| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2025/0061/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/68 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Б.Х |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/68
2025 оны 05 дугаар сарын 29-ны өдөр 2025/ШЦТ/*******8 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан Эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Б.Хишигсувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, химийн технологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, ******* №20******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Байлзуур овогт ******* ******* *******.
Холбогдсон хэргийн талаар:
Д.******* нь хохирогч О.******* арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2024 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулагийн гудамжинд 1 удаа, дахин Гарамын гудамжинд 1 удаа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь хохирогч О.******* арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2024 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулагийн гудамжинд 1 удаа, дахин Гарамын гудамжинд 1 удаа бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /ХХ-ийн 08-р тал/,
2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Мөрдөгчөөс насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнийн насыг тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 09, 50-р тал/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би анх бол ийм зүйл болсныг мэдээгүй байсан. Хүүхэд хамгааллын ажилтнаас л мэдсэн юм. Манай охин О.Номин-Эрдэнэ нь өмнө нь бол гэрээсээ гараад байдаггүй байсан юм. Тэгтэл 2024 оны 12 дугаар сарын сүүлээр нэг удаа миний гар утсыг аваад шөнө унтаж байхад гараад явчихсан байсан. Тэгээд өглөө нь гэртээ орж ирэхээр нь “хаашаа яваад ирж байгаа юм” гэж асуусан чинь “манай гудамжинд байдаг өөрийнх нь найз О.Отгонжаргалын гэрт хоночхоод ирсэн” гэж хэлэхээр нь О.Отгонжаргалын ээжээс нь асуусан чинь “манай гэрт хоноогүй” гэж хэлсэн. Тэгээд хаана хоноод ирж байгаа юм гэсэн чинь дуугарахгүй зогсоод л байсан. Тэгээд л өнгөрч байсан юм. Тэгтэл 2024 оны 12 дугаар сард гэрээсээ гадуур хонож ирэхдээ Д.*******оо гэх залуутай уулзаж бэлгийн харьцаанд орсон гэдгийг цагдаа дээр ирж мэдүүлэг өгөхдөө надад хэлсэн. Д.*******оо гэх залуутай 2-3 удаа уулзаж бэлгийн харьцаанд орсон гэдгээ надад хэлсэн. Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон Д.*******оо гэх хүнд гомдолтой байна гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-р тал/,
Насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би Д.******* гэх хүн рүү 2024 оны 12 дугаар сард найзын хүсэлт явуулж байсан. Тэгээд хэд хоногийн дараа О.Отгонжаргал гээд найзтайгаа хамт явж байгаад Д.******* гэх хүнтэй Гарамын гудамжинд уулзаж байсан. Тэгээд дэлгүүр ороод Зүүнхараагаас урагшаа Баавгайт гээд уул руу явсан. Тэгээд буцаж ирээд машинд нь сууж байгаад гэртээ орсон. Тэрнээс хойш 3 хоногийн дараа дахиж би ганцаараа Д.******* гэх хүнтэй өөрийнхөө гудамжинд гэрийн ойролцоо улаан өнгийн жижиг машин дотор нь уулзсан. Тэгээд дэлгүүр ороод Баянбулгийн гудамж руу явсан. Хэсэг юм ярьж байгаад надаас “бэлгийн харьцаанд орох уу” гэхээр нь би “үгүй” гэж хэлсэн. Дахиад хэсэг хугацааны дараа надаас “бэлгийн харьцаанд орох уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлсэн. Би өөрийнхөө өмдийг дотоожтой тайлаад, Д.******* бас өөрийнхөө өмдийг тайлаад би жолоочийн хажуу талын суудал дээр нь сандлыг нь хойшлуулаад дээшээ хараад хэвтсэн. Тэгээд 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орсны дараа найз Отгонжаргалын гэрийн гадаа буугаад гэр лүүгээ харьсан юм. Нэлээд хэд хоногийн дараа намайг Д.******* гэх хүн “уулзъя” гэхээр нь “тэгье” гэж хэлээд гэрийнхээ ойролцоо Д.******* гэх хүний улаан өнгийн машин дотор нь уулзсан. Гарамын гудамж руу очиж зогссон. Дахиад жолоочийн эсрэг талын суудал дээр нь бэлгийн харьцаанд орсон юм. Тэгээд цуг байж байгаад шөнө 2 бил үү 3 цагийн үед гэртээ харьсан юм. Би 2 удаа Д.******* гэх хүнтэй бэлгийн харьцаанд орохдоо шөнө гэрийнхэн унтсаны ар дээр гарч яваад 3-4 цагийн үед буцаад орчихсон юм гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 18-19-р тал/,
Насанд хүрээгүй гэрч О.гэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Манай эгчтэй уулзах гэж ирэх үед нь би Д.*******оо гэх хүнийг харж байсан. О.Номин-Эрдэнэ эгчийг Д.*******оо гэх ах үерхэх үү гэж гуйхаар нь үгүй гэж хэлсэн байсан. О.Номин-Эрдэнэ эгч Д.*******оо гэх ах хоёр уулзаад байдаг. Нэг удаа ээжийг байхгүй үед Номин-Эрдэнэ эгч *******оо гэх ахтай уулзана гээд шөнө 02 цагийн үед гэрээс гараад буцаад өглөө орж ирж байсан. О.Номин-Эрдэнэ эгч хамгийн анх 2024 оны 12 дугаар сард шинэ жил өмнө Д.*******оо гэх ахтай уулзах гээд гарсан. Тэгээд өглөө нь гэртээ ирсэн юм. Би Д.*******оо гэх ахын улаан өнгийн машины номерыг нь дараа нь асуудал гарвал хэрэгтэй гэж бодоод цээжилж байсан 09-24 СЭА гэсэн дугаартай машин байсан. Мөн Д.*******оо гэх ахын гар утасны дугаарыг бас мэднэ. О.Номин-Эрдэнэ аниа миний гар утсаар Д.*******оо гэх ахтай мессеж бичээд ярьдаг байсан. Дугаар нь 99851172 гэсэн дугаартай байдаг гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 23-р тал/,
Насанд хүрээгүй гэрч О.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би анх 2024 оны 11 дүгээр сард Д.******* гэх залуутай танилцаад чаталдаг байсан. Тэгээд чатладаг байхдаа Д.******* намайг “хоёулаа уулзъя, манайд хүрээд ирээч, би чамд мөнгө өгье” гээд сонин юм яриад байхаар би блоклоод харилцахаа больсон. Удалгүй тэр Д.******* гэх ах манай найз О.Номин-Эрдэнэ рүү чат бичдэг болсон байсан. Тэгээд 12 дугаар сард О.Номин-Эрдэнэ, Д.******* ах бид 3 Д.******* ахын машинд уулзсан. Бид 3 уулзаж сууж байгаад урагшаа баавгайт гэх газар очоод уулан дээр гарчхаад буцаад ирсэн. Ирээд шууд Номио бид хоёр гэр, гэр лүүгээ хүргүүлсэн. Дараа Номио надтай хамт байхдаа надаас Д.******* ахтай чаталсан чатаа нуугаад байсан. Тэгээд нэг өдөр Номио надад “Би 12 сард ******* ахтай машин дотор бэлгийн харилцаанд орсон. Гоё юм байна лээ би ганцхан чамд л гэж итгээд хэлж байгаа шүү, чи хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 2*******-27-р тал/
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаартай дүгнэлт: ...
О.Номин-Эрдэнэ нь бэлгийн харьцаанд орсон байх боломжтой. Охин хальс хуучин урагдалтай. Хамгийн сүүлд хэзээ бэлгийн харьцаанд орсныг тогтоох боломжгүй. Магадлуулагчийн охин хальс 1,*******,10 цагт хуучин урагдалтай гэсэн дүгнэлт /ХХ-ийн 31-32-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай дүгнэлт: ...
Д.******* нь бэлгийн харьцаанд орох чадвартай гэсэн дүгнэлт /ХХ-ийн 44-45-р тал/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Мандал сумын Шүүх шинжилгээний хэсгийн ахлах шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 94 дугаартай дүгнэлт: ...
О.Номин-Эрдэнэ нь биологийн насаар 14-1******* настай байх боломжтой гэсэн дүгнэлт /ХХ-ийн 48-49-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь:
Шүүгдэгч Д.******* нь хохирогч О.******* арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж 2024 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянбулагийн гудамжинд 1 удаа, дахин Гарамын гудамжинд 1 удаа бэлгийн харьцаанд орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Насанд хүрээгүй хохирогч О.Номин-Эрдэнэ, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оюунцэцэг нар нь Сэтгэцийн хор уршгийн хохиролд Хаан банкны 503*******100394 тоот дансаар 3,500,000 төгрөг хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй болно /ХХ-ийн 78 дугаар хуудас/ гэсэн байх тул хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн *******00 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,500,000 төгрөгийн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3*******.2, 3*******.3, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлүүдэд тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Байлзуур овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг *******00 нэгж буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.*******ийг торгох ялыг 18 /арван найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол эсэргүүцлийг хуульд заасны дагуу гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ.