| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/30 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Х |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/30
2025 оны 03 сарын 19-ны өдөр 2025/ШЦТ/30 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Баатар
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******ад холбогдох 2532000050017 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 19-ны өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 2-р баг, *******-******* тоотод оршин суудаг, Урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 201******* оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 03 жил 0******* сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 0******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус шийдвэрлэсэн байсан, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хатгин овогт ******* ******* *******.
О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны 12 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг 9 тахилгат овоо, хойд энгэр гэх газарт Э.той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Э.ын дух, зүүн ташаа, чээжин тус газарт нь цохиж түүний биед духны урд хэсэг, зүүн ташааны дотор хэсэг, чээжний зүүн хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны 12 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг 9 тахилгат овоо, хойд энгэр гэх газарт Э.той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Э.ын дух, зүүн ташаа, чээжин тус газарт нь цохиж түүний биед духны урд хэсэг, зүүн ташааны дотор хэсэг, чээжний зүүн хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Э.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 202******* оны 12 дугаар сарын 09-ны өдөр найз *******тай хамт Боркогийн хашаанд очиж л “Эдэн” гэх нэртэй архи, 3 лаазтай “сэнгүр” гэх нэртэй пиво хамт хувааж уусан. Тэгээд манай гэр лүү ******* бид хоёр явж байхад Бандихай шүдээ авъя гээд залгасан. Тэр шүдийг нь ******* аваад хармаалчихсан байсан юм. Тэгээд Бандихайд шүдийг нь авч өгчхөөд хойд энгэрийн Бандхайн сууж байсан айлаас гарахад Бандихай дагаж гараад *******, Бандихай, бид 3 манай гэр лүү явж байсан. Тэгээд гэр лүүгээ явж байхад Улка залгаад би Улкатай хоорондоо хэрэлдэж байхад Улка хаана байна гэхээр нь би овоотой толгойн урд байна гэж хэлсэн. Тэгээд Улка надад ******* бид хоёр танай эхнэртэй чамайг ажилдаа явсан хойгуур унтдаг байсан гэж хэлээд би уурандаа *******ыг найз байж яаж байгаа юм бэ? гэж хэлээд Бандихай, ******* хоёртой маргалдаж байснаа санаж байна. Тэгээд би цаашаа үнэхээр санахгүй байна. ... Би Бандихай, ******* нартай хоорондоо маргалдаж байснаа санаж байна. ... Би архи уухаараа би овилгогүй муу аан зантай хүн байгаа юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/,
Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 202******* оны 12 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад 0******* цагийн орчимд гудамжинд зодуулсан цус болсон хүн орилоод байна гэсэн дуудлага ирсний дагуу жолооч Ганбатын хамт дуудлагаар очиж иргэн Э. гэх хүнийг ******* 2 дугаар багийн урд засмал зам дээр явж байхад нь эрүүл мэндийн төвд авчирсан. Тухайн хүн нь эмнэлэгт ирэхдээ духны урд хэсгээр зүсэгдсэн шархтай, зүүн ташааны дотор хэсэгт зүсэгдсэн шархтай, чээжний зүүн хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Тухайн хүн цус их алдсан, архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан бөгөөд өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй байсан. Би сувилагч Б.ын хамт бид хоёр Э.ын шарханд оёдол тавихад шархандаа хүргэхгүй уурлаад байсан. Тэгэхэд ардаас нь зүс мэдэх нэрийг нь ******* гэж дууддаг залуу эрүүн дээрээ зүсэгдсэн шархан дээрээ оёдол тавиулна гэж орж ирсэн. Тухайн үед ******* гэх залууд чиний зүсэгдсэн шарханд оёдол тавих шаардлагагүй боолт хийж өгье гээд боолт хийж өгсөн. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдсэн учир цагдаа орж ирэхэд Э. боолтны өрөөнд унтчихсан юм уу тасарчихсан юм уу ухаангүй байсан. Би амин үзүүлэлтийг нь үзэхэд зүгээр байсан. Тэгээд цагдаа орж ирээд *******аас хэн зодсон талаар нь асуухад ******* бид хоёр хоёулахнаа байсан. Хоорондоо маргалдаж байгаад зодолдчихлоо би найзыгаа зодчихлоо гэж хэлж байсан.Тухайн үед ******* гэх залуу нэлээн согтуу хувцас нь шороо болчихсон, хувцас нь нэлээн цусны толботой болчихсон нүүр ам нь улайчихсан байсан. Тэгээд цагдаа *******аас асуулт асуугаад Э. сэргээд хэлэхдээ нэг хүний нэр хэлээд намайг зодчихлоо шүү дээ гэж уурлаад байсан. Би яг зодоон болж байхыг нь огт хараагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/,
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 202******* оны 12 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар үүрэг гүйцэтгэж байхад 0******* цагийн орчимд гудамжинд хүн орилоод байна гэсэн дуудлага ирсний дагуу эмч , жолооч Ганбат нар дуудлагаар очиж иргэн Э. гэх хүнийг авчирсан. Тухайн хүн нь эмнэлэгт ирэхдээ духны урд хэсгээр зүсэгдсэн шархтай, зүүн ташааны дотор хэсэгт зүсэгдсэн шархтай, чээжний зүүн хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Тухайн хүн цус их алдсан, архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан бөгөөд өөрийнхөө үйлдлийг хянах чадваргүй байсан. Эмч бид хоёр Э.ын шарханд оёдол тавих гэхэд шархандаа хүргэхгүй уурлаад байсан. Тэгэхэд ардаас нь нэрийг нь огт мэдэхгүй залуу орж ирээд өөрийгөө ******* гэж хэлээд эрүүн дээрээ шархтай, хувцас нь битүү цус болсон залуу миний эрүүн дээр зүсэгдсэн шарх оёдол тавьж болох уу? гэж надаас асуусан. Би жижиг зүсэгдсэн шарх учраас оёдол тавих шарх биш байна гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Х.Мөнхбат, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ю.Баяржаргал нар ирээд юу болсон талаар *******аас асуухад бид хоёр хоёулахнаа байсан. Хоорондоо жоохон маргалдаад зодолдчихсон өөр хүн байгаагүй гэж хэлсэн. Би найзыгаа зодчихлоо гэж хэлсэн. ******* архи согтууруулах ундаа хэрэглэсэн өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай ухаантай байсан. ...Би ******* гэдэг хүнийг огт танихгүй. Би эрүүл мэндийн төвд Э.ын араас ганцаараа орж ирэхээр нь анх удаа л ******* гэдэг хүний царайг нь харсан. Архи үнэртүүлчихсэн хувцас нь цус болчихсон нүүрэн дээрээ эрүү хэсэгтээ зүсэгдсэн шархтай нүүр нь улайгаад даарсан юм уу зодолдоод улайсан юм уу тиймэрхүү байсан. ... Э. гэх залуу өөрийнхөө үйлдлийг огт мэдэхгүй тасарчихсан эмнэлэгт орж ирснээс ч мэдэхгүй байсан. ... *******аас архи үнэртэж байсан боловч өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай цагдаа асуулт асуухад бид хоёроос өөр хүн байгаагүй, би найзыгаа зодчихлоо гэж хэлж байсан. Ер нь ******* өөрөө буруугаа хүлээгээд маш их гэмшиж байгаа харагдсан. ... Би *******ын хувцсыг нь харахад юндэнтэй цамцны зах, куртикны зах, куртик нь битүү цусны толбо болчихсон байсан. ... эмч, 2 цагдаа, ******* бид нар хамт байсан. Өөр хүн сонсоогүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-р тал/
Гэрч П.Даваа-Очирын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 202******* оны 12 дугаар сарын 09-ны өдөр хойд энгэрт Лхагвацэрэн гэдэг найзындаа унтаж байгаад сэрээд *******, хоёрыг дуудаад Лхагвацэрэнгийнд 1 шил эдэн нэртэй архийг хувааж уусан. Тэгээд ******* хоёртой явж байгаад хойд энгэрийн овооны хажуу талаас агсам тавих гээд түлхэхээр нь би яваад өгсөн. *******, хоёр үлдсэн. Тухайн үед , ******* хоёр хоорондоо маргалдаад муудалцаад үлдсэн. Би Лхагвацэрэнгийн гэрт өглөө унтаж байхад цагдаагаас ярьж байна гээд утсаар дуудаад би цагдаа дээр ирэхэд Э.ыг цохисон зодсон гэсэн асуудал яригдсан. Би тэр талаар огт мэдэхгүй гэж хэлсэн. ...Би Э.ыг цохиж зодсон зүйл байхгүй. ... Би Э., О.******* нараас шөнийн 01 цаг өнгөрч байхад салж явсан. Тухайн үед Э. ямар нэгэн хүнд цохиулж зодуулсан шарх сорви байгаагүй. ... Би 1 шил “Эдэн” гэх нэртэй архийг Э., О.******* бид 3 хамт уусан. Би өөрийнхөө үйлдлийг хянах чадвартай байсан. ... Би тэр талаар сайн мэдэхгүй байна. О.*******, Э. хоёр хоёулахнаа үлдсэн. Өөр хүн хажууд нь байгаагүй. Би яг хэн цохисныг нь хараагүй болохоор сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-2*******-р тал/,
Гэрч Ю.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... 202******* оны 12 дугаар сарын 08-наас 09-ний шилжих шөнө ******* сумын Цагдаагийн хэсгийн замын цагдаагийн постонд 2******* цаг үүрэг гүйцэтгэж байхад Эрүүл мэндийн төвд хутгалуулж, зодуулсан байдалтай хүн ирсэн байна гэсэн дуудлагын дагуу ******* сумын Эрүүл мэндийн очиход Э. боолтны өрөөнд цэвэрлэгээ хийлгэж байсан. Би юу болсон талаар Э.оос асуухад өөрөө юу ч ярьж чадахгүй архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэчихсэн байдалтай байсан. Эрүүл мэндийн төвийн эмчээс асуухад гэрийнхээ хашаанаас дуудлагаар ирлээ гэж хэлж байсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч, цагдаагийн хошууч Х.Мөнхбатад танилцуулахад өөрөө ирсэн. Хэсгийн төлөөлөгчийг ******* сумын Эрүүл мэндийн төвд ирэхэд ******* бас ирчихсэн эрүү хэсэг дээрээ зүсэгдсэн шархтай нэлээн согтуу архи үнэртэж байсан. Тухайн үед *******аас юу болсон талаар асуухад Э. бид хоёр хоёулахнаа байсан. Хамт явж байхад агсраад агсам тавиад байхаар нь бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Би найз Э.ыг цохичихлоо өөр хүн бол маргалдаж муудалцсан зүйл байхгүй гэж хэлж байсан. Мөн *******ын эрүү хэсэгт зүсэгдсэн жижиг шархтай, царай нь улайчихсан зодолдсон байдалтай, хувцас нь энд тэндээ цусны толботой байсан. Тэгээд *******ыг дагуулаад зодоон болсон газар нь очиход *******ын аавынх нь гар утас, иргэний үнэмлэх нь тухайн зодоон болсон гэх газраас олдсон. Тэгээд Э.ын хадам эрэгтэй дүү нь Э.ыг аваад Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг рүү ******* сумын Эрүүл мэндийн төвийн машинаар хүргэгдсэн. Би өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р тал/,
Гэрч Б.Дэжидмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ...Би өчигдөр орой 03 цагийн үед нөхөр гэртээ согтуу орж ирээд байж байтал гаднаас манай нөхрийг ******* “Болдоо хөөе” гээд дуудсан. Тэгтэл манай нөхөр гараад их удалгүй буцаж орж ирсэн. Орж ирэхдээ толгой, духнаас нь маш их цус гарсан байдалтай орж ирээд амандаа үглээд их ууртайгаар писда гарч алнаа гэж хэлээд гэрт байсан төмөр сүх бариад гарсан. Нөхөр ыг гармагц би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Манай нөхөр тэрнээс хойш гэртээ буцаж орж ирээгүй. Удалгүй 20-30 минутын дараа цагдаа аваад явсан. Эмнэлэгт хүргэж өгч байна гэж хэлсэн. ...Өчигдөр орой ******* ганцаараа хашаа давж орж ирж байгааг би сонссон. Тэгээд манай нөхрийг дуудсан, өөр хүн байгаагүй байх өөр хүн байсан бол мэдэгдэх байсан. ...Тухайн үед огт өөр юм яриагүй амандаа үглээд маш их ууртай сүх бариад “гарч алнаа би” гэж хэлээд гарч явсан. Өөр юм яриагүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн -31-р тал/,
Гэрч Б.Батнямын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би өчигдөр орой Маргад караокед 21 цагийн орчим ороход дотор Бандихаа сууж байсан тэгээд дотор араас Болдоо, ******* нар ирсэн байсан. Тэгээд сууж архи ууж байтал манай эхнэр хамт сууж байтал 1 цаг орчмын дараа араас намайг авах гэж ирээд хамт жаахан сууж байгаад би эхнэрийн хамт гэрлүүгээ явсан. Гэртээ амарч байтал орой 23 цагийн орчим Бандихаа залгаад "Уруул нь хавдсан байдалтай би хүнд зодуулчихлаа гэж уйлаад байсан" Тухайн үед бол Болдоотой маргалдаагүй байсан байх. Тэгээд хэсэг ярьж байгаад би очъё гэж хэлтэл Бандихаа хэлэхгүй байсан. Тэгтэл Болдоо над руу 02 цаг 39 минутын орчим залгаад "Энэ лалрыгаа ирж ав, энийг чинь би ална шүү" гэж хэлээд бид 2 утсаар маргалдаж 2 минут 20 секунд хэрэлдсэн. Бид 2-ыг хэрэлдэж байхад миний утас чанга дуутай учир манай эхнэр уурлаад бас хэрэлдээд байсан. Тэгээд хаана байгаа юм би очиж гэж хэлээд асуугаад гэрээс гартал эхнэр араас дагаад гарч ирсэн. Тэгээд утсаар яриад хаана байгаа газрыг нь хайгаад 1 цаг орчим алхаад олдохгүй болохоор нь би эхнэрийн хамт гэр лүүгээ орсон. Болдоотой огт уулзаагүй. Замдаа их маргалдаж хэрэлдсэн. Нийт 30 орчим минут утсаар ярьж хэрэлдсэн байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 3*******-р тал/,
Гэрч Ч.Тунгалагтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Өчигдөр манай нөхөр Батням "Улка" нь гэртээ байж байгаад орой 21 цагийн үед Говиос найз ирсэн тэрэнтэй уулзах гэсэн юм гэж хэлээд гарсан. Тэгээд гараад орой Маргад караокеноос 22 цаг өнгөрч байхад очих үед ******* Бандихаа, Болдоо нарын хамтаар сууж байсан. Тэгээд би нөхрөөсөө яагаад энд байгаа юм найз чинь ирсэн юм уу гэж асуутал манай найз ирээгүй ээ. Би энэ хэдтэй хамт сууж байлаа гэж хэлсэн. Тэгээд тэндээ 30-*******0 минут орчим суугаад гарч ирсэн. Би нөхрийгөө авч гэртээ ирсэн. Гэртээ ирээд амарч байтал орой 23 цагийн орчим Бандихаа манай нөхөр лүү залгаад "Би хүнд зодуулчихлаа" гэж хэлээд дуудсан. Тэгтэл манай нөхөр чи хаана байгаа юм асуутал Бандихаа хэлэхгүй байгаад байсан. Тэгтэл удалгүй Болдоо "8031"-тэй дугаараас манай нөхөр лүү залгаад "Пиздаа минь ирж найзыгаа аваач, чи ёстой гөлөг биз дээ" гэх мэтээр орилж чарлаад хоорондоо хэрэлдээд байсан. Тэгтэл манай нөхөр хаана байна би очно гэж уурлаад би найзыгаа авна гэж хэлээд гарсан. Нөхөр гарахаар нь би араас нь дагаад гарсан. Тэгээд нөхрийг дагаж 1 цаг 30 минут орчим гудамжаар Болдоотой хэрэлдээд хаана байгаа юм гэж асууж хэрэлдэж ярьсан. Тэгээд гудамжаар хайгаад хаана байгааг нь олохгүй болохоор нь нөхрийн хамт гэр лүүгээ явсан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Өчигдөр Болдоотой бааранд таарснаас өөрөөр Болдоотой огт уулзаагүй. ... Тухайн үед буюу “Маргад” караокед Болдоо эрүүл байсан. Манай нөхөр Болдоо болон өөр хүнтэй огт маргалдаж хэрэлдсэн зүйл байхгүй, шууд харьсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт: ...
1. Э.ын духны урд хэсэг, зүүн ташааны дотор хэсэг, цээжний зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
*******. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгооны хариу ирээгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 39-*******0-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Шүүгдэгч О.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны 12 дугаар сарын 09-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг 9 тахилгат овоо, хойд энгэр гэх газарт Э.той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Э.ын дух, зүүн ташаа, чээжин тус газарт нь цохиж түүний биед духны урд хэсэг, зүүн ташааны дотор хэсэг, чээжний зүүн хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э. нь учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3*******.1*******, 3*******.2, 3*******.3, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт ******* *******ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ад оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор,оролцогч гагцхүү хуулийг энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.