Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 145/ШШ2023/00036

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цохиот 3 дугаар баг, Баянхайрхан 15-д оршин суух, ******* овгийн ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр баг, 11-04 тоотод оршин суух, 1993 онд төрсөн, 29 настай, ******* холбогдох

8510320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 8510320 төгрөг гаргуулах-ыг хүссэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нэхэмжлэлийн үндэслэл болон татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед сум хөгжүүлэх сангаас ******* нэр дээр зээл гарч ******* иргэний хэрэг үүсгээд явтал ******* нь энэ зээлээс энэ мөнгийг аваагүй, би өөрт хэрэглээгүй. Тухайн үед 7-10 хоногийн дараа энэ мөнгийг буцаагаад дансанд нь байршуулчих юм гээд тэгсэн. Бид нар энэ мөнгийг авч хэрэглээгүй. Тэгээд тухайн үед Засаг дарга байсан , санхүү албаны дарга , дарга нарт ямар учиртайг тодруулахад өвс тэжээл аваад няравын дансанд төвлөрүүлээд буцаагаад сум хөгжүүлэх сан руу хийх байсан байтал ******* малчдад зээлээр өгсөн өвс тэжээлийн мөнгийг дансанд буцааж төвлөрүүлээгүй. Ингээд хүмүүсийг хохироогоод 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгч дээр, нярав байсан *******, тухайн үед Засаг Дарга байсан , санхүү албаны дарга орж энэ зээлийн талаар ярилцахад ******* энэ төлбөрийг барагдуулах нь үнэн гээд баталгаа хийж өгсөн байсан. Тэгээд түүнийг нь үндэслээд хариуцагчийг *******аар сольсон. *******ын энэ баталгааг хараад сум хөгжүүлэх сангийн үнэ төлбөрийг барагдуулж хохиролгүй болгоё гэж нэхэмжлэл гаргасан гэв.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын няраваар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. 2018 оны 9 дүгээр сард ******* нь сум хөгжүүлэх сангаас 11000000 төгрөгийн зээлийг мал, өвс худалдаж авах зориулалтаар авсан. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газар нь иргэн ******* олгох мөнгийг сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны зардалд зарцуулсан байдаг. Эдгээр зарцуулалт болгоныг тухай бүр нь зориулалт, мөнгөн дүнг бүртгэж байсан. Зарцуулсан баримтыг хавсаргав. Тухайн зарлага болгонд захирамжаар олгоно гээд олгогдоогүй. Энэ мөнгийг би өөртөө авч захиран зарцуулсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед намайг баталгаа гаргаж өгсөн гэж байна. Баталгаа гаргаж өгөхөд тухайн үеийн Засаг дарга байсан байсан, төлөөлөгч нар байсан. Н.Ууганбаяр дарга над руу дайрч чи наадахаа тэгж бич, ингэж бич гэж бичүүлж байсан. Гэхдээ би баталгаа гаргахдаа өр зээлээ хурааж авч барагдуулна гэж хэлсэн, бичсэн байгаа. Малчдаас өр зээл авах гэж. Би энэ мөнгийг бол өөртөө зарцуулсан нэг ч төгрөг байхгүй, ажлаас гарахдаа би цалингийн зээлтэй явсан. 2 жил болж байж би цалингийн зээлээ дарж дуусгасан. Ямар байдалтай ажлаас халсан билээ эд нар. Эд нар өр зээл гэж ярьж байна л даа. Намайг өөрөө авсан, дансаар авсан гэж. Эд нар өөрсдөө ингээд өр зээлээ барагдуулчих юм бол ингээд дарчих гээд байдаг. Өөрсдөө авч хэрэглэчихээд над руу ингэж байгаад би гайхаад байдаг. Одоо би ******* эгчтэй ярихаар бас болохгүй байна л даа. Одоо н.Шагдарсүрэн дарга ингээд сууж байсан бол та тэдэн тэдэн төгрөг авсан биздээ. Энийг тэгээд энэнд нь зарцуулаад явсан биздээ гэж би яримаар байдаг. Тэгээд ярих хүн олдохгүй болохоор би яадаг юм билээ гэж гайхаж байна. 17000000 төгрөг гэдэг чинь их мөнгө байлгүй яахав. Энэ мөнгийг зарцуулсан байгаад байдаг. Зарцуулах ёсгүй л улсууд зарцуулсан байгаа юм л даа. Энэ 17 000 000 төгрөгийг Тамгын газраас гаргуулах хүсэлттэй байна. Би бол төлөхгүй эндээс 100 төгрөг авч хэрэглээгүй. н.Шагдарсүрэн дарга Чи 5000000 төгрөгийг нь төлчих, Тамгын газар 5000000 төгрөгийг нь төлье гээд надтай ярьж байсан. Би тэндээс мөнгө авсан биш ямар, төлөхгүй. Би авсан бол шал өөр. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. Нэхэмжлэгч байгууллагаас 9045872 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/48 дугаартай захирамж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 8/03 тоот, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 тоот тогтоол, тогтоолын хавсралт, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн а/104 дугаартай захирамж, хавсралт, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргаас олгосон итгэмжлэл, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хоршоо хөгжүүлэх сангийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дансны орлогын дэлгэрэнгүй хуулбар, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 25 тоот тодорхойлолт, зээлдэгчийн анкет, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай зээлийн гэрээ, ******* иргэний үнэмлэхний хуулбар, ******* зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаартай төлбөрийн хүсэлт, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга Б.Баасангийн ******* олгосон 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдлүүд, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаал, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *******ын гаргасан баталгаа, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/80 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн а/125 дугаар, 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн а/06 дугаартай, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн а/04 дугаартай 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн а/08 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/128 дугаартай, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/81 дугаартай, 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн А/92 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/119 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/118 дугаартай, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/108 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/131 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/230 дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/129 дугаартай, /он харагдахгүй/ 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/129 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/148 дугаартай, /он харагдахгүй/ 10 дугаар сарын 17-ны өдрийн А/1290 дугаартай, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/136 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/118 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн а/37 дугаартай, /он сар харагдахгүй/ А/102 дугаартай, /он харагдахгүй/ 04 дүгээр сарын 19-ний өдрийн а/48 дугаартай, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн а/63 дугаартай, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн а/07 дугаартай, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн а/12 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн а/135 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн а/129 дугаартай, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн а/137 дугаартай, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн а/128 дугаартай, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн а/98 дугаартай, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн а/103 дугаартай, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн а/49 дугаартай, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн а/83 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн а/60 дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн а/40 дугаартай, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн а/50 дугаартай, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн а/51 дугаартай, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн а/10 дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн а/23 дугаартай, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн а/21 дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн а/19 дугаартай, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн а/11 дугаартай захирамжууд болон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн, 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн, 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн, 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн, 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн төлбөрийн хүсэлтүүд зэргийг тус тус гаргаж өгсөн.

 

5. Хариуцагч ******* нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 8510320 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: ...******* хэсгийн төлөөлөгчид төлбөр барагдуулах баталгаа гаргаж өгснийг үндэслээд хариуцагчаар сольсон... гэж тайлбарласан.

3. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. ...Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газар нь иргэн ******* олгох мөнгийг сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Эдгээр зарцуулалт болгоныг тухай бүр нь зориулалт, мөнгөн дүнг бүртгэж байсан.Тухайн зарлага болгонд захирамжаар олгоно гээд олгогдоогүй. Энэ мөнгийг би өөртөө авч захиран зарцуулсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ******* нь Зүүнбаян-Улаан сумын сум хөгжүүлэх сангаас 11000000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар жилийг 3 хувийн хүүтэй нийтийн хоолны зориулалтаар өөрийн эзэмшлийн автомашиныг барьцаалан зээлж, зээлийн гэрээ байгуулжээ.

Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газар нь дээрхи зээлийн гэрээний дагуу ******* Хаан банкны 5559060014 тоот данс руу 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 11000000 төгрөгийг шилжүүлж, нэхэмжлэгч байгууллагаас 2022 оны 01дүгээр сарын 05-ны өдөр болон 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд ******* зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэн үндсэн зээл болон хүүгийн төлбөр төлөхийг шаардан мэдэгдэх хуудас хүргүүлжээ.

Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг ******* гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь ...2018 оны 09 дүгээр сарын 10-нд Зүүнбаян-Улаан сумын захиргаа өвс тэжээл татах гэсэн юм сум хөгжүүлэх сангаас таны нэр дээр зээл гаргая 10 хоноод төлчихнө гэж аваад одоог хүртэл төлөөгүй... гэх тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч солих хүсэлт гаргасныг хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2038 дугаартай захирамжаар хариуцагч *******г тус хэрэгт *******аар сольж, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь хариуцагчаар тус хэрэгт оролцсон.

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хуульд заасан эрхийнхээ дагуу хариуцагчийг сольсон бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч байгууллагатай зээлийн гэрээ байгуулаагүй, мөн ******* болон Зүүнбаян-Улаан сумын сум хөгжүүлэх сан нарын хооронд байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хэрхэн биелүүлэх талаар үүрэг хүлээгээгүй байна.

Иймд нэхэмжлэгч байгууллага нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хариуцагч *******аас шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы нэхэмжлэлтэй, *******т холбогдох Зээлийн гэрээний үүрэг болох 8510320 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА