| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/197 |
| Огноо | 2025-07-08 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/197
2020 оны 5 дугаар сарын үед 1,474,725 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлнээр, хохирогч Е.Бээс 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1,474,200 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Аийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч С.Ггээс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1,474,725 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч С.Ааас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 1,270,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Ө.Гаас 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1,466,850 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Гээр дамжуулж бэлнээр, хохирогч Х.Сээс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1,481,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Аын эзэмшлийн банкны дансаар, хохирогч С.Аээс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,486,275 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Б.Сгаас 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,483,125 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Х.Нээс 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,483,650 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Р.Кгаас 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Гын эзэмшлийн банкны дансаар, хохирогч Т.Сээс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Т.Бийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч К.Аоос 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,492,575 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч М.Нээс 2020 оны 10 дугаар сарын үед 1,500,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Дийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Ж.Хээс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,471,575 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Тийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Ө.Раас 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1,500,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Гээр дамжуулан бэлнээр, хохирогч С.Бээс 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч М.Жгаас 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,483,650 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Е.Хаас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1,469,500 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Х.Уаас 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1,460,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Ю.Ааас 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1,470,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Д.Бээс 2020 оны 5 дугаар сарын үед 1,484,700 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Гээр дамжуулан бэлнээр, хохирогч М.Жээс 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1,486,800 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Х.Аээс 2020 оны 7 дугаар сарын үед 1,500,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Ш.Гаас 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1,477,880 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч К.Ааас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1,200,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Т.Еээс 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1,400,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлнээр, хохирогч М.Ааас 2020 оны 5 дугаар сарын 18-ний өдөр 2,641,275 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Г.Жгаас 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1,485,225 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч М.Агаас 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2,791,740 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Д.Цаас 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1,498,875 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Гий эзэмшлийн банкны дансаар, хохирогч Б.Сос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,489,995 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Л.Өээс 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,497,825 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Гий эзэмшлийн банкны дансаар, хохирогч Б.Дгаас 2020 оны 8 дугаар сарын 08-ний өдөр 1,355,825 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Гий эзэмшлийн банкны дансаар, хохирогч Д.Эаас 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1,497,825 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Д.Згаас 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1,495,725 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Д.Эээс 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,496,775 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Ц.Баас 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,497,300 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Д.Агаас 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 1,498,875 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Н.Ааас 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 1,489,950 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч С.Мгаас 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,497,300 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Т.Наас 2020 оны 7 дугаар сарын 18-ний өдөр 1,493,100 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч К.Сээс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1,481,000 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Б.Каас 2019 оны 11 дүгээр сарын үед 1,184,700 төгрөгийг Хятад улсын нутаг дэвсгэрт олон улсын банкны дансаар, хохирогч К.Аээс 2020 оны 6 дугаар сарын 08-ний өдөр 1,478,000 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Н.Бээс 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,497,825 төгрөгийг Х аймгийн Х сумын Д ус багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Н.Аээс 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1,475,000 төгрөгийг Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Б.Жээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,183,650 төгрөгийг Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Ж.Аээс 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 1,495,200 төгрөгийг Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч А.Заас 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 1,498,875 төгрөгийг Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч У.Еоос 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,497,825 төгрөгийг Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч С.Тээс 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1,417,850 төгрөгийг Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Ө.Аээс 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,475,250 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1,493,100 төгрөг, нийт 2,968,350 төгрөгийг тус тус Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч А.Хаас 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,497,825 төгрөгийг Х аймгийн Х сумын Д ус багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Д.Бгаас 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1,488,900 төгрөгийг Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Д.Нгаас 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,498,875 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Л.Бээс 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,497,300 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Д.Иаас 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,496,775 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч А.Цоос 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1,497,300 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч З.Ааас 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 1,425,000 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Д.Зээс 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1,474,800 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Х.Нээс 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1,463,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Х.Уы эзэмшлийн банкны дансаар, хохирогч Х.Агээс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1,483,125 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Хгийн банкны дансаар, хохирогч А.Саас 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлнээр, хохирогч Х.Гаас 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1,049,325 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Аын эзэмшлийн банкны дансаар, хохирогч Б.Нгээс 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 420,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 180,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Кын эзэмшлийн банкны дансаар, хохирогч П.Ёгаас 2020 оны 1 дүгээр сарын үед 1,450,000 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 5 дугаар багийн нутаг дэвсгэр бэлнээр, хохирогч А.Нээс 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 1,488,375 төгрөгийг Казахстан улсын нутаг дэвсгэрт олон улсын банкны дансаар, хохирогч М.Жгаас 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 1,949,500 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч А.Еаас 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт бэлнээр, хохирогч Б.Гээс 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 1,465,275 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт, иргэн Аийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Д.Гаас 2020 оны 6 дугаар сарын 18-ний өдөр 1,483,125 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Е.Ааас 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,470,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Жгийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Б.Нээс 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Гээр дамжуулан бэлнээр, хохирогч О.Каас 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 1,480,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Ааар дамжуулан бэлнээр, хохирогч С.Ааас 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг Япон улсын нутаг дэвсгэрт иргэн Б.Аийн эзэмшлийн олон улсын банкны дансаар, хохирогч Е.Жоос 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 4,400,000 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Х.Сээс 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,459,500 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн З.Фгийн банкны дансаар, хохирогч Х.Ааас 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,300,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,463,700 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 1,468,000 төгрөг, нийт 4,231,700 төгрөгийг Баян-Ө аймгийн Д сумын 9 дүгээр баг, У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Г.Саас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1,475,252 төгрөгийг Х аймгийн Х сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Аийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч С.Дгаас 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,483,650 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлнээр болон банкны дансаар, хохирогч С.Оаас 2020 оны 4 дүгээр сарын үед 4,000,000 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр, хохирогч Х.Аээс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1,481,025 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Х.Иаас 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1,465,800 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Х.Хаас 2020 оны 3 дугаар сарын үед 1,500,000 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт иргэн Х.Бийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Ж.Жгаас 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,465,800 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч А.Ааас 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт бэлнээр, хохирогч А.Ааас 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,188,575 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Аийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч М.Агаас 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,497,825 төгрөгийг Х аймгийн Х сумын нутаг дэвсгэрт иргэн А.Хы эзэмшлийн банкны дансаар, хохирогч Ж.Нээс 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1,486,800 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Б.Ааас 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,477,875 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч А.Нгаас 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 1,498,878 төгрөгийг Булган аймгийн Б сумын нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Ж.Тээс 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 1,468,500 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч С.Ггаас 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,500,200 төгрөгийг Баян-Ө аймгийн Толбо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.Дийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Б.Даас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1,477,400 төгрөгийг Баян-Ө аймгийн Б сумын нутаг дэвсгэрт иргэн Ж.Дийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Д.Аээс 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,475,000 төгрөгийг Х аймгийн Х сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Аийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Т.Жаас 2020 оны 1 дүгээр сарын эхээр 1,475,000 төгрөгийг Х аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Аээр дамжуулан бэлнээр, хохирогч Б.Рээс 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,497,825 төгрөгийг Х аймгийн Х сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Аийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Э.Агаас 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,491,525 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Солонгын эзэмшлийн банкны дансаар, хохирогч С.Цгаас 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,498,875 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Өийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Д.Бгаас 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1,497,825 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Гд бэлнээр болон иргэн Иын эзэмшлийн банкны дансаар, хохирогч Т.Даас 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,641,275 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Аийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Х.Жгээс 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 1,466,850 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт иргэн Аийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Б.Аиас 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 2,985,150 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Д.Ааас 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөгийг Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Аийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч А.Хаас 2020 оны 1 дүгээр сарын үед 1,500,000 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр, хохирогч Е.АльФгаас 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,492,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч А.Мээс 2020 оны 5 дугаар сарын эхээр 1,500,000 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт бэлнээр, хохирогч Х.Баас 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1,475,000 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Хн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Х.Мээс 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 800,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг Х аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт иргэн Дийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Э.Уээс 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1,465,800 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт иргэн С.Кгийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч Т.Бээс 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 1,425,000 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч Г.Огаас 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 1,475,530 төгрөгийг У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч С.Ааас 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1,483,700 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч М.Ааас 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1,463,700 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт иргэн Н.Аы эзэмшлийн банкны дансаар, хохирогч О.Ааас 2020 оны 5 дугаар сарын үед 1,500,000 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт иргэн С.Кгаар дамжуулан бэлнээр, хохирогч Х.Нгаас 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,500,000 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт иргэн Н.Сы эзэмшлийн банкны дансаар, хохирогч Х.Сээс 2020 оны 6 дугаар сарын эхээр 1,498,875 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт бэлнээр, хохирогч Г.Лэс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Бийн эзэмшлийн банкны дансаар, хохирогч С.Бээс 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,498,875 төгрөгийг Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч М.Агаас 2020 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 1,325,225 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт банкны дансаар, хохирогч А.Тилеубердээс 2020 оны эхээр 1,330,000 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт бэлнээр, хохирогч Ж.Паас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,375,000 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт иргэн Тйн эзэмшлийн банкны дансаар, хохирогч А.Еаас 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1,500,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Гээр дамжуулан бэлнээр, хохирогч Ж.Ааас 2020 оны 5 дугаар сарын эхээр 1,500,000 төгрөгийг У хотын нутаг дэвсгэрт бэлнээр, хохирогч К.Ааас 2020 оны 5 дугаар сарын үед 1,500,000 төгрөгийг Казахстан улсаас олон улсын банкны дансаар, хохирогч Х.Аээс У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 580,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 20,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 303,490 төгрөгийг банкны дансаар, мөн 596,510 төгрөгийг бэлнээр, хохирогч Ш.Аээс 2020 оны 4 дүгээр сарын үед 1,970,000 төгрөгийг Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр нутаг дэвсгэрт бэлнээр тус тус шилжүүлэн авч, нийт 289,066,966 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
14.1. Хэргийн газарт буюу Баян-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 давхар барилга бүхий байранд үйл ажиллагаа явуулдаг гэх “B” сүлжээний оффист үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 71-78 дахь тал/,
14.2. Хэргийн газарт буюу Баян-Ө аймгийн Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 1 давхар барилга бүхий байранд үйл ажиллагаа явуулдаг гэх “B” сүлжээний оффист үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 110-118 дахь тал/,
14.3. Хэргийн газарт буюу Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 74 дүгээр байрны 518 тоотод үйл ажиллагаа явуулдаг гэх “B” сүлжээний оффис үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 121- 125 дахь тал/,
14.4. Хэргийн газарт буюу Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Толхын ойл”-ын 6 давхар бүхий 24 айлын орон сууцанд үйл ажиллагаа явуулдаг байсан гэх “B” сүлжээний оффис байсан байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 126-129 дэх тал/,
14.5. Хэргийн газарт буюу У хотын Б дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Аман хуур” хотхоны 40 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг байсан гэх “B” сүлжээний оффис байсан байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 126-129 дэх тал/,
14.6. Иргэн Ө.Б, Н.А нарын гар утас, нөтбүүкэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 103-109 дэх тал/,
14.7. Иргэн Б.Агийн Голомт банкны 2405146889 дугаартай дансанд, Н.Аын Хаан банкны 5**** дугаартай дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 133-206, 2 дахь хавтаст хэргийн 59-77 дахь тал/,
14.8. Иргэн Н.Ааас гаргаж өгсөн “B” нэртэй компаниас бараа худалдаж авсан иргэн ямар төрлийн бараа худалдаж авсан талаар болон түүнд уг барааг санал болгосон, сурталчилсан хүн хоёрын хооронд байгуулсан бичиг, түүний орчуулга /1 дэх хавтаст хэргийн 208-209 дэх тал/,
14.9. Баян-Ө аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 29/1060 дугаартай албан бичиг, бусад аймаг дахь Цагдаагийн газраас ирсэн албан бичгийн хариу /1 дэх хавтаст хэргийн 250, 2 дахь хавтаст хэргийн 01-09 дэх тал/,
14.10. “B” цахим сайтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 21-31 дэх тал/,
14.11. Иргэн Н.Ааас гаргаж өгсөн гадаад гуйвуулгын банкны баримт, “B” компаниас ирсэн гэх албан бичгийг хэрэгт тусгасан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд, түүний орчуулга /2 дахь хавтаст хэргийн 33-58 дахь тал/,
14.12. Голомт банкны Баян-Ө аймаг дахь салбарын захирлын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 565, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 304 дугаартай албан бичгээр хавсарган ирүүлсэн иргэн Б.Агийн Western Union программаар хийлгүүлсэн гүйлгээний мэдээлэл бүхий баримтууд /2 дахь хавтаст хэргийн 93-94, 145-151 дэх тал/,
14.13. Иргэн С.Кгийн 5****, Ө.Гий 518****, Х.Жгийн 5180473155, Ж.Дын 5**** дугаартай Хаан банкны харилцах данснуудын хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 161-170 дахь тал/,
14.14. “YOUTUBE” сайтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, СД бичлэг /2 дахь хавтаст хэргийн 175-178 дахь тал/,
14.15. Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5180/645, 5180/646 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн С.Кгийн 5023430996, Ж.Дийн 5189101531 Е.Аийн 5180870822, Ө.Бий 5197255038, Х.Жгийн 5180473155, Х.Аын 5.5780006212, Н.Аы 5180771741, Н.Аийн 5845621635 Б.Хн 5858047196, Т.Жадрагийн 5031929382, К.Женисбекийн 5180876007, Ө.Ры 5180560275, С.Бийн 5035381160, Б.Кын 5653003831, Р.Бийн 5197066720, М.Жгийн 5022664358, К.Фгийн 5194120976. А.Ргийн 5186137492, Д.Гын 5197069834, А.Жийн 5197196636 дугаартай данснуудын дэлгэрэнгүй хуулгууд /2 дахь хавтаст хэргийн 187-250, 3 дахь хавтаст хэргийн 54-105 дахь тал/,
14.16. Монгол банкны албан ёсны https://www.mongolbank.mn/ сайтаас зарласан валютын ханшны судалгааг гарган авч, хэрэгт хавсаргасан талаарх тэмдэглэл, холбогдох судалгаа /3 дахь хавтаст хэргийн 214-232 дахь тал/,
14.17. Төрийн банкны 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 47/343 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн С.Кгийн 2**** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4 дэх хавтаст хэргийн 108-119 дэх тал/,
14.18. Голомт банкны 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 324, 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 284, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 446, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 571, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 35, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10/359 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн М.Аын 3**** USD, 1105217774 MNT, Н.Аын 5805109416, Б.Агийн 2****, 3**** /USD/, С.Кгийн 1405118263, Н.Аы 3****, Ө.Гий 11**** дугаартай дансны хуулгууд /3 дахь хавтаст хэргийн 107-117, 4 дэх хавтаст хэргийн 120-138, 207-227, 5 дахь хавтаст хэргийн 4-30, 32-33, 74-78 дахь тал/,
14.19. Хаан банкны 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5180/349, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 5180/49, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 5180/91 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн Н.Аын 5197204322, М.Ггийн 5****, Х.Бы 5****, С.Кгийн 5****, Ө.Гий 5180753314, Н.Аы 5180771741, Ж.Дийн 5****, Ө.Гий 5****, Х.Жгийн 5**** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгууд /4 дэх хавтаст хэргийн 29-106, 140-205, 5 дахь хавтаст хэргийн 35-73, 80-110, 112-132 дахь тал/,
14.20. Голомт банкны 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 79 дугаартай албан бичгээр ирүүлсэн иргэн Х.Нийн 5805109416 дугаартай данснуудын хуулгууд /5 дахь хавтаст хэргийн 144-156 дахь тал/,
14.21. Хохирогч А.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би манай аймгийн Ө сумын харьяат иргэд болох Б овогтой А, Н овогтой А нартай 2014 онд тухайн үеийн Монгол туркийн хамтарсан сургуулийг нэг ангид төгсөж байсан. Тэгээд 2019 оны 11-12 дугаар саруудын аль нэгэнд А, А нар Бүгд Найрамдах Казахстан улсаас У хотод ирээд манай ангийн охидуудтай уулзаад явж байсан. Агийн хувьд 2019 оны 3 дугаар Сас эхлэн намайг B нэртэй сүлжээнд орж ажиллахыг ятгах болсон. Тэд У хотод ирсний дараа Б дүүргийн нутаг дэвсгэр болох халдвартын “Аман хуур” хотхоны 40 дүгээр байранд B нэртэй сүлжээний оффисыг нээж ажиллуулж эхэлсэн ба намайг ятгаад болохгүй болохоор сүлжээний талаар мэдээлэл авсан. А надад “чи зөвхөн 1,730,000 төгpөг хураамж төлөөд B-нд нэгдэж ор. Харин найз нь чиний орсон 1,730,000 төгрөгийг 1 сарын дотор олж өгөх бөгөөд хэрвээ чадахгүй бол өөрийн карманаасаа мөнгө төлөх болно” хэмээн амласан. Тэгээд би хоёр найздаа итгэж 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байсан санагдаж байна B-д албан ёсоор элсэн орсон. Харин маргааш нь А, А хоёр миний Хаан банкны картыг авч яваад 1,730,000 төгрөг гаргаж авсан ба тэд намайг чи оффист сууж байгаарай бид өөрсдөө очиж мөнгө гаргаж аваад буцаад B сүлжээний Казахстан улс дахь данс руу Төрийн банкаар дамжуулан шилжүүлэх болно гэж хэлсэн. А, А хоёр миний Хаан банкны картаас 1,730,000 төгрөг гаргаж аваад удалгүй надад анх элссэн хүний урамшуулал гэх тэдний хэлснээр Англиар Cashback хэмээн 82,000 төгрөг бэлнээр авч ирж өгөөд уг авч ирсэн мөнгийг гарт минь бариулж инээж байгаад зургаа авхуул хэмээн миний зургийг авсан. Тэгээд надад сургалт гээд баахан хүний ойлгохгүй юм хэлж өгөөд хамгийн сайн таньдаг, мөнгөтэй тийм хүмүүсийн судалгааг гарга гээд тэмдэглэлийн дэвтэр өгсөн. Тэмдэглэлийн дэвтэрт би 40-50 хүний судалгааг гаргасан. Би танил хүмүүсийн судалгааг гаргасны дараа тэд надад энэ хүмүүс рүү нэг нэгээр захиа бич гэж хэлсэн. Захиа бичихдээ “би нэг бизнес нээж байгаа юм аа, та хамтрагч болж чадах уу” гэх байдлаар бичүүлсэн. Тэгээд уг танил хүмүүсээ оффист урьж бидэнтэй уулзуул гэж хэлсэн. Би тэдний хэлснээр А, Ела, Айымгүл, Тику, Илтипат нарын хүмүүсийг урьж уулзуулсан ба тэдэнд надад хэлснээ хэлж тэдний толгойг эргүүлж эхэлсэн. Тэгэхээр нь би ерөөсөө энэ болохгүй юм байна гэдгийг ойлгож А, А нараас зайгаа барьж маргалдаад “би та нарын энэ ажлыг хийж чадахгүй юм байна. Ээжээсээ мөнгө зээлж орсон, миний мөнгийг өг” гэхэд А “чи өөртөө бизнес эхлүүлсэн, мөнгийг компанид өгсөн, надад чамд өгөх мөнгө байхгүй” гэхээр нь би тэдэнтэй маргалдаж өөр тийш явсан. Би явсны дараа А, А хоёр нэлээн олон хүмүүсийг оффист дуудаж уулзаж байсан.
А, А хоёр надад хэлэхдээ “чи эхлээд 1,730,000 төгрөгөөр энэ сүлжээнд хураамж төлж орно, улмаар чамд эхний урамшуулал орж ирэх ба харин дараа нь чи доороо 2 хүнийг судлан хамгийн багадаа нэг хүний 600 америк доллар тэр 2 хүнээр гаргуулж энэ сүлжээнд оруулах бөгөөд уг хоёр хүн орж ирсний дараа чамд дахин урамшуулал өгнө, чиний оруулсан хүмүүс доороо хүн элсүүлэх замаар чиний мөнгө урамшуулал ороод явах болно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 239-240 дэх тал/,
14.22. Хохирогч Е.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би А гэх хүнтэй уулзаад явсны дараа А нь надтай фейсбүүкээр өдөр болгон холбогдож өөрсдийнх нь сүлжээний талаар сурталчилж надад уг сүлжээнд нэгдэн орж урамшууллын мөнгө авч байгаа хүмүүсийн видео бичлэг, сэтгэгдэл, зураг зэргийг явуулж надаас салахгүй байсан. Харин миний нэг тэдэнд итгэсэн алдаа бол А нь миний эмзэг байнгын бодож явдаг гэх юм уу тийм сэдвийг хөндсөн явдал юм. Учир нь миний том охин харааны бэршээлтэй бөгөөд А нь та хэрэв сүлжээнд орж ирэх юм бол маш их мөнгө олох боломжтой. Сардаа гэхэд хамгийн багадаа 3-4 сая төгрөг олох боломжтой тул та том охиноо гадаадад эмчилгээнд хамруулах боломж бүрдэнэ гэж хэлэхээр нь би охиныхоо төлөө Ад хууртах болсон. А гэх миний зүс таньдаг хүн нь надаас 2 сар гаран гуйж салахгүй байхаар нь би түүний ятгалгад орж 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн орчимд нөхөр болох Бы ажил хийж хуримталж байсан мөнгөнөөс 500 америк доллар буюу монгол төгрөгөөр тухайн үед 1,477,000 төгрөг байсан санагдаж байна Ад Эрчим ХХК-ны замын эсрэг талд байрлах тэдний түрээсэлж байсан оффис гэх 2 давхар байшинд очиж өгсөн.
...урамшуулал хэмээн 30 доллар буюу 84,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 242-243 дахь тал/,
14.23. Хохирогч Ш.Жагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... уг газар нь 1 давхар 2 өрөө бүхий айлын зуны байр эсвэл хуучин дэлгүүр ажиллуулж байсан мэт тийм объект байсан ба тэнд 5 хүн байсан санагдаж байна. Миний таньдаг хүмүүсээс Б, түүний эгч Г, Юнителийн Баян-Ө салбарын ажилтан Б, Г гээд нэг охин дахиад нэг танихгүй хүн байсан. Тэд уг 2 өрөө байрны 1 өрөөнд байсан ба намайг очиход Б хүрэлцэн ирээд надад B гэх зүйлийн талаар танилцуулсан. Б хэлэхдээ энэ B нэртэй компанид ажиллахын тулд 500 америк доллар төлж өөрийн олон улсын дэлгүүрээ нээх бөгөөд чи доороо 2 хүн элсүүлж ингээд гурвуулаа баг болж ажиллах ба чи багаа бүрдүүлсний дараа 7 хоног болгон чиний дансанд 60 америк долларын урамшуулал ороод байна. Чи багтаа сонгосон 2 хүнээ мөн адил 500 америк доллар төлүүлж олон улсын дэлгүүрт багийн гишүүнээр элсүүлнэ гэж хэлсэн. Үүний дараа би дахиад 1 удаа очиход надад B гэх компанийн манай аймаг дахь лидер буюу манлайлагч нь гэх Н овогтой А нь өөрөө яг ийм байдлаар бас танилцуулсан. Мөн миний найз Бий эгч Г нь би У хотод өмгөөлөгч ажилтай, энэ бол хууль бус биш юм, чи найздаа итгэж байгаа бол энэ бизнесийн ажлыг эхлүүл гэж надад хэлсэн. Үүний дараа найз болох Хахан овогтой Дд би фейсбүүкээр захиа бичиж нөгөө Бий яриад байсан олон улсын бизнесийг хоёулаа сонирхож үзэх үү, би оффист нь очлоо, орж болох юм шиг байна гэж хэлсэн ба 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Д бид хоёр B сүлжээний оффис гэх газарт очиход тэнд Г, Гий ээж нь, А гэх хүний ээж, А, Б, Аын найз К нар тэнд байсан ба тэд биднийг Казахстан улс дахь хамгийн том төлөөлөгч гэх Агийн эгч Г, У дахь төлөөлөгч гэх А нартай гар утсаар дүрс бичлэг хийж яриулсан. Тэгэхэд Г, А нар нь энэ бидний бизнес, маш сайн, мөн баталгаатай бизнес, та нар нэгдэн орсноор маш их зүйл худалдан авах, аялах боломжтой гэдэг зүйлийг хэлсэн. Тэр өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үдээс хойш Д бид хоёр Өмирбек овогтой Бий хамтаар Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Монгол банкны хажуу талд байрлах Хаан банкны автомат теллер машинд очиж Бий төрсөн эгч Гий Хаан банкны картанд нь орлого зарлагын автомат теллер машинаар 3,000,000 гаруй төгрөг хийсэн. Манай найз Д бид хоёр Б гэх найзынхаа хамтаар Хаан банкны АТМ-д очихдоо бэлнээр 3,000,000 төгрөг аваад очсон ба түүний эгч Гий дансанд Бий хэлсэн мөнгийг B сүлжээнд хураамж тус тусдаа 500 америк долларыг монгол төгрөгөөр бодож хийхэд бидний гарт 30,000 төгрөг үлдсэн болно, буцаан олголт гэх 30 доллар буюу 84,000 төгрөг авсан ба энэ мөнгийг дансаар авсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 248-249 дэх тал/,
14.24. Хохирогч Х.Дий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үдээс хойш Өмирбек овогтой Бий хамтаар Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Монгол банкны хажуу талд байрлах Хаан банкны автомат теллер машинд очиж Бий төрсөн эгч Гий Хаан банкны картанд нь орлого зарлагын автомат теллер машинаар 3,000,000 гаруй төгрөг хийсэн. B нэртэй сүлжээний гол зохион байгуулагч Г, А нар нь Ж бид хоёрт энэ бол хувьцаа гэж ойлгож болно, та нарын төлж орсон мөнгө B сайтын хувьцаа бөгөөд уг сайт нь мөнгө их олох тусам та нарт 7 хоног болгон үржиж мөнгө орж байх болно гэсэн. Гий Хаан банкны данс руу 2 удаагийн гүйлгээгээр 3 сая орчим төгрөг шилжүүлсэн.
...буцаан олголт гээд 84,000 төгрөгийг Гээс бэлнээр авсан..." гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 01-04 дэх тал/,
14.25. Хохирогч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад Дамыс овогтой Г нь 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр утсаар холбогдож B rэх компанийн төлөөлөгчийн газарт ирэхийг хүссэн. Тэгээд би яваад очиход надад төлөвлөгөө гэх зүйлийг танилцуулж 500 америк доллароор тус компаниас аялах эрх худалдаж авахыг санал болгож аяллын багц худалдаж авсан мөнгөө буцаан авч, дээрээс нь аялаад ирнэ гэдэг зүйл хэлсэн. Чамд тэгээд олон улсын бизнесийн эрх үүснэ хэмээн хэлсэн. Тэгээд би түүнд итгэж өөрийн найз залуу болох Ж.Нурбергенээс 500 америк доллар буюу 1,498,000 төгрөг зээлж авч B нэртэй компаниас аяллын эрх худалдан авсан. Би ойлгохдоо 500 америк доллар буюу 1,498,000 төгрөгөөр аяллын эрх худалдан авч А улсын Б хот руу ямар ч үнэ төлбөргүй аялж ирэх юм байна гэж ойлгосон.
...Гт 1,498,000 төгрөг бэлнээр аваачиж өгөөд буцаан олголт гээд 85,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
14.26. Хохирогч М.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын Дуур байсан санагдаж байна манай хамаатны эгч болох Өмирбек овогтой Г нь B сүлжээний талаар анх танилцуулж мэдээлэл өгч байсан. Тэгээд би сонирхоод үзэх санаатай 2020 оны 2 дугаар сарын эхээр байсан санагдаж байна B компани тус аймгийн оффис гэх газарт очсон ба уг газар нь Ө сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нур” үйлчилгээний төвийн хажуу талд байрлах Н овогтой А гэх хүний гэр нь байсан. Тухайн үед оффис нь Аын өөрийнх нь байшинд нь байрлалтай байсан тул надад А хамгийн анхны мэдээллийг өгсөн юм. Тэр надад хэлэхдээ “чи эхлээд манай энэ компани онлайн дэлгүүрээс өөртөө ямар нэгэн бараа худалдаж авах бөгөөд чи зөвхөн 1 удаа бараа худалдаж авна. Ингэхдээ хамгийн багадаа 1,485,225 төгрөгөөр бараа худалдаж авна” гэж хэлсэн. Тэгээд чи аяллын эрх худалдаж авсны дараа чамд бизнес код нэгдэх бөгөөд чи уг бизнес кодоороо дамжуулан доороо 2 хамтрагчтай болно гэж хэлсэн юм. Харин чи 2 хамтрагчтай болсны дараа 7 хоног бүр чамд хамгийн багадаа монгол мөнгөөр 200,000 төгрөг тогтмол орлого орж ирэх болно хэмээн хэлж тэгээд би яваад өгсөн.
Улмаар би мөнгө төгрөгийн бололцоо муутай явж байхад миний найз болох Х.С нь надад 2020 оны 6 дугаар сард байсан байх би B-нд орох гэж байна гэж хэлэхээр нь найз бид хоёр ярилцаад тэгвэл эхлээд ороод, дараа нь хоёулаа нийлж байгаад доороо 1 хамтрагч олж авъя. Тэгээд чамд 7 хоног бүр орж ирсэн 200,000 төгрөгийн цалинг гурвуулаа хувааж авъя хэмээн тохиролцсон. Тэгээд эхлээд манай найз С ороод, дараа нь найзынхаа эхний хамтрагчаар түүний төрсөн эгчийг оруулаад, хоёр дахь хамтрагчаар миний бие орсон. Тэгээд эхлээд бид гуравт буцаан олголт хэмээн тус бүрд нь 30 америк доллар буюу 84,000 төгрөг орж ирсэн. Тэгээд эхлээд бид ба дараа нь манай найз С 2 хамтрагч элсүүлсний гээд миний санаж байгаагаар 300,000 гаруй төгрөг орж ирсэн. Бид за одоо 7 хоног бүр найз Сд 200,000 төгрөг орж ирвэл бид аяллын эрх худалдаж авсан мөнгөө нөхөж авах юм байна хэмээн бодтол дараа 7 хоногоос нь эхлээд манай най найз Сийн дансанд ямар ч мөнгө орж ирээгүй. Бид нар гайхаад энэ талаар А гэх манай найз Сийг хамтрагчаараа элсүүлсэн охиноос асуухад та нар юу яриад байгаа юм бэ, одоо чиний 2 хамтрагч чинь доороо хүн элсүүлэхгүй бол та нарт мөнгө орж ирэхгүй шүү дээ хэмээн бултсан. Тэд анхандаа ийм байдлаар хэлсэн бол бид орохгүй байх байсан. Би уг 1,485,225 төгрөгийг B компани зохион байгуулагч Н овогтой Аын 5**** тоот дансанд өөрийн данснаас 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн болно.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
14.27. Хохирогч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэд нарт энэ баталгаатай юу, та нар гэрээ хийх үү гэж асуухад бид хуулийн байгууллагаас зохих зөвшөөрөл авсан, тантай маргааш А, А нар гэрээ хийх болно, лицензтэй байгууллага бөгөөд энэ зүгээр нэг монгол төгрөгөөр тооцоо хийхгүй, доллароор тооцоо хийдэг олон улсад хөгжиж буй бизнес шүү гэж хэлсэн. Тэгээд би итгээд маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Аын 5**** тоот дансанд 1,486,000 төгрөг хийж уг бизнест нь хөрөнгө оруулалт оруулсан боловч надад өмнө нь танилцуулж байсан мөнгө төлөнгүүт орно гэх 30 америк доллар ч ороогүй, манай багт хүн орж ирэх тусам урамшууллын мөнгө орно гэж хэлсэн мөнгө ч ороогүй, ер нь ямар ч мөнгө авалгүй өөрийн өгсөн 1,486,000 төгрөгөө залилуулж хохироод сууж байна" гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
14.28. Хохирогч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би түүнд итгээд 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дахин B гэх компани манай аймаг дахь салбар гэх газарт нь очиж мэдээлэл авч, бүр байлаа гэхэд яахав аялаад ирэх бодолтой 1,483,000 төгрөгөөр аялах эрх гэдэг зүйлийг нь худалдаж аваад B гэх энэ сүлжээний зохион байгуулагчдын хамгийн том төлөөлөгчдийн нэг болох Н овогтой Аын дансанд өөрийн 5**** тоот данснаас шилжүүлсэн. Тэгээд надад эхний удаа буцаан олголтын 30$ буюу монгол төгрөгөөр 84,000 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
14.29. Хохирогч А.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын сүүлээр миний хүү А У хотоос ирсэн, тэр ирсний дараа миний охин болох А нь B нэртэй А улсын компани тус аймагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна гэдэг зүйлийг ярьсан ба би түүнд наадах чинь сүлжээ юм биш үү, чи наадхаа сайн судлаарай гэдэг зүйлийг хэлэхэд тэнд байгаа охид их мөнгө олох боломжтой, аялаад ирнэ гээд байна гэдэг зүйлийг хэлсэн ба би нэг их сонирхоогүй. Гэтэл миний хүү Ат У хотод байхад нь хүмүүс энэ сүлжээний талаар санал болгож, мөн эгч нь бас хэлснээр тэр 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ээж би та бид хоёрын мөнгийг төлөөд B компаниас аялах эрх гэдэг зүйл авчихлаа, доороо олон хүн элсүүлбэл ашигтай гэнэ, 7 хоног тутам доллароор мөнгө орно гэдэг зүйлийг хэллээ гэж ирсэн. Би хүү маань нэгэнт орсон болохоор нь мэдсэн юмгүй за гайгүй байхаа, болохгүй бол нэг сайн аялаад ирэх байх гэж бодсон боловч сүүлд бидний элссэн аялах эрх авсан энэ гадаад компани нь залилангийн сүлжээ болохыг мэдэж хохироод байгаа юм. Би энэ хэргийн улмаас 1,486,000 төгрөгөөр хохироод байна...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 51 дэх тал/,
14.30. Хохирогч Е.Сий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний санаж байгаагаар 2020 оны 3 дугаар сарын 10-ны үед байсан санагдаж байна. Миний төрсөн ах Ж нь над руу залгаж А гэх нэртэй хүний утасны дугаарыг өгөөч энэ хүнээс очиж мэдээлэл аваарай гэж хэлсний нь дагуу би А гэх хүн рүү залгаж Ө сумын 11 дүгээр багт “Нур” үйлчилгээний төвийн тэнд байдаг түүний гэрт нь очиж уулзсан. Намайг уг хүнтэй уулзахад А надад “...А улсаас гаралтай “B” гэх компанийн талаар танилцуулж, манай компаниас аялах эрх худалдан авах юм бол чи онлайн дэлгүүртэй болно, тэгээд код авснаар чиний эрх нээгдэж маш их хэмжээний мөнгө олно, дээрээс нь Баку хотоор аялж ирэх болно...” гэх зүйлийг хэлсэн. Тэгээд би бодож байж хэлье гээд яваад өгсөн ба маргааш нь дахин очиж Атай уулзаад “B” компаниас 1,500,000 гаруй төгрөгөөр аялах эрх гэдэг зүйлийг нь худалдан авч бизнес код авч, дараа нь намайг онлайн дэлгүүртэй боллоо гэдэг зүйлийг хэлсэн. Тэгээд маргаашаас нь эхлэн Аын гэрт нь очиж 2-3 өдөр сургалтад хамрагдсан ба уг сургалтад B.net цахим сайтад нэгдсэн дэлгүүрээ яаж ажиллуулах вэ, хүмүүсийг яаж уг компани руу татаж оруулах вэ, өөртөө яаж итгүүлэх талын зөвлөгөөнүүд өгч эхэлсэн юм. Мөн өөрийн хамгийн ойр дотнын хамаатан садан найз нөхдийн хүмүүсээ татаж оруулах, тэдэнд “B” компанийн аялах эрхийг сурталчлах талаар ихэвчлэн зааж энэ бол гэр бүлийн бизнес юм аа гэдэг зүйлийг хэлж маш их тархи угаасан бөгөөд бид түүнийг хамгийн сүүлд мөнгө ч үгүй, аялал ч үгүй болж хохирох үед мэдсэн болно. Би ерөнхийдөө энэ зохион байгуулж буй хүмүүс нь цар тахлыг далимдуулж биднийг хуурч мэхлэн мөнгийг маань авсан хэмээн бодож байна.
Би “B” гэх компаниас аялах эрх авахад төлсөн 1,500,000 төгрөгийг бэлнээр Н овогтой А гэх хүнд аваачих өгсөн.
...нийт 200,000 төгрөг /урамшуулал/ авсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
14.31. Хохирогч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг У хотод байхад миний таньдаг найз, танил болох Өмирбек овогтой Г нь надад найзаа чи бид хоёр хамтарч ажиллах бизнесийн гоё санаа байна. Чи өөрөөсөө ирж танилцахад бараг татгалзахгүйгээр ажиллана шүү, ирээд энэ талаар надаас ирж мэдээлэл аваарай, бид тусдаа оффис ажиллуулж байгаа..." гэх зүйлийг хэлсэн. Тэгээд би Гий санал болгосноор хамгийн анх У хот, Б дүүрэг, Аман хуур-2 хотхонд очиж B-ийн оффис гэх газарт очиж мэдээлэл авсан. Намайг очиход тэнд Г өөрөө байгаагүй бөгөөд тэнд нэлээдгүй олон эмэгтэйчүүд байсан. Би очиж B-ээс аялах эрх авч А улсын Баку хот руу аялах, цаашлаад уг компанид онлайн дэлгүүртэй болж мөнгө олох арга замын талаар мэдээ, мэдээлэл авч нээх ойлгосон зүйлгүй гараад явсан. Тэгээд би У хотоос 2020 оны 6 дугаар сарын Дуур аймаг руу ирж байх хугацаанд манай эгч А аль хэдийн B-д нэгдэн орж аялах эрх гэдэг зүйлийг 1,500,000 гаруй төгрөгөөр худалдаад авчихсан байсан ба заавал баруун зүүн талдаа 2 хүнийг оруулсан байх шаардлагатай. Тэр нь болж өгвөл гэр бүл, найз нөхдийн хүрээллээс байвал илүү тохиромжтой гэдэг зүйлийг бас манай эгчид энд байдаг B-ийг сурталчилсан болон манлайлагч нар нь хэлсэн байсан.
Тэгээд би эгчийнхээ санаачилгаар түүний доор элсэн орж 1,486,275 төгрөгөөр “Аялах эрх” гэдэг зүйлийг худалдан авч анх элссэн болно.
...мөнгийг манлайлагч гэх Н овогтой Аын 5**** дугаартай данс руу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн.
...395,000 төгрөг энэ компаниас авсан гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
14.32. Хохирогч Б.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын эхээр миний найз болох С овогтой А “... Найзаа надад чамд санал болгох боломжийн бизнесийн санаа байна. Чи хамтарч ажиллах уу, хоёулаа уулзъя, би чамд ойлгуулж хэлэх болно” гэх зүйлийг хэлсэн. Тэгээд дараагаар нь би найз Атай “Достых” зоогийн газарт уулзаж ярилцсан бөгөөд тэр үед тэр би өөрөө шинээр B компаниас аялах эрх авч нэгдсэн, чи энэ компаниас 500 америк доллароор аялах эрх авч, дараа нь 2 хүнд энэ компанийг сурталчилж аялах эрх зарж өөрийн баруун, зүүн талдаа оруулснаар чамд дараа нь мөнгө шууд орж байх болно гэж хэлсэн ба би түүнд за болох юм шиг байна би бодож үзье гэж хэлсэн. Тэр үед А надад би чамд сайн ойлгуулж чадаагүй бол Г гэх найзыгаа чамтай уулзуулъя, тэр сайн ойлгуулах болно гэхээр нь 2-3 хоногийн дараа тэдний оффис гэх газарт очиж Гтэй уулзахад мөн адил Аын хэлснийг хэлж надад мэдээлэл өгсөн. Би өөрөө хуульч хүн, бүгдийн судалж мэдэж байгаа, энэ бол хууль бус зүйл биш хэмээн хэлсэн тул би тэдэнд итгэж 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 500 америк доллар буюу 1,472,100 төгрөгөөр аялах эрх худалдаж авсан.
...манлайлагч А гэх хүний 2**** дугаартай Голомт банкны данс руу шилжүүлсэн.
... 390,000 төгрөг энэ компаниас авсан...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 74-75 дахь тал/,
14.33. Хохирогч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би захын ойролцоо байрладаг “Абай” ном бичиг хэргийн дэлгүүрт хувиараа бизнес эрхэлдэг байсан бөгөөд тэнд байхдаа Енбек овогтой А гэх гэх охин надтай цуг тэнд бас лангуу түрээсэлж байгаад тэгээд ажиллахаа болиод явчихсан ба тэр охин надад 2020 оны 5 дугаар сарын эхээр “...А улсын сурталчилгааны компани байгаа, та энэ компанийг бусдад танилцуулснаар их мөнгө олох боломжтой юм байна. Эхлээд та 500 америк доллароор энэ компаниас аялах эрх авч дараа нь доороо хүмүүст сурталчлах замаар урамшуулалд хамрагдаж явах боломжтой...” гэх зүйлийг хэлсэн. Тэгээд би түүнд итгэж тэд нарын оффис гэх “Нур” хуримын ордны эсрэг талд байрлах тэдний хамгийн том манлайлагч нь гэх Аын гэрт нь очиж мэдээлэл авч 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,471,580 төгрөг буюу 500 америк доллароор аялах эрх гэх зүйлийг нь худалдан авч элсэн орж, B.net сайтаас надад аккаунт нэгж өгч, анхны урамшуулал гэх 83,000 төгрөг өгсөн санагдаж байна.
...Б овогтой Агийн 2**** дугаартай дансаар мөнгийг шилжүүлсэн. .
...нийтдээ 350,000 төгрөг энэ компаниас авсан...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 83-84 дэх тал/,
14.34. Хохирогч А.Үийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай найз болох Д.Г, Х.А нараас B нь доороо 2 хүн элсүүлэх юм бол 500,000 төгрөг олдог бас АзарбА Улсын Баку хот руу аялах болно гэж надад хэлсэн, ингэж анх B-ын тухай сонссон. Тэгээд би 2020 оны 7 дугаар сарын Дуур Д.Г гэх найзаасаа 500,000 төгрөгийг нь зээлж аваад харин үлдсэн 1,000,000 төгрөгийг нь өөрийн Хас банкны хадгаламжаас 300,000 төгрөгийг гаргаж аваад миний Хаан банкны дансанд байсан 700,000 төгрөгтэй нийлээд 1,500,000 төгрөг олоод Д.Г гэх найзтайгаа хамт Хаан банкны бэлэн мөнгөний машин руу очоод олон улсын B компани захирлын данс руу шилжүүлэн гэж надад хэлсэн, тэгээд би 2020 оны 7 дугаар сар B компанид элссэн санагдаж байна.
...урамшуулал гэж 84,000 өгсөн...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 95-96 дахь тал/,
14.35. Хохирогч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би тэдний санал болгосноор 2020 оны 8 дугаар сарын эхээр байсан санагдаж байна найз Гын данс руу өөрийн Хаан банкны 5**** тоот данснаас тухайн үеийн долларын ханшаар тооцож 500 америк доллар буюу 1,500,000 төгрөг шилжүүлж аялах эрх худалдаж авсан болно, 400,000 төгрөг авсан санагдаж байна. Энэ сүлжээний бизнесийг Монголд оруулж ирсэн хүмүүс нь А, А нар гэдгийг бидэнд сургалтын үеэр хэлсэн...” гэх мэдүүлэг /7 дахь хавтас хэргийн 103-106 дахь тал/,
14.36. Хохирогч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 20-ны үеэр байсан санагдаж байна миний охин Е надад ээж ийм нэг А улсын B гэх компани манай аймагт ирж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна, тэр нь онлайн бизнес юм байна гэх зүйлийг хэлсэн. Тэгээд би охин маань тэгээд байхаар нь охиныхоо хэлснийг бодож энэ B гэх компани оффис ч юм уу нэг газар Нийн А гэх охины зуны байшинд нь дагаад очсон. Намайг уг газарт очиход Г, А нар байсан бөгөөд тэд надад B компанийн талаар танилцуулсан. Тэд нар надад та Bestrnm компаниас аялах эрх авч А улсын Баку хотод 2-3 өдөр аялж ирэх боломжтой, мөн та цаашид үргэлжлүүлэн баруун зүүн 2 талдаа 2 хүнд аялах эрхийг сурталчлах юм бол танд урамшуулал олгож өгнө гэх зүйлийг хэлсэн. Тэгээд би заа бүр байлаа гэхэд охинтойгоо Баку хотоор аялж ирэх ухааны юм бодож 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр энэ компаниас 500 америк доллар буюу 1,474,725 төгрөгөөр аялах эрх худалдаж авсан...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 113 дахь тал/,
14.37. Хохирогч Р.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг очсоны дараа тэнд байсан манлайлагч Г гэх охин мөн адил А эгчийн дээр хэлснийг хэлж та 1,500,000 төгрөгөөр B компаниас аялах эрх авч гэр бүлээрээ 7 хоног Баку хотод аялаад ирэх боломжтой мөн дээрээс нь та бизнес код авч баруун, зүүн 2 талдаа хоёр хүнд энэ компани аялах эрхийг худалдаж хамтрагч болгох юм бол танд урамшуулал өгнө. Тэр хоёр хүн цаашлаад хүмүүст сурталчлах тусам танд урамшуулал өгнө гэх зүйлийг хэлэхээр нь 2020 оны 7 дугаар сар байсан санагдаж байна B компанийн манлайлагч нарын хэн нэгнийх нь данс руу Хумархан овогтой Е гэх хүний Хаан банкны данснаас 1,500,000 гаруй төгрөг шилжүүлж аялах эрх худалдаж авсан болно.
...230,000 төгрөгийн урамшуулал авсан. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл биднийг Баку хотоор аялуулах зорилгоор залилан мэхэлсэн хүмүүсээс хохирлыг минь барагдуулж өгнө үү. гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 121- 122 дахь тал/,
14.38. Хохирогч Х.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг газар нь манлайлагч лидерүүдийн нэг нь гэж тухайн үед надад танилцуулж байсан А гэх охины гэр байсан. Тэр өөрийн гэрийн зуны байшинг тухайн үед ашиглуулж байсан. Намайг тэнд очиход үед би найз охиндоо бэлнээр 500,000 гаруй мянган төгрөг өгч байсан. Намайг тэнд очиход А, Б, найз охин А бид 4 байсан. Надад Б B компанийн зураглал буюу бизнес план гэх зүйлийг танилцуулсан ба тэр хэлэхдээ “...чи B компаниас 500 америк доллар буюу 1,500,000 төгрөгөөр аялах эрх авч өөрөө болон хажуудаа гэр бүлийн эсвэл сайн таньдаг 1 хүний хамтаар А улсын Баку хотод аялах болно. Мөн дээрээс нь чамд энэ компаниас бизнес код өгөх ба чи цаашаа бизнес хийх боломжтой. Тэр бизнес нь 2 хүнд энэ компанийг сурталчилж аялах эрх зарж өөрийн баруун, зүүн талдаа оруулснаар чамд урамшуулал орж байх болно...” гэх зүйл хэлэхээр нь би итгэж 2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн Хаан банкны 5**** тоот данснаас лидер гэх Н овогтой Аын данс руу 1,463,000 төгрөг байсан санагдаж байна ийм мөнгийг шилжүүлж аялах эрх авсан юм
...120,000 төгрөг авсан санагдаж байна. Тухайн үед Н.Аын данс руу өөрийнхөө 5**** дугаартай данснаас 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “janibek regista” утгаар шилжүүлсэн 1,294,000 төгрөг нь манай найз Ахдарийн Жийн мөнгө байсан юм. Одоо санаж байгаагаар тухайн үед Ж миний данс руу дээрх мөнгийг шилжүүлсний дараа би уг мөнгийг Аын данс руу шилжүүлж өгсөн санагдаж байна. Тэрнээс уг мөнгө миний өөрийн мөнгө биш юм. Харин дансныхаа хуулгыг харахад тухайн өдөр миний данс руу А.Ж өөрөө 235,000 төгрөг шилжүүлээд бусад мөнгийг хүмүүсээс зээлээд миний данс руу шилжүүлээд тэгээд цугларсан мөнгийг нь Аын данс руу шилжүүлж өгсөн байна.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 128-129, 18 дахь хавтаст хэргийн 162 дахь тал/,
14.39. Хохирогч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр бизнес нь 2 хүнд энэ компанийг сурталчилж аялах юм зарж өөрийн баруун, зүүн талдаа оруулснаар чамд урамшуулал орж байх болно гэх зүйл хэлэхээр нь миний бие Б эгчийн дансанд тухайн үеийн ханшаар 500 америк доллар буюу монгол төгрөгөөр 1,492,575 төгрөгийг шилжүүлж эгчийнхээ данснаас 2020 оны 7 дугаар сарын 13-ны өдөр өөрийн Хаан банкны 5**** тоот данснаас мөн Хаан банкны 5**** тоот данс руу мөнгийг шилжүүлэхэд тэдний зүгээс яг аялах үеэр чамд аялах эрхийг өгөх болно гэж хэлж байсан.
...120,000 орчим төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн байна.
...манай аймгийн олон иргэдийг хохироосон байх тул эдгээр хүмүүсийг хуулийн хүрээнд шалгаж, бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 136-137 дахь тал/,
14.40. Хохирогч Е.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..B ХХК-ний У хот дахь оффис гэх газарт нь очсон ба уг газар нь Б дүүрэг, 13 дугаар хороолол Халдвартын эцсийн буудлын тэнд байдаг Аман хуур хотхоны байр, 2 дугаар орцны 10 давхарт байсан санагдаж байна. Намайг уг газарт очиход А, К, А, А дахиад нэг танихгүй залуу байсан бөгөөд тэд надад B компанийн бизнес зураглал гэх зүйлийг танилцуулсан. Тэдний Даас А надад “...чи энэ B компаниас аялах эрх авснаар Баку хотод 7 хоног аялж ирэх боломжтой болно. B компани зочид буудал, хоолыг даана, харин та нар бусад зардлаа энэ манай аялах эрхийг бусад хүмүүст сурталчилснаар олж авах болно. Ингэхдээ баруун, зүүн 2 талдаа 2 хүнийг элсүүлнэ, тэр хоёр хүн чинь цаашаа элсүүлснээр чамд их урамшуулал олгох болно. Энэ бол бусад сүлжээнээс ялгаатай нь халал бизнес...” гэх зүйлийг бол хэлсэн.
Тэгээд би тэдэнд итгэж 2020 оны 5 дугаар сарын сүүлээр буюу 28, 29-ний өдрийн үед найз залуу Тийн Хаан банкны дансаар шилжүүлсэн санагдаж байна.
...300,000 төгрөгийн урамшуулал авсан.
...надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл биднийг Баку хотоор аялуулах зорилгоор залилан мэхэлсэн хүмүүсээс хохирлыг минь барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 144-145 дахь тал/,
14.41. Хохирогч Г.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний төрсөн дүү болох Гайпберген овогтой А нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны үед Ө сумын 11 дүгээр багт байрлах манай гэрт ирж суухдаа А улсын B нэртэй компани тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа юм байна, тэр ер нь боломжийн юм шиг байна гэх зүйлийг хэлсэн. Тэгээд би тухайн үед нээх юм бодолгүй за гээд хаясан бөгөөд дараа нь миний төрсөн эгч Ж тухайн үед У хотод байрлах B компани нь үйл ажиллагаа явуулж байгаа албан өрөөнд нь очиж сургалт гэх зүйлд нь суугаад тэгээд боломжийн юм байна гэдгийг хэлэхээр нь би 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 500 америк доллар буюу 1,488,090 төгрөгөөр эрх худалдан авсан.
...500,000 төгрөгийн урамшуулал авсан...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 151-152 дахь тал/,
14.42. Хохирогч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай эхнэрийн дүү болох Гайпберген овогтой А, эхнэр Х, эхнэрийн эгч Ж нар нь 2020 оны 5 дугаар сард А улсын B нэртэй компани тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа юм, тэр ер нь боломжийн юм шиг байна бид аялах эрх авлаа, энэ бол гэр бүлийн бизнес гэдэг зүйлийг хэлсэн. Дараа нь эхнэр маань 2-3 өдөр сургалт гэх зүйлд нь сууж ирээд чи миний нэг тал болж аялах эрх авах юм бол ашигтай юм байна гэхээр нь 2020 оны 6 дугаар 22-ны өдөр 1,483,650 төгрөгөөр аялах эрх авч B -д нэгдэж орсон.
...Нийт 223,600 төгрөг буцаан авсан. Би хохирол болох 1,260,050 төгрөгийг B компани манлайлагч нараас нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 159-160 дахь тал/,
14.43. Хохирогч М.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нөхрийн дүү болох Хумархан овогтой Бын эхнэр Х нь миний хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ахдам зах дотор байрлах барилгын материалын дэлгүүрээр орж гарсан бөгөөд тэр үед бид нар А улсын B нэртэй компани тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бид аялах эрх авлаа, энэ бол гэр бүлийн бизнес гэдэг зүйлийг хэлж очоод үзэж харахгүй юу гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр нь би за нэг заваараа очно гэж хэлээд 2020 оны 6 дугаар сарын 20-ны үеэр байсан байх Хн хамт B компани тус аймаг дахь салбар гэх газарт нь очсон. Намайг Хн дагуулж очсон газар нь Эрчим дулааны станцын замын эсрэг талд байрлах 2 давхар ногоон өнгийн байшин байсан бөгөөд бид уг байшин руу очоод 2 давхарт нь байрлах оффист нь очиж мэдээлэл авсан. Тухайн үед надад Г, Б гэх охидууд сургалт, мэдээлэл гэх зүйлийг хэлсэн ба тэд хэлэхдээ “...энэ бол халал компани, таны шударгаар олсон мөнгийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй, та манай компаниас аялах эрх, гоо сайхны бараа, гар утас зэрэг зүйлийг худалдан авснаар танд бизнес код өгч та бизнес хийх боломжтой....” гэх зүйл хэлээд та эхлээд ямар нэгэн бараа энэ компаниас авах хэрэгтэй, дараа нь танд нарийн сургалтууд орох болно гэх зүйлийг хэлэхээр нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,483,650 төгрөгөөр аялах эрх авч B-д нэгдэж орсон.
...Намайг халал бизнес, гэр бүлийн бизнес хэмээн хуурч мэхлэн хохироосон B компанийн манлайлагч нарт гомдолтой байна. Нийт 600,000 төгрөг буцаан авсан. Би хохирол болох 880,000 төгрөгийг B компанийн манлайлагч нараас нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 167-168 дахь тал/,
14.44. Хохирогч Х.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тухайн үеийн ханшаар 500 америк доллар буюу монгол төгрөгөөр 1,485,225 төгрөгийг өөрийн Хаан банкны 5**** тоот данснаас 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр А гэх хүний Хаан банкны 51**** тоот данс руу шилжүүлэхэд тэдний зүгээс аялах эрх өгсөн юм.
...220,000 орчим төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан.
...надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл манай аймгийн олон иргэдийг хохироосон байх тул эдгээр хүмүүсийг хуулийн хүрээнд шалгаж, бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 179-180 дахь тал/,
14.45. Хохирогч А.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн оффист биднийг очиход А, А нар болон бусад лидер гэх танихгүй хэд хэдэн эмэгтэй хүмүүс байсан. Тэд хэлэхдээ уг бизнесийг гэр бүлийн бизнес тул гэр бүлийн гишүүд, найз нөхөд ойр дотнын хүмүүсээс нэгийг сонгож хамтрагч болсноор та ашиг сайн олж, бизнесээ өргөжүүлэх боломжтой бөгөөд B компанийн зураглал буюу бизнес план гэх зүйлийг танилцуулсан юм. Надад бизнесийн төлөвлөгөөг танилцуулахдаа “...Та B компаниас 500 америк доллар буюу 1,500,000 төгрөгөөр аялах эрх авч өөрөө болон хажуудаа гэр бүлийн эсвэл сайн таньдаг 1 хүний хамтаар А улсын Баку хотод аялах болно. Мөн дээрээс нь танд энэ компаниас бизнес код өгөх ба цаашаа бизнес хийх боломжтой. Тэр бизнес нь 2 хүнд энэ компанийг сурталчилж аялах эрх зарж өөрийн баруун, зүүн талдаа оруулснаар чамд урамшуулал тасралтгүй орж байх болно...” гэх зүйл хэлэхээр нь миний бие тухайн үеийн ханшаар 500 америк доллар буюу 1,485,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5197196636 тоот данснаасаа 2020 оны 6 дугаар сарын эхээр B-ийг үүсгэн байгуулагч, лидерүүд гэх хэн нэгнийхэн данс руу шилжүүлэхэд тэдний зүгээс аялах эрх өгсөн юм.
...урамшуулал гэж 200-гаад мянган төгрөг авсан байх.
...Би дээрх мөнгийг Сын дансаар дамжуулан шилжүүлж өгсний дараа надад лидерүүдийн аль нэг нь бэлнээр буцаан олголт гээд 80,000 төгрөг өгсөн санагдаж байна. Бэлнээр яг хэд авснаа нарийн сайн санахгүй байна, ямар ч байсан түүний дараа Ааас миний данс руу 2020 оны 7 сарын 10-ны өдөр 141,350 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгө бол тухайн үед би найз АлФйг оруулсны ашиг урамшуулал гээд ороод ирсэн байсан. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө 1,485,000 төгрөг шилжүүлсэн гэж андуураад буруу мэдүүлсэн байна, өөрөөр хэлбэл зарим зүйлсийг санахгүйгээр мэдүүлэг өгсөн байна. Одоо санаад байхад би тухайн үед буюу 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр найз болох Х.Сын дор орохоор болоод өөрөөсөө 235,000 төгрөгийг Сын данс руу шилжүүлээд үлдэгдэл мөнгийг энэ тэндээс хүнээс зээлж аваад Сын данс руу шилжүүлээд тэгээд С данснаасаа 1,294,000 төгрөгийг Б компани манлайлагч Н.Аын данс руу шилжүүлсэн байна. Тэгэхлээр би уг сүлжээнд 1,294,000 төгрөгөөр орсон болно.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 186-189, 18 дахь хавтаст хэргийн 163-164 дэх тал/,
14.46. Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 500 америк долларын тухайн өдрийн ханшаар Хаан банкны 5**** дугаартай дансны лидер А гэх эмэгтэй данс руу 1,488,375 төгрөгийг нагац эгч Бийн дансаар “N B” гэх утгаар шилжүүлж аялах эрх авсан. 210,000 төгрөг буцааж авсан санагдаж байна.
...Намайг халал бизнес, гэр бүлийн бизнес хэмээн хуурч мэхлэн хохироосон B компани манлайлагч нарт гомдолтой байна...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 193-194 дэх тал/,
14.47. Хохирогч Л.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б надад “...энэ бол халал компани, халал бизнес, та энэ B компаниас аялах эрх, гоо сайхны бараа, гар утас зэрэг зүйлийг худалдан авснаар танд бид бизнес код өгч, та бизнес хийх боломжтой...” гэх зүйл хэлээд та эхлээд ямар нэгэн бараа энэ компаниас авах хэрэгтэй, та мөнгөө хийсний дараа нарийн сургалтууд орох болно. Одоо зөвхөн 5 хувийг би танд хэлж байна, харин та мөнгөө хийсний дараа бид 95 хувийн сургалтаар танд хэлэх болно гэхээр нь би 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 500 америк долларыг тухайн өдрийн ханшаар Хаан банкны 5**** тоот дансны дугаартай лидер Аын данс руу 1,472,625 төгрөгийг өөрийн Хаан банкны 5180970372 тоот дансаар “E БД****” гэх утгатайгаар шилжүүлж B компаниас аялах эрх худалдаж авсан юм.
...Намайг хуурч мэхэлж хохирол учруулсан B компани манлайлагч нараас хохирол болох 1,350,000 гаруй төгрөгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 201-202 дахь тал/,
14.48. Хохирогч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний найз болох Өмирбек овогтой Г нь надад 2020 оны 3 дугаар сарын үед байсан санагдаж байна “...B гэх А улсаас гаралтай компани нь манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Энэ бизнес нь чи зөвхөн 2 хамтрагчаа сонгоод манай энэ компани мэдээллийг дамжуулж тэр хоёр хүнтэй ажиллах болно. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарахгүй, мөн таны ажилд ямар нэгэн саад болохгүй, өөрийн заваараа болон оройн цагаар хийвэл тохиромжтой ажил гэх зүйлийг хэлсэн.
Тухайн үед миний найз Г нь У хотод байсан бөгөөд бид хоёр фейсбүүкийн видео чатаар харилцаж тэгээд би 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хаан банкны 5**** тоот данс руу 1,450,800 төгрөгийг өөрийн Голомт банкны 5**** тоот дансаар шилжүүлж “B” компаниас аялах эрх худалдаж авсан.
... энэ сүлжээг Монгол Улсад оруулж ирж иргэдийг хохироосон, одоог хүртэл ичихгүй, бид нар хямдрал зарлалаа 200 америк доллароор аялах эрх авах боломжтой боллоо хэмээн хуурч мэхлэн залилсан А, А, нарт гомдолтой байна. Би өөрийн хохирлоо нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 209-210 дахь тал/,
14.49. Хохирогч С.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Элсэн орсон өдрөө сайн санахгүй байна. 2020 оны 11 дүгээр сард элсэн орсон болов уу гэж бодож байна B-нд элсэн орж байхад урамшуулал зарлачихсан байгаа тул монгол төгрөгөөр 570,000 төгрөг төлөөд Хын хамтрагч болсон” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал/,
14.50. Хохирогч Х.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 10-ны үеэр байсан санагдаж байна B компаниас 1,500,000 гаруй төгрөгөөр аялах эрх гэх зүйл худалдан авсан болно.
...Би уг 1,500,000 төгрөгийг лидер гэх Б овогтой Ад У хотод 13 дугаар хороолол, Халдвартын эцсийн буудалд байрлах нэг байранд өгч байсан. 500,000 төгрөг B компаниас буцаан авсан.
...Тиймээ, найз болох Асылбекийн Аийг өөрийнхөө мөнгөөр оруулсан. Дахин хэлэхэд тухайн үед манай гэрийнхэн надад сургалтын төлбөр гээд өгсөн мөнгөнөөс нь би өөрийнхөө найз Аийг өөрийнхөө мөнгөөр оруулчихсан. Би дансныхаа хуулгыг харахад 2020 оны 7 сарын 09-ний өдөр манай гэрийнхэн хамаатны эгч болох Салтанатад надад шилжүүлээрэй гэж өгч явуулсан 1,860,000 төгрөгийг Салтанат эгч миний данс руу банкнаас явуулаад тэр мөнгөнөөс би 1,490,475 төгрөгийг Аын 5**** тоот данс руу шилжүүлж, өөрийнхөө мөнгөөр найзыгаа оруулсан. Гэхдээ найз Ад ямар нэгэн байдлаар мөнгө санхүүгийн хохирол учраагүй гэж бодож байгаа, учир нь тухайн мөнгө миний өөрийн сургалтын мөнгө байсан шүүдээ. Би найзыгаа оруулсан мөнгөө одоо хүртэл аваагүй, өөрөө анх элсэхдээ өгсөн 1,500,000 төгрөг дээр дээрх 1,490,475 төгрөгийг миний хохирлын мөнгөнд нэмж тооцож өгнө үү.
Тэгээд ч тухайн үед өөрөө сүлжээнд орсны дараа Б дүүрэгт байх “Аман хуур-2” хотхоны байранд А, А нарын үйл ажиллагаа явуулж байсан байранд нь очих үед бас бус доороо хүн оруулж идэвхтэй ажиллаарай, байнгын орлоготой болно гэсэн сурталчилгаанд нь итгээд өөрийнхөө мөнгөөр найзыгаа оруулчихсан юм. Найз Аээс мөнгөө аваагүй, тэгээд ч би өөрөө сайн дураараа найз Ад сүлжээнд орохыг санал болгож, өөрийнхөө мөнгөөр оруулчихсан тул мөнгөө нэхэж чадаагүй. Аийн зүгээс хохирсон зүйл байхгүй. Тэгээд ч нэг их удалгүй А нарын үйл ажиллагаа явуулж байсан байр нь хаагдаад, Агийн утас нь гэсэн хаагдаад сүүлдээ сүлжээний үйл ажиллагаа худлаа талдаа орчихоор нь залилуулсан байна гэдгээ мэдсэн. Найз Аийн хувьд уг сүлжээнд орж идэвхтэй ажиллаагүй, өөрөөр хэлбэл хүн оруулаагүй.” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 223-224, 18 дахь хавтаст хэргийн 134 дэх тал/,
14.51. Хохирогч Х.Еренгайпын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Найз болох Х овогтой А надад 2020 оны 6 дугаар сарын үед байсан санагдаж байна “B” гэх А улсаас гаралтай компани нь У хотод үйл ажиллагаа явуулж байгаа юм байна, хоёулаа сонирхоод үзэх үү гэж хэлсэн. Тэгэхээр нь би за чи сайн сонирхоод үзээрэй, би завтай үедээ очиж үзье гээд нээх их тоогоогүй. Тэгээд нэг өдөр А энэ их дажгүй олон улсын бизнес юм байна, бид B компаниас аялах эрх худалдаж авч, аялах юм байна, дээрээс нь олон улсын бизнес хийх боломжтой юм байна гэдэг зүйл хэлсэн. Тэгэхээр нь би за би бизнес юм хумын мэдэхгүй зөвхөн аялах эрхийг аваад аялж болох юм байна гэж бодоод 1,500,000 төгрөгөөр 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байсан санагдаж байна аялах эрх худалдаж авсан. Тухайн үед би У хотод байсан юм.
...надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл би одоог хүртэл аялах эрхээрээ аялж чадахгүй байна. Бидний аялах эрхийн хугацааг 1 жилийн хугацаатай гэх зүйл хэлсэн бөгөөд тэр нь одоо дууссан, ямар нэгэн аялал зохион байгуулахгүй, иргэдийн мөнгийг буцаан өгөхгүй байгаа, аялах эрх гэх зүйлээр далимдуулж хуурч мэхэлсэн лидерүүд болох А, А, нарт гомдолтой байна. Хохирлоо нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 230 дахь тал/,
14.52. Хохирогч Е.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний найз болох Хуанбек овогтой Б нь надад 2020 оны 4 дүгээр сарын үед байсан санагдаж байна “...B гэх А улсаас гаралтай компани нь манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Чи очоод сонирхоод үзээч, энэ бол бизнес юм байна, мөнгө олох боломжтой юм байна” гэхээр нь Ө сумын 11 дүгээр багт байрлах Н гэх хүний гэрт очиж түүний охин А нарын Нийн зуны байранд ажиллуулж байсан “B” компанийн оффис гэх газарт 3 удаа очиж манлайлагч нараас мэдээлэл авсан.
Тэгээд тэдний өгсөн мэдээлэл нь энэ бизнес нь чи зөвхөн 2 хамтрагчаа сонгоод манай энэ компанийн мэдээллийг дамжуулж тэгээд хоёр хүнтэй ажиллах болно. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарахгүй, мөн таны ажилд ямар нэгэн саад болохгүй, өөрийн заваараа болон оройн цагаар хийвэл тохиромжтой ажил, хэн ажил хийнэ, тэр хүн маш их хэмжээний мөнгө олно гэж хэлээд энэ бол зөвхөн 5 хувийг танд хэлж байгаа зүйл, та мөнгө төлж нэгдэн орсноор танд үлдсэн 95%-ийн сургалтаар бид өгөх болно гэж хэлсэн.
Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдөр B компаниас 1,467,900 төгрөгөөр аялах эрх гэх зүйл худалдан авсан болно.
...нийт 535,650 төгрөгийг B компани буюу манлайлагч А, А нараас буцаан авсан. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл биднийг хуурч мэхлэн залилсан А, А нараас үлдэгдэл мөнгө болох 932.250 төгрөгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 239 дэх тал/,
14.53. Хохирогч Х.Нйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн сүлжээнд элсэх гэж 1,500,000 төгрөгийн цалингийн зээл аваад өөрийн Хаан банкны 5193020756 дугаартай данснаас шилжүүлсэн. Биднийг залилан мэхэлсэн эдгээр хүмүүст гомдолтой байна...” гэх мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 246-247 дахь тал/,
14.54. Хохирогч Т.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай найз Е надад 2020 оны 6 дугаар сарын сүүлээр B гэх нэртэй А улсын олон улсын бизнес байгаа юм байна. Чи энэ бизнесийг сонирхоод үзээч, би уг бизнест нэгдэн орсон гэж надад хэлсэн. Тэгээд би оффист нь очиж мэдээлэл авч өөрийн Хаан банкны 5**** гэх данснаас Н овогтой Аын 5**** тоот данс руу 1,500,000 төгрөг шилжүүлж аялах эрх худалдаж авсан. Би тухайн үед аялах эрх худалдаж авах гэж ахаасаа мөнгө зээлж авсан, буцааж чадаагүй байгаа тул биднийг залилан мэхэлсэн эдгээр хүмүүст гомдолтой байна...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 02-03 дахь тал/,
14.55. Хохирогч Х.Уы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би сургалтад нь суугаад бодож үзье гээд яваад өгсөн ба надад сургалтыг А, Г нар орсон. Тэгээд би B компаниас бараа авах уу гэж бодож тухайн үед А надад B компани лидер Б.А, С.К нарыг уулзуулсан ба тэд нар надад мөн адил мэдээлэл өгч “...энэ бол халал компани, халал бизнес, чи энэ “B” компаниас аялах эрх, гоо сайхны бараа, гар утас зэрэг зүйлийг худалдан авснаар чамд бизнес код өгч тэгээд чи бизнес хийх боломжтой....” гэхээр нь би 2020 оны 7 дугаар сарын 10-ны үеэр байсан санагдаж байна B компаниас 1,500,000 гаруй төгрөгөөр аялах эрх гэх зүйл худалдан авсан болно. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл миний сургалтын төлбөрийн мөнгийг намайг хуурч мэхлэх замаар өөртөө авсан B компанийн манлайлагч лидер гэх охидоос нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 10 дахь тал/,
14.56. Хохирогч А.Ргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би B компаниас бараа авах уу гэж бодож тухайн үед А надад B компани лидер С.К надад мөн адил мэдээлэл өгч “...энэ бол халал компани, халал бизнес, чи энэ “B” компаниас аялах эрх, гоо сайхны бараа, гар утас зэрэг зүйлийг худалдан авснаар чамд бизнес код өгч тэгээд чи бизнес хийх боломжтой....” гэхээр нь би 2020 оны 7 дугаар сарын 17-ны үеэр байсан санагдаж байна B компаниас 1,500,000 гаруй төгрөгөөр аялах эрх гэх зүйл худалдан авсан болно. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл би тухайн хамаатан садны хүмүүсээс зээлсэн мөнгө болох 1,500,000 төгрөгийг өөрөө төлж дуусгасан харин буцаан олголт гэж 84,000 төгрөг авсан. Харин үлдсэн мөнгийг Баян-Ө аймгийн B гэх компанийн лидерүүд болох А болон А нараас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 18 дахь тал/,
14.57. Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний найз болох Мадениет овогтой Б бид хоёр 2020 оны 1 дүгээр сарын үед байсан санагдаж байна, B гэх А улсаас гаралтай компани нь манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа юм байна гэдгийг сонсоод судалж үзээд Ө сумын 11 дүгээр баг, Нур хуримын ордны замын эсрэг талд байрлах А гэх охины гэрт нь очиж B компани талаар мэдээлэл авсан, А бидэнд хэлэхдээ сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, компани нь А Улсаас гаралтай, та нар ямар нэгэн бараа таваар зарахгүй, аяллын компани бөгөөд гадаадад гарч өөрийгөө хөгжүүлэх боломжтой..." гэх зүйлийг хэлээд би та нарт зөвхөн 5 хувийн мэдээллийг өгч байна, харин үлдсэн 95%-ийн мэдээллийг энэ компаниас ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах юм бол тэр үед сургалтаар өгөх болно гэж хэлсэн.
Тэгээд бид болох юм байна гэж бодоод 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр B компаниас 500 америк доллар буюу 1,467,000 төгрөгөөр “Аялах эрх” худалдаж авсан. Би B компаниас аялах эрх авахад төлсөн 1,467,000 төгрөгийг тухайн үед хувиараа ажил хийж олсон мөнгөнөөс төлсөн ба уг мөнгийг Н овогтой Аын данс руу өөрийн Хаан банкны 5180841564 данснаас шилжүүлсэн. Би хамгийн анх 1,467,000 төгрөгөөр аялах эрх худалдан авахад надад буцаан олголт гэж 30 америк доллар буюу монгол төгрөгөөр 83,000 төгрөг, дараа нь 2 найздаа сурталчилгаа хийсний урамшуулал гэх тус бүрд нь 50 америк доллар, нийт 360,000 гаруй төгрөг B компаниас буцаан авсан байна. B гэх энэ сүлжээний бизнесийг Монголд оруулж ирсэн улсууд нь А, А нарын хүмүүс юм. Мөн А нь өөрийн гэртээ хамгийн анх оффисыг нь ажиллуулсан, дээрээс нь хүмүүсийн мөнгийг А, А хоёр өөрсдөө төвлөрүүлж захиран зарцуулдаг тул тэр хоёр энэ сүлжээг зохион байгуулагч нар нь гэж хэлж болно...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 26- 27 дахь тал/,
14.58. Хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би элссэн өдрөө санахгүй байна, 2020 оны 7 дугаар сард элсэн орсон болов уу гэж бодож байна. B-д элсэн орж байхдаа урамшуулал зарлачихсан байгаа тул монгол төгрөгөөр 1,492,575 төгрөг төлөөд аялах эрх авч Аын хамтрагч болсон, бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 34 дэх тал/,
14.59. Хохирогч М.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай холын хамаатан дүү болох Ж нь надад 2020 оны 5 дугаар сарын үед байсан санагдаж байна B гэх А улсын компани манай аймагт үйл ажиллагаа явуулж байна. Чи очоод сонирхоод үзээч, энэ бол бизнес юм байна, мөнгө олох боломжтой юм байна гэж утсаар тайлбарлаж өгөөд түүний өмнө элссэн Кгийн утасны дугаарыг надад өгөхөөр нь түүнтэй утсаар ярихад А гэх хүний утасны дугаарыг өгч Атай уулзаж мэдээлэл авсан. Тэгээд 2020 оны 6 дугаар сард B компанийн оффист очиход нэгдсэн үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан тул 20 гаруй удаа очиж мэдээлэл авч 1,500,000 төгрөгөөр аялах эрх гэх зүйл худалдан авсан болно. Биднийг хуурч, мэхлэн залилсан А, А нараас үлдэгдэл мөнгө болох 932,250 төгрөгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
14.60. Хохирогч Х.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би очиж Аын гэрт нь байрлалтай байсан Нур хуримын ордон буюу Акеса дэлгүүрийн замын эсрэг талд очиж мэдээлэл авсан. Надад өгсөн мэдээлэл нь “...уг компанид байгаа 3 төрлийн бараа бүтээгдэхүүн болох аялах эрх, гар утас, гоо сайхны бараа гэх зүйлсээс өөрөө аль нэгийн сонгож худалдан авсны дараа зөвхөн чамд зориулсан B сайтаас код өгч тэгээд чи цаашаагаа бизнесээ эхлүүлэх боломжтой болно, мөн давхар А улсын Баку хотод аялж ирэх болно” гэх мэдээллийг авсны дараа би бодож үзье гээд яваад өгсөн.
Тэгээд би 2-3 долоо хоног бодсоны эцэст 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,467,375 төгрөгөөр B компаниас аялах эрх худалдаж авсан. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл энэ асуудал гэмт хэрэг болж буруутай этгээд нь тогтоогдож хуулийн дагуу хариуцлага хүлээх тохиолдолд би хохирлоо нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 50 дахь тал/,
14.61. Хохирогч М.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад энэ B компанийг талаарх ойлголтыг 2020 оны 7 дугаар сард найз болох аймгийн Музейд ажилладаг Е найз маань анх танилцуулж байсан ба тухайн үед би ач холбогдол өгөөч үгүй, элсэж, гадаадад аялах эрх авах талаар ч бодоогүй байж байтал Е найз маань намайг гадаадад аялах эрх аваач, боломжийн бизнес, эхлүүлбэл бүүр ашигтай гэх мэтээр бараг 7-8 хоног гуйж, ятгасан ба би найздаа итгээд сонирхож эхлээд, 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Еийн хамт Ө сумын 4 дүгээр багт байрлах Э ХХК-ны дулааны цахилгаан станцын замын эсрэг талд байрлах оффист нь өөрийн биеэр очиж, мэдээлэл авахад тус сургалтыг тухайн үед лидерүүд гэх 2 эмэгтэй явуулж байсан ба одоо нэрийг нь сайн санахгүй байна, тэд хэлэхдээ гэр бүлээрээ орвол ашигтай, халал бизнес, гэр бүлийн бизнес гэх зүйлсийг удаа дараа хэлж, өөрсдөө аялах эрх авчихсан гэж хэлж мөн 2 талдаа хамтрагчаараа хүмүүсийг сонгож энэ компани аялах эрхийг зарж өгөх юм бол ашигтай юм байна, дээрээс нь гадаадын орноор аялна гэх мэт сургалтаар ойлголтыг өгч байсан.
Мөн миний ойр дотнын хүмүүс болох манай найзуудаас Е болон хэд хэдэн хүмүүс B компанид элсэн орж аялах эрх авчихсан байсан. Тухайн үед элсэн орсноос хойш буюу 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр мөн сургалтад очсон ба сургалтыг Сымбат гэх хүн орсон, мөн элсэж ороход танилцуулж байсан сургалтаа дахин орж байсан. Манай аймгийн олон иргэдийг хохироосон байх тул эдгээр хүмүүсийг хуулийн хүрээнд шалгаж, бидэнд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 59 дэх тал/,
14.62. Хохирогч Е.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнгөрсөн 2020 оны 7 дугаар сард байсан санагдаж байна миний найз болох Г надад А улсаас гаралтай B нэртэй компани нь У хотод олон улсын бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна, би түүнд элсэн орсон хэрвээ чи элсэж орох юм бол ойр ойрхон ашиг үзэх болно гэхээр нь 2020 оны 7 дугаар сард 500 америк доллар буюу монгол төгрөгөөр 1,500,000 төгрөгөөр аялах эрх худалдан авч, B компанид орсон, буруутай хүмүүс нь тогтоогдсон тохиолдолд хохирлоо нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 69 дэх тал/,
14.63. Хохирогч Т.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг тухайн оффист очиход Г гэх манлайлагч /лидер/ эмэгтэй надад сайн тайлбарлаж өгч ухуулга хийж байсан. Харин тухайн байранд тэр үед К, Б, Г гэх миний нэрийг мэдэх хүмүүс байсан. Тухайн үед А гэх манлайлагч /лидер/ нь У хотод байгаа гэж надад хэлсэн. “B” компани оффис гэх газарт долоо хоногт 4-5 удаа очиж манлайлагч нараас мэдээлэл авсан. Тэгээд тэдний өгсөн мэдээлэл нь “энэ бизнес нь чи зөвхөн 2 хамтрагчаа сонгож манай энэ компани мэдээллийг дамжуулж тэгээд хоёр хүнтэй ажиллах болно, бараа бүтээгдэхүүн зарахгүй, мөн таны ажилд ямар нэгэн саад болохгүй, өөрийн заваараа болон оройн цагаар хийвэл тохиромжтой ажил, хэн ажил хийнэ тэр хүн маш их хэмжээний мөнгө олно” гэж хэлээд энэ бол зөвхөн 5 хувийн танд хэлж байгаа зүйл та мөнгө төлж нэгдэн орсноор танд үлдсэн 95 хувийг сургалтаар бид өгөх болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамрагч олж чадахгүй гэж хэлэхэд А гэх найз минь би чамд хамтрагчийг чинь олж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр B компаниас 1,500,000 төгрөгөөр аялах эрх гэх зүйл худалдан авсан болно. Биднийг хуурч мэхлэн залилсан А, А нараас үлдэгдэл мөнгө болох 1,416,000 төгрөгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 76 дахь тал/,
14.64. Хохирогч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнгөрсөн 2020 оны 6 дугаар сарын 10-ны үед байсан санагдаж байна миний бэр эгч болох Хонай овогтой Ж нь “...чи нэг газарт очоод Гаас нэг юм аваач...” гэх зүйлийг хэлсэн. Би Гийн байгаа газарт нь очиход надад B компанийн аялах эрх, гар утас, гоо сайхны бараа гэх бүтээгдэхүүнүүдийг зардаг бөгөөд чи эдгээр бараануудаас сонгон авснаар чамд олон улсын бизнесийн код өгнө гэх зүйлийг хэлсэн. 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байсан санагдаж байна B компаниас аялах эрх 500 америк доллар буюу монгол төгрөгөөр 1,500,000 төгрөгөөр худалдан авч бизнес код авсан. Энэ асуудал хуулийн дагуу шалгагдаж буруутай хүмүүс нь тогтоогдсон тохиолдолд хохирлоо нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 80, 82-83, 85 дахь тал/,
14.65. Хохирогч Н.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний нагац эгч болох Ж гэх эмэгтэй надад анх 2020 оны 6 дугаар сарын үед байсан санагдаж байна “...B гэх А Улсаас гаралтай компани нь манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. 3 төрлийн бараанаас сонгоод худалдан аваад тухайн онлайн дэлгүүрт ажиллаад мөнгө олно тэр бараанууд нь аялах эрх, гоо сайхны бүтээгдэхүүн, электрон бараанаас сонгоод худалдан авна, чи очоод сонирхоод үзээч, энэ бол бизнес юм байна, мөнгө олох боломжтой юм байна гэж хэлсэн. Тэгээд Ж гэх хүнийг намайг оффис руу дагуулаад явсан Эрчим дулааны станцын замын эсрэг талд байрлах 2 давхар ногоон өнгөтэй байшинд тухайн B гэх компанийн оффис байсан. Намайг тухайн оффист очиход К гэх манлайлагч /лидер/ эмэгтэй надад сайн тайлбарлаж өгч ухуулга хийж байсан. Харин тухайн байранд тэр үед Ж гэх миний нэрийг мэдэх хүн байсан. Тухайн үед B компани оффис гэх газарт 2 удаа сургалтад сууж манлайлагч нараас мэдээлэл авсан. Тэгээд тэдний өгсөн мэдээлэл нь энэ бизнест чи зөвхөн 2 хамтрагчаа сонгоод манай энэ компанийн мэдээллийг дамжуулж тэгээд хоёр хүнтэй ажиллах болно. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарахгүй, мөн таны ажилд ямар нэгэн саад болохгүй, өөрийн заваараа болон оройн цагаар хийвэл тохиромжтой ажил, хэн ажил хийнэ тэр хүн маш их хэмжээний мөнгө олно гэж хэлээд энэ бол зөвхөн 5 хувийг танд хэлж байгаа зүйл, та мөнгө төлж нэгдэн орсноор танд үлдсэн 95 хувийг сургалтаар бид өгөх болно гэж хэлсэн.
Тэгээд 2020 оны 7 дугаар сард B компаниас 1,500,000 төгрөгөөр аялах эрх гэх зүйл худалдан авсан. Биднийг хуурч мэхлэн залилсан А, А нараас үлдэгдэл мөнгө болох 1,400,000 төгрөгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 92 дахь тал/,
14.66. Хохирогч И.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Надад энэ B компанийг талаарх ойлголтыг 2020 оны 5 дугаар сарын эхээр хамаатны ах Ж Д нь намайг У хотод байхад гадаадад аялах эрх аваач, боломжийн бизнес, эхлүүлбэл бүр ашигтай гэх зэргээр надад хэлж байсан байсан ба У хот, Б дүүргийн Аман хуур-2 хотхонд байрлах оффист нь 2 хоногийн хугацаатай сургалтад суулгасан. Тухайн үед сургалтыг Д, К нарын лидерүүд явуулж байсан. Тэдний явуулсан сургалтаас гэр бүлээрээ орвол ашигтай, халал бизнес, гэр бүлийн бизнесээ өргөжүүлээд явбал илүү ашигтай, ахуйн хэрэгцээнд хэрэглэх эдийн засагт нэмэр болдог гэдгийг ойлгуулж, өөрсдөө аялах эрх авчихсан гэж хэлж, мөн 2 талдаа хамтрагчаар хүмүүсийг сонгож энэ компаниас аялах эрхийг зарж өгөх юм бол ашигтай юм байна, дээрээс нь гадаадын орноор аялах болно, бизнес хийх код аваад түүнийгээ өргөжүүлээд явбал алдах зүйл байхгүй гэж хэлсэн тул өрхийн орлогод нэмэр болох юм байна гэж тооцоолоод 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1,474,300 төгрөг төлж аялах эрх авсан, тухайн үед бэлнээр төлсөн эсвэл данс хооронд шилжүүлсэн эсэхээ сайн санахгүй байна, хэрэв бэлнээр өгсөн бол тухайн үед ажиллаж байсан лидерүүдэд өгсөн байх, данс хооронд шилжүүлсэн бол дансны хуулганаасаа харж байгаад гаргаж өгч болох байх...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 100, 102 дахь тал/,
14.67. Хохирогч Ш.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Надад B компанийг талаарх ойлголтыг 2020 оны 8 дугаар сарын эхээр хадам дүү Д.Г өгч байсан. Тэр хэлэхдээ өөрөө аялах эрх авчихсан, одоо гадаадад аялна, бизнес код аваад, хамтрагч хүмүүсээ сонгоод явбал улам ашигтай гэж хэлж байсан. Миний ойлгосноор бол гэр бүлээрээ орвол ашигтай, халал бизнес, гэр бүлийн бизнесээ өргөжүүлээд явбал илүү ашигтай, ахуйн хэрэгцээнд хэрэглэх эдийн засагт нэмэр болдог гэдгийг ойлгож, дээрээс нь гадаадын орноор аялна, бизнес хийх код аваад түүнийгээ хөгжүүлээд явбал алдах зүйл байхгүй гэж хэлсэн тул өрхийн орлогод нэмэр болох юм байна гэж тооцоолоод 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байсан санагдаж байна, он сар өдрийг нь сайн санахгүй байна, 1,000,000 төгрөгийг Г нэг лидер гэх эмэгтэй хүний данс өгч, тэр данс руу шилжүүлсэн, одоо тэр дансыг мэдэхгүй байна. Аялах эрхийг 1,500,000 төгрөгөөр авдаг бөгөөд миний үлдсэн 500,000 төгрөгийг Г өөрөө төлж миний бие Ггийн хамтрагчаар орсон юм. Олон иргэдийг хохироосон байх тул эдгээр хүмүүсийг хуулийн хүрээнд шалгаж, хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас биднийг хохироосон бол учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 111 дэх тал/,
14.68. Хохирогч Б.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний нагац болох Ж гэх эмэгтэй надад анх 2020 оны 1 дүгээр Сас эхэлж танилцуулж байсан, харин би тоохгүй байж байгаад 2020 оны 5 дугаар сард тухайн B компаниас аялах эрхийн багц худалдаж авсан санагдаж байна.
...тэгээд 2020 оны 5 дугаар сард B компаниас 1,500,000 төгрөгөөр аялах эрх гэх зүйл худалдан авсан болно” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 116-117 дахь тал/,
14.69. Хохирогч М.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнгөрсөн 2020 оны 5 дугаар сард байсан санагдаж байна манай аавын төрсөн эмэгтэй дүү болох К нь надад “...А улсын B нэртэй компани нь тус аймагт олон улсын бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна, чи ирж сонирхоод үзээч...” гэх зүйлийг бол надад хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд Ө сумын 11 дүгээр багт Нур хуримын ордны замын эсрэг талд Н гэх хүний жижиг зуны байшинд B компанийн оффис гэх газарт очсон. Намайг уг газарт очиход А, К бид гурав уулзсан ба тэд надад B-ийн тухай танилцуулсан. Тэд надад хэлэхдээ B компани нь аялах эрх, гар утас, гоо сайхны бараа гэх бүтээгдэхүүнүүдийг зардаг бөгөөд чи эдгээр бараануудаас сонгон авснаар чамд олон улсын бизнесийн код өгнө гэх зүйлийг хэлсэн. Тэгээд би сонирхоод гар утас, гоо сайхны бараа хоёр нь аягүй үнэтэй байсан ба тэр Даа 500, 600, 1000 доллар гэх мэтчилэн аялах эрхийн багцууд байсан. Би мэдээлэл авсан өдрөө буюу 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нөхөр болох Д овогтой А 5**** тоот данснаас Голомт банкны 24**** тоот данс руу 1,468,425 төгрөг шилжүүлж аялах эрх худалдаж авсан.
Манай аймгийн гэм зэмгүй иргэдийг хуурч мэхлэн залилж, бидний мөнгийг одоо хүртэл өгөхгүй, аялал зохион байгуулахгүй байгаа хүмүүсээс хохирлоо нэхэмжлэх болно. Би аялахгүй ба доороо ямар нэгэн хүн элсүүлэхгүй. Энэ бол биднийг хуурсан зүйл байна...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 122 дахь тал/,
14.70. Хохирогч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний 2 найз А гэх улсад ажилладаг байсан болохоор тухайн улс руу аяллаар очно гэж бодоод 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр У хотын Халдвартын замын эсрэг талд байрлах Аман хуур хотхонд байрлах B гэх компанийн оффис дээр очиж А гэх манлайлагч /лидер/ охин надад B гэх компанийн ямар бизнес эрхэлдэг тухай надад танилцуулсан, харин тухайн үед оффист Б.А, А нар байсан. Тэгээд Аын өгсөн мэдээлэл нь энэ бизнес нь чи зөвхөн 2 хамтрагчаа сонгоод манай энэ компанийн мэдээллийг дамжуулж, тэгээд хоёр хүнтэй ажиллах болно. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарахгүй, мөн таны ажилд ямар нэгэн саад болохгүй, өөрийн заваараа болон оройн цагаар хийвэл тохиромжтой ажил, хэн ажил хийнэ тэр хүн маш их хэмжээний мөнгө олно гэж хэлээд энэ бол зөвхөн 5 хувийн танд хэлж байгаа зүйл, та мөнгө төлж нэгдэн орсноор танд үлдсэн 95 хувийн сургалтаар бид өгөх болно гэж хэлсэн.
Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр B компаниас 500 америк доллароор аялах эрх гэх зүйл худалдан авсан болно...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 129, 131 дэх тал/,
14.71. Хохирогч Е.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын эцэс, 4 дүгээр сарын эхээр байсан байх 500 америк доллар буюу 1,500,000 гаруй төгрөгөөр B нэртэй компаниас аялах эрх худалдаж авсан юм. Намайг болон миний найзуудыг хуурч мэхлэн залилж, бидний мөнгийг одоо хүртэл өгөхгүй, аялал зохион байгуулахгүй байгаа хүмүүсээс хохирлоо нэхэмжлэх болно. Би аялахгүй бөгөөд доороо ямар нэгэн хүн элсүүлэхгүй. Энэ бол биднийг хуурсан зүйл байна...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 140 дэх тал/,
14.72. Хохирогч Р.Хын “...Өнгөрсөн 2020 оны 5 дугаар сард байсан санагдаж байна. Миний сайн найз болох Ж.Т нь надад А улсын B нэртэй компани нь Монгол улсад олон улсын бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна, чи сонирхоод үзэх үү, би өөрөө энэ компаниас аялах эрх авч олон улсын бизнес эхлүүлсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд би бодож үзье гээд явсан ба маргааш нь тэр тус компанийн лидер Х Аыг надад дагуулж ирээд бид нар У хотод байрлах “Орда” зоогийн газарт уулзаж А надад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн, тэгээд би сонирхоод гар утас, гоо сайхны бараа хоёр нь аягүй үнэтэй байсан ба тэр Даа 500, 600, 1000 доллар гэх мэтчилэн аялах эрхийн багцууд байсан тул би 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500 америк доллар буюу 1,472,000 төгрөгөөр B компаниас аялах эрх худалдаж авсан юм.
Бид нарыг хуурч мэхэлсэн, энэ бол хуурамч зүйл бидний мөнгийг хуурч мэхлэн гадаад руу гаргаж явуулсан гэдгийг сүүлд ойлгож мэдлээ...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 147 дахь тал/,
14.73. Хохирогч А.Ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би бодож үзье гэж хэлээд ямар ч байсан аялах эрхийг аваад аялж үзэх санаатай 900 америк доллар 2,669,000 төгрөгөөр аялах эрх худалдаж авсан. Би B компани тус аймаг дахь Эрчим дулааны станцын замын эсрэг талд байрлах 2 давхар ногоон байшинд очиж сонирхоод тус компанид гоо сайхны бараа, гар утас, электрон бараа, аялах эрхийн багцууд худалдаж байсан тул би тэндээс нь 900,000 доллароор 3 хүн 7 хоног А улсын Б хотод аялах эрх худалдаж авсан юм.
Энэ хүмүүсийн явуулсан B нэртэй олон улсын худалдаа нь Монгол Улсад хуулиар хориглосон, эсвэл гэмт хэрэг болж буруутай хүмүүс нь тогтоогдсон тохиолдолд тэр хүмүүсээс хохирлоо нэхэмжлэх болно. Миний гадарласнаар энэ бол ер нь хүмүүсийг хуурсан шинжтэй байж болзошгүй тийм сүлжээ шиг санагдсан. Гэхдээ бидэнд бол цар тахлын улмаас та нар аялж чадахгүй байна, та нарын аялах эрхийн хугацааг сунгасан гэх зүйлийг бол хэлсэн. Яг үнэндээ аялах эрхийн хугацаа бол 1 жилийн хугацаатай байсан. Ядаж B компанийн лидерүүд аялахгүй гэсэн хүний мөнгийг тодорхой хэмжээний шимтгэл авч буцаан өгөх хэрэгтэй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 159 дэх тал/,
14.74. Хохирогч Т.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнгөрсөн 2020 оны 4 дүгээр сард байсан санагдаж байна надад Ерболат овогтой А мөн Мадет овогтой А нарын найзууд маань А Улсын B нэртэй компани нь Монгол Улсад олон улсын бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм байна, чи ирж сонирхоод үзээч, бид нар тус компаниас аялах эрх худалдаж авч, онлайн дэлгүүртэй болсон байгаа. Эхлээд А орж, дараа нь А түүний хамтрагч болж аялах эрх авлаа гэх зүйлийг надад хэлсэн. Тэгэхээр нь би одоохондоо мөнгөгүй байна гэхдээ наадах чинь боломжтой юм биш үү гэхэд миний найз болох Мадет овогтой А нь тэгвэл найз нь чамд мөнгө зээлэх үү, чи яахав хэдэн хамтрагчаа сонгоод мөнгө олох юм чинь тэр үедээ бага багаар мөнгөө өгөхгүй юу гэж хэлсэн. Тухайн үед би Өд байсан, харин нөгөө хоёр найз маань хотод байгаад А хотоос ирсний дараа Агийн хамтаар Ө сумын 11 дүгээр багт байрлах оффист нь очиж мэдээлэл авч 1-2 өдөр сургалтад сууж дараа нь найз Мадет овогтой Ааас 1,500,000 төгрөг зээлж 500 америк доллар буюу 1,500,000 гаруй төгрөгөөр “B” нэртэй компаниас аялах эрх худалдаж авсан юм. B компани лидерүүд бол аялах эрхийн хугацаа 1 жилийн хугацаатай гэж хэлсэн ба тэд ядаж B компани лидерүүд аялахгүй гэсэн хүний мөнгийг тодорхой хэмжээний шимтгэл авч буцаан өгөх хэрэгтэй гэж бодож байна. Мөн би өөрөө болохоор тэдэнд залилуулсанд гомдолтой байгаа гэж бодож байгаа тул учирсан хохирлоо нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 167 дахь тал/,
14.75. Хохирогч Т.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг миний төрсөн охин болох А 2020 оны 6 дугаар сард B элсэн оруулсан, харин манай охиныг найз болох А оруулсан байх. Тэгээд манай охин хариуцаж байгаа Кг надтай яриулсан ба К надад хэлэхдээ энэ бол 16 оронд явагдаж байгаа сүлжээ, Монгол Улсад анх орж ирж байгаа, та ажиллах юм бол сар болгон 350,000 төгрөгийн цалин авч болно, харин та энэ сүлжээнд орохдоо бараа юм уу, аялах эрх худалдаж авдаг байгаа, тухайн бараа болон аялах эрх нь 1,500,000 төгрөг гэдэг байгаа шүү гэж тайлбарлаж өгөөд би аялах эрхийг нь аваад орохоор болоод орсон юм.
...миний бие өөрөө орсны дараа хамаатан дүү болох Баярын Аийг /****/ тус сүлжээнд оруулсан. Тэр эмэгтэй манай охины данс руу 1,474,200 төгрөгийг шилжүүлээд манай охин цаашаагаа найз нь болох Хийн Аын данс руу шилжүүлээд тэгээд тэр охин миний мөнгийг Агийн данс руу шилжүүлсэн байна.” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 172-173 дахь тал/,
14.76. Хохирогч Е.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тиймээ, би А улсын “B” компаниас аялах эрхийн бичиг худалдаж авсан. Анх А гэх охинтой интернэтээр танилцахад намайг бизнес хийх үү гэж асуухаар нь би ямар бизнес хийх талаар асуухад А улсад аялалд яваад ирсэн хүмүүсийн зургийг харуулаад бараа материал болон аялах эрхийн талаар тайлбарлаж өгсөн, бас ажил хийгээд мөнгө яаж олох талаар тайлбарлаж өгсөн, харин би тэр тайлбарлаж өгсөн зүйлийг нь одоо мартсан байна, бараг 1 жилийн өмнө болсон асуудал болохоор одоо сайн санахгүй байна, би хөдөө байсан болохоор надад санал болгосон ажлыг нь хийгээгүй учраас цалин аваагүй, анх 30 доллар буюу 80 гаруй мянган төгрөг өгсөн мэдэж байгаа зүйл байхгүй. B гэх энэ сүлжээний бизнесийг Монгол Улсад оруулж ирсэн улсууд нь А, А гэх охидууд, Казахстан улсаас ирээд Баян-Ө аймагт зохион байгуулсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 178-179 дэх тал/,
14.77. Хохирогч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр аяллын эрх авахаар B компаниас онлайнаар 1,500,000 төгрөгөөр аялах эрхийн багц болох А**** дугаартай код авч А улсад зорчих эрх авсан...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 186 дахь тал/,
14.78. Хохирогч Н.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “B” компанийн гишүүн болох С.Г гэх хүнээс 1,500,000 төгрөгөөр аялах эрхийн багц болох А**** дугаартай код авч А улсад очих эрх авсан...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 189 дэх тал/,
14.79. Хохирогч Х.Игийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Найз болох С.Кд итгэж ямар ч байсан аялах эрхийг аваад аялж үзэх санаатай Кгийн 290700130537 тоот данс руу ээж болох Ш.Аийн 2**** тоот төрийн банкны дансаар 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,400,000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 193 дахь тал/,
14.80. Хохирогч М.Зийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би сонирхоод гар утас, гоо сайхны бараа хоёр нь аягүй үнэтэй байсан тул би тэр Даас 500, 600, 1000 доллар гэх мэтчилэн аялах эрхийн багцуудаас 500 америк доллар буюу 1,482,000 төгрөгөөр 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр B компаниас аялах эрх худалдаж авсан, би болон манай аймгийн иргэдийг хуурч мэхлэн хохироосон хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч бидний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Энэ хүмүүс биднийг гадаадад аялуулах нэрийдлээр мөнгийг маань авч гадаадын хүмүүст өгсөн гэж бодож байна. Би B компанийн зохион байгуулагч нараас үлдэгдэл мөнгөө нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 202 дахь тал/,
14.81. Хохирогч А.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед С бид хоёрыг Х.А гэх хүн анх элсүүлж байсан. Тухайн үед би анх элсэхдээ 1,500,000 төгрөгийг миний дүү болох Еренгайвын 5**** дугаартай дансаар Х.А гэх хүний данс руу явуулж байсан...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 212 дахь тал/,
14.82. Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг B сүлжээнд элсэн орох саналыг Б тавьсан ба надад энэ талаарх мэдээллийг А гэх нэртэй “Нур” хуримын ордны замын эсрэг талд байрлалтай гэр нь байдаг охин өгсөн. Би яг 1,500,000 гаруй төгрөгийг Ө сумын 2 дугаар багт баруун дөрвөн замын Болдын Цамбагарав нэртэй дэлгүүрийн дотор талд байрлах АТМ-д Бы хамтаар очиж өөрийн картаар эсвэл Бы картаар А гэх охины дансанд шилжүүлсэн санагдаж байна...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 218- 219 дэх тал/,
14.83. Хохирогч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг B сүлжээнд элсэн орох саналыг найз болох Б тавьсан. Харин энэ талаарх мэдээллийг Нийн охин А “Нур” хуримын ордны замын эсрэг талд байрлалтай гэртээ байхдаа өгсөн. Би яг 1,468,000 төгрөгийг Ө сумын 2 дугаар багт баруун дөрвөн замын Болдын Цамбагарав нэртэй дэлгүүрийн дотор талд байрлах АТМ-д Мадениет овогтой Б гэх охины хамт очиж өөрийн 5**** дугаартай Хаан банкны картаар хотод нэг хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 224-225 дахь тал/,
14.84. Хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг B.net сүлжээнд элсэн орох саналыг А тавьсан ба энэ талаарх мэдээллийг Б, А, Г гэх нэртэй охидууд надад энэ талаар сайн танилцуулсан. Тэгээд орохоор болж Акеса гэх цахилгаан барааны дэлгүүрийн замын эсрэг талд байрлах B.net-ны оффист Аын гэрт очсон. Тухайн газарт А бид хоёр очиж 1,500,000 төгрөгийг бэлнээр Ад өгсөн...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 233-234 дэх тал/,
14.85. Хохирогч Е.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг B сүлжээнд элсэн орох саналыг миний төрсөн дүү болох А тавьсан ба харин энэ талаарх мэдээллийг Г гэх нэртэй эмэгтэй надад танилцуулсан. Тэгээд би 1,500,000 төгрөгийг өөрийн дансаар төрсөн дүү болох Аийн данс руу, харин дүү өөр хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 238-239 дэх тал/,
14.86. Хохирогч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Анх 2020 оны 6 дугаар сарын эхээр найз Сийн Аын урилгаар B компанид 1,470,000 төгрөгөөр элссэн. Уг мөнгөнд А улс руу гэр бүлийн хамт 5 хоногийн аяллын эрх авсан. Дээрх мөнгийг Аын данс руу шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 243 дахь тал/,
14.87. Хохирогч С.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2020 оны 5 дугаар сарын 15-ны үеэр Өмирбекийн Гий багт элсэж, түүний 5**** тоот данс руу 1,467,000 төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 250 дахь тал/,
14.88. Хохирогч Ө.ГүлДгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анх 2020 оны 5 дугаар сарын 25-ны үеэр төрсөн дүү Гий урилгаар B компанид элссэн. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 25-ны үеэр байх миний бие 1,400,000 төгрөгийг дээрх компанийн төлөөлөгч гэх А гэх охинд өгсөн...” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 08-09 дэх тал/,
14.89. Хохирогч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ахын маань найз охин А надад 2020 оны 6 дугаар сард чи төлөөд ахынхаа доор гишүүнээр ороод ир. Тэгээд доор чинь би хүн олоход тусална. Мөн чи доороо 2 хүн элсүүлэхэд л болоо. Чам руу 7 хоног болгон мөнгө орж ирж байх болно. Хэрэв чи мөнгөө олж чадахгүй бол би кармаанаасаа төлж өгье” гэх зүйл хэлэхээр нь би түүнд илтгэж 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр А руу 1,481,000 төгрөг шилжүүлж B компаниас аяллын эрх худалдаж авсан юм...” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 13-14 дэх тал/,
14.90. Хохирогч С.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие одоогоос нэг жилийн өмнө байсан байх. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан миний барагцаалж байгаагаар 2020 оны 5 дугаар сарын үе байсан санагдаж байна. Миний хөрш, нөгөө талаас найз болох А гэх одоо аймгийн Мобикомын салбарт ажилладаг тэр надад дээрх компанийг сурталчилж, элсүүлсэн. 1,500,000 төгрөгийг “B.net”-ийн төлөөлөгч гэх А, А нарын нэгнийх нь данс руу нь шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 20-22 дахь тал/,
14.91. Хохирогч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өөрийнхөө 5037510548 тоот данснаас 1,483,125 төгрөгийг Н.Аын 5197204322 тоот данс руу шилжүүлж өгсөн. Дараа нь над руу буцаан олголт гээд 84,350 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
14.92. Хохирогч Х.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрийн охин болох Ад 1,500,000 төгрөг, өөрийн хүү болох Ат 1,500,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг би төлсөн. Харин миний охин А нь 2,000,000 гаруй мөнгө буцааж авсан. Харин миний хүү болох А нь ямар нэгэн хүн элсүүлээгүй учир мөнгө буцааж аваагүй байх” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 48 дахь тал/,
14.93. Хохирогч Р.Кгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний охин болох Дамыс овогтой Г нь 2020 оны 8 дугаар сард байсан санагдаж байна. Надад ээжээ А улсын B нэртэй компани тус аймагт ирж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Би түүнд орох гэсэн юм гээд нөхөр бид хоёрт танилцуулж бидний зөвшөөрснөөр 1,500,000 төгрөг аваад түүнд элсэн орсон.
...намайг B сүлжээнд элсэн орох саналыг миний охин Г санал болгосон ба би 1,500,000 төгрөгөөр элсэн орсон. Би уг мөнгийг Гт бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 53 дахь тал/,
14.94. Хохирогч Т.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 6 дугаар сард 1,500,000 төгрөгийг эхнэр болох Т.Бийн данс руу хийгээд дансаар шилжүүлсэн. Хэн гэдэг хүн рүү шилжүүлснийг би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 57 дахь тал/,
14.95. Хохирогч К.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ямар ч байсан 1,500,000 төгрөгийг B компанийн төлөөлөгч гэх А, А нарын аль нэгнийх нь данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
14.96. Хохирогч М.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний хүү болох Ж.Д нь 2020 оны 10 дугаар сард байх B компаниас аяллын эрх болон гишүүний эрх авахаар болсон гэж надаас 1,500,000 төгрөг авсан. Түүнээс биш миний бие өөрийн биеэр очиж элсэн ороогүй” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/,
14.97. Хохирогч Ж.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед миний төрсөн ах болох Т нь B гэх компаниас аялах эрх худалдаж авч орсон байсан. Харин Т ах минь 2020 оны 5 дугаар сард доороо элсүүлсэн. Надад 1,500,000 төгрөгийг миний ах болох Т надад өгсөн. Харин би тухайн 1,500,000 төгрөгөөр аялах зорилготой аялах эрх худалдаж авсан” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
14.98. Хохирогч Ө.Ры мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г гэх эмэгтэй над руу байнга ирж та энэ бизнест орох хэрэгтэй гэж ятгадаг байсан. Тэгээд би 2020 оны 5 дугаар сард Г гэх эмэгтэйд 500 америк доллар буюу 1,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст 78-79 дэх тал/,
14.99. Хохирогч С.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А гэх эмэгтэй B гэх компанийн тухай танилцуулсан. Интернэт худалдаа, аялах эрх худалдан авснаар мөнгө олох боломжтой талаар А улсын Б хот руу аялах талаар сургалт орсон. Тэгээд би 1,500,000 төгрөгөө А гэх эмэгтэйн данс руу шилжүүлж аялах эрхийн бичиг худалдаж авсан” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 83 дахь тал/,
14.100. Хохирогч М.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр B компаниас 1,500,000 төгрөгт аялах эрх худалдаж авч элсэн орсон. Би өөрийн аялах эрх авсан 1,500,000 төгрөгийг дансаар АТМ ашиглан Нийн Аын данс руу шилжүүлсэн санагдаж байна” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
14.101. Хохирогч Е.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би B.net сүлжээнд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баян-Ө аймагт байх хугацаанд элсэн орсон. Би B-д элсэн орсон мөнгөө Ө сумын 11 дүгээр багт байрлах Н гэх хүний хашаан дотор үйл ажиллагаа явуулж байсан газарт бэлнээр аваачиж Г, А нарт өгсөн. Би B сүлжээнд эхлээд 3,000,000 төгрөг төлж аялах эрх авсан” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 94-95 дахь тал/,
14.102. Хохирогч Х.Уы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг B.net сүлжээнд элсэн орох саналыг анх Б хэлсэн. Би B.net 1,480,000 төгрөгөөр элсэн орсон ба уг мөнгийг өөрийнхөө Хаан банкны 51**** тоот дансаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 108 дахь тал/,
14.103. Хохирогч Ю.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би B.net сүлжээнд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баян-Ө аймагт байх хугацаанд элсэн орсон” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал/,
14.104. Хохирогч Д.Бий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ээж болох Ггээс мөнгө аваад өөрт байсан мөнгөө нийлүүлээд 1,500,000 төгрөг орчмоор А улсын Баку хот руу аялах эрхийн бичгийг худалдаж авсан. Аялах эрх худалдаж авсан 1,500,000 төгрөгөө Г гэх эмэгтэйд Баян-Ө аймгийн Ө сумын Э ХХК-ний замын эсрэг талд байрлах 2 давхар ногоон байрны гадна талд машин байхдаа бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 130-131 дэх тал/,
14.105. Хохирогч М.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...надад анх B.net гэх компанийн тухай найз болох А орох санал тавьсан. Тэгээд аялах эрхийн бичиг 1,500,000 төгрөгөө дансаар шилжүүлсэн. Харин хэний данс руу шилжүүлсэн талаар би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 135-136 дахь тал/,
14.106. Хохирогч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анх 2020 оны 7 дугаар сард манай төрсөн эгч А надад уг B.net компанийг сурталчилж, намайг элсүүлсэн. Би уг B.net компанид 1,500,000 төгрөгөөр элссэн. Уг мөнгөнд А улс руу гэр бүлийн хамт 5 хоногийн аяллын эрх авсан. Дээрх мөнгийг B.net компани ажилтан Аын данс руу шилжүүлж өгсөн. Уг мөнгө надад тухайн үед бэлэн байсан бөгөөд ээж Нийн дансаар дамжуулж С.Аын данс руу шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 130-141 дэх тал/,
14.107. Хохирогч Ш.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр B.net компанид гишүүнээр элсэн орж 1,477,880 төгрөгөөр А улсын Б хотод аялах эрхийг худалдаж авсан” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 147 дахь тал/,
14.108. Хохирогч К.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нөхрийнхөө данснаас А гэх хүний данс руу 1,200,000 төгрөг шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 153-154 дэх тал/,
14.109. Хохирогч Т.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би компанид 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр элссэн. Тэгээд би 1,400,000 төгрөгийг бэлнээр Н.А гэх эмэгтэйд өгсөн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 163 дахь тал/,
14.110. Хохирогч М.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анх 2020 онд А, Ерболат нар санал тавьсан. 900 доллароор орсон. Монгол мөнгөөр 2,500,000 хавьцаа мөнгөөр орсон. Голомт банкаар А гэдэг хүний данс руу хийсэн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 173-174 дэх тал/,
14.111. Хохирогч Г.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би хотод байхдаа элсэн орсон. Тухайн мөнгөө дүү рүүгээ шилжүүлээд дүү тэдгээр хүмүүст өгсөн гэж байсан. Тухайн саналыг манай төрсөн дүү Г.А маань санал тавьсан. 1,500,000 төгрөгөөр элссэн. Дансаар өгсөн. Баримт нь Баян-Өд байгаа хэрэгт байгаа” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 183-184 дахь тал/,
14.112. Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 10 сард санагдаж байна. Тэр компаниас 600 ам долларын үнэтэй аялах эрх авсан. Ямар нэгэн онлайн дэлгүүр нээлгэсэн зүйл байхгүй. Гэхдээ онлайнаар аялах эрхээ авсан.
...Одоо би тухайн мөнгийг нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 197, 18 дахь хавтаст хэргийн 179 дэх тал/,
14.113. Хохирогч Д.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Б аймагт байхдаа элсэн орж байсан. Би Г гэх хүний 5180753314 дугаартай данс руу 1,498,875 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 204-205 дахь тал/,
14.114. Хохирогч Б.Солонгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ж гэх хүнээр холбогдуулж байгаад 1,582,000 төгрөгийг Г гэх хүний данс руу шилжүүлээд А**** гэсэн код авсан. Миний доор 27 хүн байгаа” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 213-214, 216 дахь тал/,
14.115. Хохирогч Л.Өийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай найз Б.Д над руу утсаар яриад уулзтал Г гэх хүн компанийнхаа талаар танилцуулаад 1,500,000 төгрөг дансаар шилжүүлээд А**** гэсэн код ирсэн. Г гэх хүнтэй уулзаад тэр хүний данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 228-229 дэх тал/,
14.116. Хохирогч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 7 дугаар сард 1,500,000 төгрөг дансаар Г гэх хүний дансаар шилжүүлээд код авч байсан...” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 238-239, 241 дэх тал/,
14.117. Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны 6 тоотыг түрээсэлж сууж байсан Гтэй биечлэн уулзаж элссэн. Би сүлжээнд элсэн орох мөнгө 1,500,000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 247-249, 10 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,
14.118. Хохирогч Д.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны 6 тоотыг түрээсэлж сууж байсан Г гэх хүнтэй утсаар холбогдож элссэн. Би сүлжээнд элсэн орох мөнгө 1,496,775 төгрөгийг Голомт банкны 2450146889 гэсэн тоот данс руу өөрийн данс болох Хаан банкны 5248017686 гэсэн данснаас 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 09-11 дэх тал/,
14.119. Хохирогч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед манай эгч З намайг элсэх санал тавиад би Гтэй утсаар холбогдож элссэн. Би эгч Згийн данснаас А гэдэг хүний 2**** гэсэн данс руу 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр мөнгөө шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
14.120. Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би одоо дансыг сайн санахгүй байна. Хувь хүний данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
14.121. Хохирогч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Г манай найз Згийн хамт ирж намайг элсүүлсэн. Би Згаас мөнгө зээлж Згийн данснаас 1,500,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 32-34 дэх тал/,
14.122. Хохирогч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Ж, С хоёр намайг элсэх санал тавиад би Гтэй очиж уулзсан. Би өөрийн данснаас 1,500,000 төгрөгийг А гэдэг хүний данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
14.123. Хохирогч С.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед найз С намайг элсэх санал тавиад би Гтэй очиж уулзсан. Би өөрийн данснаас А гэдэг хүний 2**** гэсэн данс руу шилжүүлсэн. Би уг сүлжээнд элссэн 1,497,000 төгрөгийг тухайн үед дансанд нь мөнгөө хийсэн А гэх хүнээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
14.124. Хохирогч Т.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн компаниас аялах эрхийн багц болон онлайн дэлгүүр нээлгэсэн. Анх Жгаас мэдээлэл авсан. Би өөрийн данснаас 1,493,100 төгрөгийг А гэдэг хүний данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
14.125. Хохирогч К.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай нэг дүү А сүлжээнд хамтраад ажиллах санал тавьсны дагуу орсон. Би аяллын багцыг үл таних хүнд дансаар шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
14.126. Хохирогч Б.Кын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...B.net компанийн нэр дээр би өөрөө бүртгэл үүсгээд аялах эрхийн багц болох 600 долларын багцыг 600 доллароор аваад мөнгийг нь олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн. Би 2019 оны 10, 11 дүгээр сард Хятад улсад хэлний бэлтгэлд сурч байх үедээ элсэж орсон. Манай найз А анх санал тавьж байсан” гэх мэдүүлэг/10 дахь хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
14.127. Хохирогч К.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хамгийн анх 2020 оны 6 дугаар сард манай найз болох Кашубайн А нь надад уг B.net компанийн үйл ажиллагааг сурталчилж элссэн. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын сүүлчээр А гэх хүний данс руу 1,400,000 төгрөг шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
14.128. Хохирогч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... А гэдэг хүний дансанд миний бие 1,500,000 төгрөг тушааж байсан. Тухайн үед интернэт банкаар тушааж байснаа санаж байна” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 84 дэх тал/,
14.129. Хохирогч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.А гэх хүний данс байсан. Нийт 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 91-93 дахь тал/,
14.130. Хохирогч Б.Жийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...элсэн орох саналыг манай найз болох А гэх залуу санал болгосон. Би 1,183,650 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдлийг нь манай найз А шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлэхдээ А гэх хүний 5197204322 гэсэн данс руу шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 113 дахь тал/,
14.131. Хохирогч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би А гэх найзынхаа урилгаар энэ сүлжээнд элсэн орсон. 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 25-ны хооронд элсэн орох үедээ Н.А гэх хүний данс руу 1,500,000 төгрөг шилжүүлсэн" гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 121-123, 18 дахь хавтаст хэргийн 170 дахь тал/,
14.132. Хохирогч А.Зы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 8 дугаар сард B.net сүлжээнд төрсөн дүү А.Хы эхнэр Н.Бийн санал болгосноор 1,500,000 төгрөг төлж элсэж байсан. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Голомт банкны 002405146889 дугаарын дансанд 1,498,875 төгрөг тушааж элсэж байсан” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 131 дэх тал/,
14.133. Хохирогч У.Еын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...У хотоос ирсэн Ж.Д гэдэг хүний санал болгосноор элсэн орж байсан. Мөнгийг нь Голомт банкны 002405146889 дугаарын дансанд 1,497,825 төгрөг хийж байсан” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 137 дахь тал/,
14.134. Хохирогч С.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай найз Б нь энэхүү сүлжээнд элсэн орсон байсан ба надад санал тавьж би сүлжээнд 2020 оны 6 дугаар сард элсэн орж байсан. 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 5197204322 дугаартай дансанд 1,417,850 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 147-148 дахь тал/,
14.135. Хохирогч Ө.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анх А гэх найзаасаа сонсож, 1,475,250 төгрөгөөр, дараа сар нь 1,493,100 төгрөгөөр орж байсан” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 157-158 дахь тал/,
14.136. Хохирогч А.Хы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А гэдэг хүний дансанд миний бие 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,497,825 төгрөг тушааж байсан. Би B.net сүлжээнд У хотоос хүргэн Ж.Дийн эхнэр, миний дүү болох А.А хоёрын санал болгосноор элсэж орсон” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 164, 166 дахь тал/,
14.137. Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 1,475,252 төгрөгөөр орсон. Тухайн мөнгийг А гэх хүний данс руу шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 175 дахь тал/,
14.138. Хохирогч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 7 дугаар сард байсан байх би У хотод очсон. Тэгтэл манай төрсөн ах З надад санал болгохоор нь очиж үзтэл А гэх эмэгтэй надад баахан зүйл тайлбарлаж байгаад тэрнээс би А улсын B.net компанийн аялах эрхийг авахаар болж 1,500,000 төгрөгийг ахынхаа данснаас А гэх хүний данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 178 дахь тал/,
14.139. Хохирогч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг С гэх хүн уг сүлжээнд элсүүлж оруулсан. 1,500,000 төгрөгийг өөрийнхөө данснаас хүний данс руу шилжүүлж байсан. 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 0**** дугаартай данс руу 1,497,300 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 190-191 дэх тал/,
14.140. Хохирогч Д.Иын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед манай найз З намайг элсэх санал тавиад би уг сүлжээнд элсэн орсон. Би 1,500,000 төгрөгийг нэг хүний дансанд шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 200-201, 203 дахь тал/,
14.141. Хохирогч А.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 1,496,000 төгрөгөөр элсэн орж байсан байсан. Уг мөнгийг өөрийнхөө данснаас нэг танихгүй хүний данс руу хийж байсан” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал/,
14.142. Хохирогч З.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 500 доллар буюу 1,425,000 төгрөгөөр элсэн орсон. Уг мөнгийг өөрийнхөө данснаас У хотод байхдаа АТМ-ээс 51**** А гэдэг хүний данс руу 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 229-231 дэх тал/,
14.143. Хохирогч Д.Зийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн үед 500 доллар буюу 1,474,800 төгрөгөөр элсэн орсон. Уг мөнгийг өөрийнхөө данснаас У хотод байхдаа мобайл банк ашиглаад 0**** данс руу 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 238-240 дэх тал/,
14.144. Хохирогч Х.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр үеэр надад уг сүлжээнд орохоор бэлэн мөнгө байгаагүй тул У надад 1,460,000 төгрөгийг зээлээд уг мөнгийг шууд Аын гэх B.net компанийн манлайлагчийн данс руу шилжүүлсэн гэсэн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
14.145. Хохирогч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие уг сүлжээнд Баян-Ө аймагт байхдаа элсэн орсон бөгөөд сүлжээнд элсэн орсон мөнгө болох 1,499,000 төгрөгийг аавын дансаар Агийн данс руу шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/,
14.146. Хохирогч А.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг B.net сүлжээнд элсэн орох саналыг хадам аавын хөрш айлын эмэгтэй болох Ж эгч санал болгож, би B.net сүлжээнд 1,500,000 төгрөгөөр элсэн орсон ба уг мөнгийг Ж эгч бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
14.147. Хохирогч Х.Гы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний охин болох А 2020 оны 5 дугаар сарын үеэр намайг уг сүлжээнд элсүүлсэн бөгөөд анх охин маань тус сүлжээнд элсэх гэж байгаа гээд надаас 1,400,000 гаруй төгрөг авсан. Дараа нь охин маань намайг яаж уг сүлжээнд элсүүлснийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 39 дэх тал/,
14.148. Хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн үед өөрийнхөө дансанд байсан мөнгөнөөс эхлээд 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дүү Кын 5**** тоот данс руу 420,000 төгрөг, маргааш нь буюу 5 дугаар сарын 25-ны өдөр мөн дүүгийн данс руу 180,000 төгрөг, нийт 600,000 төгрөг шилжүүлж өгч байсан” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
14.149. Хохирогч П.Ёгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие уг сүлжээнд У хотод байхдаа элсэн орсон бөгөөд сүлжээнд элсэн орсон мөнгө болох 1,450,000 төгрөгийг Б дүүргийн Аман хуур хотхонд А нарын оффист очоод мөнгийг Ад бэлнээр тоолж өгсөн. Тухайн мөнгийг өгдөг өдөр миний санаж байгаагаар 2020 оны 1 дүгээр сарын 15-ны үеэр байсан...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 56 дахь тал/,
14.150. Хохирогч А.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би сүлжээнд элсэн орохдоо Казахстан улсад суралцаад явж байсан бөгөөд сүлжээнд элсэн орсон мөнгийг B.net компанийн Казахстан улс дахь төлөөлөгчийн данс руу нь шилжүүлж өгсөн. Дансыг нь надад найз охин Г өгч байсан...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 59 дэх тал/,
14.151. Хохирогч М.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гий багт элсэн орсон. Сүлжээнд элсэн орсон мөнгө болох 1,949,500 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Гий данс руу шилжүүлээд улмаар түүний данснаас гаргаж аваад Ад бэлнээр аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/,
14.152. Хохирогч А.Еы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг B.net сүлжээнд манай төрсөн эгч болох А.Х бид хоёрт 2020 оны 4 дүгээр сарын үеэр А, А нар сурталчлаад тус сүлжээнд элсүүлсэн бөгөөд эгч бид хоёр У хотод байхдаа элссэн.
... миний зүгээс А улс руу аялах зорилгоор бэлнээр 1,500,000 төгрөгийг А, А хоёрын аль нэгэнд нь өгсөн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/,
14.153. Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би аялах эрхийг сонирхоод аялах санаатай 1,465,275 төгрөгийг Е.Аийн 5**** тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 72 дахь тал/,
14.154. Хохирогч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би сонирхоод А улс руу аялах эрхийн багц худалдаж авахаар өөрийнхөө данснаас 1,483,125 төгрөгийг 5**** тоот бүхий Н.Аын данс руу 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 80 дахь тал/,
14.155. Хохирогч Е.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хамгийн анх 2020 оны 4 сарын үеэр B.net компанийн үйл ажиллагааг хадам дүү С.Ж сурталчлаад тэгээд миний бие Аз улс руу аялах эрхийг худалдаж авахаар өөрийнхөө данснаас 1,470,000 төгрөгийг хадам дүү Ж 5**** тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/,
14.156. Хохирогч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Анх надад 2020 оны 5 дугаар сарын үеэр манай хадам эгчийн хүүхэд болох Ө.Г B.net компанийн үйл ажиллагааг сурталчлаад тэгээд миний бие А улс руу аялах эрхийг худалдаж авахаар өөрт байсан бэлэн мөнгөнөөс 1,000,000 төгрөг, хадам дүү Гээс 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг Гд бэлэн өгсөн. Гэхдээ Гээс авсан 500,000 төгрөгөө буцаан өгсөн байгаа” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/,
14.157. Хохирогч О.Кын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сүлжээнд орохдоо 1,480,000 төгрөгийг охин Ад бэлнээр өгсөн бөгөөд охин маань цаашаагаа хүнд өгсөн байх, яг хэнд өгснийг санахгүй байна” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/,
14.158. Хохирогч С.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 7 дугаар сард Япон улсад суралцаж байх хугацаанд надад монгол төгрөг байгаагүй тул Япон улсын мөнгөн тэмдэгт иенээр 60,000 иенийг буюу 1,500,000 төгрөгийг Кгийн хэлсэн Япон улсын данс руу шилжүүлж байсан. Тухайн дансны дугаар нь 1228-31087331, данс эзэмшигч нь Б.А гэж гарч байсан. Би тухайн сүлжээнд элсэн орсноор ямар нэгэн урамшуулал аваагүй. Харин С.Кгаас хохирлынхоо тал мөнгө болох 750,000 төгрөгийг буцааж авсан. Би одоо 750,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 110-112 дахь тал/,
14.159. Хохирогч Е.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг Хуанишийн А гэдэг манай хамаатны охин дүү орохыг санал болгосон бөгөөд би өөрийн Хаан банкны 5194055778 дугаарын данснаас 4,500,000 төгрөгийг гаргаж бэлнээр А гэх эмэгтэйд өгсөн юм” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
14.160. Хохирогч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хүү Нын дор орсон бөгөөд өөрийнхөө данснаас 1,459,500 төгрөгийг 5194120976 тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 131 дэх тал/,
14.161. Хохирогч Х.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....Тэгээд бид болох юм байна гэж бодоод 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр B.net компаниас 500 америк доллар буюу 1,467,000 төгрөгөөр “Аялах эрх” худалдаж авсан. Надад өөр нэмж хэлэх зүйл гэвэл энэ сүлжээг Монгол Улсад, тэр Даа Баян-Ө аймагт оруулж ирж иргэдийг хохироосон, ямар нэгэн аялал зохион байгуулахгүй, иргэдийн мөнгийг буцаан өгөхгүй байгаа лидерүүд болох А, А нарт гомдолтой байна.
...тус сүлжээнд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр элссэн бөгөөд өөрийнхөө 5780006212 тоот данснаас лидер Кгийн данс руу 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өөрийнхөө нэр дээрх данснаас 1,463,700 төгрөгөөр ээж Рг оруулсан. Дараа нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өөрийнхөө данснаас 1,468,000 төгрөгийг бэлнээр гарган авч төрсөн дүү Х.Хажыбекийг сүлжээнд оруулсан. Нийтдээ 4,231,700 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 150-151, 157 дахь тал/
14.162. Хохирогч Г.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай аавын дүү А надад B.net компанийг сурталчлаад мөнгийг чинь би гаргая чи зүгээр ороод доороо хүн элсүүлж ажиллавал ашигтай гэхээр нь би тэр хүнд та өөрөө мэд гэсэн...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 172 дахь тал/,
14.163. Хохирогч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г, А нар нь элсэн орох санал тавьж байсан. 2 жилийн өмнө 1,500,000 төгрөгийг талыг нь бэлнээр өгөөд үлдэгдлийг нь шилжүүлж байсан ба ямар данс гэдгийг нь санахгүй байна” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 177- 179 дэх тал/,
14.164. Хохирогч С.Оы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хотод Б дүүргийн Халдвартын буудлын тэнд Амар хуур гэх нэртэй хотхонд очсон бөгөөд оффист нь манай хөрш Бы А гэх охин байхаар нь түүнээс хэр найдвартай эсэхийг асуухад тэрээр найдвартай, гэхдээ эхлээд мөнгөө хийнэ гэхээр нь би өөрийнхөө данснаас АТМ бэлэн мөнгөний машинаас 4,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж аваад Б.Агийн гарт бариулсан” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 182 дахь тал/,
14.165. Хохирогч Х.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би аяллын багц сонирхоод 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр өөрийнхөө 5180317050 тоот данснаас Аын 5197204322 тоот данс руу 1,481,025 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 185 дахь тал/,
14.166. Хохирогч Х.Иы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Надад 2020 оны 6 дугаар сарын үеэр манай найз болох Нафихын Сжан надад уг “B.net” компани үйл ажиллагааг сурталчилсан бөгөөд би аяллын багцыг нь сонирхоод 2020 оны 6 дугаар сарын үеэр өөрийнхөө 5**** тоот данснаас Аын 5**** тоот данс руу мөнгө шилжүүлж байсан, яг хэдэн төгрөг шилжүүлснээ одоо санахгүй байна, би дансны хуулгаа авч байгаад танд гаргаж өгье, одоо санаад байхад би сүлжээнд элсэн орсон мөнгөнийхөө талыг бэлнээр өгсөн байх, ямар ч байсан дансныхаа хуулгыг гаргаж өгөх болно. Түүний дараагаар өөрийнхөө доор найз болох Ж Жг элсүүлсэн бөгөөд өөр хүн элсүүлээгүй, тэгээд сүүлдээ больё гэж бодоод сүлжээнд ажиллаагүй, тэр чигт нь хаясан. Би сүлжээнд орсны дараагаар Ө сумын 4 дүгээр багт лидерүүдийн түрээсэлж байсан нэг байшин сургалтад хамрагдаж байсан. Тэр байр нь одоо хаана байгааг нь сайн санахгүй байгаа. Дараа нь удалгүй миний данс руу хэд хэдэн удаа мөнгө орж ирж байсан, дансны хуулга харахгүй бол хэдэн төгрөг орж ирснийг бол огт санахгүй байна...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 193 дахь тал/,
14.167. Хохирогч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би элсэхдээ 1,500,000 төгрөгөөр элсэж байсан. Тухайн 1,500,000 төгрөгийг Хаан банкны Н.А гэсэн эзэмшигчтэй дансанд өөрийн эгч Бийн Голомт банз дахь данснаас шилжүүлсэн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 205-206 дахь тал/,
14.168. Хохирогч Ж.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...аялах аяллын багцыг сонирхоод 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өөрийнхөө 5197039491 тоот данснаас Нафихын Аы 5180771741 тоот данс руу 1,465,800 төгрөг шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 209 дэх тал/,
14.169. Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөртөө бэлэн байсан 1,500,000 төгрөгийг Ө.Г гэх эмэгтэйд бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 215 дахь тал/,
14.170. Хохирогч А.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Одоогоос 2 жилийн өмнө манай найз болох Ержаны А надад “B.net” компани үйл ажиллагааг А Улсад хямд үнээр аялуулна, мөн аялах эрхийн багц авсан хүмүүс доороо хүн элсүүлж ашиг урамшуулал авна гэх мэтээр сурталчлахаар нь би тухайн үед Ад тийм их хэмжээний мөнгө байхгүй гэж хэлэхэд А миний тал мөнгийг гаргасан. Яг одоогоор миний бие Ад хэдэн төгрөг шилжүүлснээ санахгүй байна. Учир нь тэр үеэр А бид хоёр хоорондоо өглөг, авлагын тооцоотой байсан тул тэрийгээ тооцоод би түүн рүү хэдэн төгрөг шилжүүлээд А миний мөнгөнд мөнгө нэмж цаашаагаа өгч байсан, чухам яг хэдэн төгрөг нэмж хэдэн төгрөгийг цаашаагаа хэнд өгснийг бол би мэдэхгүй байна.
Дараагаар Ө сумын 4 дүгээр багт байрлалтай хоёр давхар байшинд сургалтад хамрагдаж байсан ба Г гэх эмэгтэй сургалт явуулж, сүлжээний талаар бид нарт дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан. Тэгээд би өөрийнхөө дор найз болох Аманбекийн Аыг оруулж байсан, тэгээд миний данс руу эхлээд буцаан олголт гээд, урамшуулал гээд 300 гаруй мянган төгрөг орж ирж байсан, яг хэдэн төгрөг орсныг бол сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 220 дахь тал/,
14.171. Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тэр 1,500,000 төгрөгийг үеэл ах А.Хы дансаар нь шилжүүлж, өөрөө ахдаа бэлэн мөнгө өгсөн болохоор яг ямар дансаар нь шилжүүлснийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 229 дэх тал/,
14.172. Хохирогч Ж.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай найз А элсэн орох саналыг тавьсан. Би 1,486,800 төгрөгөөр элсэж ороод А гэдэг нэртэй данс руу онлайнаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 235-236 дахь тал/,
14.173. Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 6 дугаар сарын 15-нд элсэж ороод код авсан. Танилцуулгыг К хэлж өгсөн. Би 1,477,870 төгрөгөөр элсэж орсон. Дансаар А гэх нэртэй данс руу интернэтээр шилжүүлсэн” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 243-244 дэх тал/,
14.174. Хохирогч А.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 1,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж байсан. Уг данс болохоор тэр компанийн данс байсан” гэх мэдүүлэг /11 дэх хавтаст хэргийн 249 дэх тал/,
14.175. Хохирогч Ж.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төрсөн дүү Ж Хийн сүлжээнд элсэн орсон, мөнгө болох 1,469,475 төгрөгийг өөрийнхөө данснаас Агийн данс руу шилжүүлж найз охин Е.Аийн сүлжээнд элсэн орсон мөнгө болох 1,471,575 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө данснаас мөн Агийн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 02-03 дахь тал/,
14.176. Хохирогч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... би уг сүлжээнд элсэн орж А улс руу нөхрийн хамт аялах эрхийн багц худалдаж авах зорилгоор Толбо сумын Хаан банкны тооцооны төвөөс Ж Дийн 5**** тоот данс руу бэлнээр 1,500,200 төгрөг хийж байсан” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 19 дэх тал/,
14.177. Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...аяллын багц худалдаж авахаар Дын данс руу 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 1,477,400 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 22 дахь тал/,
14.178. Хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр А найз намайг “B.net” онлайн сүлжээнд орж ажиллаач гэж санал болгосноор зөвшөөрч тухайн үед А найзын 5**** гэсэн данс руу 950,000 төгрөг шилжүүлж, үлдсэн мөнгийг А найз өөрөө өгөөд нийт 1,475,000 төгрөг өгч онлайн сүлжээний компанид орсон байгаа. Шилжүүлсэн 1,475,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
14.179. Хохирогч Т.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 онд байх өдрийн сайн санахгүй байна. Манай бэр Н.А намайг сүлжээний бизнест орох уу, бэлэн мөнгө өгөөд ороод доороо хүн элсүүлэхээр мөнгө авдаг юм байна гэж надад хэлсэн. Тухайн үед 1,475,000 төгрөгийг бэр H.Ад бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
14.180. Хохирогч Б.Рийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 2020 оны 8 дугаар сард “B.net” сүлжээ аяллын эрх олгоно гээд онлайнаар код өгсөн. Тэр кодоор Н.А гэдэг хүний дансанд миний бие 1,497,825 төгрөг тушааж байсан” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 48 дахь тал/,
14.181. Хохирогч Э.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сүлжээнд элсэн орох саналыг Ж болон манай эхнэр хоёр тавьж байсан. Харин компани танилцуулгыг Г, Ж нар тухайн үед манай гэрт ирээд А улсад аяллын компани байгаа, гэр бүлээрээ 500 доллароор аялах боломжтой, хажуугаар нь доороо хүн элсүүлээд цалин авна энэ тэр гээд юм ярьж байсан санагдаж байна. Миний сүлжээнд элсэн орсон мөнгийг эхнэр С данснаасаа шилжүүлж байсан. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,491,525 төгрөг дансаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 51 дэх тал/,
14.182. Хохирогч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний сүлжээнд элсэн орсон мөнгийг охин болох Ө данснаасаа шилжүүлж байсан. 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 1,498,875 төгрөгийг дансаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 54 дэх тал/,
14.183. Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тухайн үед өөртөө бэлэн мөнгөгүй байсан тул төрсөн эгч Иаас мөнгө зээлж аваад тэр хүн цаашаагаа Г гэх эмэгтэйн данс руу хэдэн төгрөг шилжүүлээд үлдэгдэл мөнгийг бэлнээр өгсөн санагдаж байна. Манай эгч Гий данс руу 297,825 төгрөг шилжүүлж өгөөд 1,200,000 төгрөгийг бэлнээр өгсөн байсан. 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 57 дахь тал/,
14.184. Хохирогч Т.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үеийн 900 доллароор элссэн бөгөөд тэр үеийн ханшаар өөрийнхөө найз болох Алтангаас мөнгө зээлж аваад түүний дансаар дамжуулан Аийн данс руу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 2,641,275 төгрөг шилжүүлсэн байсан” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 60 дахь тал/,
14.185. Хохирогч Х.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нөхрийнхөө Худалдаа хөгжлийн банкны дансаар 1,466,850 төгрөгийг өөрийнхөө найз болох Е.Аийн Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 63 дахь тал/,
14.186. Хохирогч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өөрийнхөө 5**** данснаасаа Н.А гэх хүний данс руу 1,492,575 төгрөг шилжүүлсэн. Би Гий сургалтад хамрагдаж байсан болохоор их л ашигтай, гэр бүлийн гишүүний хамт АзарбА улс руу аялах болно, хажуугаар нь доороо хүн элсүүлээд ихээр ашиг урамшуулал авна гэж хэлэхээр нь өөрийнхөө эхнэр Эийг оруулах санаатай түүний өмнөөс өөрийнхөө дансанд байсан мөнгөнөөс тухайн өдөр 1,492,575 төгрөгийг дахин шилжүүлсэн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 71 дэх тал/,
14.187. Хохирогч Д.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“B.net” компани сүлжээний үйл ажиллагааны талаарх танилцуулгыг Х аймгийн төвд Ж.Д гэх залууг танилцуулсан, харин уг сүлжээнд элсэн орохыг бэр эгч Н.А санал болгож байсан. Д тухайн үед Х аймгийн Ж сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, 24 айлын 6 давхрын шатаар гарангуут баруун талын 24 тоотод компани үйл ажиллагааг явуулж, бусдад сурталчилж байсан. Миний бие 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бэр эгч А рүү 1,500,000 төгрөг шилжүүлсэн. Миний бие компани сүлжээнд элсэн орсны дараагаар миний 5**** тоот данс руу 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 85,290 төгрөг буцаан олголт гээд 002405146889 гэх данснаас орж ирсэн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 77 дахь тал/,
14.188. Хохирогч А.Хы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын үед Танат овогтой А гэх эмэгтэй дүүгээсээ мэдээлэл авч уг сүлжээнд элсэн орсон. Үйл ажиллагааны талаарх мэдээллийг А гэх эмэгтэй байрлаж байсан халдвартын эцэст байдаг байранд очиж авч байсан. Толгойгоо ороосон эмэгтэйд 1,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 84 дэх тал/,
14.189. Хохирогч Е.А н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“B.net” компани сүлжээний үйл ажиллагааны талаарх танилцуулгыг бол А, А нар явуулсан, харин уг сүлжээнд элсэн орохыг манай найз А, Ж нар санал болгож байсан. А, А нар тухайн үед бид нарт “B.net” компани нь гоо сайхан, бараа бүтээгдэхүүн борлуулдаг, мөн аяллын эрх олгодог компани гэж танилцуулсан бөгөөд хэрэв аяллын эрх авбал хажуугаар нь бизнес хийгээд ихээр мөнгө олох болно, аяллын багц нь 500 доллар гэж танилцуулж, сурталчилсан.
Би 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийнхөө 5**** тоот данснаас АТМ машинаар 1,492,000 төгрөгийг Н.Аын 5**** тоот хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. Миний дээрх тоот данс руу буцаан олголт гээд 2020 оны 7 сарын 13-ны өдөр 84,870 төгрөг л нэг удаа орж ирсэн, өөр мөнгө төгрөг орж ирээгүй. Би тухайн үед 1,492,000 төгрөгөөр А улс руу аялах эрх худалдаж авсан байсан. Тэрнээс буудалд амрах эрх авсан асуудал байхгүй. А нар сургалт явуулахдаа аяллын эрх гэж л ярьсан, тэгж буудалд амрах энэ тэр гээд ямар нэгэн юм яриагүй” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 88 дахь тал/,
14.190. Хохирогч А.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“B.net” компани сүлжээний үйл ажиллагааны талаарх танилцуулгыг бол намайг Өд байх үеэр А, А нар явуулсан, харин уг сүлжээнд элсэн орохыг худ болох Б.К нар санал болгож байсан. А, А нар тухайн үед бид нарт “B.net” компани нь гоо сайхан, бараа бүтээгдэхүүн борлуулдаг, мөн аяллын эрх олгодог компани гэж танилцуулсан бөгөөд хэрэв аяллын эрх авбал хажуугаар нь бизнес хийгээд мөнгө олох боломжтой, аяллын багц нь 500 доллар гэж танилцуулж, сурталчилсан. Би 2020 оны 5 дугаар сарын эхээр өөртөө бэлэн хадгалж байсан 1,500,000 төгрөгийг А, А нарын үйл ажиллагаа явуулж байсан “Аман хуур” хотхоны байранд нь аваачиж, Ад бэлнээр өгсөн санагдаж байна. Ямар ч л байсан бэлнээр өгсөн. Дансаар шилжүүлсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 94 дэх тал/,
14.191. Хохирогч Х.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 1,475,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5024658819 тоот харилцах данснаасаа найз болох Хн данс руу нь шилжүүлсэн. Х миний мөнгийг цаашаагаа Г рүү шилжүүлсэн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 100 дахь тал/,
14.192. Хохирогч Х.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай төрсөн дүү болох Б надад “B.net” компани сүлжээнд элсэн орохыг санал болгосон, харин компани танилцуулгыг А гэх шар царайтай эмэгтэй Х аймгийн Жаргалан сумын 5 дугаар багт байрладаг “Толхын ойл” байрны 6 давхрын 24 тоот байранд нь танилцуулж байсан. Одоо санаж байгаагаар “B.net” компани нь А улсад аяллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани гэж ярьж байсан ба аяллын эрх аваад гэр бүлийн гишүүний хамт А улсад 500 доллароор аялж болно, хажуугаар нь компани үйл ажиллагааг сурталчилж, хүн элсүүлээд цалин авах боломжтой гэж ярьсан.
Миний бие 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн дүү Бы данс руу нөхрийнхөө 5*** тоот данснаас 700,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мөн нөхрийнхөө данснаас Д гэх залуугийн данс руу 800,000 төгрөг тус тус шилжүүлсэн, нийтдээ 1,500,000 төгрөгөөр элссэн гэж ойлгож болно” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 106 дахь тал/,
14.193. Хохирогч Э.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өөрийнхөө Төрийн банкны 1**** тоот данснаасаа найз болох С.Кгийн Төрийн банкны данс руу 1,465,800 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 109 дэх тал/,
14.194. Хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 1,425,000 төгрөгийг өөрийнхөө Голомт банкны 1**** тоот харилцах данснаасаа Н.Аын 5**** тоот данс руу нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 114 дэх тал/,
14.195. Хохирогч Г.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 1,475,530 төгрөгийг өөрийнхөө 5**** тоот Хаан банкны харилцах данснаасаа Н.Аын 5197204322 тоот данс руу нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 119-120 дэх тал/,
14.196. Хохирогч С.Аы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өөрийн 410068409 тоот Худалдаа хөгжлийн банкны дансанд байсан мөнгөнөөс 1,483,700 төгрөгийг Аын Хаан банкны данс руу нь шилжүүлсэн” гэх мэдүүлэг /12 дахь хавтаст хэргийн 127 дахь тал/,