| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0066/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/83 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 21.11.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/83
20 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 20/ШЦТ/83 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.*******
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн О.*******од холбогдох эрүүгийн 3000058 тоот хэргийг 20 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамтаар Улаанбаатар хотын *******-******* дүүргийн ******* дугаар хороо ******* тоотод оршин суух хаягтай, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *******-р хаалттай хорих ангид хорих ял эдэлж байгаа,
Урьд *******-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
-*******-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/617 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 90 хоног,
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 01 хоногоор тооцож 60 хоногийг,
Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж, *******-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож 01 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, О.*******ын нийт биечлэн эдлэх ялыг 15 жил 01 сарын хугацаагаар хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 332 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 90 хоног,
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 01 хоногоор тооцож 60 хоногийг,
Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хасаж эдлээгүй үлдсэн 10 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Уран Боржигин овогт ******* ******* /РД:*******/
Холбогдсон хэргийн талаар: О.******* нь “Оргон зайлах” гэмт хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ******* дугаар хаалттай хорих ангийн үйлдвэрийн бүсэд ажиллаж байхдаа 20 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 22 цагийн орчимд оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.******* мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Эрүүгийн 3000058 тоот хавтаст хэргээс:
20 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 03-09-р тал/,
20 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 10-19-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 20 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 10 цагаас 20 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг хүртэл хорих ******* дугаар ангид гадна хамгаалалтын байцаагчийн үүргийг гүйцэтгэж байсан. Гэтэл 20 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 20 цагаас үйлдвэрийн урд талбайд 21 цаг 15 минут хүртэл хоригдлууд цемент машинаас буулгаж, блокийн үйлдвэр лүү хураасан. Тэгээд хурааж дуусаад нийт хоригдлууд 21 цаг 15 минутаас 21 цаг 30 минут хүртэл ажлын хувцсаа сольж, ариун цэврээ сахисан. Тэгээд 21 цаг 30 минутаас хамгаалалтын ажилтан дэд ахлагч Б.ийн хамт би ажил хийсэн хоригдлуудыг амьдралын бүс руу татахаар төв шалган дээр авч ирсэн. Тэгтэл хөнгөн блокийн үйлдвэр дээр хоригдол О.******* хувцсаа цэвэрлэж дуусаагүй байсныг би төлөөлөгч, дэслэгч Банзрагчид танилцуулан ганцааранг нь үлдээсэн. Тэгээд шалган дээр авч ирсэн 62 хоригдолд үзлэг хийгээд дотогш оруулаад, эргэж ирээд хөнгөн блок хийдэг үйлдвэр дээр үлдсэн хоригдол О.*******ыг би өөрөө очиж нүд үзэн шалгаж үзэхэд хоригдол О.******* байхгүй байсан. Тэгээд ойр орчмоор төв уурын зуухны байр, гадна үйлдвэрийн байх, гражийн ойр орчимд ганцаараа явж үзэхэд байхгүй байсан. Тэгээд би төлөөлөгч Банзрагчид хоригдол О.******* байхгүй байна гэдгийг танилцуулсан. Тэгтэл төлөөлөгч дэслэгч Банзрагч, ерөнхий жижүүр ахмад , хамгаалалтын ажилтан дэд ахлагч Б. хоёрыг дуудаад, бид дөрөв дахиж хоригдол О.*******ыг гадна үйлдвэрийн байх, төв уурын зуухны байр, граж, хүлэмж, хөрөө рамын ойр орчимд дахин хайж үзэхэд байхгүй байсан. Тэгээд төлөөлөгч дэслэгч Банзрагч дэд дарга болон ангийн даргад танилцуулсан. Тэгээд ангийн дарга эрлийн ажлыг эхлүүлсэн. ... Үйлдвэрийн хамгаалалтын ажилтан дэд ахлагч Б., гадна хамгаалалтын ажилтан Б. миний бие хариуцан хяналт тавин ажиллаж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-30-р тал/,
Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 20 оны 05 дугаар сарын 09-ны орой 21 цаг 30 минутын үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шуурхай удирдлага хяналтын төвийн оператор жижүүр ахлах дэслэгч П.Мөнх-Эрдэнэ үйлдвэрийн хоригдлууд чинь орох болж байна уу? хүмүүсээ оруул гэсэн. Тэгэх үед холбоочин дэд ахлагч Б.Баттөмөр надад станцаар хэлсэн. Тэгээд гадна хамгаалалтын байцаагч, ахлах дэслэгч Б., дэд ахлагч Б. нар руу станцаар хүмүүсээ гялс явуулаарай гэж хэлсний дагуу манай хоёр алба хаагч хөнгөн блокийн хоригдлуудад ор гэж хэлэхэд хоригдол О.******* ариун цэврээ сахиж дуусаагүй байна, гялс хувцсаа солиод, ариун цэвэр сахиад дуусгаад орчихъё гэж над руу станцаар дамжуулж хэлсэн. Тэгээд би конторын үүдэнд ажлаас орох хоригдлуудыг хүлээлгээд суулгаж байх үед хоригдол О.******* ирээгүй, ерөнхий газраас дахиад асуусан. Тэгэхээр нь станцаар Б., Б. нарт станцаар хоригдол О.*******ыг хурдан явуул гэж хэлэхэд хэсэг 4-5 минут орчмын дараа төлөөлөгч, дэслэгч Банзрагч намайг дуудсан. Яваад очиход хоригдол О.*******ыг шалгуулсан чинь байхгүй байна гэж байна гэхээр нь би Банзрагч, , нарын хамт цаашаа явж хайсан. Тэгээд хайж байгаад олдохгүй байхаар нь хүлээлгээд байж байсан 62 хоригдлоо дотогш оруулсан. Тэгээд үргэлжлүүлээд дахин хайж байтал грашийн баруун талын гадагш гардаг хаалганы хажууханд байрлах тракторын дугуйны хажуугаас хар хөх өнгийн энгийн биеийн тамирын өмд байхаар нь аваад цуг ажиллаж байсан хоригдол И.Санчирыг дуудаад тухайн өмдийг харуултал хоригдол О.*******ын өмд мөн байна, халаас нь хар өнгийн асуугаад байхаар нь асуутал бас мөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоригдол О.*******ыг оргочхож гэж бодоод Т.Банзрагчид хэлтэл Банзрагч шууд ангийн даргад хэлсэн. Тэгэхэд 22 цаг 30 минут болж байсан. Тэгээд би шуурхай удирдлага хяналтын төвийн оператив жижүүр ахлах дэслэгч Б.Мөнх-Эрдэнэд ангийн холбооны утсаар танилцуулсан. Тэгээд ангийн дарга, эрлийн ажлыг зохион байгуулсан. ... Хамгаалалтын ажилтан дэд ахлагч Б. хариуцан үйлдвэр дотор ажил хийж байгаа хоригдлуудад биечлэн хяналт тавин ажиллаж байсан. ... 01 сарын дараа нээлттэй, дэглэмд шилжих хугацаа болж байгаа гэж цуг байсан И.Санчирт ярьсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би өдөр бүр гадна ахлагч Энхтулгатай гадна үйлдвэрийн хоригдлуудыг хүлээн авч ажиллуулдаг. Харин гадна хамгаалалтын байцаагч нар нь ээлжээр гардаг. Хамгаалалтын байцаагч тухайн өдөр ажиллаж байсан. Орой 21 цаг 30 минутад ерөнхий газраас хүмүүсээ оруулаарай гэж хэлсэн. Тэгээд би ариун цэврийг нь шалгаад байж байхад хөнгөн блок дээр О.******* байж байсан. Энэ бол ажил дуусаагүй Гүрсоронз, Бат-Эрдэнэ, Санчир, ******* нар үлдсэн байсан. Тэгээд би үлдсэн хоригдлоос бусад хоригдлыг амьдрах байранд хүлээлгэж өгсөн. Буух гээд гадна хамгаалалтын байцаагч д үлдсэн хүмүүсээ хэлээд гадна шалган дээр очоод байж байхад Санчир таарахаар нь та нар орох болж байгаа юм уу гэсэн чинь О.******* олдохгүй байна гэж хэлэхээр нь би ажлын байран дээр нь очсон чинь байхгүй байсан. Тэгээд би гадна хамгаалалтын байцаагч д хэлээд цуг шалгахад хоригдол О.******* олдоогүй. Тэгээд төлөөлөгч Банзрагчид мэдэгдээд хамт байсан чинь баруун талын грашийн хаалганы наад талд байх шар өнгийн техникийн хажууд өмсөж байсан өмдөө тайлаад тавьчихсан байсан. Тэгээд төлөөлөгч Банзрагч, удирдлагуудад мэдэгдсэн. ... Хамгийн сүүлд би харахад О.******* ногоон өнгийн салхи нэвтэрдэггүй гялгар цамцтай байсан. Мөн саравчтай хар малгайтай байсан. Доогуураа хар хөх өнгийн өмдтэй байсан. Гутлыг нь бол санахгүй байна. Өмдөө бол тайлаад хаячихсан байсан. ... Ажлын байрнаас нь жагсаалын талбай дээр ирүүлээд эгнээ болгож суулгаад тоолдог.Тэгээд гадна хамгаалалтын байцаагч болон бид хоёр авч ирсэн. Ахлагч Энхтулга цемент авч ирэх гээд явсан. Тэрийг буулгаад буучихсан юм. ... Би байхгүй гэдгийг нь 21 цаг 45 минутын үед мэдсэн. Тэгээд хамгаалалтын байцаагч д хэлээд хамт хайгаад олоогүй, төлөөлөгч Банзрагчид мөн хэлээд хайгаад байхгүй болохоор нь удирдлагуудад хэлсэн юм. Би бол удирдлагадаа тэр дор нь танилцуулсан. Цаашаа хэрхэн танилцуулсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... О.******* өчигдөр өглөө зооноос өмсдөггүй шинэ саарал өнгийн малгайгүй, боомбордуу төрлийн куртикийг ажилд өмсөнө гэж хэлээд өмсөж байсан. Доогуураа цэнхэр даавуун өмд /тамирын/ хар өнгийн хагас түрүүтэй гутал өмссөн байсан. Орой үлдэхдээ энэ хувцастайгаа үлдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр өглөө 08 цагийн орчимд бид нар бөөндөө цуг ажилдаа гарсан. Тэгэхэд О.******* блокийн үйлдвэрийнхээ ажил руу явсан. Би дотор шал цутгах ажил хийсэн юм. Тэгээд *******-13 цагийн орчимд уурын зуухны өрөөнд бид нар бөөндөө суугаад хоолондоо орцгооход О.******* хамт хоол идсэн. Хоол идсэнээс хойш 17-18 цагийн орчимд оройн хоолоо нөгөө газраа бөөндөө суугаад хоолоо идэхэд О.******* бас байсан. Тэгээд би хоолоо идчихээд дотогшоо зооруугаа орсон. Тэрнээс хойш О.*******ыг хараагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 42-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 84-104 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 77 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Нэг. Шүүгдэгч О.*******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч О.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ******* дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байхдаа тус хорих ангийн үйлдвэрийн бүсэд ажиллаж байхдаа 20 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 22 цагийн орчимд хорих ангиас оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
20 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 03-09-р тал/, 20 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 10-19-р тал/, Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-30-р тал/, Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р тал/, Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 37-р тал/, Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 39-р тал/, Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 42-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Хохирол төлбөрийн талаар:
Энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол, болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдоогүй, төлөх төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Гурав. Шүүгдэгч О.*******од оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.******* нь гэмт хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа ******* дугаар хаалттай хорих ангид хорих ял эдэлж байхдаа хорих ангийн үйлдвэрийн бүсээс 20 оны 05 дугаар сарын 09-ны өдөр 22 цагийн орчимд оргон зайлж, эрэн сурвалжлагдаж 20 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын *******-******* дүүргийн 24-р хороо вива сити хотхоны гадна талбайгаас баригдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Шүүгдэгч нь хорих ял шийтгүүлэн ял эдэлж байхдаа хорих ангийн журмыг гэм буруугийн санаатай хэлбэрээр зөрчин, оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч О.*******од Эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Оргон зайлах гэмт хэрэгт 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоол буюу *******-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/617 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ******* жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 90 хоног,
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 01 хоногоор тооцож 60 хоногийг,
Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, *******-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, О.*******ын нийт биечлэн эдлэхээр тогтоогдсон 14 жил 11 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 жил 11 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 жил 05 сар 13 хоногоор тогтоож уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.******* нь 20 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Уран Боржигин овогт ******* *******ыг “Хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.*******од оногдуулсан 01 жил 06 сарын хорих ял дээр *******-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/617 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ******* жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 90 хоног, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 01 хоногоор тооцож 60 хоногийг, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, *******-******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны ******* дугаар сарын 14-ний өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, О.*******од оногдуулсан 14 жил 11 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 жил 11 сар 13 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 06 жил 05 сар 13 хоногоор хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйл, 199 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч О.*******од оногдуулсан 06 жил 05 сар 13 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 53 хоногийг хорих ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч О.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 20 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг хүүхэд болон эмэгтэй хүний зураг, салфетка, улаан өнгийн бугуйвч, цагаан өнгийн бугуйвч, хар өнгийн хавтастай жижиг тэмдэглэлийн дэвтэр, хар өнгийн оосортой бугуйн цаг, сим карт, хар цагаан өнгө хосолсон гар утасны цэнэглэгч, оосортой түлхүүр, Cigar гэсэн бичиглэл бүхий тамхи, Caster5 гэсэн бичигтэй хайрцаг, дотроо 6 ширхэг тамхи, цэнхэр өнгийн асаагуур, 2 ширхэг эм, чононы шагай гэх шар өнгийн уяатай зүйл, ажлын хэсэг нь 14,5 см, 27,8см урттай хүрэн иштэй хутга, цэнхэр өнгийн А7 маркийн гар утас 1 ширхэг хураагдсаныг О.*******од /түүний ар гэрийнхэн/ буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.