Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/140

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ш****** овогт Г*******ийн Ш********* насанд хүрээгүй шүүгдэгч Г******** овогт Б*************ны Н*********** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд буруутайд тооцсугай.

2: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******************ыг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгний эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, насанд хүрээгүй шүүгдэгч**********************ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ********************т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч***********************ид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 -д зааснаар ********************т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ************************ын ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй. шүүгдэгч**********************ид оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхыг хойшлуулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийгхойшлуулсан тогтоолыг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт нэн даруй хүргүүлэх, насанд хүрээгүй шүүгдэгч*********************ийг шийтгэх тогтоол биелүүлэхыг хойшлуулсан хугацаанд түүний засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг түүний эмээ, хууль ёсны төлөөлөгч С.А*****************ид даалгасугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжпэх зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 -д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны урлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор асэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах„шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол щүүгдэтч *******************, насанд **************** нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 

                                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.АРИУНЖАРГАЛ