Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 047

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг 
Улсын яллагч М.Отгонжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш
Орчуулагч: А.Еркегүл
Шүүгдэгч С.Хайрым нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
 Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жадик овогт Самишийн Хайрымд холбогдох эрүүгийн 201604000289 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Жадик овогт Самишийн Хайрым, 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, аав, ээж дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: БЗ88032115. 
Шүүгдэгч С.Хайрым нь хувьдаа ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар Оросын Холбооны Улсаас Монгол Улс руу Цагааннуур дахь хилийн боомтоор 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр орж ирэхдээ “PARLIAMENT agua”, “PARLIAMENT night” нэртэй буюу 1000 хайрцаг буюу 2800000 төгрөгийн үнэ бүхий хуулиар хязгаарласан бараа тамхийг өөрийн өмчлөлийн 67-19 БӨТ улсын дугаартай “Сангионг Истана” маркийн тээврийн хэрэгсэлд бага бус хэмжээгээр тээвэрлэж хууль бусаар хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
- Шүүгдэгч С.Хайрымын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 100-101,103-104 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Н.Хумырзах /хх-ийн 62-64-р хуудас/, А.Баймухан /хх-ийн 65-66-р хуудас/, М.Болат /хх-ийн 67-68-р хуудас/, С.Нурлан /хх-ийн 69-70-р хуудас/, О.Бахытхан /хх-ийн 73-74-р хуудас/, К.Төлеубай /хх-ийн 180-181-р хуудас/, Н.Муратбекийн /хх-ийн 62-63-р хуудас/, Д.Отгондэндэв /хх-ийн 183-р хуудас/, Б.Ерболат /хх-ийн 71-72-р хуудас/, Ш.Саулетхан /хх-ийн 77-78-р хуудас/, И.Ахлима /хх-ийн 79-80-р хуудас/, А.Ерген /хх-ийн 81-82-р хуудас/, Х.Халамхан /хх-ийн 83-84-р хуудас/ нарын мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39, 87, 90-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /25-27-р хуудас/, бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-19-р хуудас/, тамхины үнэлгээг харуулсан хүснэгт /хх-ийн 185-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 47-48-р хуудас/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 54-55-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 61-р хуудас/, тодорхойлолт /хх-ийн 111-р хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, зөрчлийн хавтас /хх-ийн 153-166-р хуудас/, шинжээч Х.Ыдырышыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 184-р хуудас/ зэрэг болно. 
 Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Хайрым нь 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байрлах “Цагааннуур” автозамын шалган нэвтрүүлэх хилийн боомтоор Оросын Холбооны Улсаас Монгол Улсад орж ирэхдээ Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарлсан эд зүйл болох 2800000 төгрөгийн үнэ бүхий “PARLIAMENT agua”, “PARLIAMENT night” нэртэй 1000 хайрцаг утаат тамхийг өөрийн эзэмшлийн 67-19 БӨТ улсын дугаартай “ССангионг Истана” маркийн тээврийн хэрэгсэлд бага бус хэмжээгээр тээвэрлэн улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Шүүгдэгч С.Хайрымын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 100-101, 103-104 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Н.Хумырзах /хх-ийн 62-64-р хуудас/, А.Баймухан /хх-ийн 65-66-р хуудас/, М.Болат /хх-ийн 67-68-р хуудас/, С.Нурлан /хх-ийн 69-70-р хуудас/, О.Бахытхан /хх-ийн 73-74-р хуудас/, Б.Ерболат /хх-ийн 71-72-р хуудас/ нарын мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39, 87, 90-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /25-27-р хуудас/, бичиг баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 16-19-р хуудас/, тамхиний үнэлгээг харуулсан хүснэгт /хх-ийн 185-р хуудас/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 54-55-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 61-р хуудас/, зөрчлийн хавтас /хх-ийн 153-166-р хуудас/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. 
Тамхины хяналтын тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-д заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 468 дугаар тушаалаар баталсан “зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрэх журам”-ын 2.2, 2.2.1-д зааснаар Монгол Улсын хилээр зорчигч нь гаалийн болон бусад албан татваргүйгээр 200 ширхэг янжуураас илүүгүй буюу /20 ширхэг янжуур нь 1 хайрцаг/ 10 хүртэл хайрцаг нэвтрүүлэхийг зөвшөөрч, үүнээс илүү тоогоор тамхийг зохих зөвшөөрөлгүй хилээр оруулахыг хязгаарласан байна. 
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон гэрч нарын мэдүүлгээс үзвэл шүүгдэгч С.Хайрым нь тамхийг илрүүлэх үед бусдын нэр дээр хууралгаж байгаа нь түүнийг гаалийн мэдүүлэгт бичих үүргээ биелүүлэхгүйгээр, хязгаарласан бараа гэдгийг мэдсээр байж хувьдаа ашиглах зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна. 
Шүүгдэгч С.Хайрымын үйлдсэн гэмт хэрэг нь Баян-Өлгий аймгийн “Цагааннуур” хилийн боомт дээр гаалийн хяналтын шалгалтаар илэрсэн ба Гаалийн тухай хуулийн 4 дүгээр 4.3-д зааснаар “Монгол Улсын хилийг гаалийн хил” гэснээс үзэхэд шүүгдэгч нь хязгаарласан барааг хилээр нэвтрүүлэхээр улсын хилээр нэвтэрсэн байна гэж үзнэ. 
Шүүгдэгч С.Хайрым нь гэмт хэрэг үйлдэх үед ашигласан өөрийн өмчлөлийн 67-19 БӨТ улсын дугаартай “С Сангейнг Истана” маркийн тээврийн хэрэгслийг эвдэж гэмтээн, бусдад худалдан борлуулсан нь мөрдөн байцаалтын шатанд тус тээврийн хэрэгслийг бүтүүмжлээгүйтэй холбоотой байна. Шүүгдэгч нь 67-19 БӨТ улсын дугаартай автомашиныг тухайн үед 700000 төгрөгөөр худалдан борлуулсан нь гэрч Д.Отгонцэдэв /хх-ийн 183-р хуудас/ мэдүүлгээр тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-р хуудас/-ийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед ашигласан авто машины үнэ 700000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2772000 төгрөгийн үнэтэй 990 хайрцаг “Парламент” тамхийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй байна. 
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хураагдсан 1000 хайрцаг тамхинаас хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн 10 хайрцаг тамхийг өөрт буцаан олгосон болохыг дурдаж байна.
Яллах дүгнэлтийн хавсралтанд шүүгдэгч С.Хайрымд хилийн хориг тавигдсан гэх боловч хилийн хориг тавих тухай эрх бүхий байгууллагын албан бичиг хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар шийдвэрлэх боломжгүй байна. 
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч С.Хайрымын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, харин ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ. 
Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Хайрымын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв. 
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жадик овогт Самишийн Хайрымыг хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хайрымийн 100000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хайрым нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийн ажлыг 1 хоног баривчлах ялаар тооцож, солихыг мэдэгдсүгэй. 
4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Хайрым нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн С.Хайрымийн гадаад паспорт, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай. 
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч С.Хайрымаас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 6719 БӨТ улсын дугаартай “С.Сангейнг Истана” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 700000 төгрөгийг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан 2772000 төгрөгийн үнэ бүхий /тамхи 1 хайрцаг нь 2800 төгрөг*990 ширхэг= 2772000/ 990 хайрцаг “parlament” тамхийг хурааж тус тус улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т зааснаар шүүгдэгч С.Хайрымын эзэмшлийн 12-32 БӨТ улсын дугаартай “Alphard” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч С.Хайрымд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өрдөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ