| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2024/0150/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/189 |
| Огноо | 2016-09-23 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | д.о |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2016/ШЦТ/189
| ХӨВСГӨЛ ЛЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ
|
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН 12 Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар : Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг Улсын яллагч Д.Оюунбилэг Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр Шүүгдэгч Д.А****** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А****** д холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт : Шүүгдэгч Монгол улсын иргэн, Ж**** овогт Д*** ийн А***** , 1978 оны 11 дүгээр сарын 15-нд Б**** аймгийн Т**** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, эхнэр ,,, хүүхдийн хамт О**** аймгийн Б***** сумын О***** тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Регистрийн ФЖ****** дугаартай, Шүүгдэгч Ж.А****** нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Мөрөнгөөс 16 километрийн зайтай Байшинтын дөрөлж гэх газарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс замын хажуу руу онхолдож машинд сууж явсан М.Ц**** гийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ ТОДОРХОЙЛОХ НЬ Шүүгдэгч Ж.А***** нь 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Мөрөнгөөс 16 километрийн зайтай Байшинтын дөрөлж гэх газарт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөнөөс замын хажуу руу онхолдож машинд сууж явсан М.Ц**** гийн амь насыг хохироосон гэм буруутай болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Б**** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн : Талийгаач Ц**** нь миний төрсөн ээж байгаа юм ...Миний төрсөн дүү Н**** 2016 оны 7 дугаар сарын эхээр өөрийн нөхөр А***** гийнхээ хамт |
| Т**** суманд манай гэрт ирсэн. Тэгээд хэд хонож байгаад 7 дугаар сарын 11-ний өдөр манай гэр бүлийнхэн ярилцаж байгаад Хөвсгөл далай орж амрахаар болсон. ....А***** гийн аксент маркийн машинтай Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу далай үзэхээр явсан. Тэгээд явж байх замдаа хэсэг зүүрмэглээд унтаж байхад машин маань далбилзаад унасан. Тэгэхээр нь сэргээд байж байтал машин маань замын хажуу тал руу гараад нэг эргэлдээд уначихсан. Тэгээд тухайн үед хүүхдүүд орилолдоод унасан. Тэр үед миний ухаан санаа үймрээд явчихсан. Тэрнээс хойш яг юу болсныг мэдэхгүй байгаа. Осол болсноос хойш 2 цагийн дараа байх, түргэний эмч ирж үзээд талийгаач ээжийг маань эмнэлэг рүү аваад явсан. Түүнээс хойш ээж маань эмнэлэгт хэвтэж байгаад 7 дугаар сарын 18-ны өдөр ослоос авсан гэмтлээ дийлэхгүй байсаар байгаад нас барсан. Миний хувьд яаж байгаад осол гарсныг мэдэхгүй байна. Осол болсны дараа машинаас хүүхдүүдээ аваад гараад харахад машин дөрвөн дугуйн дээрээ зогсчихсон, ээж маань жолоочийн хаалганы хажуу талд уруугаа хараад уначихсан, ээжийн сууж явсан талын хаалганы цонх хагарчихсан ,машин нэлэнхүйдээ эвдэрч гэмтчихсэн байдалтай байсан...Тухайн үед машин хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна..Уг ослын улмаас надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг/хх-ийн 18-20-ртал/, Гэрч Ц.Н**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байхаа, өдрийг нь сайн санахгүй байна. Нөхөр А***** бид хоёр хүүхдүүдийнхээ хамтаар Хөвсгөл аймгийн Т**** суманд байдаг ээжийнхээ гэрлүү Евро аксент маркийн цагаан автомашинтай явсан. Уг машиныг нөхөр маань хүнээс гуйж унаж байсан.,.2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нөхөр А***** , хүү Н**** охин А***** , ээж Ц**** , төрсөн ах Б****** , түүний эхнэр Ч**** , Ч**** гийн охин нарын хамтаар...Хөвсгөл далай үзэхээр явсан. Тэгээд явж байх замдаа буюу Мөрөн сум руу ордог хаалганаас наана явж байхад машин маань гэнэт л дайвалзаад баруун тийшээгээ замаас гарчихсан. Тухайн үед хүүхэд багачууд маань хашгиралдаад унасан болохоор сандарсандаа юу болсоныг нэг их ойлгоогүй. Нэг мэдсэн чинь машин маань замын хажуу тал руу гарчихсан, машины баруун, зүүн талын толь хагарчихсан, урд талын хаалганы цонх хагараад цуурчихсан, машины баруун талын урд талын хаалганы цонх хагарчихсан байдалтай байсан. Тэгээд “яав, ийв” гээд ээж рүүгээ харахад ээжийн маань сууж байсан талын хаалга онгойчихсон, ээж маань хаалганыхаа цаад талд хэвтэж байсан...Тэгээд би нөхөр хүүхдүүдээ тайвшруулчихаад ээж дээрээ очсон. Ээждээр очиход ээжийн маань дуу нь гарахгүй. нүүрний зүүн тал нь хөхрөөд цус гарчихсан байдалтай байсан...Тэгээд ээж маань эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед нас барсан...Тухайн үед нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Машиныг Эрдэнэтээс унаж ирэхэд зүгээр хэвийн ажиллаж байсан. Машинд бол ямар нэгэн асуудал байгаагүй. Тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явж байсныг нь сайн мэдэхгүй байна. Би хойно сууж байсан болохоор анзаарч хараагүй гэх мэдүүлэг/хх-ийн 21-22-р тал/ Гэрч А.Б**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр нөхөр болох гэж байгаа Б****** болон тэдний гэр бүлийнхэнтэй хамт тэдний дүүгийнх нь нөхрийн машинаар Т**** сумаас Хөвсгөл аймгийн Хатгал тосгон руу далай үзэхээр явсан. Тэгээд явж байх замдаа хойд талын суудал дээр хүүхдээ тэврээд унтаж яваад сэрэхэд машин маань онхолдчихсон, |
| аваар гарчихсан байсан. Тэгээд машинаас хүүхдээ авч буугаад хүүхдээ дуугүй болгох гээд тэврээд л байж байсан. Тэгээд хүүхдээ тэврээд байж байхад түргэн ирсэн...Тэгээд хадам ээж маань Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж хэвтэж байгаад өвчнөө дийлэхгүй 7 дугаар сарын 18-ны өдөр нас барсан...Би тухайн үед унтаж явсан болохоор яаж байгаад осол гарсныг мэдэхгүй байна...Ямар ч байсан машин маань дөрвөн дугуйн дээрээ зогссон байгаа л харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26- р тал/ Гэрч Л.Б**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би М**** гэх хадам ахаасаа худалдаж аваад удаагүй байсан Евро аксент маркийн хуучин тээврийн хэрэгслийг Д.А****** д өгөөд Д.А****** гийн эзэмшлийн Верна аксент маркын тээврийн хэрэгслийг авсан юм. Д.А*** Хөвсгөл рүү хуриманд явах гэтэл “миний машин их муу байна, Хөвсгөл орж чадахгүй юм шиг байна, хоёулаа машинаа сольё” гэхээр нь би зөвшөөрсөн...Тэгээд нэг мөсөн солихоор болсон...Одоо А***** бид хоёрын хооронд ямар нэгэн өглөг, авлага гэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 399 тоот: А***** гийн биед гэмтэл тогтоогдлоо. А***** гийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх тархи доргилт гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/ Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 94 тоот: М.Ц**** нь дунд чөмөгт ясны далд хугарал гэмтлийн улмаас биеийн ерөнхий хордлогонд орж нас баржээ. М.Ц**** гийн цогцост гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй гэмтлүүд болно. Духанд зулгаралт, зовхи, эрүү, бугалга, цавь, шилбэ гуянд цус хуралт гэмтэл нь ШЭГЗТЖ- ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Ц**** нь нас бараад 12 цагаас дээш болсон байх боломжтой ба энэ нь цогцосны эрт үеийн өөрчлөлтөөр тодорхойлогдоно. Талийгаач нь тархины хажуугийн ховдол дахь голомтот үүсгэвэр дух хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, 2 уушигны ээдэмцэрт эмгэг уушигны гялтангийн наалдац эмгэг өвчтэй байсан ба эдгээр нь үхэлд нөлөөлсөн байх боломжтой. М.Ц**** эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тул согтууруулах ундаа хэрэглэснийг тогтоох боломжгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 39-р тал/ Замын цагдаагийн тасгийн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон: Аксент маркын **-** *** дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.А*** асфальтон зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн онцлог тээж яваа ачаа замын нөхцөлөө харгалзаж хурдаа тохируулах буюу яваагүйн улмаас зам тээврийн осол үүсэхэд нөлөөлсөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р зүйлийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчиж осол үүсгэсэн гэж үзэв. Жолооч Д.А*** нь асфальтон зорчих хэсгээр хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн онцлог, тээж яваа ачаа замын |
| 4 |
| нөхцпөө хэргалзаж хурдаа тохируулах буюу сонгож яваагүй нь зам тээврийн осол үүсгэх боломжтой. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Д.А****** нь аюул, саад бий болоход зогсоож чадах хэмжээний хурдыг сонгож явах ч ёстой байсан гэх дүгнэлт /хх-ийн 63-р тал/ ■* Шүүгдэгч Д.А****** гийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Мөрөн сум руу ордог хаалганаас наана даваа уруудаад явж байх замд замын залгаан дээр жаахан хурдтай очсоны улмаас машины маань дугуй хагарч хажуугаар явж байсан машинаа өнгөрүүлээд л замынхаа хажуу тал руу гараад явчихсан. Тэгээд тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байгаа. Нэг мэдсэн чинь машин маань замынхаа хажуу талд гарчихаад дөрвөн дугуйн дээрээ зогсчихсон байсан. Тэгээд хамт явж байсан хүмүүс маань намайг дуудаж ухаан оруулсан. Тэгээд л байж байхад түргэн тусламжийн машин ирээд хадам ээжийг маань аваад явчихсан...Би тэр үед өөрөө өвдөөд байсан болохоор цагдаа нарт ямар нэгэн юм хэлж чадаагүй...Миний шилэн хүзүү болон баруун гар луу хатгаж өвдөөд байгаа. Мөн удаан сууж чадахгүй, зүрх дэлсээд байгаа. Үүнээс өөр өвдөж зовиурласан зүйл алга байна...Би тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явж байснаа анзаарч хараагүй. Хурдтай явж байснаас л болж ийм асуудал гарсан байх гэж бодож байна. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Би хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 73-74, 76-77-р тал/ Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3- 6-р тал/ Эд хөрөнгө битүүмжпэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-10-р тал/ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12-р тал/ ^1 Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол бичиг баримт хураан авсант тухайт тэмдэглэл /хх-ийн 12-14-р тал/ Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 30, 36, 62-р тал/ Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-43-р тал/ Талийгаач М.Ц**** гийн өвчний түүх /хх-ийн 44-59-р тал/ Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /39-р тал/ Гэрч Д.О**** , Д.Г**** нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.А****** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Д.А****** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-р тал/-аар тогтоогдож байна. Эрүүгийн 201622000443 дугаартай хэрэгт хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, 2016 оны 8 дугаар сарын |
| 1 |
| 5 |
| 23-НЫ өдрийн ЭД хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.А****** гийн №00905766 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №0176657 дугаартай татвар төлөгчийн 'Э- гэрчилгээ зэргийг шүүгдэгчид буцаан олгож, №934238 дугаартай В ангилалын Д.А****** гийн жолоочийн үнэмлэх зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О**** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн болон түүний хувийн байдал, ар гэрийн амьдрал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүхээс үзлээ. Харин шүүгдэгчид хуульд хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ
|
| 6 |
| заалдах шатны шүухэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэрр/үцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
|