Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2023/01024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 28 101/ШШ2023/01024

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- М.Н-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Д.Э-д холбогдох,

18,530,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.Н,

Хариуцагч Д.Э, түүний өмгөөлөгч Г.М /ӨҮ-3291/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Н нь Д.Эт холбогдуулан 27,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн гаргасан ба энэ өдрийн шүүх хуралдаанд шаардлагын 8,970,000 төгрөгт ногдох хэсгээс татгалзаж, 18,530,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон /1-р хх-1-2, 2-р хх-45/.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.Этэй 2016 оны 04-р сарын 25-ны өдөр гэр бүл болж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр гэрлэлт цуцалсан. Бид Хаан банкны ********** дугаартай дансыг хамтран эзэмшдэг байсан. Энэ дансанд бидний худалдсан клугер маркийн хоёр автомашины үнэ 129.000.000 төгрөг байснаас Д.Э нь 2018-07-27-ны өдөр дур мэдэн өөрийн ********** тоот данс руу 129,000,000 төгрөгийг шилжүүлэн авснаар миний зөвшөөрөлгүй мөнгө авсан талаар асуухад уучлаарай, муухай юм боллоо гээд дундын дансанд буцаагаад 71.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

Харин өөртөө 57.000.000 төгрөгийг авч үлдсэн. Энэ мөнгөнөөс Д.Э нь зээлээ төлнө гэж байсан боловч манай ээжээс зээлсэн мөнгөө өгөөгүй байсан тул би Д.Этэй хамт байж байгаад ээжээс авсан 19.940.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрөө дундын дансандаа хийгээрэй гэхэд удахгүй бид Австрали улс руу виз мэдүүлэх учир миний дансанд байж байг гэж хэлсэн боловч 36.000.000 төгрөгийг дундын дансанд буцааж хийгээгүй алга болсон тул уг мөнгийг гэр бүл байх хугацаанд бий болсон дундын хөрөнгө гэж үзээд өөрт ногдох 18.530.000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа би Нтай 2016 оны 04 сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2020 оны 05 сарын 15-ны өдөр гэрлэлтээ цуцлуулсан. Б Н ХХК-иас авсан автомашиныг худалдан борлуулж орлого олж, уг орлогоос Н ХХК-д 36.000.000 төгрөгийг, 19.940.000 төгрөгийг н.О гэдэг хүнд зээлэв гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Автомашинуудын гаалийн төлбөрийг би өөрөө төлж байсан. Нын эгч О-д шилжүүлсэн Тоёота Клугер маркийн автомашиныг манай ах н.Э шилжүүлж өгсөн. Бид банкнаас зээл авч байгаагүй. Би банк бус санхүүгийн байгууллагаас 35.000.000 төгрөгийн зээл авахад байраа барьцаалсан бөгөөд байрны гэрчилгээнд нэхэмжлэгчийн нэр байдаг учир Н зээлийн гэрээнд гарын үсэг л зурсан. Би авсан 35.000.000 төгрөгийн болон 7.400.000, 2.500.000 төгрөгийн зээлээ төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дундын дансанд байсан 128.000.000 төгрөг нь байрны засвар зэрэг олон зүйлс зарцуулагдсан боловч 20.000.000 төгрөгийг М.Н нь өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан тул дундын дансанд байсан энэ мөнгөний 50 хувь болох 10,000,000 төгрөгийг би авах хүсэлтэй гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ намайг энэ мөнгөөр бусдаас авсан зээлүүдээ төлсөн байна гэж анхан шатны шүүх, Нийслэлийн шүүх, Дээд шүүхээс дүгнэж шийдвэрлэсэн учраас би 10,000,000 төгрөгийг хариуцагчид өгөх үндэслэлгүй гэж татгалзсан тайлбар гаргаж, маргасан.

 

6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-3-4/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /1-р хх-5/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-7/, Д.Э, М.Н нарын Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг ****** дугаартай дансны хуулга /1-р хх-9/, М.Н, Д.Э нарын Хаан банкинд эзэмшдэг ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-10-19/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00*** дугаартай шийдвэр /1-р хх-20-35/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай магадлал /1-р хх-36-40/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00*** дугаартай тогтоол /1-р хх-41-47/, п с ХХК-ийн 2022-06-21-ний өдрийн 01/43 дугаартай Хан-Уул дүүргийн шүүхэд хаягласан албан бичиг /1-р хх-110/, А ББСБ ХХК-тай Д.Э, М.Н нарын 2018-04-9-ний өдөр байгуулсан барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /1-р хх-171-174, 175-176/, М.Нын Хас банкны ************* дугаартай дансны хуулга /2-р хх-40/, мөн банкны *********** дугаартай дансны хуулга /2-р хх-41/, Хас банкны хадгаламж хамтран эзэмшигчийн тодорхойлолт /2-р хх-42/, Хас банкны 2017-01-20-ны өдөр байгуулсан хуримтлах хугацаатай хадгаламжийн гэрээ /2-р хх-43/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан.

 

Хариуцагчаас хариу тайлбар /1-р хх-59/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-2-17-ны өдрийн гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт10 /1-р хх-61/, Б.Оы иргэний үнэмлэх хуулбар /1-р хх-62/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Б.Оаас авсан гэрчийн мэдүүлэг /1-р хх-63-64/, 2018-05-04-ний өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1-р хх-66/, 2018-05-19-ний өдрийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /1-р хх-67/, Хаан банкны 2019-02-02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаягласан 29/1440 дугаартай албан бичиг /1-р хх-79, 91/, М.Нын Хаан банкны **********дугаартай дансны хуулга /1-р хх-80-90/, М.Нын Хаан банкны 5031667007 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-92-94/, өмгөөлөгч Г.Мтай байгуулсан хууль зүйн үйлчилгээний гэрээ /1-р хх-127/, сөрөг нэхэмжлэл /1-р хх-137/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1-р хх-138/, М.Н, Д.Э нарын Хаан банк ХХК-нд эзэмшдэг ********** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-140-147/, Англи хэлнээс орчуулсан СХХК-ийн *********** дугаартай худалдааны нэхэмжлэл гэж орчуулагдсан баримт /2-р хх-18-19/, *********** дугаартай Smart impex англи хэл дээрх баримт /2-р хх-20/, англи хэлнээс орчуулагдсан баглаа боодлын жагсаалт /2-р хх-21-22/, Smart impex packing list нэртэй англи хэл дээрх баримт /2-р хх-23/, 2018-4-13-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг ****** дугаартай /2-р хх-24/ 2018-04-13-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг ***** дугаартай /2-р хх-25/, **** УБТ дугаартай автомашины өмчлөгчдийн мэдээлэл /2-р хх-26/, 2018-4-11-ний өдрийн 2,175,711.76 төгрөгийн мөнгөн шилжүүлэг баримт /2-р хх-27/, 2018-4-11-ний өдрийн мэдүүлгийн үнэ татвар төлсөн баримт /2-р хх-27/, 2018-4-11-ний өдрийн 3,050,000 төгрөгийн, 1,200,000 төгрөгийн мөнгөн шилжүүлэг, баримт /2-р хх-28/, Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-29/, Н ХХК-ийн 2018-04-10-ны өдрийн Улаанбаатар хотын гаалийн газарт хаягласан 21/18 дугаартай албан бичиг /2-р хх-30/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хаан банк ХХК-иас Д.Эийн ********** дугаартай дансны хуулга /1-р хх-97-98/ баримтыг,

шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/27758 дугаар захирамжаар Хаан банк ХХК-иас ***** дугаартай данс эзэмшигчийн талаарх 29/10127 дугаартай албан бичиг /1-р хх-244/, тус шүүхийн тамгын газраас Б.Оы нэхэмжлэлтэй, Д.Эөд холбогдуулан гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлэн гаргасан шаардлага /1-р хх-246-248/, нэхэмжлэгч Б.Оы Д.Э өд холбогдуулан гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2020/***** дугаартай захирамж /1-р хх-249/, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас нэхэмжлэгч М.Нын Д.Эад холбогдуулан гаргасан нэхэмжлэл /2-р хх-3-5/, тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2021/***** дугаартай захирамж /2-р хх-6/, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас нэхэмжлэгч Д.Эийн М.Н холбогдуулан гаргасан нэхэмжлэл /2-р хх-8/, тус нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 181/ШЗ2018/***** дугаартай захирамж /2-р хх-9/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.

 

Хэргийн 1-р хавтасны 6, 8, 60, 65, 68-77, 78, 95, 109, 111, 112-114, 139, 186-224, 2-р хавтасны 31, 34-р талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т зааснаар бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Бидний хамтран эзэмшдэг Хаан банкны ********** тоот дансанд худалдсан хоёр клугер маркийн автомашины үнэ 129.000.000 төгрөг байснаас Д.Э өөртөө 57.000.000 төгрөгийг авч, үүнээс 19,940,00 төгрөгийг ээжээс авсан тул бид хамт байж байгаад манай ээж рүү шилжүүлж, үлдсэн 36.000.000 төгрөгийг дундын дансанд буцааж хийгээгүй. Би 36.000.000 төгрөгийг яасан бэ гэж маргаан үүсгээд байсан болохоос биш тэр мөнгийг доллар болгоод өөр дансаар тойруулаад өөртөө авсан эсэхийг мэдэхгүй.

Н ХХК бидэнд хамааралгүй. 19.940.000 төгрөгийг зээлсэн гэж яриад байгаа. Угаасаа тэр хүмүүсээс мөнгө авсан байсан. Би 4 ширхэг банкны дансны хуулга гаргаж өгсөн байгаа. Тухайн хуулгаас үзэхэд би ээжийнхээ дансанд байсан мөнгөөр хадгаламж барьцаалсан зээл авч 20.079.000 төгрөгтэй болоод өөрөө хувьдаа хугацаатай хадгаламж нээж байсан. Ингэж хугацаатай хадгаламж нээгээд 20.079.000 төгрөгийг авсан. Би ********** тоот дансыг 2017 оны 01 сарын 20-ны өдөр гэхэд дангаараа эзэмшиж байсан. Д.Э нь 2017 оны 04 сард Монгол улсад ирээд 05 сарын 03-ны өдөр миний 20.079.000 төгрөгтэй байсан хадгаламжийн дансны хамтран эзэмшигчээр орж ирсэн. Тэр мөнгийг Д.Э өөрийн мөнгө гэж ярьдаг. Энэ бол манай ээжийн мөнгө. 19.940.000 төгрөгөөс өмнө нь би мөнгө зээлж байсан. Тэр мөнгийг ашиглаад бид 2 визээ сунгуулаад гадаад улс руу явсан. Н компанийг бид Австрали дахь визээ сунгуулахад ашигласан.

Д.Э гэдэг хүнээр 04 сард орж ирсэн Lexus RX маркийн автомашиныг 43.000.000 төгрөгөөр заруулж 40.000.000 төгрөгийг өөрт нь үлдээж, 3.000.000 төгрөгийг түүнд цалин гэж олгосныг Хан-Уул дүүргийн шүүх дээр нотолсон.

Н ХХК бидэнтэй ямар ч хамааралгүй. Н ХХК-ийн машиныг бид авч зарах шаардлага байхгүй. Хэрэв авч зарсан байлаа гэхэд яагаад Н ХХК дансандаа мөнгөө авахгүй байгаа юм. Н ХХК нь хариуцагчаас мөнгөө нэхэмжлээд шүүхэд хандсан гэж тайлбарлаад байсан ч тийм зүйл байхгүй. Яагаад гэвэл тэр машинууд Н ХХК-ийн машинууд биш. Тухайн газрын нэр дээр орж ирсэн гээд тэр байгууллагын машин гэсэн үг биш гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд

Гэрлэлт цуцлуулах маргааныг шийдвэрлэсэн 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн хэлж байгаа ээжийнх нь мөнгөний асуудлыг дүгнэсэн байгаа.

М.Н нь ямар нэгэн байдлаар намайг байнга шүүхэд өгөөд яваад байгаа, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй гэж үзэж байна. Нийт 6 машины асуудал байгаад нэг машиныг нэхэмжлэгчийн эгч н.Од шилжүүлж өгсөн. Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй.

Харин 3 машиныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны **** дугаар шийдвэрээр дүгнээд шийдсэн. Мөн дахиад Хан-Уул дүүргийн шүүхэд энэ машинуудын мөнгөн дүнг М.Н нь шаардсан боловч тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, маргааш давж заалдах шатны шүүх хуралдаан нь болно.

Гэрлэгчид гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байдаг. Гэхдээ гэрлэгчид ажил хөдөлмөр хийж олсон орлогыг дундын хөрөнгө гэж үзэх талаар хуульчилсан. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа мөнгөний эх үүсвэр болсон 2 автомашин нь Н ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй. М.Н нь эдгээр машиныг миний машин гэж тайлбарлаад байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан ямар нэгэн баримтаар тогтоогдохгүй байна.

Эдгээр автомашиныг нэхэмжлэгч худалдаж авсан бол худалдаж авсан талаарх баримтыг өөрөө гаргаад өгөх бүрэн боломжтой. Ядаж мөнгө төлсөн бол мөнгө шилжүүлсэн баримтыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Ингэж байж зарсан хоёр машиныг мөнгөнөөс ногдох хэсгийг нэхэмжилсэн бол хуульд нийцэх байсан.

Мөн н.О, н.Оаас зээлсэн мөнгөөр машинуудыг авсан гэж тайлбарласан боловч тэр хүмүүсээс мөнгө зээлсэн талаар баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нь н.Оы шилжүүлсэн гээд байгаа мөнгөөр авсан Клугер машины татвар гаалийг төлсөн 1.000.000 болон 3.000.000 төгрөгийн асуудал байгаа гэдгийг тайлбарласан. О нь эдгээр хүмүүсийн гэрлэлтийг цуцлах маргааны үед шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өр авлага байхгүй гэж мэдүүлсэн байдаг.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 02-ны өдрийн **** дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаад байгаа дундын дансанд орж ирсэн мөнгийг хэрхэн зарцуулсан бөгөөд хэн хэдэн төгрөгийг өглөг, авлагатай гэдгийг дүгнэж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэг, 40 дүгээр зүйлд нэгэнт тогтоогдсон үйл баримтын шүүх дахин үнэлэхгүй байх хуулийн зохицуулалттай учир нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Хамгийн гол нь нэхэмжлэгч нэхээд байгаа мөнгийг өөрийн мөнгө гэдгийг нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ М.Н нь 2018 оны 10 сарын 12-ны өдөр дундын ********** тоот данснаас 20.000.000 төгрөгийг өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан тул тэр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөөс өөрт ногдох 50 хувийг гаргуулна гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг гэрлэлт цуцлуулах маргаанд хариуцагч Д.Э нь төлөх болоогүй байсан зээлийг төлсөн гээд энэ мөнгийг Наас эргүүлж авна гэж шаардсаныг анхан шатны шүүхээс бусдад төлөх зээлээ төлсөн гэдгийг тогтоосон. Нийслэлийн шүүхээс зээлээ төлсөн бөгөөд өгөх ёсгүй гэдгийг давхар нотолсон. Дээд шүүхээс хамтран зээл авсан бөгөөд зээлийн үүргээ биелүүлсэн байна гэж дүгнэсэн. Наас нэхэмжилж байгаа энэ мөнгөөр намайг бусдаас авсан зээлүүдээ төлсөн гэдгийг 3 шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэн учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр няцаасан.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/0**** дугаар шийдвэрээр Д.Э, М.Н нарын гэрлэлтийг цуцалж, эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн***************** тоотод байрлах, 79,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Д.Эийн өмчлөлд үлдээж, Д.Эөөс 45,665,721.5 төгрөгийг гаргуулж М.Н олгож, Д.Эийн нэхэмжлэлээс үлдэх М.Наас хамтран өмчлөх дундын хөрөнгийн ногдох хэсэг болон гарсан зардалд 15,575,278.5 төгрөг гаргуулах хэсэг болон Д.Эөөс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 2010 оны Lexus RX450h, 2013 оны Lexus is 300h, 2015 оны Toyota kluger маркийн автомашинуудын ногдох хувийг гаргуулах М.Нын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /1-р хх-20-35/.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 893 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна /1-р хх-36-40/.

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00**** дугаар тогтоолоор дээрх шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /1-р хх-41-47/.

 

СХХК АВН: *********** худалдааны нэхэмжлэл гэж англи хэлнээс орчуулагдсан баримтад 2018 оны 02 сарын 15-н өдөр, худалдан авагч талын хаяг Н ХХК хариуцагч: Сүхбаатар очих гэж, нэхэмжлэлийн дугаар 18021501, агуулахын дугаар CCLU7178526, дугаар 710, үзүүлэлт гээд клугер, GSU50R GX2WD, 5TDZK3FH50S***** хавтангүй гэж, дугаар 41, үзүүлэлт тоёота клугер, чиргүүл, автомат түлштэй, 5TDZK3FH70S****** хавтангүй, лот 710 ба 41-н нийт 3,400 ам.дол гэж бичигдсэн байна /2-р хх-18-19/.

 

Баглаа боодлын жагсаалт гэж англи хэлнээс орчуулагдсан баримтад худалдан авагч талын хаяг Н ХХК хариуцагч: Сүхбаатар очих гэж, худалдаалагч талын хаяг СХХК АВН:86160***** гэж, дугаар 710, бараа бүтээгдэхүүний үзүүлэлт тоёота клугер, GSU50R GX2WD, 5TDZK3FH50S18**** хавтангүй гэж, дугаар 41, бараа бүтээгдэхүүний үзүүлэлт тоёота клугер, чиргүүл, автомат түлштэй, 5TDZK3FH70S12**** хавтангүй, нийт тоо хэмжээ 2 хэсэг, цэвэр жин 3817 кг, нийт жин 4100 кг гэж бичигдсэн байна /2-р хх-21-22/.

 

НХХК-ийн Улаанбаатар хотын гаалийн газарт гэж хаягласан 2018 оны 4-р сарын 10-ны өдрийн 21/18 дугаартай албан бичигт хүсэлт гаргах нь гээд манай компанийн нар дээр Австрали улсаас ирсэн CCLU717852-6 тоот 40тн чингэлэгт 2 ширхэг автомашин ирсэн бөгөөд уг автомашины гаалийн бүрдүүлэлтийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо, 15-р хороолол 87-37 тоотод оршин суух Дын Э /***********/-ын нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж өгнө үү гэжээ /2-р хх-30/.

 

2018 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны **** дугаартай мэдүүлэгт илгээгч нь Smart impex гээд хүлээн авагч Д.Э, мэдүүлэгч байгуллага нь Тайдертранс ХХК, барааны нэр төрөлд автомашин суудлын Toyota kluger V 201304, JTEES42A1022****, хар, автомат, урдаа хөтлөгчтэй, бензин, Toyota урд бампер, радиатор, гэрэл, копут, крыло эвдрэлтэй гэж бүртгэгдсэн байна /1-р хх-66/.

 

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн 1805/4856 дугаартай 2018 оны 05-р сарын 19-ний өдрийн маягтад техникийн тодорхойлолт гээд ****УБК улсын дугаар, арлын дугаар JTEES42A102*****, шилжүүлсэн иргэн Д.Э, шилжүүлэн авсан иргэн Б.О гэж бичигдсэн байна /1-р хх-67/.

 

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ****** дугаартай мэдүүлэгт илгээгч Smart impex Pty Ltd гээд хүлээн авагч Д.Э, мэдүүлэгч байгуллага нь Тайдертранс ХХК, барааны нэр төрөлд автомашин суудлын Toyota kluger V 201602, 5TDZK3FH70S1*****, хар, автомат, урдаа хөтлөгчтэй, бензин, Toyota урд крыло болон бампер эвдрэлтэй, шил хагархай, урд 2 гэрэл байхгүй гэж бүртгэгдсэн байна /2-р хх-24/.

 

Арлын 5TDZK3FH70S12***** дугаартай Toyota kluger v маркийн ****УБТ улсын дугаартай автомашины өмчлөгчөөр Д.Э нь 2018-05-15-ны өдөр бүртгэгдсэн байх бөгөөд бүртгэл нь 2018-07-23-ны өдөр дууссан байна /2-р хх-26/.

 

2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ****** дугаартай мэдүүлэгт илгээгч Smart impex Pty Ltd гээд хүлээн авагч Д.Э, мэдүүлэгч байгууллага нь Тайдертранс ХХК, барааны нэр төрөлд автомашин суудлын Toyota kluger V 201612, 5TDZK3FH50*******, хар, автомат, урдаа хөтлөгчтэй, бензин, Toyota 2 хаалга, хаалганы багана, хойд крыло, гишгүүр эвдрэлтэй гэж бүртгэгдсэн байна /2-р хх-25/.

 

Гаалийн ерөнхий газарт 2018-4-11-ний өдөр 2,175,711.76 төгрөг, 3,050,000 төгрөгийг ********** тоот данснаас шилжүүлсэн мөнгөн шилжүүлэгийн баримтад Э гэж гарын үсэг зурсан байна /2-р хх-27, 28/.

 

М.Н, Д.Э нарын Хаан банк ХХК-нд эзэмшдэг ********** тоот дансанд 2018-07-24-ний өдөр 65,000,000 төгрөгийн орлого нь Эрдэнийн эрэлчидийн холбоо НҮТББ гэх утгаар, 2018-07-25-ны өдөр 33,000,000 төгрөгийн орлого нь клүбэрийн үнэ гэх утгаар, мөн өдөр 27,000,000 төгрөгийн орлого нь клуберийн үнэ гэх утгаар, мөн өдрийн 2,410,000 төгрөг нь АТМ521 гэх утгаар, 2018-07-28-ны өдөр 3,000,000 төгрөгийн орлого нь клугэр мөнгө гэх гүйлгээний утгаар тус тус орсон байна /1-хх-14, 15/.

 

Мөн зохигчийн хамтран эзэмшдэг ********** тоот данснаас 2018 оны 08-р сарын 10-ны өдөр 16,590,000 төгрөгөөр зарлагын гүйлгээ хийгдэж, тэдгээрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-нд эзэмшдэг ****** тоот дансанд 16,590,000 төгрөгийн орлого мөн өдөр орж, 16,565,000 төгрөгийн зарлагын гүйлгээ 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөө хийгдэж, гүйлгээний утга хэсэгт СФ.шилжүүлэв бэлэн бусаар Toyota kluger Enkhtugs NUSO PTY. LTD Mongolia гэж бичигдсэн /1-р хх-9/,

2018-10-12-ны өдөр 20,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, гүйлгээний утга m гэж бичигдсэн /1-р хх-19/,

2018-07-29-ний өдөр 128,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, гүйлгээний утга Э *********** гэж,

2018-07-31-ний өдөр 71,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, гүйлгээний утгад шилжүүлэг гэж /1-р хх-15/ тус тус бичигдсэн байна.

 

Д.Э нь Хаан банкинд ********** тоот данс эзэмшдэг болохыг Хаан банк ХХК тодорхойлсон /1-р хх-97/,

түүний дээрх дансанд 2018-07-29-ний өдөр 127,800,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж, мөн өдрөө 19,940,000 төгрөгийн зарлагын гүйлгээ,

2018-07-30-ны өдөр 220,000 төгрөгөөр зарлагын гүйлгээ,

2018-07-31-ний өдөр 36,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, харьцсан данс *****, гүйлгээний утга 20000*1800 австраль доллар шилжүүлэв гэж бичигдсэн,

2018-07-31-нд 71,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдэж, харьцсан данс **********, гүйлгээний утгад шилжүүлэг гэж бичигдсэн байна /1-р хх-98/.

 

Хаан банк ХХК нь ***** тоот данс ********** регистрийн дугаартай Ц Цийн нэр дээр бүртгэлтэй, ***** тоот дансанд 2018-7-31-ний өдрийн 16 цаг 42 минутад ********** тоот данснаас 20000*18** австраль доллар шилжүүлэв гүйлгээний утгатайгаар 36,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, ********** тоот дансыг *********** регистрийн дугаартай Д Э эзэмшдэг болохыг тодорхойлсон байна /1-р хх-244/.

 

Тус шүүхэд Б.О нь Д.Эөд холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 34,228,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020-10-01-ний өдөр гаргасан байх бөгөөд 2021-02-05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хариуцагч-1 Б.О, хариуцагч-2 М.Н гэж тодорхойлсон байна /1-р хх-246-248/.

 

М.Н нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021-10-07-ны өдөр Д.Эад холбогдуулан Toyota kluger, lexus RX450h, Lexus IS300 автомашинуудын нийлбэр үнийн дүн болох 161,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна /2-р хх-3-5/.

 

Д.Э нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018-11-27-ны өдөр М.Н холбогдуулан гэрлэлтийн баталгааг цуцлуулах, гэр бүлийн дундын хөрөнгийг тогтоолгож, гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна /2-р хх-8/.

 

7. Дээрх үйл баримтаас үзэхэд

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/0**** дугаар шийдвэрээр Д.Э, М.Н нарын гэрлэлтийг цуцалж, эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн***************** тоотод байрлах, 79,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Д.Эийн өмчлөлд үлдээж, Д.Эөөс 45,665,721.5 төгрөгийг гаргуулж М.Н олгож,

Д.Эийн нэхэмжлэлээс үлдэх М.Наас хамтран өмчлөх дундын хөрөнгө 13 инчийн зөөврийн компьюитер, таблет компьютер, 2018-10-12-ны өдрийн байдлаар М.Нтай хамтран эзэмшдэг Хаан банкин дахь ********** тоот дансанд байсан 20,912,000 төгрөгөөс ногдох хэсэг болон гарсан зардалд 15,575,278.5 төгрөг гаргуулах хэсгийг,

Д.Эөөс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 2010 оны Lexus RX450h, 2013 оны Lexus is 300h, 2015 оны Toyota kluger маркийн автомашинуудын ногдох хувийг гаргуулах М.Нын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Шүүх зохигчдын гэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхдээ

- эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн***************** тоотод байрлах, 79,84 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Д.Эийн өмчлөлд үлдээж,

- Д.Эөөс 45,665,721.5 төгрөгийг гаргуулж М.Н олгож,

- Д.Эийн нэхэмжлэлээс үлдэх М.Наас хамтран өмчлөх дундын хөрөнгийн ногдох хэсэг болон гарсан зардалд 15,575,278.5 төгрөг гаргуулах хэсэг болон Д.Эөөс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 2010 оны Lexus RX450h, 2013 оны Lexus is 300h, 2015 оны Toyota kluger маркийн автомашинуудын ногдох хувийг гаргуулах М.Нын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

8. Харин М.Н нь Lexus RX450h, Lexus is 300h, Toyota kluger маркийн автомашинуудын нийлбэр дүнд 161,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Д.Эад холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021-10-07-ны өдөр гаргасан байна /2-р хх-3/.

 

9. Зохигч болох М.Н, Д.Э нарын Хаан банк ХХК-нд хамтран эзэмшдэг ********** тоот дансанд Эрдэнийн эрэлчидийн холбоо НҮТББ-с шилжүүлсэн 65,000,000 төгрөг, клүбэрийн үнэ гэж шилжүүлсэн 33,000,000 төгрөг, 27,000,000 төгрөг, 2,410,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ 2018-07-24, 25, 28-ны өдрүүдэд тус тус хийгдсэн болох нь тухайн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

10. Нэхэмжлэгчээс нийт 6 автомашины асуудал байгаа гээд 1 автомашин нь Д.Эаас Б.Од шилжүүлсэн, үүнийг Б.О өөрөө захисан гэж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гэрлэлт цуцлуулах маргаанд шийдэгдсэн болон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Эад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дурдагдсан 3 автомшин байгаа, харин 2018-07-24-нд худалдсан хоёр клүгэр маркийн машин нь бидний дундын хөрөнгө гэж тайлбарласан.

 

11. Хариуцагч талаас Б.О нь Д.Эаас автомашиныг шилжүүлж авсан, 3 автомашины асуудлыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэхдээ шийдсэн, уг 3 автомашины асуудлаар М.Н нь дахиад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин хоёр автомашиныг М.Н нь дундын өмч гээд байгаа боловч эдгээр хоёр машин Н ХХК-ийн нэр дээр орж ирсэн, хамтран эзэмшдэг дундын дансны зарцуулалтыг гэрлэлт цуцлах маргааныг шийдвэрлэхдээ шүүх шийдсэн гэж тайлбарласан.

 

12. Нэхэмжлэгч М.Н нь хамтран эзэмшдэг дээрх дансанд байсан мөнгөн хөрөнгөөс Д.Э нь 36,000,000 төгрөгийг авсан учраас өөрт ногдох 18,530,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул уг шаардлага бүхий маргааныг шүүх шийдвэрлээгүй байна гэж үзэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсэгт шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа ...хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, ...асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ гэж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж тус тус зохицуулсан.

 

Тайлбарлавал, гэрлэгчид шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулахдаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах эсэх талаар маргаагүй боловч гэрлэлтийг цуцалсны дараа гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

14: М.Н, Д.Э нар гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн, хоорондын таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарсан болох нь зохигчдын тайлбар, дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

 

15. Түүнчлэн шүүх гэрлэлт цуцлуулах тухай маргааныг шийдвэрлэхдээ зохигчийн хамтран эзэмшдэг дундын данснаас хариуцагч Д.Эийн дансандаа шилжүүлэн авсан гэх 36,000,000 төгрөгийн маргааныг шийдвэрлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэхгүй.

 

16. Хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ******* дугаар мэдүүлэгт бичигдсэн суудлын Toyota kluger V 201304, арлын JTEES42A102****** дугаартай автомашин нь Д.Эын нэр дээр ирсэн байх бөгөөд уг автомашиныг 2018 оны 05-р сарын 19-ний өдөр Д.Эаас Б.Од шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтаар тогтоогдож байна /1-р хх-67/.

 

17. Харин 2018-04-13-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ****** дугаар мэдүүлэгт бичигдсэн суудлын Toyota kluger V, 201602, арлын 5TDZK3FH70S******** дугаартай, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ***** дугаар мэдүүлэгт бичигдсэн суудлын Toyota kluger V 201612, арлын 5TDZK3FH50S******** дугаартай автомашинууд Д.Эийн нэрээр орж ирсэн, эдгээр автомашины Toyota kluger V, 201602, арлын 5TDZK3FH70S******* дугаартай машины өмчлөгчөөр Д.Э 2018-05-15-ны өдөр бүртгэгдэж, уг бүртгэл нь 2018-07-23-ны өдөр дууссан байна /2-р хх-26/.

 

Мөн клугерийн үнэ гүйлгээний утгатай мөнгөн орлого зохигчийн хамтран эзэмшдэг дундын ********** тоот дансанд 2018 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Эрдэнийн эрэлчидийн холбоо НҮТББ, клүбэрийн үнэ гэх утгаар орсон болох нь тухайн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

18. Д.Э нь нэхэмжлэгчтэй хамтран эзэмшдэг дундын ********** тоот данснаас Гаалийн ерөнхий газарт 2018-4-11-ний өдөр 2,175,711.76 төгрөг, 3,050,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна /2-р хх-27-28/.

Өөрөөр хэлбэл, зохигчид гэрлэлтээ цуцлуулаагүй, хамтран амьдарч байх хугацаандаа клугер маркийн автомашины орлого тэдгээрийн хамтран эзэмшдэг дундын дансанд буюу 2018 оны 07-р сарын 24, 25-ны өдрүүдэд орсон болох нь банкны дансны хуулга болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

19. Харин хариуцагч Д.Э нь дээрх худалдсан хоёр автомашиныг НХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, тэр компаний автомашин, М.Н нь эдгээр машиныг худалдаж авсан талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, уг 2 автомашин бидэнд хамааралгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

 

Гэвч хэрэгт авагдсан баримтаар НХХК нь Австрали улсаас ирсэн CCLU71******** тоот 40тн чингэлэгт 2 ширхэг автомашины гаалийн бүрдүүлэлтийг Дын Э-н нэр дээр хийлгэх албан бичгийн Улаанбаатар хотын гаалийн газарт хаягласан, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ******, ***** дугаар мэдүүлэгт бичигдсэн CCLU71****** дугаартай чингэлэг бүхий гаалийн мэдүүлэгт хүлээн авагчаар Д.Э бүртгэгдсэн, гаалийн татвар хураамжийг Д.Э төлсөн байх бөгөөд зохигчийн хамтран эзэмшдэг ********** тоот дансанд 2018-07-24, 25-ны өдрүүдэд худалдсан клүбэр машины орлого орж ирснээр 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тухайн дансны үлдэгдэл 129,235,846.01 төгрөг болсон нь дансны хуулга баримтаар тогтоогдож байна.

 

20. Д.Эийн ********** тоот дансны хуулгаас үзэхэд 36,000,000 төгрөгийг ***** тоот данс руу 20000*1800 австраль доллар шилжүүлэв гэх утгаар 2018-07-31-ний өдөр шилжүүлсэн байх бөгөөд Хаан банк ХХК-ийн 2022-12-27-ны өдрийн 29/10127 тоот албан бичигт дурдснаар ***** тоот дансны эзэмшигчээр ********** регистрийн дугаартай Ц Ц бүртгэлтэй байна.

 

21. Харин НХХК нь 2018 оны 4-р сарын 10-ны өдөр Австрали улсаас ирсэн CCLU7******* тоот 40тн чингэлэгт 2 ширхэг автомашины гаалийн бүрдүүлэлтийг Д.Э-н нэр дээр хийлгэх хүсэлт гаргасан боловч зохигчийн хамтран эзэмшдэг дундын дансанд 2018 оны 7-р сарын 24, 25, 28-ны өдрүүдэд клугерийн үнэ гүйлгээний утгаар мөнгөн хөрөнгийн орлого орсон байх тул эдгээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн хоёр автомашин НХХК-н автомашин гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

22. Мөн Д.Э нь НХХК-нд 36,000,000 төгрөгийг хоёр автомашины төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан Хаан банк ХХК нь Д.Эийн эзэмшдэг ********** тоот данснаас 2018-7-31-ний өдрийн 16 цаг 42 минутад 20000*1800 австраль доллар шилжүүлэв гүйлгээний утгатайгаар 36,000,000 төгрөгийг Ц-н Цийн эзэмшдэг ***** тоот данс руу орлогын гүйлгээ хийсэн болохыг тодорхойлсон.

 

Иймд хариуцагчийн НХХК-д төлбөр төлөх үүрэг үүссэн гэх татгалзсан тайлбараа баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

23. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, 126.2.4-т гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарахаар заасны дагуу зохигчийн хамтран эзэмшдэг дундын ********** тоот данснаас хариуцагч Д.Эийн шилжүүлэн авсан 36,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгчийн гэр бүлээр амьдарч байх хугацаанд дундын дансанд байсан мөнгөн хөрөнгөөс хариуцагчийн өөртөө авсан 36,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 18,530,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

24. Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Хариуцагч Д.Э нь нэхэмжлэгч М.Н холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ дундын дансанд байсан 128.000.000 төгрөг нь байрны засвар зэрэг олон зүйлс зарцуулагдсан боловч 20.000.000 төгрөгийг М.Н нь өөрийн хувийн дансанд шилжүүлэн авсан тул дундын дансанд байсан энэ мөнгөний 50 хувь болох 10,000,000 төгрөгийг би авна гэж тодорхойлсон.

 

25. Зохигчийн хамтран эзэмшдэг дундын ********** тоот данснаас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийн зарлага гарч, 5031667007 тоот данс руу m гэж бичигдсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн, Хаан банк ХХК-ийн ******** дугаартай албан бичигт ********** тоот дансыг Мын Н эзэмшдэг болохыг тодорхойлсон /1-р хх-79/.

 

26. М.Н, Д.Э нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0**** дугаар шийдвэрээр Д.Эийн дундын ********** тоот дансанд байсан 20,912,000 төгрөгөөс ногдох хэсэг гаргуулахаар шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

27. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

 

Иймд хариуцагч Д.Эийн хамтран эзэмшдэг Хаан банкны ********** тоот дансанд байсан мөнгөн хөрөнгөөс өөрт ногдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0**** дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хариуцагч Д.Э нь маргаж байгаа хоёр автомашиныг М.Н өөрийн хөрөнгөөр худалдан авсан талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй гэж татгалзсан тайлбар гаргасан боловч уг клугер үнэ гэх утгаар дундын дансанд орсон мөнгөн хөрөнгийн орлогоос М.Нын өөрийн дансанд шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл тайлбараар зохигчийн хамтран эзэмшдэг дундын дансанд клугерийн үнэ гүйлгээний утгаар орж ирсэн мөнгөн хөрөнгийг дундын хөрөнгө гэж үзэн хариуцагч мөн сөрөг шаардлага гаргасан байна.

 

Иймд дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хамтран эзэмшдэг дундын данснаас хариуцагчийн авсан мөнгөн хөрөнгөнөөс өөрт ногдох хэсэгт 18,530,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн хамтран эзэмшдэг дундын данснаас нэхэмжлэгчийн авсан мөнгөн хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,400 төгрөгийг, хариуцагчийн урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар хариуцагч Д.Эөөс 18,530,000 /арван найман сая таван зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Н олгож, нэхэмжлэгч М.Наас 10,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Д.Эийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч М.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,400 төгрөгийг, хариуцагч Д.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эөөс 250,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Н олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.Я