| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0087/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/89 |
| Огноо | 2025-07-18 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Х |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/89
202******* оны 07 дугаар сарын 18-ны өдөр 202*******/ШЦТ/89 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Хишигсувдаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******ад холбогдох 2*******32000000093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, Халх, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар баг, ******* №******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* ******* /РД:*******.
Холбогдсон хэргийн талаар: Б.******* нь Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа буюу 202******* оны 06 дугаар сарын 04-ний өдөр 08 цагийн үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “*******-82” УЕА улсын дугаартай “ ” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 4-р тал/,
Эрх бүхий албан тушаалтнаас 202******* оны 06 дугаар сарын 04-ний өдөр жолоочийн согтуурлыг шалгахад ... Т. маркийн *******-82 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг Дэнж-******* тоотод оршин суух хаягтай ******* регистр 802288*******0 утасны дугаартай Баттулга овогтой *******ыг ******* тосгон 202******* оны 06 дугаар сарын 04-ний өдөр 08 цаг 10 минутад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор 6820 багажаар шалгахад 1,6******* хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 7-8-р тал/,
Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би 202******* оны 06 дугаар сарын 04-ний өглөө 07 цагаас 09 цагийн хооронд хариуцсан багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийж ажилласан. Тухайн үед би ******* ******* дугаар багийн төв хэсгийн авто зам орчмоор тээврийн хэрэгсэл зогсоож шалгаж байгаад “ ” маркийн *******-82 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч буюу Б.******* гэх залуу ганцаараа жолоо барьчихсан явж байсан. Тэгтэл тухайн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл надтай ярьж байхад нь үнэртэх шиг болохоор нь Цагдаагийн байр луу оруулж согтуурал шалгадаг багажаар шалгаж үзэхэд 1.6******* % согтолтын зэрэг гарсан. Тэгэхээр нь би дээрх ******* гэх залуугийн унаж явсан тээврийн хэрэгслийг нь ******* ******* дугаар багийн тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт хийсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 12-р тал/,
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 202*******/ЗШ/417 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр /ХХ-ийн 32-34-р тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан болно.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн, Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч орчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих Эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын Тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жил 02 сарын хугацаагаар хасаж, 08 сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад зорчин явах эрхийн хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэрээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
*******. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.*******ад Тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.