Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 137/ШШ2023/00070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ******* дүгээр баг,******* дугаар байрны******* тоотод оршин суух******* овогт************** холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт *******,486,750.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Уламмандах, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ууганзяа нар оролцов.

Хариуцагч*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн  үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

*******.Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой Уранцэцэг (РДЗП8502042*******) нь 202******* оны *******2 сарын 30-ны өдөр Голомт банктай ЗГ*******9*******5*******32063 тоот зээлийн гэрээ байгуулж 3,256,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, *******8 сарын хугацаатай зээл авсан болно. Зээлдэгч******* нь 3Г*******9*******5*******32063 тоот зээлийн гэрээний хавсралт *******-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй эргэн төлөлтөө тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа бөгөөд 2023 оны ******* дүгээр сарын *******0-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл *******,63*******,857.04 төгрөг, зээлийн  хүү 53,02*******.6******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******,772.*******0 төгрөг нийт *******,686,650.75 төгрөг, 5******* хоног хугацаа хэтэрсэн.

Иймд ЗГ*******9*******5*******32063 дугаартай зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн гэрээний 4.2.*******. 4.2.2-д заасныг үндэсэлэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******-т "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.*******-т "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд зайсан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж. *******53 дугаар зүйлийн *******53.*******-т. "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйрэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй" гэж, *******58 дугаар зүйлийн *******58.*******-т "Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хатгах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж *******74 дүгээр зүйлийн *******74.*******-т "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөп, ий худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заажээ. Иргэний хуулийн *******53 дугаар зүйлийн *******53.*******. *******58 дугаар зүйлийн *******58.*******, *******74 дүгээр зүйлийн *******74.*******. Зээлийн болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.  3*******9*******5*******32063 тоот зээлийн гэрээний төлбөр болох *******,686,650.75 төгрөгийг*******ээс гаргуулан Голомт банкинд олгож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ууганзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч******* нь тус банкнаас 202******* оны *******2 сарын 30-ны өдөр *******8 сарын хугацаатай,  жилийн 22,8 хувийн хүүтэй, 3,256,000 төгрөгийн зээлийг авсан. Зээл төлөлт 2022 оны 02 сарын *******0-наас эхэлж доголдсон бөгөөд банкны зүгээс энэ талаар хэлж мэдэгдсэн,  зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхгүй, 50,000, *******00,000 төгрөгөөр төлдөг юм. Зарим сард төлөхгүй өнждөг. Бид утсаар нь залгахаар мессеж бичдэг, бөөнд нь төлөөд зээлийг хаана гэдэг боловч төлөхгүй байсан. 2023 оны 0******* сарын *******0-ны байдлаар шүүхэд хандахаар зээлийн үлдэгдлийг программаас гаргахад *******,686,650.75 төгрөгийн байсан бөгөөд **************-нд 200,000 төгрөг төлсөн. Банк  төлсөн 200,000 төгрөгөөс үндсэн зээлд *******82,78*******.74 төгрөг, хүүнд *******7,094.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******23.67 төгрөг суутгасан. Нэгэнт программаас *******,686,650.75 төгрөг гэсэн үлдэгдэл гарсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд энэ мөнгөнөөс 200,000 төгрөгийг хасч, үндсэн зээлд *******,449,075.30 төгрөг, зээлийн хүүнд 35,927.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******,648.43 төгрөг, нийт *******,486,650.75 төгрөгийг гаргуулж өгнө үү. Уранцэцэгийг зээлийн гэрээний 4.4.*******, 4.4.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлсөн бол шүүхэд нэхэмжлэл өгөх үеийн байдлаар *******,*******88,257 төгрөг байх байсан. Гэтэл *******,686,750 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэв.

3.Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй байна.

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар Голомт банк,******* нарын хооронд 202******* оны *******2 сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг шүүхэд ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт *******,686,650.75 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад 200,000 төгрөгөөр бууруулж, үндсэн зээлд *******,449,075.30 төгрөг, зээлийн хүүнд 35,927.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******,648.43 төгрөг, нийт *******,486,650.75 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

*******.Нэхэмжлэгч тал нь “ эргэн төлөлтийн хуваарийг 2022 оны 02 сарын *******0-ны өдрөөс эхлэн удаа дараа зөрчсөн, хуваарийн дагуу биш 50,000, *******00,000 төгрөгөөр төлдөг, зээлийн гэрээний 4.4.*******-т зааснаар гэрээг цуцална “ гэж шаардлагаа тодорхойлсон.

2. Хариуцагч******* нэхэмжлэлийг хувийг 2023 оны 02 сарын 0*******-ний өдөр гардан авч, 02 сарын *******5-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг  шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч хариу тайлбарыг ирүүлээгүй болно.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээний хуулбараар харуицагч******* нь нэхэмжлэгч Голомт банктай 202******* оны *******2 сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,256,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, *******8 сарын хугацаатай зээлж авсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******-д заасан “ банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээ байгуулагдсан байх ба банк гэрээний дагуу тодорхой хугацаатайгаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

Түүнчлэн зээлийн гэрээний 4.4.*******-д “зээлдэгч гэрээний  дагуу төлөх ёстой зээл,  зээлийн хүүг  хавсралт  *******-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол гэрээг цуцалж, зээлийг  буцаан шаардах эрхтэй” гэж,  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д “зээлдэгч авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.*******-д “ зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК нь шаардах эрхтэй байх зээлийн гэрээ нь  агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд дээрх хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

4.Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг  зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг  шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч хариу тайлбарыг ирүүлээгүй бөгөөд  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “... нэхэмжлэлтийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох”-оор заасан байна.

Түүнчлэн тэрээр зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинжлэн судлахад 2023 оны 0******* сарын 20-ны өдрийн байдлаар *******,*******88,257 төгрөгийн, 2023 оны 0******* сарын 20-ны өдрийн байдлаар 966,267 төгрөг үлдсэн байхаар авагдсан байтал нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргахад *******,686,650 төгрөгийн зээллийн үлдэгдэлтэй байсан нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд *******,449,075.30 төгрөг, зээлийн хүүнд 35,927.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******,648.43 төгрөг, нийт *******,486,650.75 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

5.Хариуцагч*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******00 дугаар зүйлийн *******00.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

6.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******.Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 453 дугаар зүйлийн 453.*******-д зааснаар хариуцагч*******ээс үндсэн зээлд *******,449,075.30 төгрөг, зээлийн хүүнд 35,927.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд *******,648.43 төгрөг, нийт *******,486,650.75 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4*******,936 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Уранцэцэгээс 38,736 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                А.ЦЭРЭНХАНД