| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2025/0258/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/272 |
| Огноо | 2025-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж ,
Насанд хүрээгүй хохирогч Г.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн А-д холбогдох эрүүгийн 2538002420301 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М овогт Д-ийн А , 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Т суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, А ХХК-ний цайны газарт үйлчлэгч ажилтай, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Т сумын ............. багийн Шивэрт .............. тоотод оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .......................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Т сумын .................... дугаар баг ................... тоот гэртээ 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн асран хамгаалтад байдаг бага насны хохирогч болох 11 нас 6 сар 8 хоногтой Г.Х-ыг “гадуур хэслээ, хичээлээ тараад шууд ирсэнгүй” гэх шалтгаанаар гишүүгээр толгой хэсэгт 2 удаа, зүүн гарын булчин хэсэгт 3 удаа мөн түлээ хагалдаг сүхний ишээр зүүн нүд рүү нь 1 удаа, дух руу нь 2 удаа цохиж биед нь зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538002420301 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар.
Шүүгдэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Т сумын ................... баг ................... тоот гэртээ 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн асран хамгаалтад байдаг бага насны хохирогч болох 11 нас 6 сар 8 хоногтой Г.Х-ыг “гадуур хэслээ, хичээлээ тараад шууд ирсэнгүй” гэх шалтгаанаар гишүүгээр толгой хэсэгт 2 удаа, зүүн гарын булчин хэсэгт 3 удаа мөн түлээ хагалдаг сүхний ишээр зүүн нүд рүү нь 1 удаа, дух руу нь 2 удаа цохиж биед нь зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоогдож байна. Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт:
а.Шүүгдэгч Д.А-ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уураа барьж чадалгүй хүүгээ зодсондоо гэмшиж байна...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
б.Насанд хүрээгүй хохирогч Г.Х-ийн өгсөн: “...санал байхгүй...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
в. Эрүүгийн 2538002420301 дугаартай хэргээс:
1.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч Г.Х-ийн өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 17-ны 11 цагийн үед гэрээсээ асран хамгаалагч болох А д давтлагадаа явлаа гээд сургууль орж давтлагадаа суучихаад 15 цагийн үед тараад ангийнхантайгаа тоглож байгаад 17 цагийн үед гэртээ харьсан чинь ээж буюу асран хамгаалагч А нь миний толгой руу гишүүгээр 2 удаа цохисон, дараа нь түлээ хагалдаг сүхний ишээр миний зүүн талын нүд рүү 1 удаа, дух руу 2 удаа цохисон, бас миний зүүн гарын булчин руу гишүүгээр 3 удаа цохисон. Ээж А намайг гадуур хэслээ, хичээлээ тараад шууд ирсэнгүй гэж зодсон. Ээж урд нь намайг зодож байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р тал),
2.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Г-ийн өгсөн: “...Г.Х миний төрсөн дүүгийн хүүхэд байгаа. Манай төрсөн дүү Г гэдэг хүн байсан. 2014 онд нас барсан, Г ын эхнэр нь салаад явсан. Тэгээд энэ хүүхэд асран хамгаалагчгүй болоод 2014 онд манайд ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр асран хамгаалагч нь болсон, одоо манайд амьдардаг. Манай эхнэр А намайг байхгүй байхад зодоод байдаг юм шиг байгаа юм. Манай эхнэр А нь их огцом ууртай, уурлахаараа загнадаг, би боль яах гээд байгаа юм гээд хэлдэг.
2025 оны 05 дугаар сарын 20-ны үед байхаа Х-ын нүд хавдаад хөхөрсөн байхаар нь нүд чинь яасан юм гэж асуутал ээж намайг цохисон гэж хэлсэн. 2023 онд толгойг нь хага цохиод шүүхээр тэнссэн билүү торгуулийн ял авч байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р тал),
3.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.А-ийн өгсөн: “...Би Г.Х нь 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрөөд 9 хоногийн дараа өөрийнх нь төрсөн эх нь хүүхдээ хаяаад явчихлаа гээд Г нь над дээр авч ирж өгсөн. Харин Г нь манай нөхрийн дүү юм. Одоо Г нь хүүхдээ 1 нас 1 сартай байхад зуурдаар нас барсан. Харин Х-ын ээж болох Б-ын О нь тэр өдрөөс хойш байхгүй болсон байдаг. Би Г.Х нь 1 нас 1 сартайгаасаа хойш манайд байсан бөгөөд харж, хандаж өсгөн хүмүүжүүлсээр өнөөдрийг хүртэл ирсэн. Харин тэр үед манай хадам талынхан асрамжийн газар өгөх гэхээр нь би за яахуу жаахан хүүхдийг би өөрөө авъя гэж хэлээд авч байсан. Тэр үед би ээж нь ирэх л байх гэсэн бодлоор авсан. Харин 2014 онд Г.Х-ыг би өөрийнхөө нэр дээр асран хамгаалагчаар тогтоолгож байсан.
Тухайн өдөр бол би ажлаасаа 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн бөгөөд Г.Х нь сургуулиасаа ирээгүй байхаар нь хүүхдүүдээсээ асуухад ирээгүй гэхээр нь хоол ундаа хийж идчихээд хөдөө гарах гээд машинтай явж байтал замын хажууд алхаж явсан. Харин Г.Х-ыг машиндаа суулгаад хаашаагаа алга болчихдог юм бэ гэж хэлээд зүүн гараараа урд суудал дээр сууж байх үедээ хойд талд сууж байх үед нүд хавь руу нь цохих шиг болсон. Тэр үед 20-21 цагийн үе байсан. Нэлээн оройхон байсан. Харин ажил тархаасаа өмнө ангийн багштай нь утсаар ярьтал ангийн багш нь 18 цагийн үед манай анги тарсан гэж хэлсэн байдаг.
Өөр ямар нэгэн байдлаар зодсон цохисон асуудал байхгүй. Маргааш нь Х-ын нүд нь хөхөрчихсөн байсан. Би дотооо бодохдоо бол яс нь таарчдээ гэж бодсон...” гэх мэдүүлэг, (хх-ийн 61-63-р тал),
4.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р тал),
5.Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 247 дугаартай “...Г ын Х-ын биед зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ.
Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1,1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 32-33-р тал),
6.Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ “...Г.Х-ын эрсдлийн үнэлгээ өндөр...”, ярилцлагын тэмдэглэл (хх-ийн 37-40-р тал),
7.Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 43-47-р тал),
8. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р тал),
9.Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 70-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 68-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 64-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүэгэр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 71-76-р хуудас) зэрэг баримтуудыг шинжлэн судалснаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагч “…Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунсанаа би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон шүүгдэгч Д-ийн А-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Т сумын ................... баг ................... тоот гэртээ 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн асран хамгаалтад байдаг бага насны хохирогч болох 11 нас 6 сар 8 хоногтой Г.Х-ыг “гадуур хэслээ, хичээлээ тараад шууд ирсэнгүй” гэх шалтгаанаар гишүүгээр толгой хэсэгт 2 удаа, зүүн гарын булчин хэсэгт 3 удаа мөн түлээ хагалдаг сүхний ишээр зүүн нүд рүү нь 1 удаа, дух руу нь 2 удаа цохиж биед нь зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ж , насанд хүрээгүй хохирогч Г.Х гэрч Б.Ганзориг нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 247 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А гийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Т сумын ................... баг ................... тоот гэртээ 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн асран хамгаалтад байдаг бага насны хохирогч болох 11 нас 6 сар 8 хоногтой Г.Х-ыг “гадуур хэслээ, хичээлээ тараад шууд ирсэнгүй” гэх шалтгаанаар гишүүгээр толгой хэсэгт 2 удаа, зүүн гарын булчин хэсэгт 3 удаа мөн түлээ хагалдаг сүхний ишээр зүүн нүд рүү нь 1 удаа, дух руу нь 2 удаа цохиж биед нь зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт шарх, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Г.Х-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон ба хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Д.А гийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А гийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн асран хамгаалтад байдаг бага насны хохирогч болох 11 нас 6 сар 8 хоногтой Г.Х-ыг “гадуур хэслээ, хичээлээ тараад шууд ирсэнгүй” гэх шалтгаанаар биед нь халдаж байгаа дээрх үйлдэлүүд нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, түүний улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд байх ба энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.А гийн үйлдэл идэвхитэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн буруутай байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг.
Гэр бүлийн хамаарал бүхий хүн гэдэгт “эхнэр, нөхөр, хүүхэд, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” хамаарах ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “...гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт “гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй...”-г ойлгоно хэмээн хуульчилсан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэв.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.А гийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба насанд хүрээгүй хохирогч Г.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй. Харин шүүгдэгч Д.А нь хохиролд 1,200,000 төгрөг төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Г.Х-д төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох саналтай байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А-гийн өмгөөлөгч Б.Г нь эрүүгийн хариуцлагын талаарх санал, дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргаагүй. Насанд хүрээгүй хохирогч Г.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй боловч миний үйлчлүүлэгч шүүхийн шатанд 1,200,000 төгрөгийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд улсын яллагчийн санал болгосон торгуулийн шийтгэл тохирно, ингэхдээ 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба тэрээр урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ.
Иймээс шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсний дараа учруулсан хохирол төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн, мөн хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг тэмдэглэж байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүгдэгч нь ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Т суманд оршин суудаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А гийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Т сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 2 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Т сумаас гадагш явахыг хориглож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Д-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн А-г 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-г зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Т сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 2 (хоёр) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Т сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.А-гийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2538002420301 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ