Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/190

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян.

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б**** ,

Хохирогчийн өмгөөлөгч Б. Отгонцэцэг,

Шүүгдэгч Д.М**** ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд # нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө***** Д**** ын М***** т холбогдох эрүүгийн 201622000333 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн. Ө***** Д**** ын М***** , 1993 оны 01 дүгээр сарын 19-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл ***, нөхөр хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын*** дугаар багийн *** тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЭ******* дугаартай.

Шүүгдэгч Д.М**** нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах, албан үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас У.Э**** ий биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

^ Шүүгдэгч Д.М**** нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах, албан үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас У.Э**** ий

 

биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.М**** ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "... 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байсан санагдана. Оройн унд ороод хүүхдүүд цай ундаа уучхаад цагийн хуваарийн дагуу чөлөөт цаг байсан учир хүүхдүүдийг чөлөөтэй байлгах үүднээс манай ангийн хүүхдүүд ангийн хивсэн дээр тоглож байсан. Тэгээд би ангийнхаа хоёр хүүхдийг бие засуулах гээд нойл ороод буцаж гарч ирээд ширээн дээрээ суугаад журнал дээрээ юм бичээд сууж байхад манай ангийн Э**** гэх хүүхэд над дээр ирээд багшаа Н***** Э**** ээг үүрэх гэж байгаад унагаачихлаа гээд Э**** ээг хөтөлсөөр ирсэн. Тэгээд би Э**** ээг аваад яаж унагаасан талаар Н***** гаас асуухад Н***** үүрэх гэж байгаад унагаасан гэж хэлээд үйлдлээ өөрийн биеэр үзүүлсэн. Ингээд би Э**** ээг өвөр дээрээ суулгаад аргадсан. Энэ үед Э**** ээгийн хувьд саатуулахаар дуугүй болоод байсан. Ингээд хүүхдүүдээ тойргоор сандал тавьж суулгаад тойргийн цагаа орох гээд байж байтал туслах багш О**** гаднаас орж ирсэн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө Б***** ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 17:40 цагийн үед охиноо авах гээд анги руу ороход Э**** нэлээн чанга зовуурьтай уйлчихсан...М***** багш “Э**** хүүхдүүдтэй тоглож байгаад толгойгоороо газарт уначихлаа гэсэн. Тэгээд би Э**** ийг тэврээд хувцас сольдог өрөөнд нь ороод хувцсыг нь өмсгөх гээд Э**** ийг газар буулгахад Э**** газарт сайн гишгэж чадахгүй уначих гээд орилоод байхаар нь би тэвэрч авсан. Тэнд ангийнх нь хүүхдүүдийг ээж аав нь хувцсыг нь өмсүүлж байсан ба нэг аав охиноосоо Э**** нь яасан юм бэ гэхэд тэр охин аавдаа “Э**** унаад ёо ёо болчихсон гээд цээжээрээ уначихсан” гээд гараараа өөрийнхөө цээжин дээр дараад байсан Тэгэхээр нь би Э**** ээ тэврээд буцаж анги руу орж охин маань юу руу уначихсан юм бэ толгойгоороо юм мөргөчихсөн юмуу нилээн зовуурьтай байна гэхэд М***** багш “Эргэн тойронд нь хатуу тоглоом. ширээ сандал байгаагүй Хивсэн дээр л унасан байх” гэж хариулсан...” гэх мэдүүлэг,

Гэрч А.У**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 12-ны орой 17:00 цагийн үед манай эхнэр Б***** охиноо авах гээд 1 дүгээр цэцэрлэг дээр анги дээр нь очиход Э**** уйлчихсан багшдаа тэврүүлчихсэн сууж байсан гэсэн. Тэгээд багш нь манай эхнэрт Э**** толгойгоороо юм мөргөөд уначихсан бариачид бариулаарай гэсэн байхаар нь эхнэр бид хоёр толгой нь хөдөлчхөж гээд 9 дүгээр хороонд байдаг бариач дээр очиж бариулахад “Охины чинь тохой нь мултарч, хавирга нь цууралттай, түнх нь гэмтсэн байна” гээд бариад наалт нааж өгөөд эмнэлэгт очиж зургийг нь авхуулаад ир гэхээр нь 103 дээр очиж үзүүлэхэд рентгений эмч дуудаж үзүүлэхэд охины дээд эгэм нь хугарсан байна гээд эход хараад баруун зүүн бөөр нь

 

өөрчлөлттэй, хэвлийдээ усжилттай, хий дүүрсэн байна гэж оношилж маргааш нь ахиад өнгөт эход харуулаарай гэсэн...Хяналтын камерын бичлэгийг харахад ангийнх нь 5 настай хүүхдүүд нь миний хүүхдийг дамжуулж үүрээд газарт нь унагаад байсан. Нэг хүүхэд нь миний охиныг бүр их эвгүй газарт унагааж байсан. Энэ үед багш нар огт харагдахгүй байсан. ..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч П.Б***** гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ажилдаа хайнга хандсан нь үнэн Бүлгийн багш, туслах багш хоёрын аль нэг ангидаа үлдэж байж нэг нь гадуур дотуур ажлаа хийх ёстой Тэгэхэд хоёр багш хоёулаа ангийнхаа хүүхдүүдийг орхиод явсан нь буруу Энэ талаар би багш ажилчид нарт байнга сануулж хэлдэг төдийгүй байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тусгасан байгаа. Манай хяналтын камер төсөвтөө тохируулан худалдаж авч зөвхөн ангийн хүүхдүүдийн ихэнх цагаа өнгөрүүлдэг тусгал руу харуулан тохируулан байршуулсан. Энэ үед туслах багш О**** цайны дараа учраас цэвэрлэгээ хийж аягаа гал тогоонд өгөхөөр явсан Багш М***** нь хүүхэд бие засуулахаар 00-н өрөөнд байсан Ингэснээр анхаарал аль аль нь суларсан байсан ба энэ үеэр Э**** гэмтсэн байсан. Багш М***** хүүхдийн яс хугарсан гэж мэдүүлээгүй учраас өвөр дээрээ авч тэвэрч суусан байсан ба хүүхэд үүрч байгаад унагаасан талаар үнэнийг ээжид нь хэлсэн байсан. гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-34 дүгээр хуудас/,

Гэрч Д.У**** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... 2 настай Э**** ээ унаж бэртсэн нь хоёр багшийн буруутай үйлдэл мөн. Мөн ажилдаа хайнга хандсан үйлдэл мөн Яагаад гэвэл нэгдүгээрт цагийн хуваарийн дагуу хөгжөөн баясах цаг орох байсан боловч хөгжөөн баясах хичээл ороогүй байсан. Хүүхэд унах эрсдэлтэй үйлдэл хийж байхад түүнийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй нь багшийн буруутай ажиллаагаа юм М***** багш ангидаа байсан. Туслах багш О**** нь аягаа гал тогоонд оруулж өгөхөөр явсан байсан. Гэхдээ камерын бичлэгийг үзэхэд Э**** ийг газарт унаж байгаа үед М***** багш ангидаа байхгүй байсан М***** багшийн яриагаар 2 настай хүүхдийг шээлгэх гээд гарсан байсан гэсэн ..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-37 дугаар хуудас/

Гэрч' С О**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 16: 40 минутын үед би хүүхдийн цай уусан ширээгээ цэвэрлээд аяга тавгийг цайны газарт аваачиж өгөх гээд үндсэн байрны ард байрладаг гал тогоо орж аяга тавгаа өгчхөөд ангидаа орж ирээд 16:55 минут орчим болж байсан Ангидаа орж ирэхэд Э**** уйлчихсан М***** багш тэвэрчихсэн сууж байхаар нь “яагаад уйлаад байгаа юм бэ” гэхэд М***** багш Э**** ийг Н***** үүрэх гэж байгаад унагаачихсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 14 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Ц.Н**** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Бодит үзлэг болон 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн баруун мөрний үе болон цээжний рентген зураг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн мэс заслын эмчийн үзлэг зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 38-39 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.Н**** ийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 266 дугаартай дүгнэлтэд:

  1.  У.Э**** ий биед гэмтэл тогтоогдлоо.
  2.  У.Э**** ий биед баруун эгэм ясны далд зөрөөтэй хугарал, өгзөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3.  Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  4.  Дээрх эгэм ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д з аснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, өгзөгт цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
  5.  Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгүй
  6.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 45 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол / ХХ-ийн 17 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэгт хийсэн тухай тэмдэглэл /ХХ-ийн 19-20 дугаар/.болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д М***** ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

201622000333 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б**** нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 4.119.900 төгрөг нэхэмжилж байх бөгөөд 250.200 төгрөгийн хохирол нь нотлох баримт о тогтоогдож байна Харин өмгөөллийн зардал, рашаан сувилал, 4 ширхэг дугуй, ШТС-аас шатах тослох материал авсан гэх зардлын баримтууд нь нотлох баримт шаардлага хангахгүй тул үнэлэх боломжгүй байна. Хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тул өмгөөлөлийн зардлыг шүүгдэгчээр төлүүлэх шаардлагагүй гэжүзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б**** нь эмчилгээний зардал 4.119.900 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 500.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул эмчилгээнд гарсан болон цаашид гарах эмчилгээний зардал 3.619.900 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /XX -ийн 86 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, 0-8 насны 2 хүүхэдтэй, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв

эрүүгийн 201622000333 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD 1 ширхэг рентген зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 Шүүгдэгч Ө***** Д**** ын М***** ыг Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шүүгдэгч Дор кбаты М***** ыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /192.000 төгрөгийг 51 таван нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч ДМ-г торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг дурдсугай.

Эрүүгийн 201622000333 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б**** нь эмчилгээнд

гарсан            цаашид гарах эмчилгээний зардал 3.619.900 төгрөгийн хохирлоо нотлох

барим            үүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СД. 1 ширхэг рентген зургийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6 Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол,

эсэргүүцэл     гасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол

хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М**** т урьд авсан батлан даалтанд сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304 дүгээр шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах  гомдол гаргах, улсын дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ