Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0143

 

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0143

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М******* нарыг оролцуулан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х******* х*******ы з******* х*******нд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Хариуцагчтай маргаан бүхий асуудлаа шийдвэрлэх үүднээс гэрээ байгуулж байгаа. Манай зүгээс тамга тэмдэг дарж албажуулаад хариуцагчид өгсөн, хариуцагчийн зүгээс даргаараа гарын үсэг зуруулж, албажуулж гэрээг буцаан ирүүлж амжаагүй байна. Амжаагүй шалтгаан нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан гэрээний загварыг шинэчлэх үйл ажиллагаа Х******* х*******ы з******* х*******н дээр дууссан тул хугацаа хэрэгтэй байгаа. Хариуцагчтай маргаан бүхий асуудлаар эвлэрэх боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү?

Х******* х*******ы з******* х*******н дээр манай ******* ХХК-д холбогдох асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Тухайн шийдвэрүүдийг манай компанид мэйлээр хүргүүлсэн. Бичгээр хүлээж аваагүй байх тул манай зүгээс шүүхэд гаргаж өгөх боломжгүй байна. Иймд хариуцагчаас ******* ХХК-тай холбоотой тусгай зөвшөөрлийг сунгасан шийдвэрийг гаргуулах хүсэлтэй байна.

Тусгай зөвшөөрлийг сунгахгүй байсан асуудал шийдэгдсэн тусгай зөвшөөрлийг сунгана гэж ойлгоход танай компани Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж болохгүй Эрдэнэт хот руу нүү гэх байдлаар гарахад нэхэмжлэлийн шаардлага биелсэн гэж үзэх боломжгүй. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х******* х*******ы з******* х*******ноос 2022 оны ******* дугаар тушаал гаргаж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан бөгөөд тус тушаал хэрэгт авагдсан байгаа. Эвлэрлийн гэрээ гэх мэт үйл ажиллагаа явагдаагүй.

Би бол хуулийн хэлтсийн мэргэжилтэн манай хэлтсээс нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээ байгуулсан, уулзсан зүйл байхгүй. Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хэлтэс гэж газар байдаг. Нэхэмжлэгч бол тухайн хэлтсийн даргатай уулзаад явж байгаа. Гэрээний хувьд манай зүгээс хуулийн дагуу холбогдох шаардлагуудыг тавьсан байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагаар зөвхөн тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шаардлага бүрэн хангагдсан гэж харж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд хандаж ...******* ХХК-ийн телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х******* х*******ы з******* х*******ны даргаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай А/345 дугаар тушаал гаргасан байх ба уг тушаалын хавсралтын 4-т ******* ХХК-ийн дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2027 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн үйл баримт нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдов.

Энэ нь нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага болох ...телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч захиргааны байгууллага бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч захиргааны байгууллага хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн ...телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х******* х*******ы з******* х******* зөвшөөрснийг баталж, 128/2022/1043/З дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3.            Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Б.Энхжаргалд даалгасугай.

4.            Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН