Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/97

 

2025 оны 07 дугаар сарын 29-ны өдөр         2025/ШЦТ/97                           Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                       Б.Болор-Эрдэнэ

             Улсын яллагч                                     Б.*******

              Хохирогчийн өмгөөлөгч                      Ц.*******

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                      С.******* /Цахим/

              Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгмаа

              Шүүгдэгч                                             М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Б.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.*******т холбогдох 2532000730069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, оны 05 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, Халх, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* боловсролын 1 дүгээр сургуулийн ************** ангийн сурагч, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг -ийн №24 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бөхчүүд овогт ******* ******* *******.

 

Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч М.******* нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарны өртөө зочид буудлын биллиарданд болон гадна талбайд Б.тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хохирогч Б.гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: … Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

       Эрүүгийн 2532000730069 дугаартай хэргээс:

 

       Хохирогч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … Бид нар найзуудаараа өдөр ангийнхаа багшийн гэрт очиж золгосон. Тэгээд орой нь багшийнхаасаа гараад бөөндөө Мандал сум 3-р баг МН баарны караокед сууцгаасан. Нэг цаг дуулчхаад гараад МН-ны хашааны гадаа найзуудаараа тамхи татаад зогсож байсан. Тэр үед морь унасан 5 хүн манай найзыг морьтойгоо дайраад ташуурдчихаад явчихсан. Тэгээд бид нар машиндаа сууцгаагаад тэр морьтой хүний ардаас дагасан. Бид нар ардаас нь дагаад явсан чинь шүүхийн цаагуур эргээд баруун тийшээ явсан. Явж байхад Нарны-Өртөөгийн гадаа нэг уячихсан морь байсан. Нарны-Өртөө рүү явж ороод учир зүйгээ олъё гэж бодоод манай нэг найз “та нар манай найзыг яаж байгаа юм бэ? Яагаад мориороо дайрч ташуурдаж байгаа юм бэ” гээд асуусан чинь хажуу талаас нь хөндлөнгийн билльярд ажиллуулдаг М.******* гэх хүүхэд “та нар яагаад байгаа юм бэ одоо яв” гэсэн. Би хариуд нь “ах нь учраа олох гэж байна” гэсэн чинь миний өөдөөс ахыг дууд гээд цаашаа нэг найздаа хэлээд байсан. ах нь удаа ч үгүй хэдэн минутын дараа ороод ирсэн. Орж ирснээ шууд “хэн нь яагаад байгаа юм бэ? яг хэн юм” гэсэн. Тэгж хэлсэн чинь М.******* шууд миний хамар луу цохиод би газарт унасан. Тухайн үед би манараад миний ухаан санаа балартсан. Унасны дараа дахиад нэг юм уу хоёр цохих шиг болсон. Тэрний дараа арай гэж нэг юм билльярдаас гараад толгой эргээд унасан. Хальт хальт ухаан орж гараад байсан. Тэгж байтал гадаа дахиад ******* гэдэг хүүхэд намайг заамдаад толгой руу цохисон. Тэр үед нь би унаад унахдаа шатны ирмэг духаараа мөргөсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р тал/,

        Гэрч Т. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тэр орой эхлээд найзуудаараа Мандал сум 3-р баг МН баарны караоке руу орчхоод гарч яваад бөөнөөрөө машин руугаа алхаж явсан. Тэгээд яг машиндаа суух гээд алхаж байсан чинь таван морьтой залуугийн нэг нь манай найзыг дайрч унагаад манай найз босож ирээд “зүгээр хажуугаар явчхаж чадахгүй байна уу” гэж хэлсэн. Тэгсэн чинь “юу гээд байгаа юм бэ” гээд манай найзыг ташуураар ороолгоод зугтчихсан. Араас нь бид хэд машиндаа суугаад явсан. Араас нь явж байгаад хажуу тийш харсан чинь Нарны-Өртөөгийн гадаа нэг уячихсан морь байхаар нь араас нь ороод “яагаад ингээд зүгээр байхад ташуурдаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Өөдөөс тэгсэн чинь нэг нь “тэгээд та нар яах гээд байгаа юм бэ” гээд маргалдсан. Тэр үед М.******* гэх хүүхэд хажуугаас орж ирээд эд нар яагаад байгаа юм бэ? гэсэн. Тэгэхээр нь Б. М.*******т хандаад “танай найзууд чинь манай найзыг ороолгочхоод яваад өглөө” гэж хэлсэн. Тэгсэн чинь “тэгээд яах гээд байгаа юм чи” гээд Энхээтэй тэр М.*******аа нь муудалцаад байсан. Бид хэдийг “зүгээр хэлж байгаа дээр явахгүй бол ахыгаа дуудлаа шүү” гээд байсан. Б. хариуд нь “дууд, дууд” гэж хэлсэн. М.*******аа нь тэгээд утсаар ах руугаа “ахаа энэ билльярд дээр хэдэн гарууд орж ирчхээд томроод байна” гээд яриад байсан. Тэрний дараа ах нь 5 орчим минутын дараа гаднаас эрчтэй орж ирээд “хэн нь яагаад байгаа юм писдануудаа” гээд орилсон. Тэгээд л тэр М.*******аа ахыгаа хараад л шууд хөөрсөн юм уу яасан юм. Манай найз Б.г шууд хамар луу нь цохиод Б. дээшээ хараад шууд унаад өгсөн. Дээрээс нь нэмж нэг, хоёр нүүр лүү нь цохисон. Би очиж М.*******ааг нь түлхээд салгасан. Тэгээд тэр найзууд нь бид нар луу олуулаа дайраад байсан. Тухайн үед би гарч гүйгээд машинд байгаа гурван найзыгаа дуудаад дотроос Энхээг салгаж авах гээд буцаад гарсан. Тэгээд машины зогсоолоос харсан чинь Энхээ гарч ирээд зогсож байсан. Зогсож байхад дахиад М.*******аа нь алхаж ирээд манай найз Б.г цохиж унагаад унахдаа Энхээ духаараа шат мөргөж харагдсан. ... Тэгээд Энхээг харсан чинь духан дээрээ сэтэрчихсэн нүүр нь нил цус болоод хамар нь хугарч далийсан харагдсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 29-р тал/

         Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … Тухайн өдөр бид нар ангиараа уулзаад багшийнхаа гэрт очиж золгочхоод орой бөөндөө дахиж уулзахаар болоод тарсан. Тэгээд орой 20 цагийн орчимд МН гэх баарны гадаа бид нар уулзаад караоке орцгоосон. Караоке ороод 0.75 литрийн хараа нэртэй архи 1 шилийг бид нар хувааж ууцгаагаад 1 цаг дуулчхаад гарсан. Гараад тамхи татаж байсан чинь манай нэг найзыг хэдэн морьтой хүүхэд ирээд ташуурдаад зугтаачихсан. Тэгэхээр нь бид нар араас нь дагаад хөдөлсөн чинь Нарны өртөөгийн гадаа хэдэн морь уяатай байхаар нь Нарны өртөөгийн билльярд руу орсон. Ороод манай Б. гэх найз дүүтэйгээ юм ярьж байна гээд нэг бондгор залуутай юм яриад зогсоод байсан. Тэгээд байж байсан чинь гаднаас хэдэн залуучууд орж ирээд нэг шар ах намайг гэдэг юм аа, энд юу болоод байгаа юм гээд орилоод ороод ирсэн. Тэгсэн чинь манай найзтай уулзаад зогсож байсан М.******* гэх залуу Б.гийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиод унагаачихсан. Тэгээд тэр гэх ах нь 2 залуутай нийлээд над руу “намайг чи таних уу? та нар яагаад байгаа юм” гээд дайраад байхаар нь би гараад зугтаачихсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 31-р тал/,

     Гэрч  М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: … Манай дүү ******* над руу залгаад “энд согтуу хүмүүс орж ирээд орилж чарлаад байна” гэхээр нь би “очиж байна” гээд яваад очсон. Намайг орсон чинь хэдэн залуучууд манай дүү рүү дайраад муудалцаад байж байсан. Тэгээд би ороод “юу болцгоогоод байгаа юм та нар больцгоо, билльярдаа хаа” гээд салгаад гадаа гараад тараад явах гэсэн чинь нөгөө залуучууд миний машин тэрэг лүү өшиглөөд явуулахгүй байсан. Тэгээд дахиад маргалдаан болоод бужигнаж байх явцад манай дүү М.******* Б. гэх залууг цохиод унагаачихсан. Тийм л зүйл болсон гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 33-р тал/

        Гэрч Б.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би цагаан сараар морьтой айлд очиж золгочхоод Ирмүүн гэх найзтайгаа таараад /Ирмүүн бас морьтой явж байсан/ бид хоёр Нарны Өртөөгийн доод билльярд орж тоглосон. Бид хоёрыг ороход М.*******аа билльярдын дотор тоглож байсан. Тэгээд орой бид нар явахаар болоод гарах гэж байсан чинь гаднаас 3-4 залуучууд орж ирснээ намайг “та нар бацаанууд ийм болсон юм уу?” гээд Б. гэх залуу нь миний дээлний захнаас зулгаачхаад тавихгүй байсан. Тэгээд миний араас М.*******аа ирээд “та яагаад байгаа юм бэ болиоч” гэсэн чинь “Чи ахтайгаа юу” гээд орилоод М.*******аа руу дайраад эхэлсэн. Удалгүй М.*******аагийн ах М. ирээд бид нарыг салгаад гадаа гараад явцгаах гэж байсан чинь нөгөө залуучууд дахиад М. ах руу дайраад маргаан болсон. Тэр явцад М.*******аа Б.гийн нүүрэн тус газар нь цохиод унагаачихсан. Миний бодлоор тэр залуучууд МН гадаа морьтой хүмүүстэй маргалдсан гэсэн. Тэрийг бид нартай андуураад муудалцсан байх гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-р тал/

         Гэрч Г.Ирмүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр би морьтой Түнхэл ороод Б.Эрдэнэбаяр гэх найзтайгаа уулзаад бид хоёр Нарны Өртөөгийн доод билльярд орж тоглосон. Бид хоёрыг ороход М.*******аа билльярдын дотор тоглож байсан. Тэгээд орой бид нар явахаар болоод гарах гэж байсан чинь гаднаас 3, 4 залуучууд орж ирээд Б.Эрдэнэбаярыг заамдаж аваад М.*******аа руу бас зодох гэж дайраад байсан. Удалгүй М.*******аагийн ах М. ирээд тэд нар руу хашхираад “та нар явцгаа” гээд бид нарыг тараах гээд гадаа гараад байж байсан чинь нөгөө залуучууд М. ахын машин руу өшиглөөд дахиад бид нар бөөн маргалдаан болсон. Тэр явцад М.*******аа Б.гийн нүүр рүү мангасдаад унагаачихсан гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 37-р тал/

       Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэсгийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт: ...

 

       1. Б.гийн биед хамрын ясны цууралт, хамрын нуруунд муруйлт, духанд шарх, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдсон.

       2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

       3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэсэн дүгнэлт /ХХ-ийн 40-41-р тал/

        Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 1562 дугаартай” шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 46-51-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

       Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

 

        Шүүгдэгч М.******* нь 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Нарны өртөө зочид буудлын биллиарданд болон гадна талбайд Б.тай тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хохирогч Б.гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

        Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21-22-р тал/, Гэрч Т.н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-р тал/, Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-р тал/, Гэрч  М.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 33-р тал/, Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 35-р тал/, Гэрч Г.Ирмүүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 37-р тал/, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэсгийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 40-41-р тал/, Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 1562 дугаартай” шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 46-51-р тал/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

         Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   хэргийн зүйчлэл тохирсон байна.

         Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

          Хоёр. Хохирол төлбөрийн талаар:

 

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5******* дүгээр зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******аас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 1,980,000 төгрөгөөс төлөгдсөн 500,000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 1,480,000 төгрөгийг хохирогч Б.д олгох нь зүйтэй байна.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нь харгалзан үзээд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор буюу 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 15 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан  уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Бөхчүүд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.*******т оногдуулсан 01 сарын хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасган 15 хоногоор зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч М.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 хоногийн хугацаагаар Зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

       4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5******* дүгээр зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******аас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 1,980,000 төгрөгөөс төлөгдсөн 500,000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 1,480,000 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 угаар баг Гарам №25 тоотод оршин суух, /РД:МЗ02210218, Утас:955*******930, 99391267/ Боржигон овогт Бямбадоржийн д олгосугай.

         5. Хохирогч Б. нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

     6. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-ийг хавтаст хэрэгт хадгалсугай.

        7. Энэ хэрэгт М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

        8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.АЛТАНЦЭЦЭГ.