| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0075/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/81 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Т |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/81
2025 оны 0******* сарын 01-ний өдөр 2025/ШЦТ/1 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Мэндбаяр
Улсын яллагч Г.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.
Шүүгдэгч М.*******, Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын Прокурор, хууль цаазын зөвлөх Г.аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.*******, Э. нарт холбогдох 2532001120095 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 2*******-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар баг Харуулын *******-*******15 тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт ******* ******* /РД:*******/
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 0 дугаар сарын 13-ны өдөр Увс аймгийн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дөрвөд, дээд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, хувиараа үсчин ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумыг ******* 5 дугаар баг -03 тоотод оршин суух хаягтай,Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Зуун засгууд овогт Эрдэнэ-Очирын /РД:/
Холбогдсон хэргийн талаар: Э. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******тай бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 0-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Оргил” нэртэй караокены зааланд С.тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар үснээс нь зулгаах, толгой хэсэг рүү цохих, газарт унасан хойно нь нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн бугалганы гадна дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн нүд, хацар орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.тай бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 0-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Оргил” нэртэй караокены зааланд С.тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар үснээс нь зулгаах, толгой хэсэг рүү цохих, газарт унасан хойно нь нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн бугалганы гадна дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн нүд, хацар орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******тай бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 0-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Оргил” нэртэй караокены зааланд С.тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар үснээс нь зулгаах, толгой хэсэг рүү цохих, газарт унасан хойно нь нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн бугалганы гадна дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн нүд, хацар орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.тай бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 0-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Оргил” нэртэй караокены зааланд С.тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар үснээс нь зулгаах, толгой хэсэг рүү цохих, газарт унасан хойно нь нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн бугалганы гадна дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн нүд, хацар орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч С.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би өөрийн найз тэй хамт “Оргил” паб руу 2025 оны 03 дугаар сарын 0-ны орой 21 цаг өнгөрч байхад ороод найман шар байрны хүүхнүүд болох Ганцэцэг, Ганцэцэгтэй хамт явж байсан 4 хүүхэн, 2 эрэгтэйдээ хамт нийлээд есүүлээ нэг ширээнд хамт шахаад суусан. Тэгээд бид нар ярьж юм хум ярьцгаагаад бүжиглээд, нэлээн бүжиглэж байгаад 00 цаг өнгөрч байхад манай найз сууж байсан ширээн дээрээ ганцаараа үлдээд, би хамт нэг ширээнд сууж байсан бусад хүмүүсийн хамт гадаа гарч 00 ороод бие засаад, тамхи татаад, гадаа юм хум ярьцгаагаад сууж байгаад буцаад паб руу орох гэтэл тухайн пабны караокены өрөөнд сууж байсан Батдоржийн эхнэр болох Туяа гэдэг эмэгтэй тухайн пабны хаалганы гадна надтай зөрөх гэж байгаад миний нүүрний баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгчхээд буцаад орчихсон. Тэгэхээр нь би араас нь ороод чи яагаад миний толгой руу зүгээр байхад цохиж байгаа юм бэ? гэсэн чинь над руу орилоод дайраад байсан.Тэгээд паб дотор надтай барьцалдаж аваад намайг түлхэж унагаагаад намайг тархи толгой өшиглөж цохиж зодсон. Би тухайн үед газар унаад нүүрээ л хамгаалсан. Намайг 5-6 эмэгтэй нийлж зодож байна даа гэж бодсон. Тэгсэн тэнд надтай цуг сууж байсан гэдэг миний найз цуг сууж байсан нэг залуу хоёр намайг татаж босгоод тэр хүмүүсээс салгаж холдуулсан. Тэгээд би тухайн үед тэд нарт зодуулсандаа шар гозойгоод уур хүрээд байсан болохоор очоод хэлэхээр нөгөөдүүл чинь намайг дахин дахин зодоод байсан. Тэгсэн манай найз хоёулаа гаръя явъя гээд намайг аваад гарсан. Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байсан. ... Би сэтгэцэд учирсан хор уршгаа тогтоолгохгүй. Зөвхөн өөрөөсөө гарсан эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р тал/,
Гэрч Д.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тэгээд бид хоёр тухайн үед сул ширээ байхгүй байсан учир тэд нартай нийлээд долуулаа нэг ширээнд хамт суусан. Тэгээд тэдний ширээн дээр дарс, пиво байсан болохоор нь тэндээс нь хамт бид хоёр хувааж уусан. Тэгээд орой 23 цагийн орчимд намайг зааланд хүмүүстэй хамт бүжиглэж байхад манай ширээнд сууж байсан хүмүүстэй хамт манай найз гарсан байсан. Тэгээд удалгүй нүүрэндээ цохиулсан байдалтай гаднаас орж ирээд надад Туяа гэдэг эмэгтэй намайг цохичихлоо, яагаад юу болоод намайг цохисон юм болов гэж надаас асуусан. Тэгээд ширээн дээрээ ирж суугаад миний бие сонин болчихлоо, би ус уумаар байна гэхээр нь баарны үйлчлэгч Нэргүй ус хийж өгсөн. Тэгээд хэсэг сууж байгаад үсчин Амраа, Туяа хоёрыг хэсэг хүмүүстэй босоод бүжиглэж байхад нь манай найз очиж уулзтал манай найз ийг үсчин Амраа үсдэж аваад зууралдаад, манай найз ийг Амраа доош нь дараад доороо хийгээд унагаачихсан. Тэгээд би очиж найзыгаа Бат-Эрдэнэ гэдэг залуутай очиж аваад, тэр хүмүүсээс салгаад хоёулаа явъя одоо явъя гээд аваад гарсан. Тийм л зүйл болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-31-р тал/,
Гэрч Т.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Тэгээд би ороод 2 цаг орчим болоод гадаа гараад бие засчхаад орж ирсний дараа тэр караокены зааланд бүжиглэж байтал *******, эгч хоёр хоорондоо хэрэлдээд зодолдоод байхаар нь би хоёр тийш нь салгасан. Тэгтэл тэр хоёр буцаад нийлээд дахиад зодолдоод байсан. ... ******* эгчтэй л зодолдоод байсан. Харин хажуугаас нь нийлж зодоод байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-36-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 0*******-ны өдрийн *******9 дугаартай дүгнэлт: ...
1. С.ийн биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн бугалганы гадна дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн нүд, хацар орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх дүгнэлт /ХХ-ийн 4*******-4-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Шүүгдэгч Э. нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.*******тай бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 0-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Оргил” нэртэй караокены зааланд С.тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар үснээс нь зулгаах, толгой хэсэг рүү цохих, газарт унасан хойно нь нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн бугалганы гадна дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн нүд, хацар орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
М.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.тай бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 0-аас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Оргил” нэртэй караокены зааланд С.тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар үснээс нь зулгаах, толгой хэсэг рүү цохих, газарт унасан хойно нь нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, хамар, зүүн бугалганы гадна дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн гуянд цус хуралт, баруун зүүн нүд, хацар орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч М.*******, Э. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С. нь 2,000,000 төгрөг хүлээн авсан тул өөр учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн *******00 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******00,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч М.*******, Э. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээ буюу *******00,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.*******, Э. нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.14, 36.2, 36.3, 36.6, 36.*******, 36., 36.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******, Зуун засгууд овогт Эрдэнэ-Очирын нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, Э. нарыг *******00 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, Э. нарт оногдуулсан *******00 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******00,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******, Э. нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. М.*******, Э. нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******, Э. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 5 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шүүхийн шийдвэрт прокурор,оролцогч гагцхүү хуулийг энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.