| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0074/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/80 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/80
2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2025/ШЦТ/80 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.*******
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Г.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.*******ад холбогдох 25*******200000006******* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 0******* дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, *******0 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрчимжсэн мал аж ахуйн фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, ******* ******* тоотод оршин суух хаягтай,
-Урьд Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 0******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******ад оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,
-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *******64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт ******* ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг ******* 2-28 тоотын гадаа Ж.*******ийг шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Эрүүгийн 25*******200000006******* дугаартай хэргээс:
Хохирогч Ж.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … Би тухайн өдөр хөдөө нурамтад өвөлжөө цэвэрлэх ажилтай байсан. Батгэрэл гэх найзыг би хогоо ачуулах гээд тракторыг нь өөртэй нь хамт гуйгаад хөдөө авч явсан. Тэрнээс гадна би Галаа гээд дүүг завтай бол хамт яваад өгөөч гээд бас гуйсан. Тэгтэл Галаа би хийх ажилгүй байна танд би тус болъё гэхээр нь би за тэгвэл манай эхнэртэй та хоёр портер унаад араас хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би очоод ууна гээд замаараа дэлгүүрээс 2.5 литрийн хоёр том пиво авсан. Ажлаа хийж байхдаа авсан пивоо уугаад дуусгасан. Ажил ч дуусаж таараад бид нар төв ороод Батгэрэлийнд жаахан очиж сууя гээд дахиад 0.75 литрийн “Хараа” архи аваад Батгэрэл, Батгэрэлийн эхнэр, би болон манай эхнэр, Галаагийн хамт ууж суусан. Би утсаар ярих гээд гадаа гараад машиндаа суугаад утсаар ярьж байтал Галаа, Батгэрэл хоёр дотроос муудалцаж гарч ирээд заамдалцаад зогсож байхаар нь би Галааг юу болоод байгаа юм боль гээд салгаад машиндаа суулгачхаад Батгэрэлээс юу болсон талаар асуугаад зогсож байтал Галаа машинаас бууж ирээд миний уруул хэсэг рүү шууд цохиод авсан. Би шүдээ бариад доошоо тонгойгоод суучихсан. Тэгтэл дотроос эхнэрүүд гарч ирээд цагдаа дуудсан. ... Миний үүдэн нэг шүд унасан. Унасан шүдний хоёр талын шүд хөдөлгөөн орсон өвчтэй байсан. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй. Харин шүдээ хурдан эмчлүүлж авмаар байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 07-р тал/,
Гэрч Ж. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … Тухайн өдөр манай нөхөр Ж.******* бид хоёр хөдөө нурамтад өвөлжөө цэвэрлэх ажилтай байсан. Тэгтэл манай нөхөр Ж.******* надад хандаад би хуурай дүү болох Галаа, Батгэрэл хоёрыг гуйгаад аваад явчихъя гэж хэлээд гараад явсан. Тэгээд удалгүй манай нөхөр болох Ж.******* би Галаа Батгэрэл хоёрыг гуйчихлаа Батгэрэл бид хоёр түрүүлээд трактортой явж байя Галаагаар портер бариулаад та хоёр араас хүрээд ирээрэй гэж утсаар ярьж хэлсэн. Тэгээд Галаа бид хоёр араас нь удалгүй явж очсон. Тэгээд өвөлжөөгөө цэвэрлэж байхад манай нөхөр Ж.******* 2.5 литрийн пиво гаргаж ирснийг бид дөрөв хувааж ууж дуусгасан. Ажлаа хийж дуусаад Батгэрэлийнд очоод 0.75 литрийн “Хараа” архи хувааж ууж суусан. Тэгтэл манай нөхөр Ж.*******ийн утас дуугараад гараад явсан. Миний бас утас дуугарахаар нь гадаа гарч утсаар яриад зогсож байтал манай нөхөр Ж.******* машин дотроо ороод суучихсан утсаар ярьж байсан. Галаа, Батгэрэл хоёр муудалцаж заамдалцаад гараад ирсэн. Тэгтэл манай нөхөр Ж.******* машинаасаа буугаад хөөе юу болоод байгаа юм бэ та нар чинь гэж хэлээд Галаа, Батгэрэл хоёрыг салгах гэтэл Галаа манай нөхөр Ж.*******ийн уруул хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Батгэрэлийн эхнэр болох Нарангэрэл гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага дуудаж өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 09-р тал/,
Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт: ...
1. Ж.*******ийн биед баруун дээд 1-р шүдний булгарал, буйланд шүдний ором, баруун 2-р шүд, зүүн 1-р шүд хөдөлгөөн орсон, дээд, доод урууланд шарх, доод урууланд зулгаралт гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
*******. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулна гэх дүгнэлт /ХХ-ийн 12-1*******-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:
Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг ******* 2-28 тоотын гадаа Ж.*******ийг шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
Хохирогч Ж.*******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 07-р тал/, Гэрч Ж.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 09-р тал/, Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын шүүх шинжилгээний хэсгийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 12-1*******-р тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Ж.******* нь нотлох баримтаар хохирол төлбөрийн баримт гаргааж өгөөгүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан үзээд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 0******* сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5, 8 дугаар багийн нутаг дэвсгэрээр явахыг хориглож хязгаарлалтын бүсийг тогтоож шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******7.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 0******* сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1, 2, *******, 4, 6, 7, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээр гадагш явахыг хориглож, хязгаарлалтын бүсийг тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Д.******* нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь Зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Хохирогч Ж.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.