Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/48

 

202 ******* 04 дүгээр                              202/ШЦТ/48                                          Мандал сум

0-ны өдөр

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, Улсын яллагч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, *******аас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох Эрүүгийн 2200000002 *******тай хэргийг 202 ******* 04 дүгээр 29-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* ******* ******* ******* -ны өдөр суманд төрсөн, настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт ******* , ******* хэсэг өвөр гэх газарт оршин суудаг, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Үүнд:

- аймаг дахь Сум дундын 2 ******* шүүхийн 2010 ******* 0 ******* 24-ний өдрийн *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 ******* зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 00 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2020 ******* 06 ******* 0-ны өдрийн 60 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 ******* зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 08 хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн, Улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, , /регистрийн ******* МБ81*******1/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь “202 ******* 0 ******* 0-ны өдрийн цагийн орчимд ******* ийн нутаг дэвсгэрт тухайн үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодож, хохирогч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б. нь “202 ******* 0 ******* 0-ны өдрийн цагийн орчимд ******* ийн нутаг дэвсгэрт тухайн үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодож, хохирогч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Би 202 ******* 0 ******* 0-ны өдөр цагийн орчимд замын халтиргаа гулгаа үүсээд засаг даргын тамгын газраас үнс шланк ачаад машин техник гарга гэж хэлсэн. Би гэрээсээ гараад алхаад ажил руу явж байхад хөрш айлын ******* намайг ямар нэгэн шалтгаангүй миний нүүр лүү цохиод унангуут өшиглөөд ар бөөр нуруу хэсэг рүү дэвссэн. Намайг зодож байхдаа чи муу хүүхдээрээ миний морийг унуулдаггүй би та нарыг бүгдийг чинь ална шүү гэж хэлээд зодсон. Би гарыг нь барьж босож ирээд гараа мултлаад зугтаасан. Тэгээд намайг хөөж ирээд араас гэр лүүгээ дагуулж явна цус нөж болсон байна арилгаж өгнө тэгээд дараа нь эр хүн шиг ярилцаад салъя гэсэн. Би тэгэхээр нь ажилтай байна явахгүй гэж хэлсэн. Мөн би хуулийн байгууллагад хоёулаа хамт уулзах болно гэж хэлээд салсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 0-06-р тал/

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн:”...202 ******* 0 ******* 0-ны өдөр буюу шинийн 4 өдөр суманд цасан шуурга болсны улмаас зам даваа, гүвээ хаагдаж онцгой комисс хуралдахаар Анужээ ххк-ны захирал П.Энхтүвшинг дуудаж зам дээр ажиллуулахаар болсон. П.Энхтүвшин нь ирж явах хугацаандаа Б.Бат-эрдэнэ гэх манай малчин залууд зодуулж хамар амнаас нь цус гарч нэлээн зодуулсан байсан. Тухайн үед Засаг даргын орлогч Б.Отгонзул эмнэлэг оруулж үзүүлээд ажилд нь гаргасан байсан. Би тэр талаар хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэнэ гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн:“...202 ******* 0 ******* 04-нд 00 цаг 20 минутын орчимд эрүүл мэндийн төвд П.Энхтүвшин нь хүнд зодуулсан гэж үзүүлэхээр засаг даргын орлогч Б.Отгонзултай хамт орж ирж үзүүлсэн. П.Энхтүвшингийн биеийг үзэхэд доод уруулны дотор талд 1, см урттай гүн нь 0, мм нэмэх хэлбэртэй зүсэгдсэн шархтай зүүн нүдний доод хэсэгт өнгөц зурагдсан шархтай байсан. Би шархыг нь цэвэрлээд зөвлөгөө өгөөд эм бичиж өгөөд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай талаар зөвлөгөө өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р тал/,

Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн:“...202 ******* 0 ******* 0-наас 04-ний шилжих шөнө цас орж зам даваа хаагдаад Засаг даргаас зам дээр халтиргаа гулгааг арилгах талаар хариуцуулж үүрэг даалгавар өгсөн. Би уурын зууран дээр ирээд ковшийн жолоочийг дуудаад зам дээр ажиллуулах гэсэн боловч утсаа аваагүй учраас ковш бариулахын тул Уурын зуухны дарга г утсаар дуудсан. П.Энхтүвшин утсаар дуудсаны дараа нэлээн удаад ирэхгүй байсан. Тэгээд П.Энхтүвшин уурын зуухан дээр амаа бариад цус гарчихсан байдалтай ажил дээрээ ирсэн. Би юу болсон талаар асуухад замд Бат- Эрдэнэ тааралдаад намайг зодоод нэлээн удаан ноцолдлоо гэж хэлсэн. П.Энхтүвшин ах амнаасаа гараа авахад амнаас нь цус гоожиж байсан. Би шууд цагдаад хэлье гээд ирсэн чинь бүгд зам дээр ажиллаж байсан. Бид нар эмнэлэгт аваачаад жижүүр эмчид үзүүлээд ам хамрыг нь угаалгаад тэмдэглүүлээд П.Энхтүвшин ахыг ажилд авч явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р тал/,

Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмчийн 202 ******* 0 ******* 14-ний өдрийн 6 *******тай дүгнэлт /хх-ийн 18-19-р тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Энхтүвшин нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн 70 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 70 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 70 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 70 000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн , 4.14 дүгээр зүйл, 6.1 дүгээр зүйл, 6.2 ******* зүйл, 6.6 ******* зүйл, 6.7 ******* зүйл, 6.8  ******* зүйл, 6.10 ******* зүйл, 6.1 ******* зүйл, 8.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 ******* зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. 70 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 70000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . ******* зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг 0 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . ******* зүйлийн -д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

.Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 ******* зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ж.ЭРДЭНЭБАТ.