Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/47

 

05 оны 04 дүгээр

9-ний өдөр                            05/ШЦТ/47                                       сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                          Нарийн бичгийн дарга                        *******

                        Улсын яллагч                                      *******

                        Хохирогч                                             *******

                        Хохирогчийн өмгөөлөгч                     *******

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                     *******

                        Гэрч                                                     *******, *******

                        Шинжээч                                              ******* /онлайн/

                          Шүүгдэгч                               ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 43001470180 тай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 00 оны 08 -ны өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, хоёр дүүгийн хамтаар , тоотод оршин суух хаягтай, урьд сум дахь Сум дундын шүүхийн 03 оны 08 08-ны өдрийн 03/ШЦТ/8 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, , /рд:МЗ0814/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 04 оны 08 09-ний өдрийн 03-04 цагийн орчимд 3 ийн нутаг дэвсгэрт байх “МН” баарны гадаа *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  мэдүүлэхдээ: ”...04 оны 8 09-ний өдөр би МН баар луу нэг найзтайгаа орсон. Ороход дотор нь ганц, нэг таньдаг хүүхдүүд байсан. Найзуудтайгаа гараад байж байсан. Яг хаах дөхүүлээд гараад байж байхад хохирогчийн мэдүүлгээр гүйж ирээд цохисон гээд байгаа. Түүн дээр ерөөсөө тийм юм болоогүй. Өөр бусад мэдүүлгүүд нь тохирч байгаа...” гэжээ.

           Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”...04 оны 8 08-ны өдөр Зүүнхараад би санхүүгийн ажлаар ирсэн. Би хувьдаа санхүүгийн зөвлөгөө өгдөг компанитай. Тэрнийхээ ажлаар санхүүгийн зөвлөгөө өгөөд явдаг хүн байгаа юм. Тэрнийхээ ажлаар н.Дуламсүрэн захиралтай Буян апартмент төслийн ажлаар төслийн танилцуулгын талаар төслийн сайжруулалттай холбоотойгоор ажлаар ирсэн байсан. Би нөгөөдөр нь ажилтай байсан тул тухайн ажил бүтсэн гээд мэдээж ажил бүтсэн тул манай суманд ийм, ийм юм байдаг юм гээд газар оронтойгоо танилцуулсан маягтай гээд нэг архи задалсан. Би маргаан нь явна гээд Баттулгыг хүлээлгэсэн байсан болохоор гурав татсанаа тод санаж байна. Шөнө нь Баттулга намайг гадаа нь хүлээж байсан. Бааранд ороод гараад явж байхдаа би залуучууд гоё байна шүү гээд ярьсан нь үнэн. Гэхдээ би н.Сувдаа гэдэг эмэгтэй хүнтэй хоорондоо харилцан яриа үүсгээд байж байсан чинь тэр яриа магадгүй эд нарын чихэнд хүрсэн юм шиг байгаа юм, миний өөдөөс ирсэн, чамд ямар хамаатай юм, чи муу юу гээд байгаа юм гэсэн. Би залуучууд гоё байна шүү гэсэн, элдвээр чамайг хэлээгүй шүү гэхэд өөрөө гар далайсан. Гэхдээ цохиогүй. Би мэдээж танихгүй газар ганцаараа явж байгаа хүн өөрийнхөө биеийг хамгаалахаас аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Өмнө нь цохисон. Дараа нь бид хоёр эвлэрсэн. Эвлэрэхэд баарны наад талд байсан П хэлбэрийн юмны хажууд бид хоёр эвлэрээд, салаад, тэврээд, уучлалт гуйсан. Тэгээд наашаа салаад явахад араас нөгөө залуучууд ирсэн. Намайг эргээд баарны үүдэнд байхад баар хаалгаа хаах гэж байна гэсэн байдалтай байсан. Эргээд харахад намайг жижиг цагана майктай бор бахь биетэй залуу намайг ирээд тэвэрсэн байсан. Тэрнээс хойш би юм ерөөсөө санахгүй байгаа. Нэг мэдсэн би тэндээ сэрсэн. Баттулга намайг босгоод сэрээсэн байсан. Би *******г тухайн үед гайхаж байсан, цагдаа нарын үгэнд ороогүй, ална, би мэдэж байна гээд цагдаа нараа элдээд гүйгээд байдаг юм байна лээ. Би гэр бүлтэй хүний хувьд ийм асуудлаа даачихдаг. Би эмнэлгийн сувилагчид баярлаж байсан. Намайг хамт цагдаа нар аваад явъя гэхэд би энэ хүнийг өгч явуулахгүй гэж хэлж байсан. Тухайн үед би шууд гэмтлийн эмнэлэг рүү яаралтай явъя гээд Баттулгаар хүргүүлээд явсан. Би машинд суугаад замдаа нэг хэсэг унтсан байдалтай, нэг сэрээд Баттулгатай ярилцсан. Юу болчив, яасан гэсэн чинь Баттулга камерийн бичлэг үзсэн чинь энэ муу арай л муухай болгочихжээ гэсэн. Харин тэр залуу намайг тэвэрсэн байсан. Тэрнээс цохиулахгүй байсан, ер нь зугтаагаад болчих байсан гэхэд харин тийм, тэр бичлэг нь миний утсан дээр байгаа гэж хэлсэн. Тухайн үед би ямар ч юм бодолгүй, өөрийнхөө гэмтлийг бодоод гэмтлийн эмнэлэг рүү очоод тэндээсээ цэргийн госпитал руу шилжээд яаралтайгаар хагалгаанд орох ажил байсан. 8 хорин хэдэнд надад Япон-Монголын хамтарсан төсөл орж ирэх гээд би тэрэндээ бэлтгэх зорилготой байсан боловч хагалгаанд ороод бүтэн сар миний ам үдээстэй байсан. Бүтэн хугацаанд үдээстэй байгаад зөвхөн шингэн усаар витаминлаг юм найруулж уух нөхцөлтэй бүтэн хугацаа өнгөрөөд, 9 05-ны өдөр би амныхаа бэхэлгээг авхуулсан. Би хүнээс илүү мөнгө авахыг хүсэхгүй байна. Би санхүүгийн дээд түвшний мэдлэгтэй хүн гэж өөрийгөө хэлнэ. Би хоёр хүүхдээ хувийн цэцэрлэгт өгдөг. 9 01-нээс өмнө төлбөл 10, 10 хувийн хөнгөлөлттэй гэсэн байсан. Тухайн үед би мөнгөөрөө өөрийгөө эмчлээд таарсан. Би гарсан зардлаа л нэхэмжлээд байгаа. Үнэхээр би хохирсон. Одоо миний дараагийн шат юу вэ гэвэл хагалгаанд орсон бэхэлгээгээ авхуулах ажил байгаа. Хоёрт хадаас хадахдаа шүдний доод талын хоёр талын ёзоорын хэсэг рүү хадаасны ёзоор орсон, 6-8 сар үүнийг ажиглана гэдэг үүднээс эмчилгээ хийхгүй түр орхисон байгаа. Тэр үед тэр шүдтэй холбоотой нэхэмжлэлүүдийг өгсөн байгаа. Яг хувь хүний үзэл бодлоосоо чамд хэлэхэд өвчтэй байж яадаг юм, баар хэсээд, хүн зодоод явахаараа эрүүл болчихдог юм уу, нэгдүгээрт ухамсрын асуудал. Би Зүүнхараад илүү олон төслийн төлөө, илүү олон бизнестэй хамтрахын төлөө, би сая голд нь ирсэн. Чи намайг харсан. Чи надтай таараад юу ч дугараагүй. Би шүүхээр яваа учраас чамтай юм дугараагүй. Баттулга, Н.Дулмаа захирал бид гурав нөгөө залуу байна гэсэн, би чамайг уучлаарай гээд яваад ирэх юм болов уу гэж бодсон. Үнэхээр их гомдолтой байна. Би нөгөө талдаа энэ мөнгөөр эмчлүүлсэн нь үнэн. Би эмчийн бичгээр авхуулсан бүтээгдэхүүнүүдийг бүгдийг авч хэрэглэсэн. Тэр бүтээгдэхүүнүүд бүгд орсон. Нэмэлтээр би сая ажлаар Хөх хот явахдаа өөрийнхөө толгой, тархийг үзүүлсэн. Гэхдээ тэрийг би хавсаргаагүй байгаа. Хэрвээ үзүүлсэн нь үнэн үү гэвэл надад хангалттай баримт, нотолгоо байгаа. Гэхдээ би тэрийг хүсээгүй. Зүгээр би өөрийгөө урьдчилан сэргийлж үзүүлсэн. Эхэлсэн нь үнэн. Камерын бичлэг устсан. Камерын бичлэг одоо гарахгүй байгаад би гайхаж байгаа. Баарны камерын бичлэгийг Баттулга үзсэн, утсан дээр байна гэсэн байгаа юм. Тэр залуу намайг тэврээгүй бол тэр залуу намайг зодохгүй, би ч ийм нөхцөл, байдалд хүрэхгүй байсан гэж Баттулга бид хоёр ярьсан. Чамайг өндөр, хар хувцастай залуу шордсон нь үнэн. Би ч гэсэн тэрийг анзаарч байсан. Хоёрт намхан биетэй залуу намайг тэвэрсэн нь үнэн. Би салах гээд чадаагүй. Тэрнээс хойших процессыг би цагдаа, эмнэлэг дээр ирэхээ л санаж байгаа. Хот руу явснаа санаж байгаа. Цаашид гарах зардлыг эмнэлгийн зургаар, эмчийн шаардлагаар тавиад явна. Өөр надад хэлэх гомдол, санал байхгүй...” гэжээ.

           Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ”...*******ийг танина. Гэхдээ садан төрлийн холбоотой биш. Найз нөхөд биш, үйлчлүүлэгч болохоор танина. *******ыг огт танихгүй... Камер шүүгээд өгөөч, манай хүн зодуулчихлаа гэсэн, юу болсон юм бол би эхнээс нь хараадахъя гээд камераа ухрааж үзүүлсэн. Тэгэхэд утсаа эндээ барьсан байхаар нь би бичлэг хийж байна гэж бодсон. Тэгээд тэгж хэлсэн. Түүнээс бичлэг хийсэн үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Би тэр ахыг таних ч үгүй.., ...эхлээд баарны гадаа энэ ах *******ийг цохих шиг болсон. Тэгээд энэ хоёрын маргалдаан эхлээд манай хамгаалагч гарсан, тэр үед хажууд нь байсан. ******* зөрүүлээд өшиглөөд цохиж байгаа юм хальт харагдсан. Тэрнээс цааш аль, аль нь муудалцаагүй, янз бүр болоогүй. Энэ хэрэг удаж байна. Бараг жилийн дараа шүүх хуралдаан болж байна. Тэгэхээр яг тодорхой санахгүй байна.., ...Саяхан 3 сард билүү 4 сард гэдэг байцаагч хурааж авсан.., ...Тийм. 3 сард байх.., ...Ер нь бол манай нөхөр. Камер янзлаад, нэмж суурилуулдаг хүн тусдаа байдаг.., ...Бас ялгаагүй бид хоёр хариуцаж ажиллуулдаг.., ...Манайх доод талын баарнаасаа камераа шүүж болдог байсан. Тэгэнгүүт ажилчид ч юм уу, есөн шидийн хүмүүс тэр нууц үгийг мэдэх боломжтой, ухрааж үзэх боломжтой болоод байсан. Манайх тэрийгээ менежерийн өрөө лүүгээ буюу 3 давхар луугаа гаргаад өөр хүн ордоггүй, бид хоёрт зөвхөн түлхүүр нь байдаг, бид хоёр шүүж өгдөг болгосон. Ажилчид, өөр хүмүүс кодыг мэдлээ ч гэсэн тийшээ орох ямар ч боломжгүй учраас тийм байгаа.., ...Тэрийг устгаад байх ямар шаардлагатай вэ, бид нарт яг ямар ач тустай билээ, өөрсдийгөө алахгүй юмаа гэхэд яаж ч бодсон бид нар тэрийг устгах ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл энэ хүн миний найз биш, ах биш, хамаатан садан ч биш. Бид хоёрт устгаад байх ямар ч ашиг байхгүй.., ...Камерийн бичлэг хард дээрээ жишээ нь сард хадгалдаг бол өмнөх юм нь устаад, ингэж тойрч явдаг. Тэгж устсан байх. Тэрнээс биш бид нар зориудаар хэзээ ч бичлэгээ устгаж үзээгүй.., ...Тэрийг сайн мэдэхгүй байна. Манай нөхөр мэдэж байгаа байх.., ...Тэр чинь дөнгөж зодоон болсны маргааш нь ирж шүүсэн. Тэгэнгүүт мөрдөгч, байцаагч нар нь бүр 0 гаруй хоногийн дараа ирсэн. Манай бичлэг сараас сар арван хоногийн хугацаатай хадгалагддаг байсан. Цагдаагаас камераа нэм, ингэ, тэг гээд стандартын дагуу бид хэд харагдахгүй бүс болгон руугаа 4-5 камер нэмсэн. Бид хэд тэрний өмнө хэрэг болоогүй, цагдаа нь ирж шүүгээгүй болохоор бид нар хэдэн хоног хадгалагддаг болсныг мэдээгүй байсан. Цагдаа нар ирээд хэдэн хоног хадгалагддаг вэ гэхээр нь хугацаатай хадгалагддаг гэж хэлсэн боловч нөгөөдөх нь яг 0 хоногийн дараа, 1 хоногийн дараа ч билүү ирэхэд 6-с хойших бичлэг нь устаад явж байсан. Хэрвээ 4, 5 цагийн өмнө ч юм уу ирээд шүүсэн бол тэр бичлэг байх боломжтой байсан. Яагаад гэвэл таамжид тааруулаад эхнийх нь бичлэг нь устаад дараагийнх нь бичигдээд яваад байгаа. байцаагч ч гэсэн өөрөө мэдэж байгаа, өө яана аа яг устчихлаа гэж өөрөө ч гэсэн тэгж байсан. 9-ний орой ирж шүүсэн байх...” гэжээ.

 

   Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:”...Бараг жил гаруйн өмнөх хэрэг. Мартсан юм бас байж магадгүй.., ...Би орж бичлэгийг харсан. Ороод бичлэгийг утсан дээрээ бичээд авъя гэсэн чинь хоёр хугацаатай гэсэн. Тэгэхээр хоёр хугацаатай юм чинь гээд би бичээгүй гараад явсан. Гялс гарахгүй бол ******* гадаа ухаан алдаад унасан байсан. Тэгээд яараад явсан.., ...******* цохиулаад унангуут нь ******* өшиглөсөн. Тэгээд ухаан алдаад унасан.., ...Зөндөө олон хүн байсан.., ...Арваад хүн байсан. ******* өөрөө болиод явж байсан. Би үнэхээр царай зүсийг нь санахгүй байна, нэг хар хувцастай залуу Зүүнхараад байж аас ирсэн хүмүүст ингэж зодуулна гэж юу байдаг юм гээд тэгсээр байгаад тэр зодооны хамаг нөхцөл байдал тэгж үүссэн. Хар хувцастай, малгайтай цамцтай *******ий найзууд нь байсан.., ...Баарнаас гарч ирсэн хүмүүс зодоон, цохион болоход шаваад хүрээд ирж байгаа юм.., ...Мэдэхгүй. Би уг нь бичлэг хийчихье гэж бодсон. Гадаа ******* ухаан алдаад унасан байсан болохоор энэ хэр удаан хадгалдаг вэ гэхээр нь хоёр сар хадгалдаг гэхээр нь би тайвшраад явлаа гээд яваад өгсөн...” гэжээ.

Шинжээч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ”...Шууд асаагаад орчих боломжтой гэсэн үг.., ...Энэ нь лог бүртгэл гэдэг нь энэ төхөөрөмж ассан, унтарсан гээд бүх юмнуудаа төхөөрөмж дээр хийсэн үйлдлүүдээ хадгалж авдаг жижигхэн файл байдаг. Тэрийг шүүж үзэхээр өмнөх юмнууд байхгүй, 1-ны өдрөөс хойш байгаад байгаа гэсэн үг.., ...Устгах боломжтой. Юм устгасан гэсэн мэдээллийг хадгалдаг бүртгэл нь байхгүй учраас хүн устгасан уу, тэр угаасаа бичигдээгүй юу гэдгийг хэлэх боломжгүй болчхоод байгаа юм.., ...Тэр нь төхөөрөмж дээрээс өөрөө устгах боломжтой байдаг, эсвэл төхөөрөмж ажиллаагүй тохиолдолд бичигдээгүй байх боломжтой.., ...Тийм. Дүүрсэн байсан.., ... 8 терагийн хард дүүрэн бичлэгтэй гэсэн үг. Бичлэгүүд дүүрэн байна гэсэн үг. Хатуу дискний хэмжээ 8 тера ч яг доторх зайгаа харангуут 745 гега болчихно гэсэн үг. Үүнээсээ бараг дүүрэн буюу 744 гега болчхоод байгаа. Бичлэгүүдээ үзэхэд 14-ны өдрөөс хойших бичлэгүүд байгаад өмнөх бичлэг ерөөсөө байхгүй. Энэ бичлэг яагаад устсан бэ гэж лог үзэхэд лог бас байхгүй болчхоод байгаа юм. Тэгэхээр ямар нэгэн мэдэх боломжгүй болчхоод байгаа гэсэн үг. Гэхдээ манай дээр сэргээх үйлдлийг төхөөрөмж хамаагүйгээр шууд хард дискийг салгаж авч уншуулж үздэг. Тэгээд үзэхэд ямар нэгэн зураг сэргэхгүй байгаа учраас  энэ өдөр ажиллаж байсан үгүйг хэлэх боломжгүй болчхоод байгаа юм.., ...Манай дээр бичлэг сэргэхгүй ч ядаж тэр өдрийн зураг, бичлэгүүдийн ганц, нэг кадр сэргэж явдаг. Тэгэхээр боломжтой гэсэн үг. Гэхдээ олон дахин дүүрээд устсан тохиолдолд заримдаа сэргэхгүй байдаг. Үүнийг хүн өөрийн гар ажиллагаагаар биш, компьютерийн программ ашиглаж хийж байгаа болохоор программаас хамаараад байгаа гэсэн үг.., ...Үгүй. Лац ерөөсөө байгаагүй. Ерөнхийдөө задалж үзэхэд бараг шинэ гэмээр хард байсан.., ...Хард дискийг солих боломжтой. Солиод хийсэн ч гэсэн ерөнхийдөө лог нь байхгүй учраас тэрийг сольсон үгүйг мэдэх боломжгүй болчхоод байгаа юм. Лог бүртгэл гэдэг дээр хард дискийг солилоо, хардаас юм устгалаа гэдэг нь бичигдээд явж байдаг. Гэтэл тэр мэдээлэл нь байхгүй.., ...Үгүй. Энгийн камераа үзэж байгаад хүн устгах боломжтой.., ...Тийм. Төхөөрөмж ажиллаж байх болгонд лог үүсэж байх ёстой.., ...Байсан гэсэн үг. Хэрэв өмнө нь байсан гэдгийг хүн харсан бол логийг устгасан байх боломжтой. Логийг устгасан гэдэг нь бичлэг устгасныгаа ч юм уу, хардаа сольсныгоо, тиймэрхүү үйлдэл хийснийгээ устгах боломжтой болчхож байгаа юм.., ...Үлдэх ёстой гэсэн үг, тийм.., ...Ер нь лог бүртгэл гэдэг нь файл бичигдсэн л бол байх ёстой. Гэхдээ тэр лог бүртгэлийг устгаагүй бол 03 онд төхөөрөмж ашиглаж байсан бүх лог үлддэг. Тэр ерөөсөө зай эзлэхгүй гэсэн үг. Энэ лог бүртгэлийг устгахад нэг их хэцүү юм биш. Зүгээр ганцхан товчлуур дараад устгачихдаг болохоор санаатай, санамсаргүй устгах боломжтой. Бичлэг устгах нь хард дискээ форматалж байж устдаг. Тэгэхээр энэ лог үлдэнэ гэдэг нь нэг өөр, бичлэг устгана гэдэг нь нэг өөр байгаа юм. Хоёр үйлдэл болчхоод байгаа гэсэн үг.., ...Бичлэгийг би лог бүртгэл байхгүй учраас мэдэх боломжгүй.., ...Тийм. Ер нь хатуу диск дүүрсэн. Гэхдээ 8 14-ны өдрөөс устгачхаад өмнөх бичлэгээ форматлаад тэрнээс хойш дүүрсэн юм уу, яагаад гэдгийг би өөрөө мэдэх боломжгүй болчхоод байгаа. Лог нь байхгүй учраас...” гэжээ.

Эрүүгийн  43001470180 тоот хавтаст хэргээс:

            Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...04 оны 08 08-ны өдөр Зүүнхараад ажлаа дуусгаад тус компани захирал хамтаар “МН” гэх бааранд ороод 04 оны 08 09-ний шөнө 03 цагийн үед хот руу явна гээд баарны гадаа гарсан. Бааранд дөрвүүлээ байсан, Би хот руу явна гээд баарнаас гарсан. Сувдаа намайг хүлээж байх зуур Дуламсүрэн захирлыг авахаар орсон. Сувдаатай залуучууд гоё байна гээд яриад сууж байсан нэг залуу ална шүү гээд гүйж ирээд цохисон. Тэгээд би биеэ хамгаалахад зөрүүлж цохисон. Тэгээд уучлаарай ахаа гээд бид бие биеэсээ уучлалт гуйгаад салсан. Би буцаад Дуламсүрэн захирал руу буюу баар руу гүйсэн. Тэгсэн араас бөөн залуучууд гараад ирсэн. Тэгээд нэг махлаг залуу намайг тэврээд авсан. Тэгээд нэг хэсэг санахгүй, би ухаан алдсан байсан. Тэгээд цагдаа ирсэн, эмнэлэгт очиж анхан шатны тусламж аваад хотод ирсэн. ...Духанд халцарсан, хамрын хөндий цохиж халцарсан, эрүү чихний холбоос хугарсан, доод эрүү хугарсан, чих одоо их шуугиж байгаа, эмнэлэгтээ хагалгаанд орохдоо бүтэн норкозтой орсон, анх эхэлсэн өдрөөсөө өнөөдрийг хүртэл өвчин намдаахаар явж зөвхөн усаар хоол хийн явна. Одоогийн байдлаар 10 кг хассан байна. Цаашид чих, толгой, шүдээ үзүүлэх хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-р тал/,

 

           Гэрч Б.Баттулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:“...04 оны 08 08-ны өдөр 1 цагийн үед хамт ажилладаг захирал Дуламсүрэн, нягтлан Батжаргал нарын хамт “МН” бааранд орсон юм. Тэгээд баарнаас 04 оны 08 09-ний өдрийн 03 цаг өнгөрч байхад гарсан. ******* түрүүлээд гарчихсан байсан. ******* дээр очсон чинь *******, ******* гэх залууг цохичихсон гэж хэлээд нөгөө залуу агсарсан байдалтай байж байгаад тайвшраад байж байтал хажуу талаас нь бор өндөр залуу *******д цохиулсан *******ийг чи ингэж зодуулна гэж юу байдаг юм Зүүнхараадаа гэж хэлсэн чинь ******* шууд *******ыг гараараа цохиод ******* газарт унасан чинь ******* 1 удаа хөлөөрөө нүүр, толгой хэсэг рүү нь өшиглөөд авсан. Тэгээд би *******ыг босгосон чинь ухаан алдсан байсан, сэргээж босгож ирсэн.Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирээд *******ыг зодсон ******* гэх залууг аваад яваад өгсөн. *******, ******* хоёрыг нь эмнэлэгт үзүүлээд *******ыг болохоороо би хот руу авч явсан. *******ийг яасан гэдгийг мэдэхгүй байна. *******ий нэрийг нь би тухайн үед сонсоод мэдсэн юм. *******өөс өөр хүн *******ыг цохиж зодсон зүйл байхгүй. *******ийг цагдаа нар авч явах гэсэн чинь явахгүй гэж нэлээд юм болж байж цагдаа дээр ирсэн юм. ...Би араас нь гарч ирэх үед *******ийг ******* цохисон гээд хэрэлдээд байж байсан. Тэгтэл *******, *******ыг гараараа цохиод газарт унасан байхад нь хөлөөрөө өшиглөөд авсан юм. Өөрөөр өөр хүмүүс тэр газарт зодолдож цохилдсон зүйл болоогүй. ...*******ыг барьж авсан хүн байхгүй. ******* гэнэдүүлээд л *******ыг цохичихсон. ******* тухайн үед согтолттой байсан. *******д цохиулаад манарч ухаан  алдсан. Би *******ыг сэргээж босгосон юм. ...Манай захирал Дуламсүрэн бол тасарчихсан сэрэхгүй байсан. ******* бид хоёр л гадаа байсан юм. Сүүлд нь би Дуламсүрэн захирлыг авч гарсан юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 4-5-р тал/,

 

           Гэрч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний хариуцаж ажиллуулж байгаа “МН” баарны хяналтын камер нь өмнө нь 1 сараас 1 сар 10 хоногийн хоорондох хугацааны бичлэг хадгалдаг байсан юм. Тэгээд байгууллагын харагдахгүй бүсүүдэд 5 камер нэмж байршуулсан юм. Нэмж байршуулсантай холбоотой хадгалах хугацаа а болсон гэдгийг мэдээгүй байсан чинь өнөөдөр цагдаагаас үзлэг хийсэн чинь 0 орчим хоног хадгалдаг болчихсон байсан. Багтаамж нь болохоор эхнээсээ устаад дараагийн өдрийн бичлэгээ хийгээд явчихдаг юм. 04 оны 08 09-ний өдрийн бичлэг нь хугацаа нь дуусаад л устсан байна. Тэрнээс бол манай байгууллага өөрсдөө устгасан зүйл байхгүй. ...Би ******* гэдэг залууг бол танина. Манай бааранд 7 хоногт -3 удаа орж ирдэг байсан. Сүүлийн үед орж ирээгүй. Тэгээд л ******* гэдэг залууг таньдаг болсон, ах дүү хамаатан садан, найз нөхдийн харилцаа байхгүй. 04 оны 08 09-ний 03 цагийн үед ******* гэх залуу “МН” баарны гадаа зогсож байхад нь нэг ах цохиж авсан. Тэгээд ******* нь цохиулсан ахыгаа хэсэг хугацааны дараа цохиод өшиглөөд авч байгаа дүрс бичлэг манай хяналтын камерт бичигдсэн байсан. Өөр хүн бол тэр ахтай маргалдаж муудалцаж байгаа дүрс бичлэг байхгүй байх шиг байсан. Тэр бичлэгийг бол зодуулсан гээд байсан ахын хамт явж байгаа Б.Баттулга гэх хүн үзээд гар утсан дээрээ бичлэг хийгээд аваад явсан юм. Б.Баттулга гэх хүний нэрийг манай байгууллагын хяналтын камераас гар утас дээрээ бичлэг хийж авсан учраас мэдсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-р тал/,

           Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... Батжаргал /РД: ЙГ9604141/ энэ нь 04 оны 08 09-ний өдөр Нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ 38,674 төгрөг, мөн өдөр гэмт согог судлалын үндэсний төвд яаралтай түргэний тусламжийн үйлчилгээ 196,380 төгрөг, 04 оны 08 9-ний өдөр цэргийн төв эмнэлэгт амбулаторийн үзлэг 5,000 төгрөг, мөн эмнэлэгт тухайн өдөр мэс засал хийлгэж ,947,760 төгрөгийн нийт 3,07,814 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-р тал/,

           Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 04 оны 08 1-ны өдрийн 173 тай “*******ын биед эрүү ясны их биеийн симфиз хэсэгт а зэрэг зөрүүтэй, баруун талын үений сэртэнгийн доогуур зөрүү ихтэй хугарал, дух, хамрын нуруунд зулгаралт, хамар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 39-40-р тал/,

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 04 оны 09 дүгээр 13-ны өдрийн 934 тай “...Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №173 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. *******ын биед эрүү ясны их биеийн симфиз хэсэгт а зэрэг зөрүүтэй, баруун талын үений сэртэнгийн доогуур зөрүү ихтэй хугарал, дух, хамар, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. *******ын биед учирсан эрүү ясны их биеийн симфиз хэсэгт а зэрэг зөрүүтэй, баруун талын үений сэртэнгийн доогуур зөрүү ихтэй хугарал, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, дух, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 50-53-р тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 04 оны 10 08-ны өдрийн 1119 тай “Тухайн гэмт хэргээс шалтгаалан *******ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. *******ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд дунд түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёр зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт, /хх-ийн 56-58-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85-р хуудас/, жолоочийн лавлагаа /хх-ийн 86-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 87-р хуудас/, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 88-р хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-100-р хуудас/ зэрэг болно.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 04 оны 08 09-ний өдрийн 03-04 цагийн орчимд 3 ийн нутаг дэвсгэрт байх “МН” баарны гадаа *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ”...Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-н 18-р тал/, Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-5-р тал/, Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,  Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 04 оны 08 1-ны өдрийн 173 тай “*******ын биед эрүү ясны их биеийн симфиз хэсэгт а зэрэг зөрүүтэй, баруун талын үений сэртэнгийн доогуур зөрүү ихтэй хугарал, дух, хамрын нуруунд зулгаралт, хамар, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 39-40-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 04 оны 09 дүгээр 13-ны өдрийн 934 тай “...Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №173 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. *******ын биед эрүү ясны их биеийн симфиз хэсэгт а зэрэг зөрүүтэй, баруун талын үений сэртэнгийн доогуур зөрүү ихтэй хугарал, дух, хамар, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. *******ын биед учирсан эрүү ясны их биеийн симфиз хэсэгт а зэрэг зөрүүтэй, баруун талын үений сэртэнгийн доогуур зөрүү ихтэй хугарал, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, дух, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 50-53-р тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 04 оны 10 08-ны өдрийн 1119 тай “Тухайн гэмт хэргээс шалтгаалан *******ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. *******ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд дунд түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёр зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт, /хх-ийн 56-58-р тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч ******* нь шүүгдэгч *******өөс эмчилгээ болон бусад зардалд нийт 16 73 416 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ хохирогч ******* нь нэхэмжлэлийн нийт шаардлагаасаа эмч нарт төлсөн 3 000 000 /гурван сая/ төгрөгт холбогдох хэсэг болон ипотекийн зээлийн төлбөр, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт нэхэмжилсэн 3 700 000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөг, нийт 6 700 000 /зургаан сая долоон мянга/ төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, нэхэмжлэлээс үлдсэн 9 573 416 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөгт холбогдох хэсгийг нотлох баримт хангалттай биш байх тул хэлэлцээгүй орхиж, үлдэх 7 73 416 төгрөгт холбогдох хэсгийг шүүгдэгч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул нийт 7 73 416 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна, мөн Иргэний нэхэмжлэгч шүүгдэгч *******өөс гаргуулахаар нэхэмжилсэн Эрүүл Мэндийн Даатгалын санд учирсан хохирол төлбөр болох 3 07 814 /гурван сая хоёр зуун долоон мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын сангийн Төрийн сан банкны 10090000080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Иймд Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 510 зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 7 90 377 /долоон сая есөн зуун хоёр мянга гурван зуун далан долоо/ төгрөг гаргуулж хохирогч тоот оршин суух хаягтай /рд:ЙГ9604141/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн дах хэсэг тус тус зааснаар хохирогч *******ын шүүгдэгч *******өөс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс 6 700 000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4-р зүйл, -р зэрэглэлд зааснаар 8 573 400 /найман сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж хохирогч тоот оршин суух хаягтай /рд:ЙГ9604141/-д олгож, мөн шүүгдэгч *******өөс 3 07 814 /гурван сая хоёр зуун долоон мянга найман зуун арван дөрөв/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090000080 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

            Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Гурав. шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:    

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 04 оны 08 09-ний өдрийн 03-04 цагийн орчимд 3 ийн нутаг дэвсгэрт байх “МН” баарны гадаа *******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ий үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000  /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 18 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тав,игдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36. зүйл, 36.6 зүйл, 36.7 зүйл, 36.8  зүйл, 36.10 зүйл, 36.13 зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000  /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 18 /арван найм/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4.Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 510 зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******өөс 7 90 377 /долоон сая есөн зуун хоёр мянга гурван зуун далан долоо/ төгрөг гаргуулж хохирогч тоот оршин суух хаягтай /рд:ЙГ9604141/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн дах хэсэг тус тус зааснаар хохирогч *******ын шүүгдэгч *******өөс гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлээс 6 700 000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 4-р зүйл, -р зэрэглэлд зааснаар 8 573 400 /найман сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж хохирогч тоот оршин суух хаягтай /рд:ЙГ9604141/-д олгож, мөн шүүгдэгч *******өөс 3 07 814 /гурван сая хоёр зуун долоон мянга найман зуун арван дөрөв/ төгрөг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын сангийн Төрийн сан банкны 10090000080 тоот дансанд оруулсугай.

5. Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлыг тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

7.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.