Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2023/00661

 

23 оны 02 сарын 0******* өдөр

Дугаар 1*******4/ШШ23/00661

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* ******* хороо, ******* ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* /РД:ИА*******50901/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, а байрны тоот хаягт оршин суух овогт /РД:ИБ*******10*******0312/

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, а байрны тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх тухай

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., хариуцагч Ж.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Нямаа нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэхэд эд хөрөнгөтэй холбоотой бүх асуудлыг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн байгаа. Одоо дахин сөхөж ярих шаардлагагүй гэж үзэж байна. Өмнө 3 шатны шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр шилжсэн байгаа. Үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийж 16,500,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлсэн байдаг. Тэр мөнгийг хүүтэй мөнгө зээлж авч өгсөн. 2 хүүхэдтэйгээ 3 жил айлын дэлгүүр, байр түрээсэлж явж байгаад 23 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрээ дуусаж байна. Миний хувьд хурдан хугацаанд гэртээ нүүж очмоор байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр шилжсэн байгаа ба би зөрүү төлбөр 16,500,000 төгрөгийг хариуцагч руу өгсөн байгаа. 2 хүүхэд маань сургуульд явдаг. Сая цоожлоод ирсэн. Тухайн эд хөрөнгө нь 2 хүү бид гурвын өмч учраас заавал зарахгүй байх гэсэн зүйл байж болохгүй гэж үзэж байна. Хариуцагч нь хоосон хоцрохгүй байгаа, малтай, хөдөө малчинтай байдаг. Шүүхэд ирэхээрээ ингэдэг болохоос бусад үед над шиг баян хүн байхгүй гэж ярьдаг. Хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх өөрөө дүгнэх байх гэж бодож байна. Энэ байрыг хүүхдийг 1******* нас хүртэл нь зарахгүй гэдэг нөхцөлөөр тохирвол би байрнаасаа гарах боломжтой. Өмнөх гэрлэлт цуцлахад надаас асуухгүй, надад мэдэгдээгүйд гомдолтой байгаа. Нэхэмжлэгч 16,500,000 төгрөг өгсөн, гэвч би энэ мөнгөөр орон гэр авах боломжгүй. Гэрээс цай уух аяга, нөмрөх хөнжил ч үлдээлгүй бүх тавилгаа авч явсан Хууль ёсны дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэл Ү-21044372 дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, а байрны тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 12 дугаар сарын -ны өдрийн 1*******4/ШШ21/03424 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 22 оны 03 дугаар сарын -ны өдрийн 0429 ******* магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 22 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 001/ШХ22/00450 дугаар тогтоол зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ж.ад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, а байрны тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг тодорхойлжээ. Үүнд: Гэрлэлт цуцлах шүүхийн шийдвэрийг биелүүлэн 16,500,000 төгрөгийг хариуцагчид өгөн, маргаан бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч хариуцагч орон сууцыг чөлөөлж өгөөгүй гэжээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрчээ. Үүнд: Надаас зөвшөөрөл аваагүй, мэдэгдэхгүйгээр гэрлэлт цуцалсанд гомдолтой, нэхэмжлэгчийн өгсөн 16,500,000 төгрөгөөр амьдрах газар олох боломжгүй, хүүг 1******* нас хүртэл орон сууцыг зарахгүй нөхцөлд суллах боломжтой гэжээ.

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заажээ. Уг шаардах эрхийг нэхэмжлэгч орон сууны өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөлд хэрэгжүүлнэ.

6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 12 дугаар сарын -ны өдрийн 1*******4/ШШ21/03424 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 22 оны 03 дугаар сарын -ны өдрийн 0429 ******* магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 22 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны 001/ШХ22/00450 дугаар тогтоол, улсын бүртгэл Ү-21044372 дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, а байрны тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар шүүхийн журмаар гэрлэлт цуцлахад Н.*******ын өмчлөлд маргаан бүхий орон сууцыг үлдээн, Н.*******аас 16,500,000 төгрөг гаргуулан Ж.ад олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэрийг хэрэгжүүлэн мөнгөн дүнг Ж.ад шилжүүлж, улмаар Н.******* орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн боловч Ж.ын мэдэлд орон сууц байгаа болох нь тогтоогдож байна. /хэргийн 5, -27 дугаар тал/

6. Гэрлэлт цуцлах, дундын эд хөрөнгийн маргааны шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон, хариуцагч шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрөл аваагүй, мэдэгдэхгүйгээр гэрлэлт цуцалсанд гомдолтой, нэхэмжлэгчийн өгсөн 16,500,000 төгрөгөөр амьдрах газар олох боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Онолын үүднээс өмчлөх эрх бол туйлын шинжтэй гэж үздэг. Тодруулбал, өмчлөгч тухайн хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах, бусдаас үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлд тусгажээ. Тэгэхээр талууд харилцан тохиролцсоноос бусад нөхцөлд нэхэмжлэгчээс хүүхдээ 1******* нас хүртэл тухайн орон сууцыг худалдан борлуулахгүй гэх хязгаарлалтыг тавих үндэслэлгүй юм.

7. Иймд хариуцагч Ж.ын эзэмшлээс улсын бүртгэл Ү-21044372 дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, а байрны тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.

*******. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,0 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, *******-д зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Ж.ын эзэмшлээс улсын бүртгэл Ү-21044372 дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, а байрны тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,0 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 ******* зүйлийн 9.2, 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН