Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2023/00102

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 139/ШШ2023/00102

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн******* дүгээр баг,******* гэх газар оршин суух,******* овогт******* //-гийн

Хариуцагч: Дундговь аймгийн суманд байрлах, Дундговь аймгийн*******

Хариуцагч: Дундговь аймгийн  сумын******* дугаар баг,******* тоотод оршин суух овогт /РД:/-гээс гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00030/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч, хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 2019 оны 8 сард гэртээ байж байтал нь ирээд хорооныхоо гэрчилгээг түр өгөөч хүнд үзүүлээд ирэе гээд гуйхаар нь өгөөд явуулчихсан юм. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл аваад манай хорооны гэрчилгээг барьцаанд тавьчихсан байна. Би тэгж зээлийн барьцаанд тавих гэж байгааг нь ч мэдээгүй бөгөөд сая 2022 оны 12 сард намайг хамтран зээлдэгчээр бүртгүүлээд хороог маань барьцаанд тавиад зээл авчихсан бана. Одоо би энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Иймд  овогтой намайг хамтран зээлдэгчээр оролцуулсан Дундговь аймгийн******* нарын 2020 оны 7 сарын 5-ны өдөр байгуулсан тоот бүхий 5555000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрөө бичиг үсэг сайн мэдэхгүй. юм авах гэсэн юм хорооны гэрчилгээгээ өгчих зургийг нь аваад явъя гэхээр нь өгсөн чинь аваад явчихсан байсан. Тэгээд руу ярьсан чинь миний гарын үсэг хэрэгтэй байна хүрээд ир гээд аймагт ирж нотариат дээр гарын үсэг зурж өгсөн. Өмнө нь надад энэ талаараа тайлбарлаж өгсөн бол ийм байдалд хүрэхгүй байсан. Хороогоо зарах гэсэн барьцаанд байгаа болохоор болохгүй гэдэг. Миний хороог чөлөөлж өг гэж хэлэхэд хариу өгдөггүй. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хороог чөлөөлж өгвөл ямар ч асуудалгүй. 5500000 төгрөгийн барьцаанд тавьсан зээлээ төлчихвөл миний хороо чөлөөлөгдөнө гэсэн ойлголттой байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 07 сарын 05-ны өдөр хоршоо хөгжүүлэх сангаас 5500000 төгрөгийн зээл авахаар болж гэрээ байгуулж зээл авсан. Манай сум нотариатгүй учраас аймагт явж нотариатаар батлуул гэж шаардсан. Гэрээг хэвлэж, бүх баримтыг бүрдүүлж өгөөд явуулсан. Нотариатаар батлуулаад зээлээ гаргаж авсан. Барьцаа хөрөнгөн дээр үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн. Гэрээг хүчин төгөлдөр байгууллагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгч намайг залилсан мэтээр ярьж байна. Нэхэмжлэгчтэй хамт явж гарын үсэг зурж авсан. Нэхэмжлэгчийг гомдолгүй хохиролгүй болгоно. Төсвийн цалингаас илүү гарахгүй байна. Ямар ч байсан төлж барагдуулна гэж олон удаа хэлсэн. Одоо арай өндөр цалинтай ажил хийж байгаа гэв.

Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-р хуудас/, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01/16 дугаартайд олгосон итгэмжлэл /хэргийн 16-р хуудас/, Дундговь аймгийн Өлзийт сумын Хоршоо хөгжүүлэх сан, нарын 2020 оны 7 сарын 5-ны өдөр байгуулсан 5.555.000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн тус зээлийн хувийн хэрэг /хэргийн 18-61-р хуудас/, хариуцагчийн хариу тайлбар /хэргийн*******7-р хуудас/ баримтуудыг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн*******, хариуцагч нараас гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна.

3. Нэхэмжлэгч нь зөвшөөрөлгүйгээр надад хэлэхгүйгээр манай хорооны гэрчилгээг барьцаалж хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан байх тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

4. Хариуцагч нь зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгчийг гомдол, хохиролгүй болгож өгнө гэж тайлбар гаргаж байна.

5. Хариуцагчийн төлөөлөгч нь Зээлийн гэрээг аймагт нотариатын байгууллагааар батлуулж гэрээг байгуулсан. Иймд гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж татгалзлаа гаргаж байна.

Нэхэмжлэгчгийн, Дундговь аймгийн*******, хариуцагч нараас гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн Дундговь аймгийн*******, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2020 оны******* дугаар сарын 22-ны өдрийн Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаж, хуулийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд шүүх нэхэмжлэлийн бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нэхэмжлэгчгийн, Дундговь аймгийн*******, нарын хооронд 2020 оны******* дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,*******0 дугаар зүйлийн*******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ