Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2016/ШЦТ/188

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч Р.Б*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р*****-ын Б********т холбогдох эрүүгийн 201622000423 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон Р*****-ын Б********, 1988 оны *** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Улаанбаатар хот Ч*******дүүрэг *** дугаар хороо *******тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай регистрийн ШУ**********дугаартай,

Шүүгдэгч Р.Б*******нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Ж*******зоогийн газраас иргэн М.М*******гийн эзэмшлийн “Iрhone-6” маркийн гар утсыг хулгайлан авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Б*******нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багт байрлах Ж*******зоогийн газраас иргэн М.М*******гийн эзэмшлийн “Iрhone-6” маркийн гар утсыг хулгайлан авч 850.000 төгрөгийн хохирол

учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газраас яллах дугнэлт уйлдэж ируулсэн боловч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагчаас Р.Б*******ын ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар нь хэрэгсэхгүй болсон байна гэж үзэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон өөрчилж ялласан ба шүүгдэгч Р.Б*******ын ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар нь хэрэгсэхгүй болсон байх тул улсын яллагчийн хэргийн зүйлчлэлийг өөрчлөх санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Р.Б*******т Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Р.Б*******нь 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Ж*******зоогийн газраас иргэн М.М*******гийн эзэмшлийн “1ропе-6” маркийн гар утсыг хулгайлан авч 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Р.Б*******ын мөрдөн байцаалтын болон шүүххуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн:"...Багш М********гийн хамтЖ*******зоогийн газарт хоол идээд гарахдаа текин дээр байсан гар утсыг авч гарсан. Багштай хамт ирж утсыг нь буцааж өгсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч М.М*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манай зоогийн газарт хоол идээд гарсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний эрэгтэй нь миний текний хажууд байсан 1ропе-6 маркийн гар утсыг аваад гарсан байсан Зоогийн газрын камерийн бичлэгээр утсыг маань эрэгтэй нь аваад халаасандаа хийгээд гарч байгаа нь бичигдсэн байсан. Утсыг маань хулгайлсан хүнтэй хамт явсан эмэгтэй нь миний утсыг авчирч өгсөн. Миний утас хэвийн бүрэн бүтэн ажиллаж байсан. Одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-15 дугаар хуудас/,

Гэрч В М********гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Р.Б*******бид хоёр Ж*******зоогийн газарт хоолонд орсон. Гарахдаа Б********үүдний текин дээр очиж шүдний чигчлүүр авсан. Би түрүүлээд гарсан. Фээсбүүк рүүгээ ороход миний зурган дээр энэ хүнийгтаньж мэддэг хүн байна уу гээд Ж*******гийн зөөгч утасны дугаараа үлдээсэн байсан Тэгээд би залгаад ярихад таньтай хамт явж байсан хүн миний гар утсыг хулгайлаад аваад явчихсан байна би цагдаагийн газарт мэдэгдсэн байгаа гэж байсан. Б********шавьтайгаа очиж уулзаад Ж*******зоогийн газрын зөөгчид утсыг буцааж өгсөн ..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Гэрч Ж.Д*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би найз Б********ыг гэмт хэрэгт холбогдсон талаар нь эгчээсээ сонссон. Тэгээд түүнийг батлан даах үедээ ямар хэрэгт холбогдсон талаар нь байцаагчаас мэдсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-19 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-ийн 7 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол /ХХ-ийн 8 дугаар хуудас/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /ХХ-ийн 22 дугаар хуудас/,

Хохирогч М.М*******нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Р Б********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201622000423 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч нь урьд 2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1- д зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар / ХХ-ийн 40, 49 дүгээр хуудас/-аар тогтоогдож байх хэдийч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 -д зааснаар ялтай байдал нь хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Р.Б*******т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч М.М*******нь гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв

Эрүүгийн 201622000423 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “СЭ-Р 1- 52Х” Ж*******зоогийн газрын бичлэг гэсэн бичлэгтэй саарал өнгийн СЭ 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

 

  1.  Шүүгдэгч Боржигон Р*****-ын Б********т аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон өөрчилсүгэй.
  2.  Шүүгдэгч Р*****-ын Б********ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Р.Б*******т холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Р.Б*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88 1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан “СЭ-Р 1-52Х” Ж*******зоогийн газрын бичлэг гэсэн бичлэггэй саарал өнгийн СЭ 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
  5.  Эрүүгийн 201622000423 дугаартай хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р Б********т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  М.ЭРДЭНЭ-ОЧИР