Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/87

 

202 оны 07 сарын 0*******-ны өдөр                      202/ШЦТ/87                          Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Г.*******

              Хохирогч                                             Д.

                         Шүүгдэгч                                         Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Г.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.*******т холбогдох 232000**************0082 дугаартай эрүүгийн хэргийг 202 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1*******74 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 1 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* хараа” -т жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дүгээр баг *******л №******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бичээч овогт ******* ******* /РД:*******/

 

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Л.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “******* хараа” хот тохижуулалтын байранд 202 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0******* цагийн орчимд Д.тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны баруун талын үений сэртэн дайрсан зөрүүтэй ташуу хугарал, баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

       Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … Хохирогч согтуу ирэхээр нь би ингэсэн чинь намайг буруу хараад ойлгосон юм шиг байна лээ. Дунд уруу гаргалаа гэхээр нь би санаа зовоод дарга наад хүнээ аваад гар гээд миний үгэнд орохгүй байхаар нь Бааска ахад хэлээд явуулсан. Намайг элдвээр хэлээд маргааш нь намайг хүмүүсийн дэргэд доошоо хийлээ гэж маргалдаад би гараараа зүүн шанаанд нь цохисон. Миний буруу гэв.

        Хохирогч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 202 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тэмцээн болж байсан. Би эмнэлгээс гараад дөнгөж ажилдаа ороод нэг хоног ажиллаж байсан. Би гурвуулаа ганц шил архи уучихсан байсан. Шүүгдэгч байсхийгээд дунд хуруугаа гаргаад гүйгээд байхаар нь чи ганцаараа архи уудаг биз дээ гээд тэгээд харьчихсан юм. Маргааш нь энэ хүн гэнэт контор луу явж байхад Заантай сааданд баруун шанаа руу цохиод Арслантай хөшөөнд хавсраад унагасан. Тэгээд миний эрүү гэмтсэн. Намайг хагалгаа хийвэл даахгүй гэсэн. Эмчилгээний 00,000 төгрөг авсан боловч хүрээгүй. Хувийн эмнэлгээр явахгүй бол улсын эмнэлгийн очер хэцүү бүтэхгүй юм байна лээ. Надад шүүгдэгчээс 1,000,000 төгрөг өгсөн. Дүгнэлт гаргана гэсэн боловч би цахим гавтай учраас явж чадаагүй. Зүүнхараа дотроо хязгаартай. Би сэтгэцийн хохирол нэхэмжилнэ. Группт оруулахгүй байгаа юм. Явдал суудал ихтэй бүтэхгүй юм байна лээ. Манай эхнэр элэгний хавдартай. Агро сахар ХХК-д манаач хийдэг. Хохирол төлбөр асуусан боловч явдаг газраараа яв гэсэн. Хоорондоо тохироод явчих байсан боловч манай эхнэр лүү дайраад эхнэр гомдол гаргасан. Би бол гомдол гаргахгүй байсан юм. Өөрөөсөө л болсон. Өөр гомдол санал алга. Би машинаа зарсан. Эхнэрийн ээмэг, бөгжийг барьцаанд тавьсан байгаа. Би сарын хүү гэж 200,000 төгрөг төлж байна. Эхнэрийн цалин бага. Хүнд байдалтай байна гэв.

 

      Эрүүгийн 232000**************0082 дугаартай хэргээс:

 

     Мөрдөн байцаалтад Хохирогч Д. мэдүүлэхдээ: ... Би өмнөх өдөр нь буюу 202 оны 03 дугаар сарын 20-ны орой согтуу спортын ордон дотор сууж байтал Л.******* над руу дунд хуруу гаргаад байсан. Тэгэхээр нь би уурлаад чи яагаад байгаа юм адилхан архичин юм байж гэж хэлсэн. Тэгтэл манай ажлын залуу  намайг согтуу байна харь, харь гэж хэлээд явуулсан. Тэгтэл маргааш нь буюу 202 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Баасан гарагт өглөө ажил дээрээ очтол ажлын газрын залуу Л.******* надад хандаж “чи өчигдөр согтуу намайг юу юу гээд байсан бэ” гэж хэлээд уурлаад байсан. Тэгэхээр нь би “би өчигдөр их согтуу байсан, буруу юм ярьсан байна намайг уучлаарай” гэж хэлсэн. Тэгээд хэсэг гайгүй байж байгаад гэнэт эргэж хараад миний баруун шанаа, эрүү хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд дахиад цохих гээд байхаар нь би гараараа хаагаад байж байтал цаанаас манай ажлын 2 залуу ирж салгасан. Ийм л асуудал болсон. Тэгээд Л.******* намайг эмнэлэг хүргэж өгөөд үзүүлтэл миний эрүү уг руугаа хугарсан байсан. Тэгээд Улаанбаатар хот явж үзүүлж байхдаа Л.*******ээс 30,000 төгрөг авсан боловч эмчилгээний зардал хүрэхгүй байхаар нь Л.******* рүү залгахад гар утсаа авахгүй байсан. ... Сүүлд Ганбаа “888*******001*******” ирж салгасан харсан байж магадгүй. ... Би гомдолтой байна, эрүүл мэндэд учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 0*******-р тал/,

       Мөрдөн байцаалтад Гэрч Н. мэдүүлэхдээ: ... Манай байгууллага 202 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тэмцээнтэй спортын ордонд байх хугацаанд өдөр зааланд тэмцээн үзэж байтал хүмүүс гадаа хүн маргалдаад байна гэхээр нь би гараад хартал Д., Л.******* хоёр хоорондоо маргалдсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би Д.г аваад салгаж чуулгын урд авч иртэл Д. согтуу байсан. Тэгээд би хэсэг ярьж байгаад би зааландаа орсон. Түүний дараа буюу 202 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутын орчим би Д.г аваад ажил дээрээ ирээд би түрүүлээд ажил руугаа ороод байж байтал ажил дээр байсан хүмүүс гадаа зодоон болчихлоо гээд байсан. Тэгтэл Л.*******, Д. нар ороод ирсэн. Тэгээд юу болов гэтэл Д. юу ч болоогүй ээ Л.******* намайг зодох гээд байгаа юм уу хаашаа юм гэж хэлж байсан. Тэгээд граш руу ороод машин дээрээ очоод түүний дараа зүүн хойд хаалган дээр очих үед Д., Л.******* нар байж байсан. Юу болсон юм гэж асуухад Д. “миний эрүүг хуга цохичихлоо” гэж хэлж байсан. Түүний дараа би Д., Л.******* нарыг авч явж эмнэлэгт үзүүлэхэд эрүү хугарчихсан байна гэж хэлж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/,

        Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дугаартай дүгнэлт: ...

 

        Д.гийн биед эрүү ясны баруун талын үений сэртэн дайрсан зөрүүтэй ташуу хугарал, баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /ХХ-ийн 1*******-20-р тал/,

         Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн “компьютерт томографын оношилгоо /ХХ-ийн 21-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

        Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

        Л.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “******* хараа” хот тохижуулалтын байранд 202 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0******* цагийн орчимд Д.тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны баруун талын үений сэртэн дайрсан зөрүүтэй ташуу хугарал, баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийг үйлдсэн болох нь:

       Мөрдөн байцаалтад Хохирогч Д.гийн өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 0*******-р тал/, Мөрдөн байцаалтад Гэрч Н.ын өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 16-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 64 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 1*******-20-р тал/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэгдсэн эмнэлгийн “компьютерт томографын оношилгоо /ХХ-ийн 21-р тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         Хохирогч Д.гийн биед эрүү ясны баруун талын үений сэртэн дайрсан зөрүүтэй ташуу хугарал, баруун хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүгдэгч Л.*******ийн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

        Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно. 

       Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.*******ийн хохирогч Д.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

        Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  .*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

        Шүүгдэгч Л.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

     Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн нь  хөнгөрүүлэн үзэх нөхцөл, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, хохирогчид учирсан хохирол, түүний хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

       Шүүгдэгч Л.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршин суудаг болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Л.*******ийг 08 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хязгаарлалтын бүсийг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

        Хохирогч Д.д Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилж дүгнэлт гаргасан бөгөөд дүгнэлтээр Сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 12 дахин нэмэгдүүлсэн буюу төгрөгөөр 7,*******20,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

         Эрүүгийн 232000**************0082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргаагүйг, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

      Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

       1. Шүүгдэгч Бичээч овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 08 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийг 08 сарын хугацаанд  зорчих эрхийн хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээр  тогтоосугай.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

      . Иргэний хуулийн 4*******7 дугаар зүйлийн 4*******7.1, 0 дугаар зүйлийн 0.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ээс Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын төлбөрт Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 12 дахин нэмэгдүүлсэн буюу төгрөгөөр 7,*******20,000 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Дэнжийн №220 тоотод оршин суух, /РД:АЮ7070114, Утас:*******484130/ Саарал адуу овогт Дүгэрсүрэнгийн д олгосугай.

6. Эрүүгийн 232000**************0082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг, шүүгдэгч Л.******* нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

         *******. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Б.АЛТАНЦЭЦЭГ.