Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/53

 

2******* оны 0 дугаар сарын 07-ны өдөр         2*******/ШЦТ/3                           Мандал сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                  Т.Цэвэлмаа

             Улсын яллагч                                Г.Тунгалаг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

              Шүүгдэгч                                        Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш.*******т холбогдох 232000000040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 4 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг, “*******” хөдөө хэсэгт оршин суух хаягтай,

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 417 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 240 дугаар зүйлийн 240.3 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, 

-Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны ******* дугаар сарын 28-ны өдрийн 126 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 0000 төгрөгөөр торгох,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 869 дугаартай шийтгэх тогтоолоор 20******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ******* жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оногдуулсан ******* жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар

- Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******0 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2*******0/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******1 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2*******1/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийдвэрлэсэн, Улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Ш.******* нь 2*******4 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр  согтуугаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу цусан дахь спиртийн агууламж 2.2% промилли /  согтуу/  байхдаа  Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг “*******” хөдөө хэсэгт 2******* оны 04 дүгээр сарын 09-ны өдөр “*******” маркийн “*******-*******” СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон  гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 04-р тал, ХХ-20/

Эрх бүхий албан тушаалтны 2******* оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 07-08-р тал/,

Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би 2******* оны 04 дүгээр сарын 09-ны өдөр ахлагч Б.Дуламсүрэнгийн хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар багийн нутаг дэвсгэр “*******” хөдөө хэсэгт ажиллаж байх хугацаанд “*******-*******” СЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл сэжиг бүхий явж байхыг саатуулж шалгахад Шуурай овогтой ******* нь илтэд согтуу биеэ авч явах чадваргүй байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Мөн Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас шүүхэд тухайн иргэн нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2*******4 онд хасуулсан байсан тул саатуулж “*******-*******” СЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг дугаар багийн хэсгийн байрны хойд талд саатуулж тухайн иргэнийг Мандал сумын төвд авч ирж жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. ... Уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тээврийн хэрэгсэлдээ ганцаараа явж байсан бөгөөд тосгоны төвөөс гэр лүүгээ буюу “*******” хөдөө хэсэг чиглэлд явж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-р тал/,

Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тухайн өдөр Хужирт хөдөө хэсэгт аав, ээж хоёр гэртээ байх үед өглөө 09 цагийн орчим хажуу айлын ах Ш.******* гэх залуу орж ирээд ааваас “манай эхнэр юм захиад байна гялс ийн төв орчхоод ирнэ” гэж хэлээд миний эзэмшлийн “*******-*******” СЭН улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг авч явсан байсан. Уг тээврийн хэрэгслийг авч явахдаа эрүүл байсан гэж манай аав ярьж байсан. Мөн өөрийгөө тээврийн хэрэгсэл жолоодож чадна эрхтэй гэж хэлсэн талаар аав сүүлд хэлсэн. Тухайн өдрөө ирээгүй. Маргааш нь буюу 2******* оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ирээд би цагдаад баригдсан гэж хэлсэн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-р тал/,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******4 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2*******4/ЗШ/381 дугаартай “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэр /ХХ-ийн 28-31-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жил ******* /хоёр хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,000,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хууль тогтоогчоос анх удаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг зөрчил буюу Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байхаар, дахин тухайн төрлийн зөрчлийг эрх нь сэргээгүй байх хугацаандаа гаргасан тохиолдолд гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг байхаар зохицуулсан.

Иймд шүүгдэгч Ш.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил ******* сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийн Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 01 /нэг/ жил ******* /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий .3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ш.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.*******ийн Тээврийн хэрэгсэл  жолоодох эрхийг 01 /нэг/ жил ******* /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ.