Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/38

 

25 ******* 04 ******* 08                    Дугаар 25/ШЦТ/38                            сум

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах, Улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, *******аас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох Эрүүгийн 2532000000035 *******тай хэргийг 25 ******* 04 дүгээр ******* 07-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* ******* -ны өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, Тува, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* , 12 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, , /регистрийн ******* МЖ9*******13/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц. нь 25 ******* 03 ******* ******* 25-ны шөнийн 04 цагийн орчимд ******* , ийн 2-225 тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн дал хэсэгт нь хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц. нь 25 ******* 03 ******* ******* 25-ны шөнийн 04 цагийн орчимд ******* , ийн 2-225 тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний зүүн дал хэсэгт нь хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:“...Шөнө 04 цагийн орчим цонх хүчтэй нүдээд сэрсэн чинь эхнэр “хэн бэ?” гэж асуусан чинь “манай авгай алга болчихлоо хаалга онгойлго” гэж ******* ах дуугарсан. Би дотуур хувцастайгаа босоод хаалгаа онгойлгосон чинь ******* ах “Манай эхнэр танайх руу явсан орж ирсэн, хаана байна” гээд орилоод байхаар нь би “та юугаа хийгээд унтаж амрахгүй, солиороод явж байгаа юм, юу гэж танай эхнэр манайд орж ирдэг юм” гэж хэлсэн. ******* ах над руу “чи ахдаа жаахан томроод байна уу?” гэж хэлэхээр нь би “танд юу гэж томрох вэ? байж бай, хувцсаа өмсөөд хий” гэж хэлээд өмдөө өмсөөд, оймсоо өмсөх гээд тонгойсон чинь эхнэр “наад оок ах чинь чамайг алчихлаа шүү дээ, гартаа хутгатай байна шүү дээ” гээд орилсон. Би ******* ахад хутгалуулснаа мэдэхгүй, эхнэрийг орилох үед нуруу руу халуу дүүгээд явчихсан. ******* ахын гар руу харахад хутга харагдаагүй, би ахыг “хоёулаа гадагшаа гарч үзье” гээд дагуулаад гэрээс гарсан. Эхнэр ч араас гарч ирээд “та одоо харь, яв, би эмнэлэг авч явж цус нөжийг нь тогтоолгоё” гэж хэлээд намайг хөл нүцгэн, фудболктой, нимгэн хар өмдтэй шууд эмнэлэг дээр машиндаа суулгаад авч ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/ гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/, гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/, Шүүх шинжилгээний хэлтсийн шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээчийн 25 ******* 03 ******* ******* 27-ны өдрийн 54 *******тай “ ... биед зүүн далны хажуу хэсэгт шарх, дал орчим цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-3-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Лхагвасүрэн нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл болох 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгаж, энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.14 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйл, 3.2 ******* зүйл, 3. ******* зүйл, 3.7 ******* зүйл, 3.8  ******* зүйл, 3.10 ******* зүйл, 3.13 ******* зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. ******* зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл болох ажлын хэсэг 9 см, бариул хэсэг 10 см, нийт 19 см урттай, бор иштэй, мөнгөлөг өнгийн 1 ширхэг шар цоохор гэртэй тонгорог хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, зохих баримт үйлдэж хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Баттөгөлдөрт даалгаж, энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.