдуулах үндэслэлд тус тус нийцэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

22. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэж гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  дүгээр шийтгэлийн хуудас нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Завхан аймгийн ын улсын байцаагчийн нэхэмжлэгч “*******” ХХК-д 10 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэл /гомдол/-ийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн  11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, Онцгой албан ын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн ын улсын байцаагч Б.ийн нэхэмжлэгч “*******” ХХК-д торгуулийн шийтгэл оногдуулсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                         

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.АМАРЗАЯА